Шүдний хурц өвдөлт

Шүдний эмч нар хурц өвдөлттэй хүмүүсийг дугаарлалгүй шууд үзэж, эмчилгээ хийдэг. Шүд хүчтэй өвдөх гэдэг ямаршуу там байдгийг өвдөж үзсэн хүн сайн мэдэх тул ингэж яаралтай үзэхээс ч өөр аргагүйг сайн ойлгож байгаа байх.

Ерөнхий

Өвдөлт нь хэт мэдрэмтгий мэдрэлийг хэвийн хэмжээнээс хэтэрсэн цочролд оруулж байгаа хэрэг. Мэдрэлийн цочирсон байдал, гэмтсэн мэдрэлийн ширхгийн тоо, цочроогчын үйлчлэх хугацаанаас хамаараад өвдөлт нь янз бүр байдаг. Иймд өвдөлтийг дотор нь хатгуулсан, битүү, хорсгосон, огтолсон гэх мэт ялгадаг.

Шүдний өвдөлт нь нь мэдээж хэрэг шүд, түүний эргэн тойрны мэдрэлийн эс цочирсноос үүснэ. Ихэвчлэн шүдний өвдөлт нь гэнэт эхлэн чих, чамархай руу дамжиж, халуун юмаар төөнөх,  хатуу юмаар дарах үед нэмэгддэг.

Шалтгаан

  1. Шүдний хөндийд нэвтэрсэн шүд цоорох өвчин. Энэ тохиолдолд халуун, эсвэл хүйтэн ус уух зэргээр цочроогчийг шууд үйлчлэх үед өвдөлт мэдэрнэ.
  2. Шүдний үндсэн эд буюу дентин нь хүзүүвчний орчим ил гарах.
  3. Шүдийг буруу ломбодох.
  4. Шүдэнд цууралт үүсэх.
  5. Пульпит буюу шүдний зөөлөн эдийн үрэвсэл. Пульп буюу шүдний мэдрэл байдаг зөөлөн эд үрэвсэл цочроогчийн шууд үйлчлэхэд ч тэр, үйлчлээгүй байхад л өвдөлт мэдрэгдэнэ. Өвдөлт битүү, эсвэл огцом хөдөлсөн шинжтэй байдаг. Чих ба чамархай руу дамжих нь шүдний өвчний бас нэг онцлог. Улмаар шүдний зөөлөн эдийн үрэвслээс үүдэлтэй өвдөлтийг удаан хугацаанд тэвчих бараг боломжгүй.
  6. Пародонтит буюу шүдний суурь эдийн үрэвсэл. Өвдөлт нь нэг шүдний орчим тогтмол,огцом үүснэ. Өвдөлт цөөнгүй тохиолдолд лугших бөгөөд шүдэнд хүрэх төдийд нэмэгдэнэ.

Үр дагавар

Шүд өвдөх аяндаа намдаж, эсвэл алга болсон ч заавал шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй. Нэг шинж тэмдэг ариллаа гээд өвчин бүхэлдээ арилахгүй тул хурцаас архаг хэлбэрт шилжиж байна гэсэн үг. Улмаар өвдөлт өгч байгаа мэдрэлүүд үхжин нэвчдэст үрэвсэл, ясны идээт үрэвсэл гэх мэт ноцтой хүндрэлийг үүсэх аюултай.

Эмчилгээ

Шүдээр өвдүүлж байгаа бол яаралтай шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй. Зөвхөн мэргэжлийн эмч л өвдөлтийн шалтгааныг зөв тогтоон, өвчтэй шүдийг эмчилж чадна. Өвчний бодит шалтгааны тодорхойлохын тулд рентген зураг авах, радиовизиографийн шинжилгээ хийх хэрэгтэй ч болж магадгүй.

Анхны тусламж

Шүдний хурц өвдөлтийн үед эмчид үзүүлэх хүртлээ өвдөлтийг түр намдаах анхны арга хэмжээг авах хэрэгтэй. Үүний тулд дараахь арга хэмжээг авна:

  1. Өвчтэй шүдийг хоолны үлдэгдлээс цэвэрлэнэ.
  2. Амаа хүнсний содын 0.5-2% бүлээн уусмалаар зайлна.
  3. Өвдөлт намдаах эм (ибупрофен), шахмал хэрэглэнэ.
  4. Шүдний эмчийн гэрт очих.
  5. Өглөөг хүлээх (Даваа гариг) ба шүдний  эмч рүү хурдан очих.

Орчин үеийн шүдний эмчилгээ нь өвчин намдаах олон төрлийн эм бэлдмэл хэрэглэдэг болсон тул ямар ч тохиолдолд  шүдний эмчид үзүүлэхээс айж, зайлсхийж болохгүй.

5 thoughts on “Шүдний хурц өвдөлт”

  1. mash huchtei ovdood bval zurag avhuulah heregtei dalii urgasnaas bolj garch irj chadahgui bj magadgui mon ter hesgiin builandaa illeg hii teguul hurdan garna tuunees bish ysnaas ys garch irj bgaa bolhoor ihenh humuus ovddiimaa
    amjilt husii

  2. 1 ueiin dood araa avhuulsan chini neg yozoor ni uldsen yum shig bnaa. Eniig odoo avhuulsan ni deer biz dee?, Uhaj avdag uu? dahiad taria hiij avdag uu?
    Huviin emnelegt avhuulsan chini, shalgajiin geel baisan 7 honogiin dotor shud urgachihaagui l bol bn gesen ug biz deee
    mun uu

  3. 1 ueiin dood araa avhuulsan chini neg yozoor ni uldsen yum shig bnaa. Eniig odoo avhuulsan ni deer biz dee?, Uhaj avdag uu? dahiad taria hiij avdag uu?

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.