Ломбо буюу пломб

Ломбо буюу пломб гэдэг нь шүдний бүтэц ба үйл ажиллагааны бүрэн бүтэн байдлыг сэргээхийг тулд шүдний согог, эсвэл хөндийг дүүргэдэг хурдаг хадтаг уян хатан материал юм.

Ломбо нь цементэн, металл, хуванцар гээд янз бүр байдаг. Мөн түр зуурын ба байнгын гэж байна. Шүдний гэмтсэн хөндийд эмийн бодис  хийхэд түр ломбыг тавьдаг бол шүдийг бүрэн эмчилсний дараа тавьдаг.

Сүүлийн үед шүдний том “цоорхой” д хавчуулга онцгой төрлийн ломб ашиглах болсон. Дашрамд сонирхуулахад шүүд цоорох өвчнийг эмчлэх цорын ганц арга ломбодох юм.

Явц

Шүдний “цоорхойг” ломбоны материалаар зүгээр л дүүргэн шавдаг гээсн төөрөгдөл байдаг. Бодит байдал дээр ломбодох нь зөвхөн мэргэжлийн эмч хийж чадах нэлээд ажиллагаа шардсан зүйл юм.

  • Эхлээд мэдээ алдуулалтыг сайн хийнэ. Ингэснээр эмчилгээг зовиургүй болгоно.
  • Одоо шүдний цоорсон хөндийн гэмтсэн эдийг (бараан ба зөөлөрсөн дентин) зайлуулна.  Тодорхой дүрмийн дагуу цоорсон хэсгийг цэвэрлэн хөндийг бий болгоно.
  • Дараа нь энэ хөндийг халдварын эсрэг уусмалаар халдваргүйжүүлж, угаана. Амьд шүдийг ямар ч тохиолдолд спирт, эфирээр арчиж цэвэрлэдэггүй. Энэ нь мэдрэлийг үхэлд хүргэж болно.
  • Хөндийг хатаана.
  • Гүн хөндийтэй үед кальци агуулсан эмчилгээний жийрэг тавих ба энэ нь үлдсэн нянг зайлуулж, үрэвслийг арилгахад тусална. Ийм жийрэг нь дентины орлогчын үүсэлтийг эрчимжүүлж (цоорсон хөндийгөөс мэдрэл хүртэл зайг ихэсгэдэг) шүд өвчилж болох боломжыг бууруулдаг.
  • Эмчилгээний жийргийн хойноос, эсвэл түүнийг байхгүй үед тусгаарлагч жийрэг тавьдаг.  Энэ нь фосфат-цемент зэрэг материалаар хийгддэг. Дээрх жийрэг нь шүдний мэдрэлийг ломбоны материалын хортой нөлөөнөөс тусгаарлана.
  • Жийргийг тавьсны дараа ломбыг тавьна. Ломбо тус бүрийн өөрийн гэсэн аргаар тавьдаг.
  • Ломбыг тавьсны дараа гадаргуйг нь тэглэн өнгөлнө.

Зөв тавигдсан ломбо нь дараах байдалтай байна, үүнд

  • Цоорсон хөндийн зайг бүгдийг нь дүүргэнэ. Юм зажлахад саад болохгүй.
  • Гадаргуй нь гөлгөр байна.
  • Зэргэлдээх шүднээс тусдаа.
  • Эрүүл шүдний анатомийн хэлбэрийг давтсан (хэрэв энэ эсрэг заалтгүй бол).
  • Ломбыг тавьсны дараа шүд өвдөх ёсгүй.

Хэрэв шүд цооролтыг эмчилсний дараа шүд өвдвөл эмчлэгч эмчдээ хандах хэрэгтэй. Шүдийг ломбодсоны дараа үүсдэг өвдөлт нь хэд хэдэн шалтгаантай байж болно, үүнд:

  1. Хатууруулалтын дараах өвдөлт. Цөөн тохиолддог бөгөөд олон найрлагат материалаар ломбодсны ажиглагддаг.
  2. Ломбоны материалын харшил. Ломбыг харшил өгөхгүй өөр ломбоор солих шаардлагатай болно.
  3. Цооролтын хүндрэл. Шүдний зөөлөн эдийн үрэвсэл, шүдний мэдрэлийн гэмтлээс үүдэлтэй. Ийм үед мэдрэлийн аваад дахин ломбоддог.

5 Comments

  1. oyun

    araagaa awxuulaad 2.3jil bolj bga.ter ongorxoid ni zaabal xiimel shud xiilgexuu.xiixgui bol shudnuud xoorondo zawsartai boldog gsn unenvv.xer xugatsaand tiim boldog be.zaawal builtaig xiix yostoi yu.

  2. nomin

    bi 6gaa lomboduulsan chini lombo ni dooroosoo owdood bna yahuu

  3. turbo

    номин цаг алдалгүй шүдний эмчид үзүүлсэн нь дээр байхаа

    ломбон дор чинь үрэвсэл энэ тэр болчихвол балай юм болж магадгүй

  4. болор

    shud hedeer lomdoh we

  5. shudnii emch

    oyund zaaval builtaig hiih ysgui ee odoo chin ynz buriin builgui avgddag avagddaggui hiimael shudnuud bdag boltson
    chi ooroo anzaaraagui bhad ayndaa l zaitai bolchino heden jiliin daraa
    mon shudnuud sularch eheldeg ym

Leave a Reply