Холестерин

Судас хатуурах гол шалтгаан нь цусан дахь холестерины хэмжээ ихэссэнтэй шууд хамааралтай. Холестерин нь бүх эд эсэд нийлэгждэг боловч, гагцхүү элгэнд боловсорсон холестерин нь цөстэй хамт нарийн гэдсэнд орж, улмаар цусанд шимэгддэг байна.

Бүх тэжээлт бодис, амин дэм, эрдсүүд хангалттай хэмжээгээр биед байвал холестерин нь эсийн дотор нүүрсхүчлийн хий, ус болон задардаг онцлогтой. Тиймээс хүн амин дэм, тэжээлийн дутагдалтай байвал холестерины хэмжээ нэмэгдэж, судас хатуурдаг аюултай. Тухайлбал, тархины судас хатуурвал хайнга, мартамхай болох, цус харвах, зүрхний судас хатуурвал шигдээс үүсэх, нүдний судас хатуурвал болор цийх, цусны даралт ихсэх зэрэг аюулт олон өвчин үүсэх магадлалтай.

Олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд АНУ-ын эрдэмтэд цусан дахь холестерины хэмжээг бууруулах, тэнцвэржүүлэх үйлчилгээтэй “Холестерины эссенциал”-ыг гарган авч чаджээ. Энэхүү эссенциалын найрлага нь био шингэц сайтай, олон төрлийн шимт тэжээл бүхий амин дэм, эрдэс бодис, эмийн ургамлууд агуулсан онцгой бүрэлдэхүүнтэй. Тухайлбал: Ниацин. /Ниацин буюу никотиний хүчлийг зохих тунгаар хэрэглэх нь холестерины ерөнхий хэмжээг бууруулдаг/ Витамин С, Тиамин/В-1/, ибофлавин/В-2/, В-6, Фолийн хүчил буюу В-9, В-12, биотин, пантотений хүчил, хром, лецитин, фосфатидилхолин, инозитол, холин, пара-аминобензойны хүчлээр баяжуулагдсанаас гадна Gugulipid, Оat bran fiber, огт үнэргүй сармис болон бусад 20 нэр төрлийн эмийн ургамлаас бүрдэнэ.

Хэрэглэх заавар:

Хоолны нэмэлт тэжээл болгон, өдөрт 2 удаа 2 шахмалыг хоолны хамт усаар даруулж хэрэглэнэ.

Анхааруулга:

Тус эссенциал нь Хром агуулснаараа цусан дахь инсулиний хэмжээнд нөлөөлөх тул чихрийн шижин өвчтэй хүмүүс эмчтэй зөвлөсний дагуу хэрэглэнэ.

Leave a Reply