Цөс чулуужих

Цөсний хүүдийнд буюу цөсний цоргонд  чулуу үүсэхийг цөс чулуужих өвчин гэдэг. Нэлээд  элбэг тохиолддог. Ихэнхдээ дунд насны хүмүүс, нас ахиж яваа буй тарган эмэгтэйчүүд өвчилдөг. Европ ба Америкт 50 наснаас дээшхи гурван эмэгтэйн нэг нь, дөрвөн эрэгтэйн нэгд нь тохиолддог ажээ.

Шалтгаан

Цєсний чулуу vvсэхэд цөсний хүүдийд цөс зогсонгиших, бодисын солилцооны алдагдалаас болж цөсөн дэхь давсны хэмжээ  ихсэх гэсэн хоёр үндсэн шалтгаан нөлөөлдөг. Цөсний чулуу vvсэхэд нөлөөлөх хүчин зүйлс:

  • Хэт идэх, өлсгөлөн байх, тогтмол бус хооллох

  • Хөдөлгөөн багатай байх, ялангуяа суудлын ажилтай хүмүүс

  • Жирэмслэлт

  • Жирэмслэлтээс хамгаалах дааврын эм хэрэглэх

  • Таргалалт

  • Цөсний зам -ын агших хөдөлгөөн алдагдах

  • Нойр булчирхай -н өвчин

Явц

Цөсний нягт хэсгүүд тунадасжиснаар чулуу үүсгэнэ. Цөсний чулуу нь холестерин, билирубин / цөсний нөсөө / ба  кальцийн давснаас бvрэлдсэн байдаг. Чулуу нь цөсний хүүдийн хэвийн ажиллагаанд нөлөөлснаар яваандаа цөс хуримтлуулах үндсэн үүргээ биелvvлж чадахаа болино. Цөсний урсгалаар чулуу нь цөсний цоргоны амсарт очиж бөглөнє. Үүний дүнд хүүдийнээс гарах цөсний урсгал  саатаж хана нь хэт сунаснаас хүчтэй өвдөлт өгнө. Тvvнээс гадна цөсний хүүдий  үрэвсэж болно. Тэрчлэн vрэвсэл нь хөрш эрхтнүүд болох нойр булчирхай, 12 хуруу гэдэс,  ходоодыг хамарч болно.

Шинж тэмдэг

Чулуу томроогүй, цөсний хүүдийд байгаа нөхцөлд хүн өвчнөө гадарлах ч vгvй  байж болдог. Цөс чулуужих өвчнийг анхааруулах анхны шинж тэмдэгүүд нь баруун хавирганы нумаар хүндрэх /баруун талаар өвдөх/, аманд гашуу оргих, дотор муухайрах, хэхрүүлэх зэрэг юм. Өвчин даамжирсан бол баруун хавирганы нуман доогуур, эсвэл хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөнө. Євдөлт баруун эгэм, баруун гар, нуруу руу дамжиж болно. Vvний зэрэгцээ ам халуун оргиж, дотор муухайран, бөөлжсєн ч хєнгєрєхгvй. Өвдөлт арай сул байж, эсвэл бvр өөрөө намдаж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчид заавал үзүүлэх шаардлагатай.

Оношлогоо

Зөвхөн мэргэжлийн эмч үзэж, нэмэлт шинжилгээ хийснээр зөв оношлоно. Хамгийн түрүүнд хэвлийн хєндийн эрхтний хэт авианы шинжилгээ хийнэ. Илvv  төвөгтэй тохиолдолд тодруулагч бодистой рентген шинжилгээ шаардагдана. Холангиографи /цөсний хүүдийд/ ба холецистографи /цөсний цоргонд/ хийнэ. Тодруулагч бодисыг судсаар эсвэл тусгай нарийн зүүгээр шууд цөсний цоргонд /арьс, элгээр дамжин/ хатгаж хийдэг. Хэрэв тусгай дурангийн төхөөрөмжөөр тодруулагч бодисыг шууд цөсний цорго гэдсэнд нээгддэг хэсэгт хийвэл энэ аргыг ретроградная холецистопанкреатография гэдэг байна. Энэ нь ходоод дурандахтай төстэй. Ажилбарын  үед цөсний цоргоноос жижиг чулуунуудыг авч болдог.

Эмчилгээ

Цөсний чулууг дотрын ба мэс заслын тасагт эмчилнэ. Ер нь эмчилгээг мэс заслын бус аргаар эхэлдэг.

  1. Хоолны дэглэм сахиулах /хурц, өөх тостой, хуурсан зүйлийг хориглох/
  2. Тусгай бэлдмэлээр  /урсофальк /чулуу хайлуулах арга. Vvнийг  зөвхөн чулуунууд жижиг үед хэрэглэнэ. Эмчилгээ нэг жилийн турш үргэлжилнэ. Ихэнх хүмүүст  хэдэн жилийн дараа дахин чулуу үүсдэг.
  3. Тусгай төхөөрөмжийн тусламжтай өндөр давтамжтай долгионоор чулууг    1-2 мм хэмжээтэй жижиг хэсгvvд болгон бутлана. Ингэснээр эдгээр нь өөрсдөө өтгөнөөр гарна.  Энэ аргыг “экстракорпоральная волновая ударная литотрипсия” гэнэ. Ажилбар нь өвдөлтгүй, хөнгөн явагддаг ба амбулаторийн нөхцөлд хийж болдог. Мэс заслын эмчилгээг чулуунууд нь том, байнгын өвдөлт өгдөг, мєн дотрын эмчилгээ тус болохгүи үед хийнэ.

Энэ нь цєсний хvvдийг авахад орших ба хоёр тєрєл байдаг.

  1. Сонгодог хагалгаа (холецистэктоми). Хэвлийд нэлээн урт зүслэг хийдэг бєгєєд хагалгааны дараа 10-12 см урт оёдлын сорви үлднэ.

  2. Дурангийн хагалгаа ( лапароскопическая холецистэктомия). Тусгай төхөөрөмжийг хэвлийн хананд гаргасан жижиг нүхээр (1см орчим) хэвлийн хөндийд оруулна. Хагалгааны дараа ул мөр бараг үлддэггүй. Сонгодог аргатай харьцуулахад гэмтэл багатай, богино хугацаанд /4-5  хоногт/ эдгэрэн гарч, хэвийн байдалдаа эргэн ордог давуу талтай юм. Хагалгааны хэлбэрийг эмч сонгоно. Чулуу том хэмжээтэй бол сонгодог аргыг, чулуу жижиг үед хоёрдугаар аргыг хэрэглэнэ. Мэс засал ихэнх тохиолдолд өвчнөөс бvрэн ангижируулдаг.

28 thoughts on “Цөс чулуужих”

  1. sain bnu.tsunsii chuluug durangaar avahad dahidag geh uym.minii tsuluu olon jijig uym l daa, avhuulah getel aliniig ni songoh ve.uul ni bi mes zasliin argaar hiilgeh gej bsiinmaa.bas deerees ni 8 sartai hyyhedtei.ali ni deer ve.nadad tuslaach.

  2. Sain bna uu tanai saitiin baingiin unshigch bna. Tsosnii hagalgaanii daraa gam bariaguigees garch boloh hundreluud mon herhen gam barih talaar zovlooch. Tsosnii hagalgaand mash ih humuus orj bna. Tiim uchraas ene taliin zovolgoo bval tustai bolob uu.

  3. Uurtuu xeregtei medeelel avsndaa ta buxend talarxaj bnaa. Bi 1.5 sm tom chuluutai. Dolgionoor butalj bolox bolovuu. Tom chuluutai uchraas tsosiig xuudiitei in avdag gsn. Daraa in garax xundrel, saxix deglem zergiig zuvlunu uu.Bas deer in zurxnii shmitei gsn. Tegexleer xagalgaa xiilgexed xundrel garax bolovuu. Nadad tuslaach xumuusee

  4. sain b.a uu tanai hamt olond bayarlalaa.bi solongost 2.18nd tsus abahuulah durangiin mes zasal hiilgesen.3honog jaahan zobiurtai b.snaas uur hundrel garaagui.tsusnii huudii mash ih urubsultei chuluutai abahuulahgui bol dahiad ubduj bugluruh ayultai geed absan.hagalgaanii daraa butensar em uuh sharsan hool mah tos ihtei hunsnii buteegdehuun 1sariin hugatsaand idej b.gui gsn ih ubddug bol erthen abahuulaarai amjilt

  5. minii tsos 1.4cm chuluutai bna hagalgaa hiilgehguigeer hailuulah yumuu butluulmaar bna yah ve zuvluguu uguuch

  6. sain bna uu bi 2 sard ehod haruulahad 9mmtei 2 chuluu bna gesen yum sayhan tsus uwduud ehod haruulsan chini 1.4cm boltson bna gene. chuluuniih n nairlaga-g togtoogood hailuulj gargadag emchilgee bna gej sonsloo ene unen bolov uu? nadad tuslaach!

  7. хэрэгцээтэй мэдээлэл байлаа. баярлалаа.
    би 29 настай. 1 жилийн өмнө үзүүлэхэд зүгээр байна гэсэн чинь одоо 8-9 мм хэд хэдэн чулуутай гэлээ. хайлуулах болон бутлах арга байвал зөвлөөч

  8. bi odoo jiremsen boloxoor exood xaryylj boloxgvi bna iim toxioldold bi yax estoi be? yamar deglem barix yum boloo medex xvn baibal tyslaach bayarlalaa

  9. Цөс туулгах энгийн аргаар ямар ч мэсгүй гаргадаг юм шүү.
    Хоол сойлт, бургуй, жүүс, тос бас жүүс гэхчлэн дараалалтай.
    Та бүхэн gallstone removal methods, liver cleanse, gallblader cleanse гэх зэрэг нэршилээр online-аар хайлгаад үзвэл маш их мэдээлэл авна шүү. Өөрсдөө ялгаж салгаад тунгаагаад үзээрэй. (Энэ аргаар би өөрөө амжилттай эмчилсэн)
    монголд ч бас ийм эмчилгээг эмчийн хяналтан дор хийдэг газрууд байдаг гэсэн. Мэдээж эмч нар авхуулахгүй бол болохгүй л гэдэг мэсгүй гаргадаг аргын талаар бол тэдэнд хэлснээс хаданд хашгирсан нь дээр.
    Монголын реки холбооныхон бас найдвартай юм билээ. Мэдээллээ сайн аваад сонголтоо зөв хийгээрэй яагаад гэвэл энэ таны л бие шүү дээ.
    Зөвхөн эрүүл энхийг танд.

  10. реки бясалгалын талаар болон эрүүл мэндийн талаар мэдээлэл авах хүсэлтэй байна

  11. сайн байцгаана уу та бүхний нийтэлсэн эрүүл мэндийн мэдээлэлүүдийг тогтмол уншдаг их таалагддаг цөсний хүүдийн чулуу их элбэг тохиолддог. цөсний хүүдийн чулуутай гэж үйлчлүүлэгчид нийтлэг асуудаг зүйл нь хэзээ хагалгаанд орох ёстой вэ дурангын хагалгааг чулуу нь ямар хэмжээтэй үед хийдэг вэ хаана хэдээр хийдэг бол гэж их асуудаг. мэдээж иргэдэд зориулсан нийтлэл учраас улсын эмнэлэгүүдэд хийгддэг дурангийн мэс заслын үнэ тарифийг тавьдаг байвал зүгээр гэж бодож байна тийм боломж байна уу

  12. Сайн уу? их хэрэгтэй мэдээлэл байна. Гэхдээ дурангын хагалгаагаар цөсийг нь бүр авчихдаг юмуу? Мөн хагалгаанд орсоны дараах хоолны дэглэмийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Юу идэж болох болохгүй талаар туслаач. Цөсний чулуугаа авхуулчихвал дахин чулуу үүсэхүү?

  13. hi humuusee duran demii shuu uchir ni duran tsusund hureh yawtsdaa eleg geh met erhteniig tsohij bolno uunees bolj tsus aldahd ni shuud laazraar tulj togdoodog tmees eleg daraa ni uwduh magadlaltai tm bolhoor neelttei orson ni deer gj zuwulmuur bn

  14. bi neelttei hagalgaand orson nadaas busad ni bvgd l durangaar orj bn lee barag yalgaa bhgvi bi hamaagvi hurdan edgesen neelttei orloo geed zowiur ni uur bn gj bdggvi yum bnlee boolt geed hetsuu geh yum bhgvi yuch medegdehgvi tgd bas oedol awna geed surtei yum bdggvi yum bnlee 2 uzuurt ni zangidsan bdg teriig l hachiar awdag yum bnlee

  15. hvmvvsee aih hereggvi bi mash ih aigaad l tgd uwduud bhaar ni argagvi erhend orson untaj bgad l hiilgechihdeg bolhoor eruusuu yuuch mdq tgd ch margaash ni shuud bosdog yum bnlee hamgiin gol ni bti sanaa zow nree bi neeltteigeer orson

  16. tsus uwdunu gdg bol tam yoooy estoi aimar tsus uwdj bgaagiin hajuud mes zasaliin uwdult 100 dahin joohon bi hudlaa yariagvi shuu itgeerei nree durangaar or ged l emch nar tgd bdg yum bnlee unendee shaal dmii yamarch yalgaa bhgvi (ghdee durahgaar orwol soriwgvi edgeh bh )

  17. Элэс цөсийг хамгийн сайн цэвэрлэдэг бүтээгдэхүүн бол NSP компаний бүтээгдэхүүн. 99234693, 96741011

  18. нүдний цагаан шарлах нь цөстэй холбоотой гэж үнэн болов уу

  19. sain bn u? tsosnii chuluu haana butluulah we?emnelgiin hayg helj uguuch?

  20. sain bna uu? tsosnii chuluug tom jijigeer ni heden zereg bolgodiim? hedees hdn sm bdgiim?

  21. sain bna u bi sayahnaas hodood uwduud bsiin tegeed hodood gej bodood yawaad bsan chin tsus bolj taarlaa.tegeed 2,3 emlegt vzvvlsen chin uur uur hariu garad bhiin. tehdee erunhiiduu tsusni chuluutai l gej garaad bnaa . jijig jijg chuluu bna gehiin shuud hagalgaand orj boldiin boluu eswel hailuulah arga bdiin boluu er ni yasan ni deer we helj ugch tuslaash 

  22. sian bnuu. tsus uwdur dotor muuhai orgij hool ideh gher buuljih gd bdag ym boluu nadd helj ugch tuslaach

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.