Шүд цоорох өвчин буюу кариес

Ерөнхий

Кариес буюу шүд цоорох өвчнийг хамгийн эртний өвчнүүдийн нэг гэж үздэг. Гэвч 18-р зууны үеэс Америкт чихрийн нишингийн тариалан бий болж, олдоц муутай үнэтэй байсан сахар, чихэр нь хямд, хаа сайгүй таардаг болсон цагаас эхлэн шүд цоорох өвчин нь асар хурдацтайгаар тархаж эхэлсэн юм.

Кариес гэдэг нь шүдний гадаргуй дээр гэмтэл, цоорхой үүсдэг өвчин юм. Шүдний эмч нар шүд цооролтыг шүд цооролтын толбо үүсдэг эрт үе ба  шүдний хатуу эдэд согог үүсдэг хожуу үе гэсэн хоёр хэсэгт хувааж үздэг. Манайхан хар яриандаа энэ эмгэгийг шүд хорхойтох, хорхой идэх гэж яриад сурчихсан байдаг.

Шалтгаан

Шүд цооролт нь шүдний зөөлөн өнгөрт ихээр агуулагдах бактерийн үйл ажиллагааны үр дүнд үүснэ. Шүдний зөөлөн өнгөр нь чанах, шарах зэргээр дулаан боловсруулалт хийсэн нүүрс ус ихээр агуулдаг зөөлөн бүтээгдэхүүн хэрэглэх үед үүсдэг зүйлс хэрэглэх, нэр томъёоны хувьд хэлэхэд нүүрс ус (ба сахар) ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэснээр үүсдэг. Гэтэл орчин үеийн хүний хоол нь дийлэнхдээ ийм бүтээгдэхүүнээс бүрддэг.

Хэрэв шүдний өнгрийг цаг хугацаанд нь арилгахгүй бол бактерүүд эрчимтэй үржиж эхэлдэг. Тоо нь ихсэх тусам хүчил ялгаруулах ихэсч, шүдний пааланд агуулагддаг кальци, фторыг багасгана. Үүний үр дүнд шүдний паалан зөөлөрч бактерүүдад шүдний гүнд нэвтрэх боломж гарч ирнэ.

Шүд цоороход зөөлөн өнгөрийн хангалтгүй цэвэрлэгээнээс гадна шим тэжээлээр дутмаг хооллолт, стресс, чихэрлэг зүйлс ихээр хэрэглэх нь ихээхэн нөлөөлдөг.

Явц

Шүдний зөөлөн өнгөр нь хоол идэх тоолонд үүсдэг. Хоолны жижиг үлдэгдлийг агуулдаг бөгөөд гол төлөв нүүр уснаас тогтдог. Өнгөр үүссэнээс хойш 72 цагийн дотор шүдийг цэвэрлэхгүй бол зөөлөн өнгөр нь хатуурч шүдэнд бөх наалддаг.  Ийм өнгөр доторх бактериуд нь нүүр усыг хүчил болгон боловсруулах чадвартай. Харин шүдний паалан нь ийм хүчлийн нөлөөн дор зөөлөрдөг.  Ингэж зөөлрөхийг шүд цооролтын эхний шат буюу шүд цооролтын толбо үүсэх гэнэ.

Хоёр дахь шатанд явц улам гүнзгийрнэ. Гэмтэл нь паалангийн цаана байдаг шүдний үндсэн  эд хүрнэ. Дентин нь пааланг бодвол цооролтыг тэсвэрлэхдээ сул болохоор шүд илүү хурдацтайгаар эвдэрч эхэлнэ. Улмаар гүн цооролт үүснэ.

Шинж тэмдэг

Шүд цоорох өвчнийг таньж мэдэхэд хялбар. Юуны өмнө шүдний гадарга дээр хар цэгүүд бий болно. Дараа нь шүдний гадаргуй барзгар болно. Гуравт шүднүүд исэглэн, чихэрлэг, халуун хүйтэн юм идэх үед янгинаж өвддөг болно. Дөрөвт нь амнаас эвгүй үнэр гарна. Тавд нь шүдний гадаргуйд нүх гарсны хэлээрээ тэмтэрч болно.

Үр дагавар

Цоорсны улмаас шүд мэдрэл болон цусны судастай зөөлөн эд хүртлээ хүчтэй гэмтэх аюултай. Энэ нь маш хүчтэй өвдөлт өгдөг. Тэгэхээр шүд нь өвдөөд гэж яваа хүний шүдний зөөлөн эд нь гэмтсэн гэсэн үг.

Оношлогоо

Шүд цоорсон эсэхийг шүдний эмч үзэж оношилно. Шүдний гэмтэл хэр байгааг тодорхойлх ёстой тул амны хөндий -н үзлэгээс гадна гадна рентген зураг авах, радиовизиографийн шинжилгээ хийх шаардлага гарч магадгүй.

Эмчилгээ

Шүд цоорох өвчний эмчилгээ нь эдийн гэмтлийн зэргээс хамаарна. Шүд цооролтын толбоны үе шатанд нь тусгай уусмалын тусламжтайгаар дахин эрдэс бодисоор тэжээх эмчилгээ хийнэ. Өнгөц, дунд болон гүн шүд цооролтын үед цоорсон хөндийг өрөмдөн нүхлээд дараа нь ломбо тавина.

Урьдчилан сэргийлэлт

Шүд цоорох өвчнөөс сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг авах хэрэгтэй, үүнд:

  1. Зөв хооллолт. Шинэ ногоо, жимсийг ихээр хэрэглэж харин чихэр ба цагаан талх зэргийн хэрэглээг багасгах.
  2. Шүдээ цэвэрлэхдээ доод тал нь 3 минутын турш угаах. Өглөө оройд заавал угаадаг байх. Өөрийн шүд, буйлны онцлогт тохиросон оо, сойзтой байх.
  3. Шүдний чулууг цаг тухайд нь авахуулах хэрэгтэй.
  4. Шүдний эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1-2 удаа орж байх хэрэгтэй.

4 Comments

  1. м

    Саяхан шүдээ үзүүлсэн чинь шүд цоорсон байна гэсэн. Одоохондоо ямар ч өвдөлт байхгүй байна. Тэгээд ийм шүдээ эмчлүүлээд ломбодуулчихвал дахиад цаашаа цоорно гэж байха уу? Ийм шүдийг хэдээр ломбоддог вэ?

  2. zaya

    hamgiin gol n shudnii zuw ugaaltiig zaaj uguh her,t ene bol yu yunaas iluu chuhal,mun tsagaan idee heregleh,
    ugluu tsaigaa uusniihaa daraa udur hoolniihoo daraa 10 min-n dotor oroi untahiin umnu tus bur 5 min-n tursh ugaana.
    amttand durtai bol idsenii daraa ter bolgon medeej ugaaj chadku tms yadaj tsewer usaar amaa zailj zanshwal ungur hurimtlagdaj chuluu vvseh tsaashlaad carias.parodontit boloh hundrelees uridchilan sergiilne.uzlegt bnga hamragdaarai humuusee!

  3. Ash

    2 сар алгасаад 1сар а-ийн бэлдмэл хэрэглэж бвл их ур дїнтэй юм бнлээ.бас цагаан идээ тараг гэх мэтийн Ца-аар баылаг бїтээгдэхїїн бэрэглэвэл шудний цоорлоос сэргийлнэ, гэхдээ згр бхд шуд нь цоороод бгаа хумуусийн хувьд л даа. миний шуд их муу би байнга тогтмол шїдээ угаадаг,бур шудний эмчилгээний ооний ком хїртэл хэрэглэдэг,бас їнэтэй сойзоор угаадаг,гэтэл миний шуд гаднаас нь арчилаад бхд л дотроосоо цоороод бдг бсн юм билээ,суулд тусгай эмч др очиж їзлэг хийлгїїлж бж л мэдсэн, бас их ч ломбо тавиулсан. одоо би 3сар тутмийн 1сард л Ца-ийн бэлдмэл ууж бгаа,бас сардаа 5удаа фтортой тїрхлэг хийлгїїлж бгаа, ингэж л шудний цоорлоос сэргийлж бндаа

  4. dulguun

    shvd dotrooosooo tsoorch bgaag yaj boliulah we
    yg yu heregleh estoi we
    eniiigee medtsen herneee hamgaaalj chadahgvi bnaa
    zaawal hariu heleeed uguuch

Leave a Reply