Шүдээ үзүүлэхээс айдаг бол яах вэ?

 Та шүдний эмчид үзүүлнэ гэхээс өөрийн эрхгүй айж, түгшдэг үү? Шүдээ үзүүлэхээс айдаг хүнтэй таарч байв уу? Тэгвэл шүдний эмчид үзүүлнэ гэхээс үсээ бостол айхыг одонтофоби, дентофоби гэдэг юм байна.

Зарим хүн энэхүү фобиноосоо болоод шүдээ эмчлүүлэхийн оронд шууд л өвчин намдаадаг тариа хийгээд л суга татчих гэчихсэн орж ирдэг. /Гэтэл лац ломбтой ч гэлээ тоо ёсоор нь бүрэн бүтэн шүдтэй байх нь хүний эрүүл мэндэд маш чухал байдаг тухай манай сайт өмнө нь мэдээ хүргэж байсан.

Нэлээд хэдэн жилийн өмнө бол зарим шүдний эмнэлэгт үзүүлж, аймшигтай өвдөлт мэдэрнэ гэхээс үнэхээр айдас хүрмээр байсан байж болох юм. Харин одоо бол байдал өөрөөр эргэсэн. Иймд эхлээд яг юунаас айгаад байгаагаа тодорхойлох хэрэгтэй байх.

Шүдний эмчид үзүүлж байгаа хүмүүс өвдөлтөөс хамгийн их айдаг. Тэгэхээр тариулах, шүдээ ломбодуулахаас бус харин тэдгээрийн үүсгэж болзошгүй өвдөлтөөс айж байгаа хэрэг юм.

Цаашлаад эвгүй санагдаж, түгшүүр, болгоомжлол төрүүлдэг зүйлсийг дурдвал:

  • шүдний өвчнийг өөрөө яаж ч чадахгүй, заавал өөр хүнд хандаж үзүүлж байгаа буюу өөрийн арчаагүй байдал
  • эмч шүдэнд нь юу ухаж төнхөөд байгааг мэдэх боломжгүйтэй холбоотой түгшүүр, гэнэт эмч буруу зүйлийг нь ухчихвал яана гэсэн болгоомжлол
  • эвгүй үнэртэй болсон, тамхи, кофенд шарласан г.м. таагүй байдалтай болсон амны хөндийгөө бусдын өмнө ангайхаас ичих
  • төлбөр нь хэд гарч “алдаг” бол гэсэн битүүхэн айдас

Гэхдээ л энэ бүх түгшүүр нь ямар ч хүнд байж болох л зүйлс. Харин шүдний эмч гэхээр бараг ухаан алдатлаа айна гэдэг өөр хэрэг. Ингээд шvднийхээ өвчнийг цаашид тэвчих, намдаах арга чаргаа барахаараа аргагүйн эрхэнд шүдний эмчийг зүглэдэг. Ингэснээрээ шүдний өвчнөө хүндрүүлж, илүү үнэтэй, илүү их цаг шаардсан эмчилгээ хийхээс өөр аргагүй байдалд оруулж байдаг.

Эмч нарын хувьд ч дентофобитой хүмүүс нь тун хэцүү. Анхаарал төвлөрөл шаардсан чимхлүүр зүйл хийх гэтэл нь нөгөө хүн нь бүжин туулай шиг чичрээд, эсвэл шүдэнд нь ч хүрээгүй байхад муухай орилоод, гарнаас нь зууралдаад байвал яах вэ? Энэ бол өвчтөн өөрөө өөрийгөө улам их л хорлож байгаа хэрэг шүү дээ.

Гарах арга зам

Шүд нь өвдсөн дентофобитой хүн болгонд цаашид тэсч суухын аргагүй болох үе заавал гардаг. Энэ үед л шүдээ эмчлүүлнэ гэдэг чинь тамлуулахтай адил өвддөггүй юм байна гэдгийг олж мэдэх боломжтой. Үүнээс гадна дараах алхамуудыг авах хэрэгтэй, үүнд:

    1. Аймаар шүдний эмч, жирийн шүдний эмч хоёрыг дотроо төсөөлөн хар. Ямар ялгаатай байна вэ? Шүдний эмчийн яг юунаас нь айгаад байгаагаа тодорхойл. Хэд хэдэн айдас байгаа бол аль нь үндэслэлтэй, аль нь хоосон айдас төдий зүйл байгааг сайтар ойлгохыг хичээ.
    2. Орчин үеийн шүдний эмчилгээнд ашиглагдаж байгаа өвчин намдаагч, тайвшруулагч эм, бэлдмэлүүдийн талаарх мэдээлэл олж ав. Дараа нь тухайн шүдний эмнэлэгт алийг нь ашигладаг тухай тодруул. Тааруухан үйлчилгээтэй новокаин тарьдаг байсан цаг аль эрт улиран өнгөрсөн . Орчин үеийн өвчин намдаагч бэлдмэл ашигласан бол ямар ч өвдөлт мэдрэхгүй гэх 100 хувийн баталгаатай гэдэгт итгэж болно. Тэр бүү хэл буйландаа тариулахын өмнө өвчин намдаагч спрей цацуулж байгаад тариулах боломжтой. Мөн хэт их түгшээд байгаа бол эмчтэйгээ зөвлөж байгаад тайвшруулагч эм уусан ч болж байна.

Шүдний сайн эмнэлэг, туршлагатай сайн эмч сонгож ав. Гэр, эсвэл ажил ойрхон гэсэн шалгуураар хандаж хэрхэвч болохгүй. Сайн эмч шүдний эмчээс айдаг хүмүүстэй харьцах туршлагатай, сайн эмнэлэг нь өвдөлтийг намдах бүх эм, бэлмэлээр бүрэн хангагдсан байдаг. Тэгэхээр энд найз, нөхөд, итгэдэг хүмүүсийнхээ зөвлөгөөг дагасан нь л хамгийн дээр байх.

  1. Шүдээ эмчлүүлэхээсээ өмнө өөрийнхөө айдсын талаар хэлж ойлгуулаад зөвлөгөө авах хэрэгтэй. Дентофобитой гэдгээ хэлэхээсээ ичих хэрэг ер байхгүй. Айгаад байгад таны буруу байхгүйгээс гадна та айдсаа давж шүдний эмчид ирэх зориг гарган анхныхаа алхамыг хийчихээд байгаа гэдгээ мартаж болохгүй. Ингэж ярилцахдаа эмчилгээ хийх сандал дээр суухаас айгаад байгаа бол зүгээр сандал дээр суугаад ярилц. Хүсээгүй байхад хэн ч таныг албадан эмчлэхгүй гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй.
  2. Эмч танд яг юуг, яаж эмчлэх хэрэгтэй болоод байгаа тухай дэлгэрэнгүй ярьж өгөг. Асуулт тавихаасаа бүү ай. Юутай тулгарахаа мэдэхгүй бэмбэгнэж байхын оронд мэдэж байна гэдэг өөр хэрэг.
  3. Шүдээ эмчлүүлж эхлэхээсээ өмнө хэдий хэмжээний төлбөр гарах талаар эмчээсээ асууж лавлах хэрэгтэй. Мэдээж яг тэд гарна гээд тодорхой хэлчихгүй ч гэлээ дээд хязгаарыг нь лав хэлээд өгнө.
  4. Ингээд эмч итгэл төрүүлж байвал хойшлуулалгүйгээр цаг авч шүдээ эмчлүүл.

4 Comments

  1. номин

    шүдний өвдөлтийг гэрийн нөхцөлд яаж намдаах вэ

  2. undrah

    odoo ved tolbor ni mash ondor bolood bgaa sh dee

  3. mndee

    heregtei medee bn mash ih bayrlalaaa, gehdee l bi odoo ch gn aigaad shudee uzuulj chdhgui bnaaa, bur suvag ntr luu hatguulaad bur hashirahiin deedeer hashirtsan yum l daaa, shudee lomboduulaaad ydaj jil ch bolohgui lombo ni unachih um.bi shudee hurtel avhuulj bsn, dahij bol hetsee ch shudee avhuulj chdhaargui ih ovdoj aisan. odoo yah estoigoo ch mdhgui ih hetsuu bn. my shudiig hundreltei gd ydaj bhd emch ni huntei yrij bgd uilchilgeeg ni gargaj bgd barag avsaan,3,4n udaa tariad boon yum bolj avsan.
    uneheer hetsuu bn.
    nadad tuslaach
    lombodulahad ch gsn neg nariihan yumaar hatgaad bdg gants bish nileen hed hatgaj bsn bolohoor odoo ene ovdood bgaa shudnuudeee yaj ynzluulahuu?
    bas neg lombotoi shud maani ovdood suvgiin emchilgee hiilge gsn.teriig ni taaria tarij hiideg boluu
    ndd tuslaach guij bn

  4. ая эгшиг

    би ч гэсэн шүдний эмч дээр очихоосоо айж сүүлдэ бүр ичих болсон. 10р ангийд байхад нэг эмч дээр шүдээ эмчлүүлэх гээд очтол тэр эмч ч бүр намайг хашрааж өгсөн тэгээл арай гэж ломбодуулж дуусаад удаагүй байтал нөгөө ломбо нь уначихсан тэгээд тэрнээс хойш эмнэлэг явахаас айгаад нэг л мэдэхэд олон шүд хорхойтой болцон. одоо бол шүдний эмч дээр очихоор шүдний эмч намайг арчаагүй муухай гэж бодвол яаанаа гээл шүдээ ч эмчлүүлж чадахгүй байна. хэрэв надад туслах сайхан сэтгэлтэй эмч байвал холбогдож болно шүү

Leave a Reply