Дэлүү

Удаан хугацааны туршид орчин үеийн анагаах ухаан нь дэлүү гэгч эрхтэнийг ямар үүрэг гүйцэтгэдгийг нь мэдэхгүй явсаар иржээ. Хэдийгээр өнөөдөр дэлүүлийн функцийн талаарх олон шинэ зүйлийг нээж мэдсэн ч гэлээ гүйцэд судлаагүй зүйл нэлээд байдаг ажээ.

Үүрэг

Дэлүү нь хортой бодисыг шүүж боловсруулах, өвчин үүсгэгч нян, вирус зэргээс цусыг цэвэрлэн дархлаа -нд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлүү нь хүний өөрийн боловсруулах хортой бодис, түлэгдэлт, гэмтэл болон эсийн эдийн бусад гэмтлийн үед үхжсэн арсьны эсүүд зэргийг шүүж устгадаг. Мөн дэлүүний эсүүд нь хүний биед хортой гадны биетүүдийг таньж, тэдний эсрэг биетүүдийг боловсруулан гаргадаг байна.

Цусыг шүүх явцдаа хөгширч, эсвэл хувирч өөрчлөгдсөн цусны улаан эсүүдийг таньж устгадаг байна. Жишээлэхэд, зарим өвчний үед халдвар авсан цусны улаан эсүүд нь дэлүүнд шүүгдэн үхдэг. Үүнээс гадна бага зэргийн гэмтэлтэй эсүүдийг таних чадвараараа дэлүү нь элэгнээс илүү байдаг аж. Дэлүү нь Жоллигийн биет, Гейнцийн биет, төмрийн мөхлөг зэрэг мөхлөгт оршихуунуудыг цусны улан эсийг гэмтээлгүйгээр ялгадаг. Иймд дэлүүг авах, эсвэл хатингарших үед эдгээр эсүүдийн цусан дахь агуулга нэмэгддэг.

Дэлүүн нь биен дэх төмрийн солилцоонд оролцдог. Мөн уургийн солилцоонд оролцон альбумин, глобин, цусны бүлэгнэлтийн системийн 8-р фактор -ыг ялгаруулдаг. Дэлүү нь цус төлжүүлэх үйл явцад идэвхтэй оролцдог. Мөн архаг цус алдалт, үжил зэргийн үед чөмгөн дэх цус төлжих хэдийн үйл явц алдагадахд дэлүү нь цус төлжүүлэх гол эрхтэнийн үүргийг гүйцэтгэдэг.

Дэлүү нь амин чухал эрхтэнүүдийн тоонд ордоггүй болохоор авахуулсан ч хүний эрүүл мэндэд ноцтой өөрчлөлтүүд гарахгүй гэж үздэг

Дорнын анагаах ухаан

Дорнын анагаах ухаанд дэлүүг дараах үүргийг гүйцэтгэдэг гэж үздэг. Үүнд:
– хоол боловсруулах, тээвэрлэх, жижиглэх
– ус, чийгийг шингээж уушгинд хүргэх
– цусыг хянах
– цус төлжүүлэх
– булчин тэжээлийн бодисоро тэтгэх
– тэжээлийн бодисыг шингээн цааш нь дамжуулах

Иймд дэлүүний чи энерги суларсан үед хувирган өөрчлөх, зөөвөрлөх үүрэг нь алдагдаж гэдэс дүүрэх, цуцах, жин алдаг шинж тэмдэг илэрдэг гэж үздэг юм байна.

Цусны ургслагы тогтоон барих үүрэгтэй болохоор дэлүүний чи энерги нь хэвийн үед цусны эргэлт хэвийн. Харин суларвал цусыг тогтоож барих нь суларч хөхрөлт, хамраас цус гарах, биеийн юм их ирэх зэрэг шинж тэмдэг илэрдэг гэж үздэг.

Биеийн булчинг тэтгэдэг болохоор дэлүүний чи энерги суларсан үед булчин цуцах, чадалгүй болох, хөл гар цуцах шинж тэмдэг илэрдэг гэж үздэг.

Дэлүүний шим тэжээлийг тээвэрлэх үүрэг нь хоол амтлах чадвартай нягт холбоотой гэж үздэг. Иймд дэлүүний үйл ажиллагаанд хямрал гарвал хоолонд дургүй болох, хоол амтлах чадвараа алдах, заримдаа хоолонд дургүй болох, дотор муухайрах шинж илэрнэ гэж үздэг ажээ.

Ам, уруул нь дэлүүний чи энэргийн хүчтэй, эсвэл суларсныг илтгэдэг гэж үзнэ. Чи энергийн эргэлт хэвийн үед уруул улаан байдаг бол алдагдаж эхлэхэд шаравтар туяатай, өнгөө алдаж, суларна.

Үүнээс гадна дорнын анагаах ухаанд дэлүүг нь таван цул -ыг дулаанаар тэтгэж, ухамрсыг хадгалж, хүний биеийн тогтолцоо% биеийн хүчийг тодорхойлогч эрхтэн гэж үздэг юм байна.

4 Comments

  1. amraa

    deluu hemjeeneesee het tomorson ued huuhed teej boldoggui ymuu .har bagiin deluu tom baisan odoo 23 nastai jiremsen .emnelegeer yavaad uzuultel huuhed teehed mash hund geed bh ym .

  2. оожи

    ямар шинж тэмдэг илэрдэг бол.

  3. het tomroh uedee hamrnaas tsus garwal togtohgui udah shinjtei baih yumaa
    … er ni tsus aldah ayultai l yum shig bnaa

  4. лхагваа

    цөсөө авхуулсан хүүхэд 2 сарын дараагаас дэлүү нь өвдөх боллоо энэ яагаад вэ цаашдаа яавал дээр вэ 15 тай ,

Leave a Reply