Мастопати

Мастопати гэдэг нь хөхний булчирхай -н хоргүй хавдар -ын өвчин бөгөөд түүний эд эмгэгээр ургах явц юм. 10 эмэгтэйн 8 нь өвчилдөг. Энэ өвчин нь эмэгтэйн бие махбодын дааврын тэнцвэрт байдал алдагдсан суурин дээр үүсдэг байна. Мастопати биеийн байдалд нөлөөлөхийн зэрэгцээ хөхний өмөн үүсэхэд нөлөөлдөг.

Өвчний үед холбогч эд ургахаас гадна жижиг будаа шиг зангилаа ба холбоос үүсдэг. Мастопатийн энэ хэлбэрийг “тархмал” гэж нэрлэдэг. Түүний үндсэн шинж бол хөх -ний булчирхайгаар өвдөх бөгөөд сарын тэмдгийн өмнө үүсээд, эхлэхэд нь алга болдог. Мөн хөхний дээд хэсэгт үе үе бөмбөг хэлбэрийн хатуурал үүсдэг. Цөөнгүй эмэгтэйчүүд эдгээр шинжийг хайхралгүй хэдэн жилээр эмчид хандалгүй явах нь бий. Энэ бол аюултай алдаа бөгөөд мастопати нь эрт үедээ эмийн эмчилгээг сайн авдаг.

Явц

Өвчин аажмаар хөхөнд вандуйнаас эхлээд хушганы хэмжээтэй хатуу зангилаа үүсгэдэг. Мастопатийн энэ хэлбэрийг “зангилаат” хэлбэр гэж нэрлэдэг. Энэ үед өвдөлт эрчимтэй болж, мөр суга руугаа дамждаг болно. Заримдаа хөхөнд аяархан хүрэхэд л өвддөг. Хөхнөөс уураг, цусархаг болон тунгалаг шингэн гарч болно. Хөхийг тэмтрэхэд эдийн хэсэг болон мөхлөгийг хялбархан тэмтэрч болно. Өвчний энэ үед хөхний өөрчлөлт ба өвдөлт нь сарын тэмдгийн эхлэлтэй зэрэгцэн алга болохгүй.

Хөхний булчирхайн хоргүй хавдрын өөрчлөлт нь нэлээд тархсан өвчний тоонд хамаардаг бөгөөд янз бүрийн эмгэг зүйн шинж тэмдгүүд ажиглагддаг. Мастопатийн оношлогоог хөхний эмч нь хөхний бусад өвчнөөс ялгасны үндсэн дээр зөвхөн мэргэжилтний хүчээр хийнэ.

Оношлогоо

Анхны үзлэг нь асуулгаас эхэлдэг. Ингэснээрээ биений юмний алдагдал, үр хөндөлт ба төрөлтийн тоо, удамшил зэрэг бусад нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоодог. Дараа нь зовиурын үүргэлжлэх хугацаа, биений юмтай холбоотой эсэх, хөхнөөс ялгадас гардаг эсэх, гардаг бол өнгө, байдал, гарсан хугацаа болон байнга гардаг эсэхийг тодруулна. Эмнэл зүйн шинжилгээг гарын үзлэгээс эхлэн хөхний хэлбэр, хэмжээ, хэлбэржилт, арьсны ба хөхний толгойн байдлыг шинжинэ. Хөхний болон тунгалагын булчирхайд өнгөц ба гүн тэмтрэлт хийж, булчирхайн байдал, хатуурал байгаа эсэх, түүний шинжийг судлана. Онцгой анхаарлыг зангилаат үүсгэвэрт хандуулна.

Булчирхайн байдлын бодит үзлэгт дээрх үзлэг тэмтрэлтээс гадна рентген ба чанд авиан шинжилгээ, пневмокистографи ба хөхний эдийн тусгай шинжилгээгээр (скрининг) хийдэг. Заавал хийх шинжилгээ бол эмэгтэйн дааврын байдал ба эхний ээлжинд пролактин ба эстрогенийг түвшинг тодорхойлох явдал. Хэрэв эмч мастопатия гэсэн онош тавьбал өвчтөн байнгын хяналтанд орно. Эмчилгээг эмэгтэйн дааврын байдлыг сайтар шинжилсний дүнд өвчний онцлог, өвчтний нас ба биеийн байдлаас хамааран явуулна. Өнөөдөр эмч нар дааврын ба дааврын бус эм хэрэглэж байна. Хэрэглэж дассан эмийн бэлдмэлүүдээс гадна шинэ эм гарч байгаа ч мэргэжилтнүүд ямар арга нь илүү үр дүнтэй, аюулгүй тухай санал нэгдэж чадаагүй байгаа нь харамсалтай.

Эмчилгээ

Тархмал мастопатийн эмчилгээ нь өндгөвч ба өнчин тархины үйл ажиллагааны алдагдлаас үүссэн бол эмчилгээ нь үндсэн шалтгааныг арилгахад чиглэнэ. Хамгийн гол нь зөв үр дүнтэй эмчилгээг зөвхөн зохих мэргэжлийн эмч нар л хийх ёстойг мартаж болохгүй. Сайн дураараа, эсвэл мэргэжлийн бус хүнээр эмчилгээ хийлгэх нь өөрийгөө өөрийнхөө мөнгөөр хорлож байгаатай адил тэнэг хэрэг.

Эмэгтэйчүүдийн өвчнийг эмчлэн элэг ба мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн болгохоос эмчилгээг эхлэх нь олонтоо байдаг.

Даавар  эмчилгээнд эстрогений эсрэг бэлдмэлүүд (тамоксифен, фарестон), ууж хэрэглэдэг жирэмснээс сэргийлэх бэлдмэлүүд, гестагенууд, андрогенүүд, пролактины шүүрлийн саатуулагчууд, гонадотропин дааврын чөлөөт адилуудыг (LHRH) ашигладаг. LHRH-н анологуудыг бусад дааврын эмчилгээнд үр дүнгүй болж, хөхөөр зовиуртайгаар өвдөх үед хэрэглэнэ. Сүүлийн үед мастопатийн мэс заслын эмчилгээнд болгоомжтой ханддаг болжээ. 10-15 хагалгаа хийлгэсэн олон эмэгтэйчүүд хагалгааны дараа дахин шинээр хагалгааны оёдлыг дагуу усан үзмийн хонхорцог шиг зангилаа үүсдэг.

Мастопатитай харьцах өөр нэг тактик бол эмийн эмчилгээний хяналт юм. Онош тавиад, эмч эмэгтэйг бүртгэж, хөхөн дэх процессыг 6-12 сард нэг удаа ажиглана. Хэрэв эмэгтэй залуу бол хоёр жилд нэг удаа (настай хүмүүст жил бүр) үзлэг хийн, хөхний булчирхайн рентген шинжилгэ хийнэ.  Бромкамфор, амин дэмүүд, калийн иодыг бичиж өгнө.

Эмийн эмчилгээ нь хагалгаанд орно гэх айдасгүй өвчтний сэтгэл зүйд энэрэнгүй хандах арга юм. Гэвч хамгийн гол асуудал болох өмөнд шилжихээс урьдчилан сэргийлэхийг шийддэггүй,эмчийн ажиглах хугацаа хол байдаг ба хагас жилийн дотор процесс эргэшгүйгээр явчихсан байх нь цөөнгүй байдаг.

Дааврын бус эмчилгээний аргад хоолны дэглэм барих, хөхний даруулгыг зөв сонгох, аминдэм, шээс хөөх, стероидын бус үрэвслийн эсрэг, цусан хангамж сайжрулах бэлдмэлүүдийг хэрэглэх зэрэг орно.

Антиоксидантууд түүн дотроо В-кератиныг хэрэглэхэд элгэнд эрчимтэй нөлөөлдөг. Элэгний өвчний үед А, В, С аминдэмүүд орсон аминдэмийн иж бүрдэл ашигтай байдаг. Мастопатия бол хавдрын урьтал өвчин учраас С, Е аминдэмийн байгалийн гаралтай оксидант, бета-каротин, фосфолипид, цайр зэргийг удаан хугацаагаар хэрэглэнэ. Иод нь өндгөвчийн дааврыг хэвийн болгодог тул хэрэгтэй. Иодын дутагдлыг бие тэнгисийн бүтээгдэхүүн хэрэглэж хэрэгтэй.

Олон мэргэжилтнүүд мастопатийн эмчилгээнд гомеопати, фитопати, дархлаа засах бэлдмэлүүдийг санал болгодог. Өнөөдөр мастопатийн иж бүрдэл эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэнд биологийн идэвхэт нэмэгдлүүдийг идэвхтэй ашиглажи байна. Бие махбодыг намжилтын байдалд оруулах зорилт хэвийн байдалтай төстэй байдаг. Энэ тохиололд өвдөлт бас уйланхай арилдаг. Эмэгтэйд зөвхөн зохицуулгатайгаар шинжлүүлж, барих эмчилгээ хийлгэх л үлдэнэ. Фиброзт-кистозт хэлбэрийн үед нөхөн сэргээх эмчилгээ, мөн ваннанд орох, наран шарах, зохиомол аргаар борлохыг хориглолдог.

Түүнээс гадна мастопатитай эмэгтэйчүүд өөрийн биемахбодоо онцгой анхарч,  эрүүл аж төрөх байдлыг эрхлэх хэрэгтэй. Архи хэрэглэхгүй, тамхи татахгүй, зөв хооллон, их хөдөлж, 8-10 цагаас багагүй унтаж, стрессээс зайлсхийнэ.

1 Comment

  1. zolbo

    yagaad medeelliig tataj avch bolohgui baigaa yum be yaj tatah ve

Leave a Reply