Цөсний үйл ажиллагааны хямрал

Цөс нь элгэнд боловсордог өвөрмөц шингэн бөгөөд өөх тосны шингэцийг сайжруулах, гэдсээр хоол дамжин өнгөрөх явцыг идэвжүүлэх үүрэгтэй.  Цөс нь гэдсэнд орохын өмнө нэлээд ээдрээтэй зам туулдаг. Эхлээд элэгнээс элэгний цоргонд ялгаран, тэндээсээ цөсний ерөнхий цоргонд орж тэндээсээ цөсний хүүдий рүү хүүдийт цоргоор дамжин ордог.

Цөсний ерөнхий цоргоны 12 хуруу гэдэстэй нийлэх хэсгийг Фатерийн хөлөг гэж нэрлэдэг. Тэнд цөсийг гэдсэнд орох үйл ажиллагааг зохицуулж байдаг Оддын хуниас нэртэй өвөрмөц булчин байдаг.

Ерөнхий

Цөсний замын хямрал гэдэг нь цөсний хүүдийн болон түүний цоргоны агшилтын алдагдал, Оддын хуниасны ажиллагаанд гарсан алдаанаас болж цөс ялгаруулалтанд асуудал үүсдэг өвчлөл. Статистик мэдээнээс үзвэл цөсний замын хямралаар ихэвчлэн эмэгтэйчүүд өвчилдөг аж. Цөсний зам -ын агших үйл ажиллагаа ихсэх (ихсэх хөдөлгөөний хямрал) нь ихэвчлэн залуу насанд тохиолддог бол сулрах нь (багасах хөдөлгөөөний хямрал) 40 дээш насны сэтгэцийн тогворгүй байдалтай хүмүүст тохиолддог.

Шалтгаан

Өвчин үүсэхийг дараах зүйлс нөлөөлдөг гэж үздэг, үүнд:

  • Зохисгүй хооллолт (хурц, өөх тос ихтэй хоол, хооллолтын хоорондох завсарлага их байх г.м.),
  • Ходоод гэдэсний замын өвчин (ходоодны үрэвсэл, ходоод 12 нугаламт гэдэсний шархлаа, нойр булчирхайн үрэвсэл),
  • Дааврын хямрал,
  • Цэвэршилт.
  • Шимэгч хорхой.
  • Харшил.
  • Мэдрэлийн ядаргаа, стресс.

Явц

Цөсний гэдсэнд орох үйл ажиллагааны хямрал нь хоол боловсруулах үйл ажиллагааны хямралд хүргэдэг. Цөс гэдэс рүү чөлөөтэй орж чадахгүй тохиолдолд цөсний цоргоны даралт ихсэх бөгөөд нь энэ нь баруун хавирганы нумаар өвдөлт өгнө. Цөсний замын үйл ажиллагааны хямрал нь ээлжилсэн хурцдал ба сайжралаас тогтдог. Энэ яваандаа цөсний хүүдий ба цооргонд үрэвсэл, эсвэл чулуу үүсэхэд хүргэж мэднэ.

Шинж тэмдэг

Хэрэв өглөөгүүр ам гашуу оргих, сэтгэл санаагаар унах, чадал доройтох нь цөсний замын үйл ажиллагааны алдагдалтай холбоотой байж тун магадгүй юм. Үүний дээр нь түрхэн зуур сандарч тэвдэх, хурц салат идэх зэрэг ялихгүй цочрооны дараа баруун хавирганы нуман доогуур мэнэрч битүү өвдөх, эсвэл хүчтэй хатгуулсан өвдөлт мэдрэгдэж байгаа бол ходоод гэдэсний эмч дээр яаралтай очиж үзүүлэх хэрэгтэй. Цөсний замын үйл ажиллагааны хямрал үүссэн гэх магадлал 70% байна. Эдгээрээс гадна хоолны дуршил буурах, бэлгийн дур муудах, сарын тэмдгийн мөчлөг (эмэгтэйд) алдагдах зэрэг шинж давхар ажиглагдаж болно.

Оношлогоо

Зөв оношлохын тулд зовиур шаналгааг сонсоод нэмэлт шинжилгээ хийх хэрэгтэй болно.

  1. Цусны биохимийн шинжилгээ. Илэрхий хурцдалын үед элэгний ферментүүд ихсэнэ (шүлтлэг фосфатаза болон бусад).
  2. Элэг цөсийг чанд авиагаар харах нь цөсний хүүдий ба түүний цоргоны байдалд дүгэлт өгч, чулуу бий эсэхийг тодорхойлно.
  3. Арван хоёр нугалам гэдсэнд хаймсуур тавих шинжилгээг ходоодны зондын тусламжтайгаар хийж цөсийг шинжилнэ. Энэ ажилбарыг эмчилгээний зорилгоор хийж цөс зогсонгоших үед цөс ялгаруулах замыг угаана.
  4. Тусгай бэлдмэл ашиглах сорил. Цөсний боловсролтыг түргэсгэдэг эмийн бодисыг (жишээ нь: секретин) тарина. Хэрэв өвчин байвал цөс гэдэс рүү ялгарахгүй, цөсний хүүдий ба цоргонд хуримтлагдана. Өргөссөн цорго ба томорсон цөсний хүүдийг чанд авиагаа харж оношлоно.

Эмчилгээ

Цөсний замын үйл ажиллагааны хямралын өвчний үед эхний ээлжинд сувиллын хоолны дэглэм барих хэрэгтэй. Өөх тос багатай, хурц биш хоолыг бага иднэ. өвчин намдаахад но-шпа тусална.

Харин цөс хөөх эм (сорбит, магнийн сульфат, аллохол, хологон), эмийн ургамал (эрдэн шиш, нохойн хошуу зэрэг) өгөөд хэрэггүй. Дээр дурдсан зүйлс тус болоогүй тохиолдолд зонд ашиглан цөсний замыг угаана.
Урьдчилан сэргийлэлт

  1. Хоолны дэглэм сахиж, хоолыг зохицуулан идэж бай (өдөрт 4 цөөнгүй).
  2. Биеийн хүчний ба сэтгэцийн хэт ачааллас зайлсхийх
  3. Хоол боловсруулах замын өвчин эмгэгийг цаг тухайд нь гүйцэд эмчлүүлж байх.

10 Comments

  1. Kh

    Sain bnuu Tsusund mah urgah n yunaas boldog we zaawal hagalgaa hiilgeh yostoi yu? Mongold ene hagalgaag sain hiideg gazar bwal zaaj uguuch!!! Hagalgaa hiilgesnii daraa muu ur dagavar bj boloh uu? Mail hayagaar hariu medegdeech Nadad tus bolooroi bayarlalaa

  2. мөнхцэцэг

    сайн байцгаана уу манай ээжийн цөс нь чулуужсан юм л дй тэгээд хагалгаа хийлгэхгүйгээр яаж эмчилж болох вэ

  3. Tseegii

    Ttsusnd baga hemjeenii mah urgasan baihad zondoor ugaaj boldog u?

  4. tsos tomrox gj ayultai owchinuu yamar emchilgee xiilgex we yaraltai tuslaach

  5. a

    sain bainuu . bi guilgeed odoo barag 2 sar bolj baina . yum ideed l shuud guilgeeed baih yum .ene yunaas bolj biagaa bol nadaa tuslaach ?

  6. хээе наад үг үсэгний алдаагаа хянаж байлдаа 1 газраас олж бичдэг юм уу шууд бичээд л хаячдаг юм шигээ гэхдээ дандаа хэрэгтэй мэдээлэл байна

  7. тэгээд наад чинь бүүр олон жилийн өмнөх мэдээлэл байна шинэчилж байлдаа одоо цаг үе ямар билээ байнга өөрчлөгдөж байхад энийг анхаараарай сэтгэгдэлүүдээ уншдаг гэж найдыдаа хэхэ

  8. нара

    thanks. цөсний тухай мэдээлэл бичсэнд баярлалаа.

  9. anu

    Sain bnuu? Minii dotor ue ue muuhai orgij buuljchih geed bga yum shig bdag. Tegeed bas tseejnii ter hesgeer elbeg uwdug ihenwchlen hool yum joohon l huursan yum idchihleer huchtei uwdult mederdeg. Bi 2 jiliin umnuus mah idej ehelsen yum l da urd idej bgaad baragdaa idehee baigaadjiremsen bolood buitsaad idej ehelsen ternees uudeltei yuy? bas baruun gatr ue ue hund orgij chinereh medremjtei uwduj erhi huruu bainga berjignedeg bolson sayahanaas. odoohondoo minii asuusan ene heden asuultand hariulj uguuch. bayarlalaa

  10. anu

    Sain bnuu? Minii dotor ue ue muuhai orgij buuljih geed bga yum shig bdag. Tegeed bas tseejnii ter hesgeer uwdug ihewchlen hool joohon l huursan yum idchihleer huchtei uwdult medregddeg. Bi 2 jiliin umnuus mah idej ehelsen yum l da urd ni idej bgaad baragtaa idehee baigaad jiremsen bolood butsaad idej ehelsen ternees uudeltei yuy? Bas baruun gar ue ue hund orgij chinereh medremjtei uwduj erhii huruu bainga berjignedeg bolson sayahanaas minii asuusan ene heden asuultand hariulj uguuch. bayarlalaa

Leave a Reply