С гепатит

Ерөнхий

Солонгос явж ажиллах гэтэл шинжилгээгээр С гепатиттэй гээд гарчихлаа, нөгөөх нь эдгэдэггүй яанаа? гэсэн яриаг та лав нэг бус удаа сонсож байсан биз ээ. Гэтэл С вирусыг ганц хоёр долоо хоног эм уух төдийхнөөр устгах боломжгүй, хүний хувийн онцлог энэ тэрийг нь харгалзаад 12 сар хүртэл удаан хугацаанд нарийн эмчилгээ хийдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Дэлхий дээр С гепатитын халдвартай 500 сая орчим хүн байдаг аж.

Шалтгаан

С гепатитыг үүсгэгч вирус HCV нь мутацид орох буюу хувиран өөрчлөгдөх чадвар маш өндөртэйгээрээ онцлог. С гепатитын 6 үндсэн генотип /удамших хэв/ мэдэгдээд байгаа. Гэхдээ л вирусын хувиран өөрчлөгдөх идэвхийн нөлөөгөөр HCV-ийн 40 орчим дэд зүйлүүд нэгэн зэрэг хүний биед амьдрах чадвартай байдаг ажээ. Иймд хүний дархлалын систем нэг төрлийн вирусын эсрэг биет ялгаруулж байтал өөр чанартай удам нь бүрэлдээнд бий болчихсон байдаг. Өөрөөр хэлбэл дархлаа тогтоож амждаггүй.

С гепатитын вирусын халдвар авахын тулд вирусыг агуулсан эд зүйл /цус/ өөр хүний цусанд орох шаардлагатай. Вирус нь цааш элгэнд хүрээд эсийнх нь дотор нэвтрэн үржиж эхэлнэ. Иймд пирсинг, шивээс хийлгэх, бохир тариур ашиглах, халдвартай хүнтэй дундаа сахлын хутга, шүдний сойз хэрэглэх, хазуулах зэрэгт цусаар дамжин халдвар авах эрсдэл өндөртэй. Харин бэлгийн замаар халдвар авах магадлал нь 3-5% байдаг. Хань ижилдээ үнэнч байх үед С гепатитын халдвар авах эрсдэл бага байдаг ч сексийн олон хамтрагч солих үед энэ эрсдэл нь нэмэгддэг. Тэгээд ч хүнийг гаднаас нь хараад С гепатиттай хүн үү үгүй юу гэдгийг нь тогтоох боломжгүй. Харин халдвартай эхээс хүүхдэд тун цөөн халддаг бөгөөд нийт тохиолдлын ердөө 5% эзэлдэг.

Шинж тэмдэг

С гепатитын далд үе нь 20-140 хоног байдаг. Гэвч С гепатитын шинж тэмдэг нь хэзээ ч илрэхгүй байж ч болох талтайг анхаарах хэрэгтэй. Улмаар гепатит буюу үрэвсэл нь хатууралд шилжисний дараа нь халдвар авсан байж болзошгүй гэх шинж тэмдгийг илрүүлж болох талтай. Иймд С гепатит нь өөр ямар нэг өвчний шинжилгээ хийлгэх явцад огт санамсаргүй илрэх нь олонтаа.

Гэхдээ түгээмэл илэрдэг шинж тэмдэгүүд байдаг. Үүнд: сульдах, ядрамтгай болох. С гепатитын хурц хэлбэрийн үед хордлогод орох, хоолонд дургүй болох, бие сулрах, дотор муухайрах, заримдаа үе мөчөөр өвдөх. Товчхон хэлэхэд шинж тэмдэг нь үрэвслийн гаралтай бусад архаг өвчний үед ч илэрч болохоор тул зөвхөн цусанд нарийн шинжилгээ хийж байж л С гепатит туссан эсэхийг баттай тодорхойлох боломжтой.

Эмчилгээ

Юуны өмнө архаг С гепатитыг эмчлэх бүрэн боломжтой гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Эмчилгээний дараа С гепатитаас салах бодит боломж нь хэдэн жилийн өмнө 30-40% байсан. Харин одоо эмчилгээг зөв төлөвлөж явуулсан нөхцөлд архаг С гепатитаас нэг мөр ангижрах магадлал нь 50-80% байгаа ажээ. Үүнд эмч ч тэр, өвчтөн өөрөө ч тэр багагүй чармайлт гаргах хэрэгтэй.

С гепатитын шинж тэмдэг илэрсэн даруйд гепатолог буюу элэг -ний туршлагатай эмчид үзүүлэх хэрэгтэй

С гепатитыг вирусын эсрэг хавсарсан эмчилгээ хийж эмчилнэ. Орчин үед интерферон-альфа ба рибавирин гэсэн хоёр бэлдмэлийг хослуулах нь хамгийн зохистойд тооцогдож байна. Гэхдээ нэг бэлдмэлд нь харшилтай г.м. тохиолдолд нэг эмээр нь дагнан эмчилгээ явуулах нь бий. Эмийн тун, уух хугацаа зэргийг зөвхөн эмч, тухайн хүний биеийн онцлог зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзсэний үндсэн дээр тогтооно.

Вирусыг эсрэг үйлчилгээгүй ч элэгний эсүүдийн зарим үйл ажиллагааг сайжруулах нөлөө үзүүлдэг эссенциале, фосфоглив зэрэг бэлдмэлийг эмч зөвшөөрвөл, зааврынх нь дагуу хэрэглэж болно. Зөвхөн эмчийн зөвшөөрөл, зааврын дагуу гэдгийг дахин сануулах хэрэгтэй байх.

С гепатитын явц, үе шатаас нь харгалзан эм бэлдмэлийг хэрэглэх загвар, курс эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтооно. Интерферона ба рибавиринын хавсарсан эмчилгээ нь 12 сар хүртэл ч үргэлжилж болно. Мөн эдгээр бэлдмэлүүдийн төрөл зүйлээс нь шалтгаалаад хугацаа, хэрэглэх заавар зэрэг нь өөрчлөгдөж болно.

Интерферон ба рибавириныг хэрэглэх үед зарим нэг гаж нөлөө илэрдэг. Тэдгээрийг нь залуу хүмүүс дийлэнх тохиолдолд онц асуудалгүйгээр даван гарч, богино хугацаанд дасан зохицдог.

Рибавирин дийлэнх тохиолдолд хүчтэй гаж нөлөө үзүүлдэггүй. Гэхдээ цусны ерөнхий шинжилгээ өгөхөд цусны цагаан эсийн хөнгөн зэргийг задрал ажиглагдаж болзошгүй. Мөн толгой өвдөх, цусан дахь шээсний хүчлийн хэмжээ нэмэгдэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Интерфероноор эмчилгээ хийх үед зарим нэг гаж нөлөө гарцаагүй ажиглагддаг гэж болно. Эхний удаад тариулсны дараа дийлэнх хүмүүст томуу төст хам шинж илэрнэ. 2-3 цагийн дараанаас халуу 38-39 градус хүрч ихсэх, чичрүүдэс хүрэх, булчин, үе мөчөөр өвдөх, бие сулрах шинж тэмдэг илэрнэ. Эдгээр шинж нь хэдэн цагаас эхлээд 2-3 өдөр хүртэл үргэлжилж магадгүй. Хүний бие сарын дотор интерферонд дасан зохицдог тул томуу төст хам шинж ч арилна. Харин бие сульдах, амархан ядрамтгай болох шинж тэмдэг нь үлддэг. Цөөн тохиолдолд үс унах, сэтгэлээр унах, арьс хуурайших, жин буурах, хандлагатай хүмүүст бамбайн булчирхайн үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул С гепатитын эмчилгээ явуулж байх үед эмчийн хяналт зайлшгүй шаардлагатай.

Урьдчилан сэргийлэх

Дийлэнх тохиолдолд цусаар дамждаг болохоор бохир тариур хэрэглэх, бусдын сахлын хутга, шүдний сойз гэх мэтийн бага ч гэсэн цус хүрч болох эд зүйлийг хэрэглэхгүй байх, шивээс, пирсинг хийлгэхийн өмнө ариун цэврийн наад захын шаардлага хангаж байгаа эсхийг шалгах, А болон В гепатитын вакцин хийлгэх нь С гепатитаас урьдчилан сэргийлэх аргууд юм.

Сэтгэгдэл

Баруун Европт ажилладаг манай сайтын хэрэглэгч нь С гепатитаа хэрхэн эмчлүүлсэн талаар сэтгэгдлээ бичсэнийг нь танд хүргэж байна:

“Би зөв зүгээр байж л ядраад байхаар нь тэндэхийнхээ өрхийн эмчдээ очиж үзүүлэхэд цусаа шинжлүүл гэсэн. Тэр цусны шинжилгээ -нээс С гепатит илэрлээ гээд эмнэлэг рүү дотрын эмчид явуулсан. Дотрын эмч нь шинжилгээнд 7 хуруу шил /жижиг/ цус шинжилгээнд авсан. Түүгээр нь бүх төрлийн гепатитын вирусууд, мөн ДОХ-н шижилгээ хүртэл хийсэн байсан. Монголоос ирээд удаагуй байсан. Энд гадныханд ялангуяа азиас ирсэн гэхээр халдварт өвчний тархалт өргөн гэж үздэг болохоор тэгсэн байх. Тэр шинжилгээгээр С вирустэй нь бүр батлагдсан мөн идэвхжсэн байсан. Элэгийг өрөвсүүлж гэмтээсэн.

Дотрын эмч элэгний эмч руугээ шилжүүлсэн элэгний эмч нь дараах шинжилгээнүүдийг үргэлжлүүлж хийсэн.

Үүнд эхо, биопси, днх-р вирусийн генотип-г тодорхойлсон. Генотип 1а нь илэрсэн. Энэ нь монголд тархсан хэлбэр нь болтой, хамгийн удаан эмчилгээтэй. Бусад зарим генотип нь 6 сарын эмчилгээгээр устдаг гэсэн. Бүх шинжилгээний хариу гарч тодорхой болсны дараагаар эмчилгээгээ эхэлсэн.

С вирусийг Интэрфэрон /Пэглнтрон / тариагаар, рэбэтол эмээр бутэн нэг жилийн турш тасралтгуй хийлгэсэн. Эмчилгээний эхний саруудад долоо хоног бүр дараа нь 2 , 3, 6 долоо хоногоор цусыг шинжилж, элгэн дэх өөрчлөлтийг узэж байсан ба 6 долоо хоногт С вирусын тоо хэмжээг узэж байсан. Эхний 4 сарын эмчилгээний дараа С вирус нь ундсэндээ тоологдохооргуй болсон боловч эмчилгээг бутэн жил хийсэн. Дахин илрэх магадлалтай тул.

Эмчилгээний хугацаанд 100 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан. Би конторын ажилтан бөгөөд ПС-ий ард суух ямар ч боломжгүй байсан. Маш хунд эмчилгээ. Гэхдээ хун бурт янз бурээр нөлөөлөх байх л даа. Гэхдээ би бараг өвдөж үзээгүй хун. Өвчин хууч байхгүй. Тэгээд эмийн заавар дээр байсан бүх өөрчлөлтүүдийг өгсөн дөө. Гэхдээ хамгийн гол нь С вирусээсээ салсан. Одоо ямарч зовиургүй, хуучин амьдралдаа эргэж орсон.

Эмчилгээг нэг эхэлсэн бол тасалж эр болохгүй. Үр дунгуй юм болно. Мэргэжлийн эмчийн хяналтийн дор эмчийн заавраар эм тариаг хэрэглэнэ. Интэрфэрон тариаг долоо хоногт нэг удаа , рэбэтол эмийг эхний дөрвөн сар өдөрт 5 капсулыг дараа нь өдөрт 3 капсулсыг хэрэглэсэн. Дозыг нь биеийн жин, вирусийн хэмжээ, элэгний өрөвслийн байдлаас хамаарч тогтоодог юм шиг билээ. Иинтэрфэрон нэг 1ш /0.5 мл/ 235.48 евро, рэбэтол 200 ш нь 951.28 евро гэсэн байна. Нийт эмчилгээний зардал 20-30 мянган евро гэж анх эмч хэлж байсан. Бух үзлэг шинжилгээний зардал ороод байх л даа. Миний хувид зуун хувь даатгал төлсөн.

Монголд энэтхэг , чинагаас интэрфэрон орж ирдэг гэж уншиж байсан. Арай үнэ хямдтай. Үнээс гадна манайд гаднаас орж ирж байгаа эм тарианий тээвэрлэлт хадгалалтийн байдлийг анхаарах хэрэгтэй. Интэрфэронийг байнга хөргөгчинд хадгалах /2-8 градуст-т/, хэрэглэхийн өмнө тундас үүссэн эсэхийг шалгах. Тундас үүссэн бол хэрэглэж болохгуй.

Интэрфэронийг рэбэтолтой хавсарч хэрэглэхэд маш олон төрлийн харш үйлчилгээтэй. Туунээс нь болоод эмчилгээ эхэлсэн бол тасалсний хэрэггүй, тэвчээд л өнгөрөөх хэрэгтэй. Надад нилээн хүндээр тохиолдсон. Харшлууд гэвэл маш ихээр ядрах, зурх дэлсэх / зурхнээс болж шатаар явах хурдан явхад амьсгаадах, юу ч өргөж даахгуй, 3 ш таваг аваад тавьж чадахгүй алдах, / зус багадах, арьс хуурайших загатнах, булчин уе моч өвдөх, бамбай булчирхайный уйл ажиллагаанд өөрчлөлт орох , үсний 1/3 унасан, / эргээд ургасан боловч их шингэрсэн/ идэх сонирхолгүй болох, арван кг турсан, нуд бүрэлзэх, анхаарал төвлөрөхгүй болох. Эдгээр хvндрэлvvд нь 6 сарын дараагаар гайгvй болсон. Харин халуурах толгой өвдөх бол эмчилгээ дуустал салаагуй”. /латин vсгээр бичсэн сэтгэгдлийг нь конвертэрээр хєрвvvлээд тавьсан тул vг vсгийн алдаа нэлээд байгаа шvv/

106 Comments

  1. sain baitsgaan uu eleg negt mongolchuudaa bi 2012 05 sard c viriustei bolsnoo medsen uunees hoish setgeleer ih unaj hezee ih ubduj uheh bol gej bodoh bolson ene ubchniig bogino hugatsaand humd zardlaar edgeeh bolomj bnu helj ugch tuslaach eleg negt mongolchuudaa ta buhendee bayrlalaa eruul enhiig husie.

  2. Tsogbayasgalan

    Сайн байна уу?
    Би мөн адил энэ онд С вирустэй, цирроз болох зам уруу орсноо мэдсэн. Ямар даатгалд та,  хамрагдсан тухайгаа  бичих боломж байна уу? Бараг эдгэрдэггүй өвчин туссан, сэтгэл санаагаар унасан бүх хүмүүст, та итгэл найдвар төрүүлж байна.
    Баярлалаа. 

  3. Gana

    Sain baitsgaana uu. Bi odo 23 nastai. Bi 1.2 jiliin umnu C virustei gedgee medsen. Urijigdar shinjilgee uguhud 31.9 gsn hariu garsan bnalee. Ene ni her muu ym bol? bi mchid uzuulku zgr l yawaad bgaan. Nadad odo bol uurt medregdeh yanz buriin ym alga l bna hehe

  4. Hime

    Mgld bdag bol hamgiin oir hyamd ni hyatdad C virusiin emchilgee bga, elegni tuv emnelegt ni ochood uzuuleerei . Une urtug ni ch busad ulsaas gaigui bh, bs tailandiin bumran grand emchiljaga gj sonsson 

  5. zochin

    Hyatadiin elegnii tuv emneleg ni haana baidag yum bol ?

Leave a Reply