Шүдний эмчийг сонгох

Мэргэжлийн шүдний эмч гэдэг бол ганган хээнцэр зүйл биш, харин өөрийн имиж ба эрүүл мэндэд анхаарсан хүний ухаалаг сонголт юм. Өв тэгш сайхан шүдтэй байх асуудал зөвхөн зурагтын нэвтрүүлэгч, эсвэл дуучны асуудал мэтээр ойлгодог цаг аль хэдийн өнгөрсөн.

Ингэж шүдний эмчийг сонгохдоо бүгд л мэргэжилдээ эзэн болсон, сайн эмчийг сонгож авахыг хичээх нь зүйн хэрэг. Уулын мод урттай богинтой гэдгээр шүдний эмч болгон сайн эмч байж чаддаггүй. Зарим чин сэтгэлээсээ хүнд туслахыг хичээж байхад, хэдэн төгрөг салгахаас өөр зүйл боддоггүй нь ч бий.

Юуны өмнө ойрхон тусам сайн гэсэн зарчмаар шүдний эмнэлэг, эмчийг хайх нь буруу. Ганц хоёр буудал явахаас залхуурснаасаа болж бүр ч илүү хүнд байдалд орохыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ нөгөө талаас заавал манайхаас хол байгаа л бол сайн эмнэлэг гэж туйлшрах хэрэггүй.

Сайн эмнэлэг, эмчийг сонгохдоо анхаарах ёстой хэд хэдэн шинж байдаг, үүнд:

  • Шүдний эмнэлэг нь ариун цэврийг чанадлан сахидаг, нямбай байх ёстой. Үзүүлэхээр орж ирж байгаа хүнд нэг удаагийн углааш өгдөг.
  • Эмчээс гадна туслах гэж нэг заавал байх ёстой. Орчин үеийн шүдний техник төхөөрөмж маш нарийн болсон тул ганц эмч тэр бүгдэд хүрч ажиллана гэдэг бэрх.
  • Өвчтөн шүдний сандал дээр хагас хэвтээ байдалд байна.
  • Тусгай зориулалтын шүдний төхөөрөмж бүр баваг оврын шүлс болон тоос сорогчтой байх ёстой.
  • Өвчтөн, эмчийн шар, ДОХ зэрэг халдварт өвчнөөс хамгаалах найдвартай, баталгаатай систем ажилладаг, багаж хэрэгслийг ариутгах орчин үеийн тоног төхөөрөмж, нэг удаагийн тариур байх ёстой.
  • Эмч, туслах нь нэг удаагийн бээлгий, амны хаалт, шаардлагатай үед нүдний шил өмсөх хүртэл зохих ёсоор хувцасласан байх ёстой.
  • Бараг бүх төрлийн ажлыг тухайн хэсгийн мэдээ алдуулалттай хийнэ. Хэсэг зуур тэсчих гэсэн үг гарах ёсгүй.
  • Шүдний уг, ясын эдийг хамгийн бага аюултайгаар харах боломж олгодог радиовизиограф гэсэн багаж эмнэлэгт заавал байх ёстой. Энэ нь компьютер, рентген хоолойгоос бүрддэг төхөөрөмж юм.
  • Үзүүлсэн үйлчилгээнд баталгаа гаргаж өгдөг байх ёстой. Жишээлэхэд, ломбонд жилээс бага, эсвэл таван жилээс урт хугацаатай баталгаа гаргах нь чанарын шаардлага хангаагүй үйлчилгээ, эсвэл мэхлэж байгаагийн шинж байдаг.
  • Эмнэлгийн боломж, чадварын талаарх асуултанд булталгүй, ойлгомжтой хариулдаг.
  • Зохих ёсны лиценз зөвшөөрөлтэй байх. Мөн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хэр ойрхон хамрагддаг зэргийг лавлаж үзэхэд илүүдэхгүй. Улмаар реклма сурталчилгааг нь бус харин жилээс жилд тогтвортой үйлчлүүлж байгаа хүмүүсийн тоог нь анхаарах хэрэгтэй.

{mos_fb_discuss:20}

Leave a Reply