Зуултын согог

Ерөнхий

Зуух үед шүд нь завсар гаргалгүйгээр нийлж байх ёстой гэж үздэг. Гэвч дэлхийн хүн амын ердөө ад тэдгээр нь нягт нийлж 10% нь л ийм зөв зуулттай байдаг ажээ. Зуух үед эрүүнүүд нь дээд шүднүүдийг доод шүднээс бага зэрэг давахаар байрлахыг зөв зуулт гэж үздэг.

Зуултын согог нь дотроо олон янз. Үүнд:

  • Дистал буюу алсын. Дээр эрүү хэт хөгжсөн, эсвэл доод эрүүл дутуу хөгжсөн байх.
  • Мезиал буюу дотогшоо. Доод эрүү урагш түрэн гарсан байх.
  • Гүн. Зуух үед дээд шүд нь доод шүдийг талаас нь илүү давж гардаг байх.
  • Нээлттэй. Дээд ба доод эрүүний ихэнх шүднүүд нийлэхгүй байх.
  • Зөрсөн. Дээд, эсвэл доод шүднүүд аль нэг талдаа дутуу хөгжилтэй байх.
  • Гаж байрлал. Шүд эгнээнд байх ёстой газраасаа өөр газар байрлах.

Шалтгаан

Эцэг, эхээс хүүхдэд удамшин дамждаг болохоор энэ өвчний гол шалтгаан нь удамшил юм. Хоёр дахь шалтгаан нь нь хамрын салтсын үрэвсэл, нармай булчирхайн үрэвсэл зэрэг хүүхдийн хамраар бус амаар голдуу амьсгалахад хүргэдэг архаг өвчнөөр өвдөх явдал юм. Байнга амаар амьсгалах үед хацар, хэлний зүгээс доод эрүүнд ирэх даралт үгүй болж, доод эрүүний хөгжил саатна.

Мөн хуруу, хэлээ хөх, 1-1,5 жил хүртэл угжаар хооллох зэрэг зуултын согог үүсэхэд нөлөөлдөг.  Мөн сүүн шүдийг эрт авахуулах, шүд ба эрүүний хэмжээ зохицолдохгүй байх, бамбай булчирхайн даавар ялгаралтын хямрал зэрэг нь зуултыг согог үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.

Үр дагавар

Зуултыг согог нь хэл ярианы согог үүсэхэд нөлөөлөөд зогсохгүй толгойн өвдөлт, чих хамар хоолойн ба ходоодны өвчний шалтгаан болох нь олонтаа.

Явц

Зуулт буруу, эсвэл хоорондоо нийлэхгүй байгаагаас хоол зохих ёсоор зажлагдахгүй болж, шингэц нь мууддаг. Энэ нь дотор эрхтэний янз бүрийн өвчний шалтгаан болдог.

Оношлогоо

Хэрэв шүдний зуултыг согог байгаа үед шүдний эмчид хандан зөвлөгөө авна. Зуултын согогыг эмчлэхэд оройтно гэж байдаггүй ч эрт эхлэх тусам үр дүн нь сайн байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Эмч нь өвчтний шүдийг үзээд хоёр эрүүний шүдний рентген тойм зураг авахуулна.

Эмчилгээ

Шүдийг тусгай багаж ашиглан, эрүүн дээгүүр нааш, цааш нь хөдөлгөх боломжтой. Үүний тулд янз бүрийн авагдаг ба авагддаггүй төхөөрөмжийг ашигладаг. Авагддаг аппаратын тоонд янз бүрийн ялтаснууд, капп ордог бол авагддагүйд нь брекет орно.

Брекет нь шүдний гадар, эсвэл дотор талаас бэхлэгддэг металл, эсвэл керамик ялтсууд юм. Ялтсуудыг хооронд нь холбож байдаг төмөр утас нь шүднүүдэд нэгэн жигд даралт үзүүлснээрээ хэвийн байрлалд нь аажмаар оруулна.

Орчин үед хүүхдийн шүдний олон тооны эмгэг, гаж зуршил зэргийг шүд цухуйх шатанд нь  арилгах боломж олгодог трейнер нэртэй аппаратыг ашиглах болсон. Энэ аппаратыг бүхэл өдөржин бус зөвхөн шөнө унтахдаа зүүдэг болохоор гадаад байдал, хэл ярианы өөрчлөлт зэрэг олон таагүй сөрөг дагавраас зайлсхийх боломж олгодог.

Leave a Reply