Бөөр, шээсний суваг, давсганд чулуу үүсэхийг давсаганд чулуу үүсэх өвчин гэнэ. Эртний Египетэд хэдэн мянган жилийн тэртээ өөд болсон хүний мумийгаас давсагны чулуу олдож байсан баримт байдаг. Ингэхээр энэ өвчин нэлээд эртнийх нь ойлгомжтой.
Ерөнхий
Энэ өвчнөөр залуу, дунд насны хүмүүсийн шээсний суваг, бөөрөнд чулуу үүссэн байдаг бол хүүхэд ба ахимаг насныханд давсганд чулуу үүсдэг. Чулууны тоо нь нэгээс эхлээд хэдэн зуун ширхэг хүртэл байдаг бол хэмжээ нь ч шар будааны дайтайгаас эхлээд 10-12 см-ын диаметрийн хэмжээтэй хүртэл янз бүр байна. Жингийн хувьд 2,5 кг хүрсэн тохиолдлыг ч тэмдэглэсэн байдаг.
Шалтгаан
Чулуу үүсэх үндсэн шалтгаан бодисын солилцоон бага зэргийн хямралаас үүдэн уусдаггүй давс үүсэх явдал юм. Тэдгээр нь урат, фосфатд, оксилат чулуу болон хатууждаг.
Гэхдээ давсганд чулуу үүсэх өвчнөөр өвдөх удамшлын хандлагатай байлаа ч дараахь хүчин зүйлс нөлөөлөхгүй бол өвдөхгүй гэж үздэг, үүнд:
Хүнс ба усны найрлага. Жишээлэхэд, хурц ба хүчиллэг хоол хүнс нь шээсний хүчиллэгийг ихэсгэдэг бөгөөд үүнээс болж чулуу амархан үүснэ.
Амин дэмийн дутагдал.
Ясны өвчин, гэмтэл. Ясны чөмөгний үрэвсэл, яс сийрэгжих.
Архаг ходоодны үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвсэл, шархлаат өвчин зэрэг ходоод гэдэсний архаг өвчин.
Шингэн дутагдах. Бие махбодод ус дутагдах нь халдварт өвчин, эсвэл хордлогын үед үүснэ
Бөөр ба шээс бэлгийн системийн янз бүрийн өвчнүүд. Бөөрний тэвшинцрийн үрэвсэл, давсагны үрэвсэл, түрүү булчирхайн томролт, түрүү булчирхайн үрэвсэл ба бусад .
Явц
Бүсэлхий орчмоор чинрэх, хатгаж өвдөх, шээс цустай гарах, биеийн байрлал өөрчлөх ,эсвэл биеийн хүчний ачаалал авах, огцом хөдлөхөд өвдөж байгаа бол бөөрөнд чулуу үүссэн байх магадлал өндөр.
Хэрэв чулуу шээсний сувагт байвал чулууны хөдөлгөөнийг даган өвдөлт нь бүсэлхийгээс цавь руу, хэвлийн доод хэсэг рүү, бэлэг эрхтэн рүү, гуяны дотор гадарга руу шилждэг.
Хэрэв чулуу нь шээсний сувгийн доод хэсэгт байрлаж байгаа бол шалтгаангүйгээр шээс хүрэх нь олонтаа байдаг.
Хэрэв чулуу шээсний сувгийн нүхийг бүрэн тагласан бол шээс бөөрөнд хуралдан бөөрөөр хатгуулах шинж үүсгэнэ. Өвдөлт нь бүсэлхий орчимд хүчтэй хатгуулан базалж илрээд гэдэсний доош хэсэг рүү шилждэг. Өвдөлт үе үе намдаж, дахих зэргээр хэдэн цаг, өдрөөр үргэлжилж болдог. Өвдөлт дээд цэгтээ хүрсэн үед бөөлжилт, халууралт, бие чичрүүлэлт өгч болно. Чулуу байрлалаа өөрчилсөн, эсвэл шээсний сувгаас гарах үед өвдөлт зогсно.
Чулуу давсганд байгаа үед цустай шээс гарахаас гадна хөдлөх, шээх үед хэвлийн доод хэсгээр өвдөлт өгнө. Өөр нэг шинж тэмдэг нь ойр ойрхон шээсэн хүрэх юм. Явах, сэгсрүүлэх, биеийн хүчний ажил хийх үед шээс шалтгаангүйгээр, огцом хүрнэ. Мөн шээх үед давсаг сулраагүй атал шээс тасалдах, гэнэт тасалдах шинж тэмдэг илэрч болдог. Ингэж тасалдсан шээс нь зөвхөн биеийнхээ байрлалыг сольсны дараа л гарах боломжтой.
Оношлогоо
Бүсэлхийгээр өвдөх, шээс цустай гарах, халуурах чичрүүлэх, шээхэд хатгулах эсвэл шээхэд бэрхшээлтэй байвал бөөрний эмчид хандах хэрэгтэй. Эмч чулууг үүсгэсэн давсны найрлагыг тогтоохын тулд чулуу үүсэх эрсдлийн шинжилгээг шээсэнд хийнэ. Харин шээс бэлгийн системийг хэт авиагаар / эхо / харах, эсвэл компьютерийн томографийг ашиглан чулууны байрлалыг тодорхойлно. Зөнд нь орхивол бөөр, шээсний суваг, давсагны үрэвсэл-ийг үүсгэн улмаар бөөр авахуулахад ч хүргэх аюултай тул яаралтай эмчилгээ хийхлгэх хэрэгтэй.
Эмчилгээ
Эмчилгээ нь чулууны байрлал, хэмжээ, бүтэц ба хүндрэл байгаа болон байхгүйгээс хамаарна. Одоо үед анагаах ухаан чулууг зайлуулах олон шинэ аргуудыг ашиглаж байна. Жишээ нь: дуран авайн хагалгаа. Энэ аргын үед давсагаар дамжуулан шээсний сувагт оруулсан багажын тусламжтайгаар чулууг буталдаг.
Урьдчилан сэргийлэлт
Шээсний замын чулуужих өвчний үед тусгай хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. Ингэхдээ чулууг үүсгэгч тунадас бий болгодог хүнсний бүтээгдэхүүнийг хоолноос хасна. Мөн өдөрт 2 литр түүнээс багагүй хэмжээний шингэний өлөн элгэн дээрээ, хоолноос өмнө ба хойно, хооллолтын хооронд, унтахын өмнө их хэмжээгээр ууна. Шээсний зам чулуужих өвчний үед зөвхөн мэргэжлийн эмчийн зөвлөгөө дагаж дагах бөгөөд өөрөө өөрийгөө эмчлэх гэсний хэрэггүй.
hi.bi sayahanaas tanai hayagaar orj niitleluudiig uzej ih medeelel avch baina.davsagnii chuluug hagalgaa hiihees oor gadnaas ni butlah arga baina uu. baigaa bol haana ali orond yamar emneleg baigaa bol. hayagiig ni olj ogvol sain baina.
Өдрийн мэнд,
Манай охины /1,4 настай /давсаганд чулуу үүссэн болхыг сая мэдсэн бөгөөд монголд нас нь жоохон болхоор зөвхөн хагалгаагаар авна гэж байдаг. Өөр оронд дуран авиагаар чулуугаа авхуулсан хүн байвал мэдээлэл өгч тусална уу. Баярлалаа. Англиар давсагны чулууны өвчин ямар нэртэй болхыг мөн мэдэх хүн байвал хэлж өгөөч.