Шүдний өвчнөөс сэргийлэх

Ерөнхий

Шүдний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлх талаар олон зүйл ярьж болох ч тэд бүгдийг нь шүдээ байнга цэвэрлэх, эмчид тогтмол үзүүлэх гэсэн хоёрхон энгийн зөвлөгөөгөөр орлуулж болно.

Иймд шүдийг хэдийд, юугаар, яагаад цэвэрлэх ёстой байдаг вэ гэдэг дээр голлон анхаарсан нь дээр биз.

Хүн төрөлхтөн шүдээ цэвэрлэхийн тулд эрт дээр үеэс эхлэн хуруунаас эхлээд тусгай хусаар,  чичлүүр гээд олон зүйлийг сэдэж, амжилттай ашигласаар ирсэн түүхтэй. Гэвч хүнсний бүтээгдэхүүний чанар, хадгалалт, байгаль орчин сүүлийн жилүүдэд эрчимтэй өөрчлөгдсөнтэй холбоотойгоор амны хөндийн эрүүл ахуйтай холбоотой олон асуудал шинээр үүсээд байна.

Шалтгаан

Хоол хүнсийг хэрэглэх явцад амны хөндий -д хуримтлагдан хоолны үлдэгдэл нь амны бактер ба шүлсний нөлөөгөөр шүдний товр, шүдний чулуу үүсэхэд хүргэдэг. Амнаас гарах ялзарсан үлдэгдлийн үнэр энэ тэрийг ч тоохгүй яваад байж болно. Гэвч амны хөндийн эрүүл ахуйг сахихгүй бол шүд цоорох өвчин, шүдний тойрон эдийн өвчлөл буюу парадонтоз, амны хөндийн салст бүрхэвчийн өвчин үүсэх аюултай. Улмаар шүдний эмчид багагүй мөнгө төлж үзүүлэх хэрэгтэй болно. Иймд амны хөндийн эрүүл ахуйг сахиснаар гоо зүй, эрүүл мэнд, эдий засгийн гэсэн гурван янзын ашигтай юм.

Шүдний сойз

Зурагтаар олон янзын хийц, бүтэцтэй шүдний сойзыг сурталчилдаг. иймд заримдаа сонголт хийхэд хэцүү байдаг. Энд юуны өмнө хэмжээг нь зөв сонгох хэрэгтэй. Сойзны толгой хамгийн томдоо нэг дор гурван шүдийг бүрхэдэг байхад хангалттай. Буйлны эмзэгт зохицуулаад сойзны үсний хатуулаг нь янз бүр байдгийг бас л анхаарах хэрэгтэй. Ихэнх хүнд medium буюу дунд зэргийг хатуулгатай нь тохирдог. Мөн сойз үсийг элэгдлийг тодорхойлогч будагчаар будсан байх нь маш эвтэй байдаг. Сойзны үсний будаг талаасаа дээш хүртэл арилмагц солих хэрэгтэй гэсэн үг. Цахилгаан шүдний сойз бас л цөөнгүй олон төрөл байдаг ч манайд хараахан чанарыг шаардлага хангасан нь цөөн орж ирээд байна. Мөн шүдний пааланг өнгөлөх зориулалттай хуруу зайнаас ажилладаг тусгай багаж байдаг. Сойз хүрэхээргүй газрын өнгөлөх зориулалттай  ч тогтмол хэрэглэхэд пааланг гэмтээдэг гэдгийг санаж байхад илүүдэхгүй.

Шүдний завсар цэвэрлэгч утас

Ийм утсыг сойзтой хослуулан хэрэглэх нь сайн үр дүн өгдөг. Янз бүрийн хэлбэртэй,бодис агуулса маш олон төрөл байдаг. Гол нь ойролцоох эмийн сангаас авахын оронд залхуурч оёдлын  утас ашиглах хэрэггүй. Оёдлын утас нь зориулалтын биш тул тасарч, шүдний завсар хавчуулагдан үлддэг.

Усан иллэгийн багаж

Энэ нь шүд цэвэрлэгч уусмалыг хийх сав, шахуурга, тусгай хошуунаас бүрддэг төхөөрөмж. Шахуурга нь саван дахь цэвэрлэгч уусмалыг даралттайгаар шахаж шүдийг цэвэрлэнэ. Ийм аргаар шүд хоорондын зай, буйл зэргийг гэмтээж, цочроолгүй цэвэрлэх боломжтой.

Шүдний оо

Хүмүүсийн багагүй “шаналгадаг” бас нэг асуудал нь шүдний ооны сонголт. Юуны өмнө баталгаатай газраас, батлагдсан зөвшөөрөгдсөн оо авч байх хэрэгтэй. Оог худалдаж авахынө мнө заавар, найрлагыг нь анхааралтай унших хэрэгтэй. Бага насны хүүхдүүд зөвхөн хүүхдийн оогоор шүдээ угааж байх ёстой.

Зажилдаг бохь

Бохь өдрийн хоолны дараа, найрны хуримын үеэр гэх мэтчилэнгийн шүдээ угаах боломжгүй үед шүдийг тодорхой хэмжээгээр цэвэрлэх, эвгүй үнэр дарах сайн хэрэгсэл юм. Зарим нэг сурталчилгаан дээр бохь зажлаад байхад шүдээ угаах гэдэг нь бодит байдалд огтхон ч нийцэхгүй зүйл. Шүдээ сойздож угаах нь ямар ч бохь, шингэнээс илүүтэй үйлчилдэг гэдгийг мартаж болохгүй.

Эмчийн үзлэг

Эмчид үзүүлэлгүй явж байгаад 3-5 жилд нэг олон шүдээ бөөндөх нь эдийн засгийн хувьд ч тэр, эрүүл мэндийн хувьд ч тэр шаталттай юм. Иймд хамгийн цөөндөө хагас жилд нэг удаа эмчид үзүүлэн, амны хөндий, шүдээ үзүүлж байх хэрэгтэй. Ингэснээр жижиг цооролтуудыг цаг алдалгүй илрүүлэн эмчлүүлж, шүдний оо, сойзны сонголттой холбоотой зөвлөгөөг авна.

redphone 328636 ЭМЖЖМА эмнэлэг
99051662
ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭГ ЧАНАРЫН ӨНДӨР ТҮВШИНД ХИЙНЭ

1 Comment

  1. manai huu 1nas8sartai shud ni sain urgaj ehleegui bj zuun urd shudnii hajuu taliin shud ni harlaad idegdeed bur duusaj bh shigee ene ni yaj bga ym bol yunaas bolj tegdeg ym bol

Leave a Reply