Шулуун гэдэсний унжилт

Шулуун гэдэс

Шулуун гэдэсний унжилт гэж шулуун гэдэсний хана хошногоны амсраар унжихыг хэлнэ.

Шалтгаан

Шулуун гэдэсний унжилт үүсч болох шалтгаанууд:

  • Байнгын дүлэлттэй өтгөн хатах,
  • Хүнд төрөлт, хярзангийн том, их хэмжээний урагдал үеийн хошногоны булчингын гэмтэл,
  • Хошного -ны холбоос болон булчингын насны өөрчлөлт,
  • Бага аарцгийн эрхтэнд хийгдэх (эмэгтэйчүүдийн) болон шулуун гэдсэнд хийгдэх хагалгаа.

Явц

Өвчин нь удаан үргэлжилсэн өтгөн хаталтын (хүүхэд байхаас нь эхэлсэн байх нь олонтаа) болон өтгөнөөр бие засах үе үүсэх бусад хүндрэл, өтгөн гадагшилж дотуур хувцсыг бохирдуулах, аарцгаар өвдөх зэрэг шинж тэмдгээр эхэлнэ.

Хий, шингэвтэр өтгөнөө барьж чадахгүй болох, эхлээд өтгөнөөр бие засах үед, дараа нь ханиах, алхах үед хошногоор цүлхийж овойх зовиур илэрнэ. Яваандаа унжсан шулуун гэдэс  аажмаар хэвэндээ орохоо байж, гараар ч засагдахгүй болсноор байнгын нойт оргих, салс цус гарч, хошного орчмын загатнаа үүснэ.

Оношлогоо

Бүдүүн шулуун гэдэсний эмч шулуун гэдэсний унжилтыг илрүүлэхийн тулд:

  • Үзлэгийн үед өвчтөнг дүлүүлж унжиж байгаа гэдэсний хэсгийг харна.
  • Шулуун гэдэсний хурууны үзлэгээр гэдэсний хананы байдалд дүгнэлт өгнө.
  • Ректоманоскопи ба колоноскопи хийж ур бий эсэхийг шалгана.

Насанд хүрэгчдэд хийх эмчилгээ

Шулуун гэдэсний унжилттай насанд хүрэгчдийн эмчилгээнд эмийн эмчилгээний арга нь амжилт муутай байдаг. Мэс заслын эмчилгээ илүү сайн үр дүнтэй байдаг ч унжилтыг зассан ч өтгөнөө барьж чадахаа болих тохиолдлуудын зөвхөн тал хувийг нь л арилгадаг.

Гэсдийг бага аарцагт тогтоон барьж байдаг холбоосыг давхар бэхэлж өгдөг пресакрал ретропекси хагалгааг хамгийн өргөн ашигладаг. Энэ нь гэдсэнд зүсэлт хийдэг нэлээд том хагалгаа. Шулуун гэдэс унжихтай зэрэгцэн өтгөнөө барьж чадахаа больсон үед нэмж сфинктеролеваторопластик хийж, хошногоны холбоос ба булчинг бэхэлдэг.

Орчин үеийн мэдээ алдуулалт өндөр түвшинд хөгжсөн болохоор энэ хагалгааг насны хязгааргүйгээр хийх боломжтой.

Шулуун гэдэсний унжилт нь хярзангийн унжилт /ялангуяа эмэгтэйчүүдэд/, шулуун гэдэсний солитар (ганц) шархны хам шинжтэй хавсарах нь олонтаа. Хярзангын унжилттай эмэгтэй шээс задгайрах, умай унжих зовиуртай байдаг тул эмчилгээг эмэгтэйчүүдийн эмчтэй хавсарч хийнэ. Харин шулуун гэдэсний шархны эмчилгээг тухайн үеийн онцлогоос хамааран хийнэ. Хэрэв шулуун гэдэсний унжилт давамгайлж байвал эмч шархыг эдгээхэд биш унжилтыг засахад голлон анхаарна. Шархыг эмчлэхийн тулд эмийн эмчилгээ ашиглана. Эмийн эмчилгээ үр дүнгүй байвал фотокоагуляци ба криотерапи (түлэх ба хөлдөөх эмчилгээ) хийж шархны хэсэгт сорви тогтоох эмчилгээ хийнэ.

Хүүхдэд хийх эмчилгээ

Хүүхдэд дээр дурдсан эмгэг байвал эмийн эмчилгээ хийнэ. Эмчилгээнд:

  • Хоол хүнсэнд ургамлын гаралтай эслэг ихээр (хэвэг ба бусад) хэрэглэх,
  • Хүүхдийг тодорхой цагт бие засуулж, өтгөгнөөр бие зассаны дараа усаар зөв цэвэрлэгээ хийлгэж сургах,
  • Биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ (хоололт хангалттай, аминдэм ихтэй байх, эрүүл агаарт амрах зэрэг),
  • Хошногоны амсрын булчинг бэхжүүлэх.  Энд идэвхтэй нөхөн сэргээх эмчилгээ, цахилгаанаар эрчимжүүлэх, эмчилгээний биеийн тамир.

Хүүхдэд шулуун анхны удаад гэнэт унжсан тохиолдолд болгоомжтойгоор гараараа засч оруулах гээд оролдоод үзэж болно. Гэхдээ их хүчилбэл шулуун гэдэсний салст бүрхүүлийг гэмтээх эрсдэлтэй тул болгоомжтой байх хэрэгтэй. Ингэхдээ дээш харуулан хэвтүүлээд унжсан хэсэгт вазелины тос түрхэн гэдсийг засна.Эмийн эмчилгээ үр дүн муутай болж, даамжирвал мэс заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

16 Comments

  1. áàÿðàà

    ñàéí áàéíóó íàìàéã Áàÿðàà ãýäýã ýìýãòýé òºðæ áàéãààã¿é õîøíîãîíû óíæèëò íü óó öàãààí ìàõ íü óó ìýäýõã¿é íýã ìàõ ãàðñàí áàéãàà ýíèéã îíîøèëæ õóðäàí õóãàöààíä ýì÷ëýõ ãàçàð ìýäýõ õ¿í áàéãàà þó ýíý òàëààð õàðèó õýëýýðýé

  2. Sain bnauu. Namaig bilgee gedeg emegtei. Deerh shinjiig unshaad uzhed nadad shuluun gedesnii unjilt bii bolchhoj. eneneesee ih sanaa zowj bna. Yaj bogino hugatsaand emchleh we hend yamar emnelegt handah we? tuslaarai

  3. Т

    Сайн уу надад бас энэ зовлон бий болоод удаж байна нээрээ одоо хаана очих яавал бүрэн төгс таарсан эмчилгээг авах талаар өмнө нь үзүүлж байсан хүмүүс байвал саналаа биччиж тусална уу

  4. Т

    Hi Chi emchlgeegee hiilsegn uu hiilgesn bol haana sain emch bna ve hunii tuluu gesn medlegtei emch

  5. tungalag

    hi namaig tungalag gedeg,25 nastai,torood 3 honoj bn,minii shuluun gedesend neg yum hawshuulagdaad,barij vzeheer neg jijigheen hatyy zvil unjisan in medegdeed bn,ene toroltoos vvssen,bi yamar arga hemjee awah ve? nadad tyslaach,dongoj torson bolhoor garj ch chadahgvi bn,ardiimn emchilgegeer zasrah uu? zaawal mes ajilbar hiilgeh shaardlagatai yu? haana hamgiin vr dvntei emchildeg ve? tyslaarai hvmvvsee

  6. bi buten 20 jil tsagaan mah gardag uvchtei zovson doo bur 3 shirheg zereg gardag hundreh bolgond tsus aldaad l yavdag uhmeer sanagddag ue baisan solongos d 300 myangaar avhuulaad 3jil bolj baina dahidag gedeg hudlaa yum bilee buyntai emchiin buynaar ehees tursun yum shig eruul bolson doo bi 16 tai baihdaa eejdee minii hoshnogon deer jijig mah urgaj gehed eej uzeed tsagaan mah ni garj gehed anh medej bilee arga hemjee avahgui bol hunderdeg ed bilee baga deer ni l yanzluulaarai ansand baidag saranguan gedeg emleg avhuulsnii daraa arhi l uuj bolohgui shuu uuval dahina

  7. eenee

    hi baga bhd l minii otgon ih hatdag bsan odoo bol gaigui gehdee hoshnogonii amsart neg nariihan utas shig mah unjaad bgaad bdag zoviurgui ih udsan bolovch svvliin ved ug ni jaahan bvdvvrch tsus hursan met bolood bhiin yah ve tuslaach hvmvvsee

  8. М

    Mini bie bie hewin bie zasaj chadku sar garan bolj bna.hosnogoni amsar dotor amsrig darad tom yum bgan medregded hajugar utgun garj chadku bgan.ter n yu bolohig meddeggvi.emchid hana vzvlehe meddeggve.namaig emch 12nugala gedesni sharhtai bna terige emchlvbel gaigvi bolno gesen bolowch bologvi.bugsni amsarar yamarch zowiur bhku.tsus gardaggvi.utgun hatalt bish.emer l neg yum argatsaj jaahan garj bna ih zowj bna hana vzvlj yaj emchlvlehe medehkv hetsv bna zuwluchihuur emch,hvn bnuu mongolchuda tuslaach

  9. zaya

    sain bna u namaig zaya gdg nadad shuluun gedesnii unjilt vvschee Anh hvvhed baihad /9 nastai/ l anh garch bsan ehleed uwddug baisan odoo bol bvr edgechihsen ene ymar hegen surug nuluutei yu ogt uwduhuu bolison bi odoo 21 nastai zuwulguu uguuch

  10. oogii

    sain bn uu, bi bas shuluun gedesnii unjilttai yum shig bn. 3 bondgor yum unjsan baidag.gehdee uvchin baihgui 10 d jil bolj bna.harin hed honogiin umnuus hundreheer tsus gardag bolchloo haana handval zugeer be.

  11. om

    Solongost torood buruu dulelt ogood tsagaan mah garsan, tend bol surtei zuil bolgodoggui nileen haluuvtar usaar sain shavsh gedeg yum bn lee , tegeed l yamar ch uvchingui edgesen dee.Tiim bolohoor ta buhen uuniig turshij uzehed iluudehgui shu..Nileen haluun tal ruugaa usaar 20-30min orchim shavshlaga hiihdee odort 4-5 udaa hiigeerei. 3 honog shavshihad l ovchin ni arilaad garch irsen mah ni tsaashaa oroh ni orood uvchin ni bur moson arildag. Ene ni nileen yadrah, chang dulj hundrehed l gardag yum. Yadrah b as ih nolooldog. Dahin garah geed ch bgaa yum shig sanagdval haluun usaaraa dahin 2-3 honog shavshihad l zugeer bolchihno. Hamgiin tseverhen engiin arga bolohoor ih zugeer l um bn lee. Us nileen haluun tal ruug baih yostoi, zugeer ulbeger buleen us noloolohgui.
    Ene zuvluguu olon hund tus bolson bolohoor ta buhend bas tus bolno shuu.
    Ta buhend eruul enhiiig husie!

  12. bulgaa

    ene uwchtei humuust handaj zowlohod;
    1.ali boloh ydargaand orohgui bh heregtei
    2.udaan jorlond suuh ni neruul humuusiin shaltgaan boldog tul otgonoo hataahgui bh heregtei
    3. shingen zuil iheer uuj bai
    4. tums. tsagaan gurilan buteegdehuun buu hergel
    5.bolj ugwul gurwaljin budaa hots budaa. bor guril, gurilan buteegdehuun hergel mun baitsaa luuwan hergelj bolno tanii utgun hatasaah sergiileh bolno
    6.ariun tsewer sn sahij ali boloh bohir gazar udaan buu suugaarai
    7.mah il garch tsus hursan ued lazriin sharlaga hiilgej blno ene ni nyng ustgaj uruwsul uusgehees sergiilne
    8.uiamjlalt tana emuudees nyng ustgah uiljilgeetei em hereglej bolno
    9.mun bieiin dasrhlaag saijruulah zuilsiig hereglej bh ni zuitei
    10. mahiig awhuulsan dohioldold arhi, tamhi, stressnees hol bh ni taniig dahin uwdkuu blgah bolomtoi

  13. NSP

    НАРИЙН, БҮДҮҮН ГЭДЭСИЙГ ХАМГИЙН САЙН ЦЭВЭРЛЭДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ: 99721588, 99234693, 99162243, 96741011

  14. bayaraa

    bayaraa
    Бичсэн: 2012/12/20 өдөр 02:26

    songdo emnelegt uzuulsen emch ni oligtoi yum yarihgui hagalay hagalay l geed bhiin zuvluguu ene ter ch baihgui ih sonin sanagdsan margaash 1-r emnelegt l uzuulhees urid ni ene uvchniig neg ih toodoggui bsan uur deeree tulsan chin uneheer hetsuu uvchin yum bna daa end huurhii dandaa shanalsan humuus bhiin ene balai uvching alga bolgochih yum san

  15. Цэцэг

    Сайн байна уу? Би өөрийн жинхэнэн нэрээ оруулсангүй. би 13 настай л даа. Би яг энэ өвчнийг туссан эсэхээ сайн мэдэхгүй байна. гэхдээ хүндээр бие зассаны дараа жхан байж бгаад явахаар нэг тийм жаахан цус шиг юм гарчихсан байх юм. энэ өвчинтэй холбоотой болов уу? туслаач

  16. tuul

    hi. minii hoshnogoni amsar dr huniasanih n tend  heden jiliin omno neg jijig tsetseg shig yum bsn. tegsen ter n odoo tomrood bhin. oirnoos hundreheer horsood bdg bolchloo. dan mah shig l yum bn. ene yadag ovchin be. Bi haigad olsongui

Leave a Reply