Умайн хүзүүний улайлт

Ямар ч өвдөх юм байхгvй байсан ч гэсэн жилдээ ганц удаа ч болов урьдчилан сэргийлэх зорилгоор эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байх ёстой гэдгийг эмэгтэйчүүд мэдэх боловч харамсалтай нь үзлэгт орохоосоо тээршаагаад тэр бүр энэ зөвлөгөөг дагадаггүй.

Амьдрал дээр эмэгтэйчүүдийн эмчид тогтмол үзүүлэх зүгээр нэг хийх юмаа олж ядсан хэрэг биш олон өвчин, эмгэгээс сэргийлж, эрт танин эмчлэх боломж олгодог зайлшгүй шаардлагатай зүйл байдаг юм.

Эмэгтэйчүүдийн зарим өвчин нь зовиургүй, сарын тэмдгийн мөчлөг алдагдахгүй, цагаан юмны ялгаралт өөрчлөгдөхгүй гээд огт мэдэгдэлгүй явагддаг. Ийм өвчнийг зєвхєн мэргэжлийн эмч л илрvvлдэг байна. Ийм нууцлаг өвчинд умайн хүзүүний улайлт ордог байна. Ер нь бол улайлт нь ганцхан євчин биш бєгєєд бvхэл бvтэн бvлэг євчин юм. Одоогийн байдлаар эмч нар умайн хүзүүний гадаргуйгийн бүх л гэмтлийг улайлт гэж нэрлэдэг.

Ерөнхий

Хамгийн єргєн тархсан байдал бол умайн хүзүүг бүрхэгч хэвийн эсүүд нь гэнэт ямар нэгэн өөр эсүүд ( ємєнгийн бус) болж хувирна. Энэ нь үрэвсэлт євчнєєр євдсєний дараа, эсвэл дааврын алдагдлын үед үүсэж болно. Жинхэнэ улайлт нь умайн хүзүү -ний салст бүрхүүлийн хэсэг гэмтэж тэр газар нь шарх үүссэнээс болдог. Шалтгаан нь хэд хэд байж болно, үүнд: төрөх үед механик гэмтэл авсанаас, үр хөндөх үед, бэлгийн гаж харьцаанаас, бэлгийн замын өвчний улмаас болон дааврын үйл ажиллагааны өөрчлөлтөөс улайлт үүснэ.

Шинж тэмдэг

Ихэнх тохиолдолд ямар ч шинж тэмдэг өгдөггүй тул илрүүлэх нь амар биш. Цөөн тохиолдолд  бэлгийн харьцааны дараа, үтрээ угаах үед, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсний дараа цусархаг ялгадас гардаг. Ховор тохиолдолд хэвлий доогуур өвдөх шинж илэрнэ.

Үр дагавар

Умайн хүзүүний гэмтсэн салстаар өвчин үүсгэгч микробууд дотор бэлгийн эрхтнүүдэд  хєнгєхєн дамжин орох боломжтой. Мөн умайн хүзүүний улайлтыг эмчлүүлэлгүй удвал хавдар болон хувирдаг.

Оношлогоо

Зөв оношийг зөвхөн эмэгтэйчүүдийн эмч тавих учир залхууралгүй зохих ёсоор жилд 1-ээс доошгүй удаа үзүүлэх хэрэгтэй.  Ердийн эмэгтэйчүүдийн үзлэгээр үтрээнд толь тавин улайлтыг харж болно. Гэмтсэн хэсэг улаавтар өнгөтэй, дарахад цус шүүрнэ. Эсийн хувирал үүссэн хэсэг цайвардуу /эсвэл хилэнлэг/ харагдана. Илүү тодорхой арга нь колькоскопи буюу үтрээг микроскопоор дурандах юм. Хэрэв үүний дараа ч эргэлзээтэй санагдвал өргөтгөсөн дурандалт буюу ємнєхтэйгєє яг адил боловч тусгай будагч уусмалууд хэрэглэж дурандана.

Эдгээрээс гадна эсийн ба эдийн шинжилгээ -г /цитологи ба биопси/ бас дарааллын дагуу хийнэ. Эхнийх нь умайн хүзүүний сэжигтэй хэсгээс эсийг хусаж аван шилэн дээр түрхэц бэлдээд томруулж харна. Хоёр дахь нь умайн хүзүүний эдээс жижиг хэсгийг авч мєн л микроскопоор шинжилнэ. Биопси буюу эдийн шинжилгээ нь хорт хавдар илрүүлэх хамгийн оновчтой арга юм. Гэхдээ умайн хүзүүнд халдвар байхгүй үед л хийгддэг. Улайлтийг илрvvлсэн тохиолдолд  яаралтай эмчлvvлэх шаардлагатай

Эмчилгээ

Үүсгэсэн шалтгааныг харгалзан  хавсарсан цогц эмчилгээ хийнэ. Эхлээд үрэвслийг дарах хэрэгтэй. Хэрэв халдвар илэрсэн бол тvvнийг антибиотикоор эмчилнэ. Үүний дараа умайн хүзүүний өөрчлөлт орсон хэсгийг авна. Vvнд  хэд хэдэн арга байдаг;

  • Лазераар авах. Хамгийн орчин үеийн үр дүнтэй эмчилгээ. Эрүүл хэсгийг гэмтээлгүй єндєр нарийвчлалтайгаар зvсэлт хийдэг. Хурдан, сорвигүй эдгэрнэ.
  • Диатермокоагуляци. Улайлтыг цахилгаан гүйдлээр түлж авах
  • Криодеструкци. Улайлтыг шингэн азотоор хөлдөөж авах
  • Химийн коагуляци. Тусгай бэлдмэлүүдийн тусламжтай өөрчлөгдсөн эсүүдийг идүүлдэг.
  • Мэс засал. Хорт хавдар үүсч буй үед умайн хvзvvг ( эсвэл хэсгийг нь) тайрч авна.

14 Comments

  1. Buyanaa

    Tvlex emchilgee xiilgesen ved xir xugatsaand turj boloxgvi bdag um bol?

  2. nomin

    bi olon udaa abort hiilegsen svvld ne usultgvi jermsllelt bolood odoo jil garan bolj bna ene hugtsaand hamgaalah em uuj bsan
    odoo jirmsen bolmoor bna haaya undguvch uvddug tsagaan yum mash iheer gardag emchid bnga vzvvldeg ch neg l vr dvnd hvrehgvi yum nadad zaawal hariu bcheerei bas haana sain emleg baigaag nadad tuslach

  3. ТоНа

    Сайн байна уу? би 21 тэй улайлттай гэсэн оноштой бактерлогийн шинжилгээ өгчихөөд байгаа. Хөлдөөж түлж авахад жирэмслэх боломжгүй болох магадлалтай гэх юм. Энэ надад их хүнд тусаж байна. Энэнээс өөрөөр бүрэн эдгэрэх боломжтой юу. Эсбол энэ ташаа мэдээлэл юм болов уу.Эмчилгээний үед бэлгийн харицаанд орж болдог юм уу. Үүнийгээ мэдээгүй байхдаа найз залуутайгаа бэлгийн харьцаанд байнга ордог байсан. Эрэгтэйд сөрөг нөлөө байгаа юу. Хариу ирүүлэхийг хүсье. Таны зөвлөгөө маш үнэтэй байх болно.

  4. ТоНа

    би сэтгэгдэлдээ хариу хүлээж байна

  5. 103

    нүүр хуудсан дээрээс унш

  6. undram

    Сайн бн уу.Би бас энэ талаар асуудалтай бгаа. Би уг нь эмчид байнга үзүүлдэг. Умайн хүзүүний улайлттай гээд шинжилгээ хийлгэсэн гэхдээ хавдрын шинж алга гэж хэлсэн. Тэгээд лаа хийж эм ууж шинжилгээ хийлгэсэн. Гэхдээ энэ шинж тэмдгүүд нь байсаар л бх юм. Хаана сайн эмч бдаг юм бол? Би ч бүр сүүлдээ эмч нарт итгэхээ байлаа.Бас айгаад бх юм. Доогуур өвдөөд хааяа хаая цус шүүрж гараад бх юм. Ер нь аборт хийлгэсний дараа ямар нэг эмчилгээ бдаггүй юмүү? Ээнэ талаар бичиж өгөөрэй баярлалаа. Хариу хүлээж бн.

  7. сайн бн уу,би сау 11 төгссөн 3н сард анхныхаа үрийг хөндүүлсэн сая 5сард биений юм ирсэн 6сарынх ирэхгүй ирэх хугцаан өнгөрцөн,үр хөндөлт хилгэсний дараа жирэмслэхэд амархан бдаг гсэн үнэн
    үүүүүүүүүүүүүү

  8. секэ

    сайн байна уу, надад асуух зүйл байна. би 22 настай надад эдгээр умайн хүзүүний улайлттай болох ямар ч шалтгаан нь байхгүй байхад
    битүү улайлттай байна гэсэн ямар учиртайн бэ

  9. халиун

    мазок шинжилгээ өгөхөд флор кокк+3 гэсэн хариу гарсан энэ юу гэсэн үг вэ? надад туслаач хүмүүсээ

  10. Janne

    Mongold lazeraar umain ulaaltiig tugs emchildeg emneleg. emch b.a uu?

    Hariu huleej b,ye

  11. хулан

    sain bna uu sayxan mozoknii shinjilgee ogson tegsen chine umain xvzvv ulaalttai bna gesen deer bichsen shinjilgeeg xiilgewel xvvxedt boloxgvi bxuu tegeed minii bienii ym dandaa togtmol bish itdeg yah xeregtei ve nadad tuslaach xariugaa xvleej bay

  12. umain huzuunii ulailt daavriin uurchlultuus bolson gedgiig herhen medj boloh ve? yamar shinjilgee hiideg yum bol? haana yamar emlegt? hariu

  13. Nomuun

    энэ өдрийн мэнд?
    би жирэмсэн 32 недельтэй мазокны шинэжилгээ өгөхөд Флор кокк+3 гэсэн хариу гарсан. энэ яг ямар хариу болохыг хэлж өгч тусална уу
    Баярлалаа

  14. Telmen

    humuusiin asuultand hariu bichij uguuchdee

Leave a Reply