Эмэгтэйчүүдийн цэвэршилт

Нас ахих тусам ямар ч амьд  бие махбодид тийм ч таатай бус өөрчлөлтүүд гарна. Бодисын солилцоо удаашрах, эсийн шинэчлэлт саатах зэрэг залуу хүний зүүдэнд ч ордоггүй янз бүрийн асуудал ба өвчин эмгэг үүсдэг. Жишээлэхэд, эмэгтэй хүнд 50 наснаас хойш цэвэршилт явагддаг.

Ерөнхий

Эмэгтэй хүн бүрийн амьдралд биемахбодь дахь бэлгийн дааврын хэмжээ эрс буурах  үе ирдэг. Нас ахих тусам өндгөвчний үйл ажиллагаа бөхөж байдаг нь үүний үндсэн шалтгаан нь юм. Энэ үйл явц нь нэлээд удаан буюу 8-10 жил үргэлжилсээр эцэст нь бэлгийн даавар огт байхгүй болдог. Энэ байдлыг цэвэршилт гэнэ.

Эмч нар цэвэршилт нь ихэнхдээ гурван шаттай явагддагийг ажиглажээ;

1. Пременопауза – өндгөвчний үйл ажиллагаа буурч эхлэх үеэс сарын тэмдэг бүр мөсөн алга болох хүртэлх үе. Шинж тэмдэг нь; эмэгтэй хүний үр боловсруулах чадвар эрс буурна, сарын тэмдэг тогтмол бус бага хэмжээтэй болно. Энэ нь 40-45 насанд эхэлж 5 орчим жил үргэлжилнэ.

2. Менопауза – хэрэв сарын тэмдэг багадаа  жил орчим  хугацаанд ирэхгүй бол менопауза  болжээ гэж үзнэ. Эм бэлгийн даавар энэ үед бараг тэг заасан байдаг.

3. Постменопауза – сүүлийн сарын тэмдэгээс  өндгөвчний үйл ажиллагаа бүрэн зогсох хүртэлх үе. Энэ нь 3-15 орчим жил үргэлжилнэ. Эмэгтэйчүүд  биед нь мөчлөгт өөрчлөлт гарч буйг мэдрэх боловч сарын тэмдэг нь ирдэггүй.

Шинж тэмдэг

Цэвэршилтийн шинж тэмдгийг танихад хялбар. Эмэгтэй хүн бүр мөсөн жирэмслэхээ болино. Тиймээс бэлгийн харьцааны үеэр хамгаалалт хэрэглэх шаардлаггүй.  Мөн сарын  тэмдэг ирж  зовоохоо больж, ариун цэврийн хэрэгсэл хэрэггүй болж мөнгө хэмнэнэ. Эдгээрийг эерэг тал гэж үзэж болох ч цэвэршилтийн хам шинж нэртэй ноцтой сөрөг үр дагаварууд гарна. Цэвэршилтийн шатанд  үе үе нүүр чинэрч цусаар дүүрэх, халуу шатаж, ихээр хөлрөх, толгой өвдөх зэрэг шинжүүд гардаг. Цусны эргэлтийн тогтолцоо хэвийн бус болж, даралт хэлбэлзэж  зүрх дэлсдэг. Мөн  энэ үеэр амьсгаа бөглөрөх, дагжин чичрэх, бие сулбайх, нойрмоглох, тайван бус цочромтгой болох зэрэг шинжүүд илэрнэ.

Түүнчлэн бэлгийн дур хүсэл буурна. Хоёроос гурван жилийн дараа өөр бусад таагүй шинж тэмдэгүүд  гарч болно, үүнд: давсагаар өвдөх, бэлэг эрхтний орчимд загатнаж хорсох ба бүх салслаг бүрхүүлүүд( ялангуяа үтрээний ) хуурайшиж, бэлгийн харьцаанд орохд хүндрэл учруулдаг. Мөн бүх эмэгтэйчүүдийн тэн хагас  нь энэ үеэр огцом жин нэмдэг. Менопаузагаас хойш тав болон түүнээс олон жил өнгөрөхөд  бие махбодийн бодисын солилцоо хямарч  судасны хатуурал, яс сийрэгжилтээс болоод даралт ихсэх, зүрхний шигдээс, ясны олон хугарал  мэтийн өвчнүүдийг үүсэхэд хүргэж болно. Зарим эмэгтэйчүүдэд цэвэршилтийн хам шинж нь  илүү хүчтэй эсвэл сул илэрдэг.

Арга хэмжээ

Хэрвээ цэвэршилт нь  хэвийн амьдрахад саад болж байвал яаралтай эмчид хандах шаардлагатай. Хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эмч, дотоод шүүрлийн булчирхайн эмч ба хавдарын эмч гэсэн гурван мэргэжилтнээс зөвлөгөө авна. Үүний дараа цогц шинжилгээ буюу цусны ерөнхий болон биохимийн шинжилгээ, цусан дахь дааврын түвшинг тодорхойлох шинжилгээ, ясны рентген шинжилгээ хийлгэнэ. Зөвхөн үүний дараа л тохирох  эмчилгээг сонгоно.

Эмчилгээ

Өнөөдөр эмэгтэйчүүдийг энэхүү зовлонгоос аврах  олон  арга бий болсон. Цэвэршилтийн хам шинжээс ангижирах хамгийн үр дүнтэй арга бол даавар орлуулах эмчилгээ юм.

10 thoughts on “Эмэгтэйчүүдийн цэвэршилт”

  1. nadad ih hered blloo.bie daalt hh gesen oldohgui harin tanai saitad bla.103ta thanx

  2. би 22настай. нэг хүүхэдтэй, гэтэл миний цэвэршилтийн зэрэг 3р шатандаа байна гэх юм. би урьд нь ямар ч өвчин тусч байгаагүй. харин баруун өндгөвч үрэвсэлтэй гээд эмчилгээ хийж байсан. гэхдээ жирэмсэн үедээ үзүүлтэл үрэвсэл чинь хэвээрэй байна гэсэн. энэ нөлөөлсөн юм болвуу? яагаад ийм эрт цэвэршилт эхэлж байгаан бэ? хүүхэдтэй болох боломжтой юу?

  3. bi 33 minii tsevershin bna gesen odoo dahij huuhed gargah bolomjgui gesen 1 huutei huu maani 10 nastai nuhurtei yaj helehee medehgui bna

  4. Манай байгууллагын ММАЗН гэдэг. Эрэгтэй, эмэгтэй цэвэршилтийн тухай бүхий л мэдээлэл, зөвлөгөө авахад нээлттэй шүү. Цэвэршилт болон өөрт гарч буй эрүүл мэндийн зөвлөгөө, эмчилгээ авахад мэргэжлийн эмч тусална.
    Утас: 70101958
    ММАЗН

  5. bi odoo 45 nastai. mini sariin ym irehgvi sar garan bolj bna. tegeed tecteer shalgahaar 1zuraas garaad bna. tegeheer jiremsen bish ym shig, mini tsagaan ym ih gardag tegehdee shingendvv, bas guya dagaj ubduud bh ym. nadad urid ni 2-3 jiliin umnu tsebershiltiin ene shinj temdevvd ilerch bsn ( nvvr chinerch haluu orgih, zvrh delseh ) nadad zubluguu ugch tuslaach

  6. bi 41 nastai sariin ym irehgui 4 sar bolj bna . bi himi tuya emchilgee hiilgej bsan. odoo ogtsom targalj bna. nadad zovlolgoo heregtei bn

  7. Menopause yavagdaj bgaa huuhnuuddee zoriulj Americaas urgamliin garaltai beldmel avchirsan shuu. Uilchilgee n uneheer gaihaltai yum bilee.Nadad deerhi berhsheeluud bugd bsn,mongold emchid uzuuleed tednii zuvlusun em taria er tus boloogui,harin ene beldmeliig America-d bhdaa olj heregleed buh asuudal zugeer bolson daje 3 honogiin daraa l menostrats irsen.,ter ued minii yum irehgui bur 4 sar bolson bsn. Naiziin maani bie yum n irehgui 1 jil bolson bsn,naizdaa ch ugsun,7 honogiin daraa yum n irsen buun bayar,buur shingereed zaluu ue shigee irj bna gd buun bayar bgaa..,Asuudaltai bgaa huuhnuud min holbogdoj avaarai tel: 99097597

  8. 52 настай, 4 сар менстрац ирээгүй. цэвэршилтийн шинж тэмдгүүд илэрч байгаа. Бас умайд спиральтай байгаа. одоо авахуулахгүй удвал ямар хор хөнөөлтэй бол?

  9. sain baina uu Bi ym asuuh gesiin bi 21tei minii bienii ym 7honood l ireed bhiin Jiremsenees hamgaalah 72 tsagiin dotor uudag emiig uusan ymaa ingej ireed barag 2 sar bolj bna ehnii sar 15 honood irsen odoo 3 dahiad 7hongiin zaitai irj bna ene yinaas bolj bgaa ym bol ene emtei holbootoi yi  em uuhaas omno 28 honood l irdeg bsan 

  10. Даавар орлуулах эмчилгээг хаана сайн хиидэг вэ Би хаана хандвал болох вэ  Мэдэх хун туслаарай

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.