Багажны шинжилгээ

1. Урофлоуметри ( шээсний гаралтыг хэмжих ) давсагны байдлыг тодорхойлох нэмэлт   шинжилгээний арга юм. Аль ч насны хүнийг өвдөлтгүйгээр шинжилнэ. Тусгай бэлтгэл шаардагдахгүй. Ажилбарыг дараах байдлаар хийнэ, үүнд: шинжлvvлэгч шээс хvрэхэд юvлvvрт шээнэ. Урсгалын хурд тусгай тєхєєрємжинд хэмжигддэг. Гарах үзүүлэлтээр давсагны үйл ажиллагааг дүгнэнэ.

2. Бага аарцгийн эрхтэнүүдийн рентген шинжилгээ нь аарцгийн ясны хугарал, ясны ургалтыг илрvvлдэг. Рентген шинжилгээ нь  мөн шээс ялгаруулах эрхтэнvvдийн  янз бүрийн өвчнийг илрvvлэх боломжтой. Шинжилгээнээс хэдэн минутын өмнө рентгенд харагдах зохиулалтаар венийн судсанд тусгай  тодруулагч бодисыг хийх ба энэ нь хэдэн цагийн дараа бие махбодиос бүрэн гарна.

3. Шээс бэлгийн эрхтнvvдийн  допплерограф – Шинжилгээ нь хэт авианыхтай адил боловч vvнд тусгай допплерометрийн заалттай орчин vеийн төхөөрөмжийг ашигладаг. Шинжилгээг зөвхөн тусгайлан бэлтгэгдсэн эмч хийх ёстой. Допплерографийн тусламжтайгаар янз бүрийн эрхтний цусны урсгалыг хэмжинэ. Энэ шинжилгээгээр шээс бэлгийн эрхтэний гэмтэл болон янз бүрийн хавдрыг илрvvлж болно.

4. Хуухнагын эрхтнүүдийн хэт авианы шинжилгээ – Бага аарцгийн эрхтний хэт авианы шинжилгээгээр умай, умайн гуурс ба өндгөвч, түрүү булчирхай, төмсөг болон бусад шээс бэлгийн эрхтний байдлыг дүгнэдэг. Энэ ямар ч өвдөлтгүй ажилбар бөгөөд тусгай төхөөрөмжний тусламжтайгаар хийгддэг. Ихэвчлэн  давсаг дүүрэн үед шинжилгээг хийнэ.

5. Бэлэг эрхтнvvдийн хэт авианы шинжилгээ

–  Бэлгийн замын олон өвчнийг оношлоход хэрэглэгдэг. Шинжилгээ нь бэлгийн эрхтнvvдэд хавдар, гэмтэл, цусан хангамж алдагдал үүссэн эсэхийг тогтооно. Шинжилгээ нь өвдөлт өгөхгvй бөгөөд тусгай бэлтгэл шаарддаггvй.

6. Бэлэг эрхтэнvvдийн судасны допплерограф –  судсыг хэт авианы тусламжтайгаар шинжилдэг. Хоргvй, өвчингvй арга. Энэ шинжилгээг бусад шинжилгээтэй хамтран хийж эр ба эм бэлэг эрхтнийн судасны өргөсөл, гуурснуудын бөглөрөл бий эсэхийг тодорхойлно.

Leave a Reply