Их Британид ганц шvд ломбодуулахад 117 фунт тєлдєг

Голландын эрдэмтэд Европын есөн орны шүдний эмчилгээний төлбөрийг харьцуулсан судалгаа хийсэн байна. Үүний тулд 12 настай эмэгтэй хүүхдийн шүдэнд ломб тавихад хэдий хэмжээний төлбөр гарч байгааг нь тогтоожээ. Ингэхэд эцсийн дүнд нь рентген зураг, ломбоны материал, мэдээ алдуулах тариа, эмчийн зарцуулсан цагийн мөнгө орсон байна.

Ингэж харьцуулж судлахад Их Британи д шүдээ ломбодуулах нь хамгийн өндөртэй үнэтэй буюу 117 фунт буюу 234 доллар болж байсан байна. Италид 101 фунт, Испанид 94 фунт. Харин Германд 50 фунт, Францад 34 фунт төлж байж ганц шүдээ ломбдуулна.

Зүүн Европын орнуудад шүд ломбодуулах нь хамгийн хямд тусч байснаас Унгарт хамгийн хямд буюу ердөө 6 фунт байжээ.

Баруун Европын орнуудад шүдний эмч нарын зарцуулж байгаа цагийн маш өндөр үнэлдэг нь ийнхүү шүдний эмчилгээний үнэ өндөр болоход нөлөөлдөг гэж судлаачид үзсэн байна. Харьцуулахад Их Британид эмчийн зарцуулсан цагийн хөлс нь нийт мөнгөн дүнгийн 70% эзэлж байжээ. Унгарт шүдний эмчийн 1 минутын ажил нь 7 пенс байхад Их Британд 2,16 фунт.

Магадгүй ийм ч болохоор Их Британий иргэд эмнэлгэт үйлчилгээ авахын тулд гадаад руу их явдаг биз. 2006 оны байдлаар гэхэд “эмнэлгийн жуулчид”-ын тоо нь 770 мянгад хүрснээс 43% нь зөвхөн шүдээ эмчлүүлэх гэж өөр улсад жуулчлан очсон байх юм.

redphone 328636

ЭМЖЖМА эмнэлэг

99051662
ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭГ ЧАНАРЫН ӨНДӨР ТҮВШИНД ХИЙНЭ

Leave a Reply