Цусны ерөнхий шинжилгээ нь янз бүрийн өвчний оношлогоод хамгийн өргөн ашиглагддаг цусны шинжилгээнүүдийн нэг юм.
Цусны ерөнхий шинжилгээ нь дараах зүйлсийг харуулдаг, үүнд:
-
эритроцитуудын тоо
-
эритроцитуудын тунадасжих хурд
-
гемоглобины агуулга
-
лейкоцитуудын тоо
-
лейкоцитар томъёо /захын цусан дахь лейкоцитуудын төрөл зүйлийн харьцаа/
Цусны ерөнхий шинжилгээ нь дараах дараах зүйлсийн талаарх мэдээлэл өгч болно, үүнд:
-
анеми /цус багадалт/
-
хавдрын өвчин /цусны өмөн/
-
халдварт үрэвслийн эмгэг
-
цусны бүлэгнэлтийг тодорхойлох
-
цусны харшлын хандлага
Цусны ерөнхий шинжилгээний дүнг унших
Эритроцитуудын тоо
-
лейкоз
-
уушигны архаг эмгэг
-
зүрхний төрөлхийн гажиг
-
цус багадалт
-
лейкоз
-
хорт хавдрын үсэрхийлэл
Эритроцитуудын тунадасжих хурд /ЭТХ/
Эмэгтэйчүүдийн ЭТХ нь эрэгтэйчүүдийнхээс бага зэрэг өндөр байдаг, мөн жирэмсний үед ЭТХ нь нэмэгддэг. ЭТХ нь янз бүрийн хүчил зүйл, тэдгээрийн дотор янз бүрийн эмгэгийн үр дүнд өөрчлөгдөж болно.
Хэрэв цусны шинжилгээгээр ЭТХ нь өндөрссөн байвал дараах эмгэгүүдийн шинж тэмдэг байж болно, үүнд:
-
хурц, эсвэл архаг үрэвсэл /хатгаа, остеомелит-чөмөгний үрэвсэл, сүрьеэ, тэмбүү/
-
хордлого
-
зүрхний булчингийн шигдээс
-
гэмтэл, ясны хугарал
-
цус багадалт
-
бөөрний эмгэг
-
өмөн
ЭТХ нь булчингийн масс буурах, өлсөх, кортикостероидуудын уусын дараа буурдаг.
Гемоглобин
Хэвийн хэмжээнээс өндөр гемоглобин нь цусны олон эмгэгийн үзүүлэлт бөгөөд ингэхтэй зэрэгцэн цусны шижилгээгээр эритроцитуудын тоо нэмэгдсэн нь илэрдэг. Зүрхний төрөлхийн гажиг, уушиг зүрхний дутмагшилтай хүмүүст гемоглобины хэмжээ өндөр байдаг. Мөн нислэг үйлдэсний дараах нисгэгчид, уулчид, биеийн хүчний хүнд ачааллын дараа цусан дахь гемоглобины хэмжээ нэмэгддэг.
Лейкоцит
-
вирусын гаралтай гепатит
-
хөхүүл ханиад
-
токсоплазмоз
-
сүрьеэ
-
тэмбүү
-
цитомегаловирус
-
вирус, мөөгөнцөр, бактерийн гаралта халдвар /уушигны хатгаа, ангин, менингит, мухай олгой г.м./
-
бие махбодтийн хордлого /тулай/\
-
гэмтэл, түлэгдэлт, цус алдалтын дараах үе, мэс заслын дараах үе
-
зүрхний булчин, уушиг, бөөр, дэлүүний шигдээс
-
архаг болон хурц цус багадалт
-
өмөн
Цусан дахь лейкоцитуудын хэмжээ багассан гарах нь дараах эмгэгүүдийн шинж тэмдэг байж болно, үүнд:
-
вирус болон бактерийн халдвар /томуу, гэдэсний хижиг, элэгний үрэвсэл, г.м./
-
хэрлэгийн гаралтай үетэс
-
бөөрний дутмагшил
-
цацраг туяаны хордлого
-
зарим төрлийн эм бэлдмэл хэрэглэсний дараа
-
чөмөгийн эмгэгүүд
-
лейкозын зарим төрөл
-
харшлын шок
-
тураал
-
цус багадалт
tsusnii eronhii ba delgerengui shinjilgeeg angli ugiin tovchloloor bicheed ard ni mongoloor tailbarlaj bichvel iluu oilgomjtoi boloh bha jishee ni.WBC geh met ard ni mongoloor tailbarlaad heviin hemjeeg ni bichvel iluu oilgomjtoi bolno
dotuur tsus aldahad gereer ymar arga hemjee avah ve? / ditsinon uugaad nemergui oir oirhon hunderch utgun ni tas har garaad bna/ zuvulguu ugch tuslaach
H. pylori 0-30 gsn deer miniih 76.3 bn ene notstoi yu