Кесар хагалгаа

Ерөнхий

Манайхан хар яриандаа энэ хагалгааг “хийсэрэв”, “хийсрэв”, кесаревийн хагалгаа гэдэг бол оросууд “кесарево сечение” гэдэг. Энэ нь латин хэлний “sectio caesarea” буюу хагалсныг хагалж байна гэсэн нэрнээс гаралтай. Өөрөөр хэлбэл хэвлийн хананы урд хэсгийг хагалж нээгээд умайн ханыг хагалах гэсэн энэ хагалгааны шатуудыг заасан нэр.

Европт энэ хагалгааг хамгийн анх 17-р зуунд хийсэн байдаг. Тэр үед ямар ч өвчин намдаагч, оёдол тавих, антибиотик энэ тэр байхгүй байсан тул умайн ханыг оёлгүйгээр тэр чигээр нь үлдээдэг байжээ. Ийм үед мэдээж заримдаа шарх нь эдгэж эхчүүд амьд үлддэг бол заримдаа… Гэхдээ тэр үед кесар хагалгааг эхийг нь аврах ямар ч боломжгүй үед хүүхдийг нь авч үлдэхийн тулд хийдэг байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.

Манай улсын шинэ түүхэнд хэдийд анх хийгдэснийг нь мэдэгдэхгүй байна.

Орчин үед байдал нэлээд өөрөөр эргэж эхийн амийг авч үлдэх нь хамгийн чухал болсон болохоор эхийнх нь эрүүл мэндийг хамгаалах үүднээс кесарийн хагалгаа хийх заалт өгөх нь нэмэгдсэн.

Мөн энэ хагалгаанд хандах хандлага ч өөрчлөгдсөн. Анх төрөх үеийн хүндрэлийн үед хийгддэг онцгой хагалгаа байсан бол одоо төрөхөөс аль эрт халгаа хийлгэхээ мэддэг, түүндээ бэлддэг болсон.

Кесарийн хагалгаа хийх заалт

1. Заавал орох заалт. Энэ нь ердийн төрөлтийн үед эхийн амь насанд аюул учрах тул сонголт хийх, эргэлзэх зэргээр цаг алдалгүйгээр кесарийн хагалгааг заавал хийх ёстой нөхцөл байдал юм. Гэхдээ заавал кесарийн хагалгаанд орох ёстой болно гээд айж сандраад, байх шаардлага огт байхгүй.

-Хэт уйтан аарцаг. Хүүхдийн түрүүлсэн хэсэг нь эхийн аарцагны тойргоор гарч чадахгүй байх тохиолдол. Өөрөөр хэлбэл аарцагны хэмжээ болон хүүхдийн түрүүлсэн хэсэг хоёр таарахгүй байх.

-Механик гэмтэл. Төрөх замд гарсан элдэв саад. Жишээлэхэд умайн миом.

-Эхэс түрүүлж байрласан. Эхэс нь хүүхдийн замыг хааж умайн хүзүүвчин дээр байрласан тохиолдол.

-Эхэс түрүүлж салах. Хэвийн үед хүүхэд төрөөд, амьсгалж эхэлсний дараа эхэс салах ёстой байдаг. Үүнээс өмнө хүүхэд нь эхсээр дамжин хүйсэнд хүрч байдаг эхийн цусан дахь хүчил төрөгчөөр амьсгалдаг. Харин эхэс нь түрүүлж салвал ураг амьсгалах боломжгүй болдог тул яаралтай кесарийн хагалгаа хийх шаардлагатай байдаг. Нөгөө талаас эхэс түрүүлж салах нь цус алдалтанд хүргэдэг тул эхийн амь насанд ч аюултай.
-Умай урагдахаар заналхийлэх. Аминд хүрэх аюултай ноцтой тохиолдол. Урд нь олон удаа төрснөөр умайн хана нимгэрсэн, өмнөх кесарийн хагалгааны сорвиороо задрахыг завдсан. Жирэмсний үед эход тогтмол харуулснаар умай дахь сорвийн төлөв байдлыг тодорхойлох боломжтой. Умайн хананы булчин хэвийн аньж эдгэрсэн үед задрах аюул үүсэхгүй.

Кесарийн хагалгаа заавал хийх заалт нь бусад бүх нөхцөл, хоригыг үл хамааран энэ хагалгааг заавал хийхийг шаарддаг.

2. Харьцангуй заалт. Эдгээр нь кесарийн хагалгаа хийх шийдвэрийг гаргахын өмнө бүх нөхцөл байдал, хориг зэргийг авч үзэхийг хэлнэ. Заавал кесарийн хагалгаа хийх шаардлагагүй ч ердийн төрөлтийн үед эх, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болохуйц тохиолдлууд. Харьцангуй заалтууд нь сүүлийн жилүүдэд кесарийн хагалгааны тоо нэмэгдэхэд ихээхэн нөлөөлж байгаа.

Эхийн зүгээс авч үзэх харьцангуй заалтууд:

-Төрөлтийн сулралт
-Уйтан аарцаг
-Жирtмсэнтэй холбоогүй ч ердийн төрөлтийн үед эхийн эрүүл мэнд амь насанд аюул учруулж болохуйц төлөв, эмгэг /зүрх судасны өвчин г.м./.
-Ерөдийн төрөлтийн үед эхийн амь насанд аюул учруулахуйц жирэмсний хордлого
-35-аас дээш нас. Энэ нь 35 түүнээс дээш насанд заавал кесарийн хагалгаа хийх ёстой үг биш гэдгийг онцлох хэрэгтэй. Цоо эрүүл 35 настай хүнд заавал кесарийн хагалгаа хийх заалт өгөх шаардлагагүй.

Ургийн зүгээс нөлөөлөх харьцангуй заалтууд:

-Ургийн хүчилтөрөгчийн дутагдал буюу гипокси. Архаг гипокси нь ургийн хөгжилд нөлөөлдөг тул энэ нь эхогоор үзэхэд харагддаг. Хурц гипоксиг ургийн зүрхний цохилтыг судлах явцад илрүүлдэг. Үүний тулд орчин үед кардиотокографи буюу зүрхний цохилт болон хөдөлгөөнийг бүртгэж аваад компьютерээр боловсруулах аргыг ашигладаг болсон.
-Аарцаг түрүүлсэн.
-Ураг хөндлөн байрлалтай.

Кесарийн хагалгаа хийхэд шаардлагатай нөхцөл:

-Амьдрах чадвартай ураг
-Халдвар байхгүй
-Мэс заслын өрөө, мэс заслын арга барилыг эзэмшсэн мэс засалч, шаардлагатай багаж хэрэгсэл

-Эхийн зөвшөөрөл.

Кесарийн хагалгаа хийхэд хориглох заалт:
-ураг хэвлийдээ үхсэн
-халдвар авсан
-амьдрах боломжоор хангаж чадахааргүй ургийн хөгжлийн гажиг, төлөв

Орчин үед кесарийн хагалгаа хийхдээ дээрх дурдагдсан эмнэлгийн заалтыг бус харин тухай эмэгтэйн хүсэлтийг голчлон харгалзах болсон. Энэ нь эмэгтэйчүүд энэ талын мэдээлэл хомс байдагтай шууд холбоотой юм.

Төөрөгдөл

Мэдээлэл хомс, бодит төсөөлөлгүй болохоор элдэв дам яриа, төөрөгдөлд автаж заавал кесарийн хагалгаа хийх гэдэг. Эдгээр төөрөгдлөөс нь хэлвэл:

1.35-аас хойш өөрөө төрж чаддагүй юм. Ямар ч үндэслэлгүй дам яриа. 35 наснаас хойш жирэмсний үед өвдөх, хүндрэл үүсэх, төрөлтийн сулралт үүсэх зэрэг зүйлс нэмэгддэг гэдэг нь статистик дундаж үзүүлэлт бөгөөд тухайн эмэгтэй хүний эрүүл мэндийн байдалтай ямар ч холбоогүй юм. Өөрийн эрүүл мэнд, жирэмсний явцын онцлогийг харгалзаж үзэх ёстой тул төрөх үедээ хэдэн жил тоолвол хэдэн нас хүрээд байгаа нь онц чухал биш.

2.Өвдөх нь бага байдаг. Ямар ч үндэслэлгүй. Мэдээ алдуулалт гарсны дараа хэдэн өдөр дараалан өвдөнө. Тэр тусам хөхөөр хооллож байгаа хүн өвчин намдаах эм тэр бүр хэрэглээд байж болдоггүй. Мэс заслын дараа хөдөлгөөн хязгаартай, шархаа байнга боолгох хэрэгтэй г.м. өвдөлттэй холбоотой асуудал олон.

4.Хүүхдэд ямар ч нөлөөгүй. Үндэслэл багатай дам яриа. Томрохын хэрээр кесарийн хагалгаагаар төрсөн том хүүхэд нь орчин тойрондоо дасан зохицосны хүчинд ердийн төрөлтөөр төрсөн хүүхдээс ялгагдах ялгаа нь анзаарагдахгүй болдог. Харин нярай үед ялгаа нь мэдэгдэхүйц байдаг. Кесарийн хагалгаагаар төрсөн хүүхдийн бие махбодит ирдэг стресс нь илүү өндөр байдаг. Учир нь гаднах агаарын даралтанд аажмаар дасан зохицоход шаардлагатай цаг байдаггүй. Үр дүнд нь даралтын эрс ялгаанаас болж судастай холбоотой асуудал үүсч болзошгүй. Гэдэс нь сөрөг нян үржин дисбактериоз үүсэхэд эрсдэлтэй. Заагдсан хугацаандаа төрөөгүй, өөрөөр хэлвэл төрөлтөнд идэвхтэй оролцоогүй, мэдээ алдуулагч бодисын нөлөөлөлтэй болохоор идэвхтэй амьсгалах, хөхөө хөхөх орилох зэргээр амьдралынхаа эхний өдрүүдийн идэвхтэй амьдралд дасан зохицоход нь бэрхшээл үснэ. Эх нь юм өргөж болохгүй болохоор эхтэйгээ ойртох биеийнх нь дулааныг мэдрэх зэрэг зүйлсээр хомс.

Үр дагавар

Мэс заслын аюулгүй байдал нь төлөвлөгдсөн буюу бэлтгэгдсэн байдлаас ихээхэн хамаардаг. Энд дурдагдсан бараг бүх заалтуудыг урьдчилан оношлоод цаашид авах арга хэмжээнд урьдчилан бэлдэх боломжтой. Үүний тулд жирэмсний явцад эмчийн байнгын хяналтанд байж, шаардлагатай шинжилгээ үзлэгт цаг тухайд нь хамрагдан, гарсан өөрчлөлтүүдийг цаг алдалгүй залруулж байх хэрэгтэй.
Кесарийн төлөвлөгөөт хагалгаа хийлгэх гэж байгаа эхчүүд дараахь зүйлийг мэдээд авахад илүүдэхгүй, үүнд:

1.Хагалгааны дараа антибиотик хэрэглэх явцдаа хүүхдээ хөхөөр хооллож болно.
2. Кесарийн хагалгааны дараа аль болох эрт амлуулах нь чухал.
3. Умайн оёдол нь дахин жирэмслэх, ердийн замаар төрөхөд хориг болдоггүй. Сорвины байдлаас бүх зүйл хамаарах бөгөөд үүнийг эхо үзлэхээр тодорхойлдорг. Жирэмслэхээс өмнө сорвижилт хангалттай бус байгаа нь илэрвэл мэс аргаар засч болно.
4.Жирэмслэлт хоорондын зай уртасна. Кесарийн хагалгаа хийлгэснээс доод тал нь 3 жилийн дараа дахин жирэмслэхийг хамгийн тохиромжтой гэж үздэг.
5.Өвдөх эрсдэл нэмэгдэх гэх зэргээр хийж болохгүй зүйлсийн тоо олон болдог тул хүүхдийг асрахад тус болох хүнийг эртээс бэлдэх хэрэгтэй.
6.Давуу тал нь гэвэл үтрээ сунадаггүй, хярзан язрах, оёдол тавиулах зэрэг бэрхшээл үүсэхгүй. Өөрөөр хэлбэл төрсний дараа бэлгийн амьдралтай холбоотой асуудал гарахгүй. Мөн аарцагны эрхтэнүүдийн холбоос сунах доошлолт, умайн хүзүүвч задрах, шамбарам сэдрэх зэрэг асуудал үүсдэггүй.

Кесар хагалгааны дараах дахин жирэмслэлт ба төрөлтийн талаарх эндээс уншиж болно.

72 Comments

  1. Одоноо

    Сайн байна уу
    Би анхны төрөлтөө Кесерав хагалгаа хийлгэж төрсөн. Тэгээд ийм хагалгаа хийлгээд ямар хугацааны дараа дахиж хүүхэдтэй болох боломжтой вэ?

  2. s

    гурван жил байхыг хамгийн зохистой гэж бичсэн байна

  3. хулан

    сайн байнй уу
    би кесараар төрсөн юумалдаа тэгээд жаахан мартамхай болоод байгаа юум шиг надад санагдаад байдаг юум кесар хийлэгснээс болж ой санамж муудйах нуруугаар өвөх гээд тийм дагварууд байж болох уу хэрвээ байж болдог бол хэхэн эмчлүүлэх вэ ямар эмчид хандах вэ?

  4. 103

    кесар хагалгаа хийхдээ яаж мэдээ алдуулсан юм бол

  5. Нандиа

    сайн байна уу? би анхныхаа хүүхдийг 2005онд кесар хагалгаа хийлгэж төрсөн. Одоо жирэмсэн оны 7сард төрнө. анхны хүүхдээ гаргаад нуруу маш их өвддөг/одоо ч өвддөг/, их мартамхай болсон. тиймээс 2дахь хүүхдээ өөрөөрөө төрүүлмээр санагдаад байдаг болсон. анхны удаа кесар хийлгээд 2дахиа байгалийн жамаараа төрөх боломж хэр байдаг бол? Энэ тухай мэддэг хүн байвал зөвлөгөө өгөөч. ийм тохиолдолтой учирч бсан хүн бвал зөвлөгөө өгөөч. мөн хэр зэрэг эрсдэлтэй болох талаар.
    Хүмүүс болохоор ингэж төрөх боломжгүй гээд байхын…

  6. T

    Kecar ch yumuu esvel oorooroo torson ch medee alduulalttai toroh ih muu bololtoi. Nuruu ovddog boldog yum bn. Bi torsnoos hoish 5 jil bolson ch nuruu ovddog heveeree. Joohon l geriin ajil hiichiheer ovdood ih hetsuu bdg.

  7. haagii

    Sain bainuu ? bi kesarov hagalgaagaar torson Bi ugaasaa medej baisan hagalgaagar torhoo huuhed maan iih tom bsan 4 kg torson Sain hiideg gazar sain hiivel zuv zugeeryum bilee Bied yamar ch oorchlolt bhgui Huuhed eruul saruul emgeg bhgui Solongost end barag ihenh ni l ingej tordog Mash sain hiih yumaa Yag huruu hugasand jingiin hemjeesees hamarch medee alduulalt hiij bsan tegeed toroodl medee orood zugeer l bsandag Tegeed udaagui bosch yvaad l ehelsen mash goe yamar ch sorvigui hiideg yum bna lee Tegeed l gertee garaad l daraa ni hed honogoos buh booltoo avhuulaad zuv zugeer yag hagalgaani daraa medee ni garhaar jaahn ovdoj bsan taria hiilgej bsan gehdee 2 l udaa Er ni sain gazar sain emcheer hiilgevel sain yum bilee Dooguuraa yag l heveeree oedol ene ter ch bhgui manaid mongold hir zereg chadvarlag hiideg yum bgaan medehgui 2 dahi huuhdee toruuleegui bgaa Deerh humuus nuruugaar chin ih ovddog bol yag nuruu nugalmand medee alduulhad buruu gazar ch yumuu neg l evgui hiisen bh Medee alduu;dag tusgai mergejliin emch irj baij hiideg yum bilee

  8. Одоноо

    Сайн бацгаана уу
    Би анхныхаа төрөлтийг кесеров хагалгаагаар төрсөн одоо охин маань ой 5 сартай гэхдээ миний нуруугаар нээх өвддөггүй. Өмнө нь нуруундаа юм оруулж байсан уу бэртэл гэмтэл гээд л эхлээд хагалгаанд орохоос өмнө баахан асуудаг юм байна лээ. Тэрнийгээ хэлээгүйгээс болоод асуудал гардаг байж магад шүү.1р эмнэлэгт төрсөн. Маш цэвэрхэн нарийхан зураас л байдаг. Гэхдээ жамаараа төрвөл сайн байх гэж зөвлөе. Зайлшгүй тохиолдолд хийлгээрэй.

  9. Одоноо

    Өвдөхөөс айгаад ч юмуу биеийн амрыг хараад хагалгаа хийлгэх гэж байгаа бол эмэгтэй хүнд сорви мэдэгддэг болохоор
    мэдэгдэхгүй сайн хийлээ гэхэд зураас харагддаг. Тэгээд бас яаж эдгэрэхээсээ шалтгаалдаг гэж сонссон. Нэг хэсгээрээ нимгэн нэг хэсгээрээ зузаан болдог ч гэлүү тэгж эдгэвэл дахиж хүүхэд төрүүлэх боломжгүй гэж сонссон.сайн мэдэхгүй юм. Мэргэжлийн хүний зөвлөгөө оруулахыг хүсье. Тэгээд анхнаасаа хагалгаа хийлгэж төрсөн бол 2 3 дахь хүүхдээ бас тэгж төрөх ёстой юу? Хариу хүсье

  10. eseses@yahoo.com

    тэгье, эмчийнхээ нэрийг хэл

  11. oogii

    сайн байцгаан уу, Би анхныхаа хүүхдийг 2007 онд кесеров хагалгаагаар төрүүлсэн, Хөдөө орон нутагт төрсөн болохоор ч тэрүү хагалгааны сорви их муухай тод том эдгэрсэн, Одоо 1 сартай жирэмсэн юмаа, Энэ хүүхдээ би төрүүлэх хүсэлтэй байгаа, Тэгээд хагалгааны соривоо яаж эдгэрсэн болон төрөх үед ямар нэгэн сөрөг нөлөөлөл гарч болох үгүйг мэдмээр байна, Аль эмнэлэгт /эмчид/ үзүүлэх вэ Сайн зөвөлгөө өгдөг эмнэлэг байн уу хэлж туслаач

  12. anar

    bi 2 udaa hagalgaagaar tursun. 30 nastai anhnii torolt uchir ehniih deeree hiilgesen. 2 dahia tomiigoo 1 nas 8 sartai baihad turuulsen. hundrelgui baisan.
    ooriin turshlagaas huvaaltsahad%
    1. hagalgaaraar torohod hohond ehendee suu orohgui hetsuu yum baina lee /2 dahiigaa toruulehdee tomiigoo hohuulj baisan uchir suugui zovlongui amar baisan shuu. ingej boldog ch yum uu buu med yamarch baisan huuhduud mini eruul saruul usch baina/

    2. Medeej hun bolgon l oorooroo toroh heregtei gedeg dee gehdee dooguuraa turuugui uchir sex-d ok baij boloh

    3. sain emch emneleg songoh ni zov shuu

  13. Sain uu bi huugee 25-taidaa baigaliin jamaar gargasan. 5 jiliin umnu avtiin osold orj nuruu aartsgandaa gemtel avch dahin huuhed turuulbel zaaval hiisver hiilgeerei gesen.
    Sayahan bi uuriiguu jiremsen bolsnoo medlee. Hariyaallaliin daguu hyanaltand orno mun uur ali emnelegt handval zugeer ve?
    Manai emnelguud keserovo hagalgaag sain hiij chadah uu? Ygaad bi ingej asuuj bna ve gevel 7 jiliin umnu egch min keserovo hiilgeed davsagaa davhar zusuulj daraa ni 3 udaa hagalgaand orj bsan. timees bi itgej chadahgui bna?

  14. Sain baitsgaana uu? Bi yag l Anar shig 30 nastaidaa anxniixaa xuuxdiig keserovo xagalgaagaar turuulsen odoo 31-tei. 3 sartai jiremsen.Xuugee 1 oi 8 sartai bxad ni duug ni turuulex yum. Xuu maani odoo xer ni xuxuu xuxdug. Minii xagalgaanii sorvi barag medegdexgui mash tseverxen oyogdson. Daraagiin turult deer mini yamar negen xundrel garaxgui bgaa gej naidaj bna.

  15. er ni bol odoo uuruuruu turj bolno sh de
    turtluu sain hool yndaar uuriiguu tordoj bgaad turuh ni chyhal

  16. hatagtai emleg arai deer baij magad daana ch ih vnetei um bilee.jiremsniihee ved avah zvilsiin talaar syrarai

  17. мөнгөө

    сайн байцгаана уу.энд яг надтай ижил бодолиой хүмүүс байнаа. би бас хагалгаагаар төрсөн.төрөөд удаагүй аягүй мартамхай болсон.бүр дөнгөж бариж байсан зүйлээ хайгаад л зүйлэг юм шиг болцоон. одоо энийг хаана яаж очиж үзүүлж эмчлүүлэхээ мэдэхгүй байнаа.туслаач

  18. nar

    bi bas hiiswer hagalgaagaar 2003 ond tursun hagalgaanaas bolood ih martamhai bolood bn gej boddog bsan chin ugui yum bn lee. huuhdee haraad gertee suuj bhdaa barij tawisanaa martaa l hetsuu bsan turuud 3 jiliin daraa ajild orood ehendee yumaa ih martaad hetsuu bdag blaa. hun l yum chin hund muu helegdehgui gej ih hicheej yumaa sain togtoohiig hicheedeg bolson .ehendee tarhind mash ih achaalaltai aimaar yadarch bgaa n ilt medegddeg bsan bolowch 2 sar garuin daraanaas yumaa martahaa boliod huuchin hewendee orj ehelsen. bid gertee suuj bhdaa tarhia ajilluuldagguitei holbootoi yum shig bn lee shuu ene martah gdg chin

  19. eegii

    hi. би анхныхаа хүүхдийг өгзөг түрүүлсэн гээд 2000 онд кесар хийлгэж тєрүүїлсээн.одоо 2 дахиа дараа долоо хоногт мөн л кесар хийлгэж тєрүүлэх болсоон.учир нь хүйснээс доош боцоо оёэдолтой болохоор зүгээр төрөх ноцтой гэсэн. хүний амь тоглоом биш болохоор хамгийн найдвартайгаар нь кесар хийлгэх болсон юмаа. ер нь бол нуруу өвдөж багаагүй. анхны төрөлтөөсөө хойш юм мартдаг болсон. бүтэн биеийн мэдээ алдуулагч хийлгэж байсантай холбоотой юм байна лээ. 2000-2003оний хооронд босоо оёдолтой байсан. одоо хөндлөн болсон бөгөөд цээжнээс доош мэдээ алдуулдаг гэнэ лээ. энэ нь дараагийн төрөлт нь хэвийн төрөх бололцоотой гэсэн уг гэнэ лээ шүү.за амжилт

  20. ganzo

    Эхнэр маань удахгүй төрнө. Гэвч заавал кесар хагалгаа хийлгэнэ гэсэн. Учир нь хүүхэд буруу байрлалтай гээд. Ер нь хэрэв нэгэнт ингэх хэрэгтэй бол миний зүгээс юу хийх ёстой бол? Ялангуяа ямар хоол унд өгч биейиг нь тэнхрүүлэх, хүүхдээ яаж асарч тордох талаар мэдээлэл зөвлөгөө өгч тусална уу. Баярлалаа.

  21. nara

    hi Би бас кесар хагалгаагаар төрж байсан. Гэхдээ миний нуруу ууцаар өвддөггүй. Төрсний дараа гам алдах, ууц нуруунаасаа даарснаас тэгж өвддөг болдог гэсэн. Юм мартдаг болохийн хувьд нугасанд наркоз хийж бүсэлхээс доош мэдээ алдуулдаг бөгөөд тархи нугас 2 холбоотой учир юм мартах зэрэг байдал 1 жил хэртэй үргэлжлээд аяндаа зүгээр болдог. Эмч надад ингэж л тайлбарлаж байсан. Үнэхээр 2 дахь хүүхдээ өөрөө төрүүлэх боломж байдаг бол сайхан л байна.

  22. Monkhjin

    hi bi23 nastai hiswer hagalgaigaar torson harin neh udalgui 2 dahin abortond oeson l do mini huwid ih bie muutai bolson odoo harin 4jilin daraa oorooroo toroh husel mash ih bna ingej boloh bol uu/nadad tuslaad hariu

  23. Monkhjin

    Hi mongol busguichuudad handaj helhed oorooroo toroh yum bol ter mash tom jargal bas sparaland itgej gendej jirmseldeg abortand hezeech buu ortsgoo ter bol mash tom owchin hezeech arilahgui har tolow huuhed hunstaga irdeg tuunig bitgi gwhuulaaraa ter bol ter chigeeree amid burhan suulin ued huuhed awhulad nasan turshda galzuurah tohioldol mash ih bga ter bol mini nudeeree harsan manai ahin ehner guij bna uhaantai dewcheerte amidraa ohid min

  24. amirlan

    hi all bi ene ond hiiswereer tursun turuud sariin daraa tarhinii hagalgaand orson tegehed udaan norkozond orson gehdee martamhai boloogui. harin daraagiin huuhdee oorooroo turj boloh bolow uu ene talaar nariin sain medmeer bna

  25. сувд

    ном журмаараа төрвөл өөрт чинь ч сайн хүүхдэд чинь ч сайн шүү хүүхнүүдээ

  26. bbb

    сайн байцгаана уу. би 2 дахь хүүхдээ 2005 онд кесерөв хагалгаагаар эхэс түрүүлсэн заалтаар хийлгэсэн. одоо гэдэс маань дахиад жирэмсэн юм шиг том иллэг массаж төөнүүр хийлгээгүй юм байхгүй. 4 жилийн турш хий гардаггүй за тэр уголийг бараг хоол шиг хэрэглэж байна яаж энэ зовиураас салах вэ. зургаа авхуулсан чинь бүдүүн гэдсэндээ хийтэй гэнэ. зөвлөөч

  27. bbb

    хагалгаа хийлгээд 5 жил болсон ч одоо нурууны тариа хийлгэсэн газар хөндүүр мөн мартана гэдэг тамтаггүй 5 минүтын өмнөх юмаа санадаггүй шүү

  28. zulaa

    bi 2002 ond anhnii torolt huugee oorooro toruulsen. 2006 ond ohinoo turuulj baisan. er ni oorooro torloo gej bied ymar ch muu oorchlolt baihgui. sex-iin asuudal ch ok. odort 30 minut oortoo zarchuulj dasgal hiij ter dundaa gedes tataltiig tvhlhvv hiij ogvol amarhan huuchin hevendee oroh buyu ulam ch goe changa bariu bolj ugnu. er ni bol emegtei hun 30 nas garaad erheeree aris unjih buyu bie ih sul bolj eheldeg uchraas hiisver hiisen huuhnuud ch mon adil dasgal hiij baih heregtei. hiisevreer torson huuhnuud davuu tal ih baiga ch sorog tal ihtei naad zah ni sav, gedes ni butsaj heviin baidaldaa orj agshih ni ih udaan bogood barag heviin baidaldaa ordoggui. dooguuraa medreh medremj ni ih buurdag. neg esnii sex-n amidral ni oorooro torson huuhnuudiig bodvol gal haluun baij chaddaggui gesen ug medremj ih muutai bolno.

  29. zaya

    hi bi bas ongorson 11 sard hagalgaand orson 1-r torhod uilst emch deer orson hagalgaa mash tseverhen nariin zuraas todii 20-honogiin dotor buren edgesen.bi 3-dah toroltooroo hagalgaand orson.odoo 33nastai gahdee hagalgaanii daraa hatig garah geed baisan er n eserguutsel mash sul boldog ym shig b.na lee.gehdee sanaj baisaniig bodbol mash turgen edgersen er n emchee sain sudalj orvol manaih sain hiideg ym b.na lee.

  30. hi bi jiremsen bhdaa horoololiin etsest bg ACE nertei emnelegt hinaltand baij bas uzuulj zovlogoo avj emchluulj bsan emch nar ni TERGUULEH ZEREGTEI ENHTAIVAN gej chadvarlag sain emch bg.torsniihoo daraa mon tend emchluulsen emchilgee sain haricaa sain ay tuhtai aytaihan gazar bg yum zarim huuhnuud sain medeh bhaa.minii medehiin eh nilhasiin emegteichuudiin tasgiig olon jil avj yavsan odoo huviin emneleg neegeed ajillaj bgaa ta nar 1 orood garahad iluudehgui bolvuu.utas ni 361643

  31. duuya

    evropd neg jiliin daraa jiremsen bolj boldog gesen zaalt ugdug um. keserev hagalgaanii daraa yag neg jil bolood jiremsen bolj bolno.evropd ene hagalgaag ikh ersdeltei uyed l hiideg um. manaikhan bolokhoo dur duraraa hiilgeh um ingej bolokhgui ene nuru ruu taridag narkoz bugsun bye tarho medreliig hurtel ymar ch medrelgui bolgoj magadgui uchraas ikhenh emch nar n gariin usegiig n zaawal awch baij hagalgaand oruuldag bugud ymar neg muu um tohioldwol uuruu hariutsdag umaa.uneheer ta esdeltei hundreltei l bol uuniig hiilgehed buu umgui ee harin zuger humus hiilgeh n ikh ho urshigtai magadgui ta nasaara bugsun bye guy tarhi tolgoi chin ymarch medeegui bolbol yah be? UUNIIG SAINBODOJ UZEEREI HUUHNUUDEE

  32. chimgee

    huuhdiintolgoi yawal zuw bairlaldaa ordog we?bi odoo 37 doloo honogtoi huuhdiin tolgoi ni ergej ugduggui uul ni uuruuruu turii gej bodoj bsan yum ene chigeeree bgaad baiwal susuur hiine geed bh yum zuwulguu uguuch huuhnuudee

  33. Hi

    bi anhnii tololtoo hagalgaa hiilgej torson, 2 dahi toroltoo 1 jil 11 sariin daraa zugeer oorooroo torson. ug ni dood tal ni 3 jil dahij jiremselj bolohgui gej zahij baisan. torodoo neleen aij sanaa zovj baisan ch oorooroo torno gej baigaad torson. gehdee ta nart teg gej zovloj baigaa yum bish shuu. tegeed neeree odoo bodood baisan chini hagalgaanii daraa heden jildee minii nuruu ovdood bur emnelegt ochij zurgaa avahuulj baisan yum baina. odoo bol ovddoggui. Neg ih surtei bish ch gesen ue ue ovdood baidag baisan yum baina.

  34. Baigal

    hi anhniihiigaa hagalgaagaar turuuleed 2 dahia uuruuruu turuhud ymar hundrel garsan be? Ali emnelegt hen gej emch turuulsen be? Bi 2sariin daraa turuh yum. 10jiliin umnu bosoo oedoltoi hagalgaagaar turuulsen. Odoo uuruuruu turmuur bna.Huuhnuudee medeelelel uguurui!

  35. hehe

    hiisver hagalgaag ooriin huselteer sariin omno hiilgej boldog bolov u.uchir n omno torson 2 huuhduud 4 kl garantai hund torson.

  36. tsetseg

    bi 2 huuhedtei, umnuh tursun baidal, uvdultuu bodohoor kesar hiilgemeer sanagdah yum. uuriin huselteer hiij boldog bolovuu. minii huvid umnuh 2 deeree uuruuruu tursun, gehdee odoo mash ih aij bna. yaj turnuduu l gej bodoh yum. baga n 3 nastai. turj bhdaa er n hundrel garaagui, heviin tursun l duu. gehdee l aimaar hetsuu sanagdsaan. bi yah ve. naizuudaa

  37. zaya

    bi 20 nastai nz boydo jiremsen bolchod awahuultsan gd heltsima abort hiilgesen esehiig medeh bolomj bdaguu odo hudla yrisan gwl itgehgvie gewch bi nzda uneniig ni barimttai hewlmeer bn nadad tuslach zowlogoo ogooch

  38. 665

    найзаа дагуулж яваад днх-ийн шинжилгээ өг
    , цусны бүлгээр шинжилгээ өгөхөөр магадлал харьцангуй бага, энэ сайт дээр цусны бүлэг гэдгээр ороод сонирх. хамгийн найдвартай нь ДНХ

  39. Altana

    Сайн байцгаана уу? Та нарын хүүхдүүдэд аж заргал хүсье!
    Бичсэн сэтгэгдлүүдийг уншаад ийм бодол төрлөө!!
    Эмэгтэйчүүд маань тамхи согтууруулах ундаа мэтийн зуйлийг тохирулж, одоо юу гэдгийн зайлшгүй үед ууж хэрэглэж бвал дээр юм шгээ. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэдг шүү дээ!!! Байгаль өөрийн гэсэн хуультай, ээжүүд мань өөрөрөө төрвөл сайн байх.Ер нь л ээж болох нь тодорхой учраас биеэ хянаж, хоолоо тохируулж биеийн дасгал хийж өөртөө илүү цаг гаргах ёстой бхл даа. Манай монголийн нөхцөлд хэцүү л дээ. Гэхдээ хичээвэл болохгүй юм гэж угүй! ! Зайлшгүй тохиолдолд хагалгаагаар төрөх нь зөв бха.Би одоо 19 тэйл дээ. Ттуршлага судалж яваа юм өө!! !МОНГОЛИН ҮРС УЛАМ ОЛОН БОЛТГУГАЙ!!!!

  40. Altana

    Өө нээрээ тийн, тэр нуруу руу тарьдаг наркоз чнь маш аюултай гэж бсн. Нуруу руу тарина гэдэг чнь тархи мэдрэлийн эс рүү шууд нөлөөлнө.Одоохндоо өвдөхгүй юмаа гэхэд нас тогтоод 20н жилийн дараа зовиуртай гэдг юм бнлээ.

  41. mongoo

    hi..bi 2009 ond kesowar hagalgaagaar anhniihaa hvvhdiig gargasan.uul n oorooroo torii gej bodoj bsan ch ehes n shohoijilttoi toroh zam n beltgegdeegvi geed kesowor hiisen..hagalgaagaar torson hvvhed ih tsochiromtgoi aris n alag bolchihdog yum bna lee.bi daraa jil dahiad toroh bodoltoi bgaa jam yosooroo.hvvhnvvdee bolj ogwol bitgii hiiswer hiilgeerei!!!

  42. ulziimaaa

    hi? bi odoo 2 sartai jiremsen. maagnii b6 gedeg emiig sain geheer n zahiulaad uuj bn bas udurt 1 foliin huchil uuj bgaa. ehnii 3 sardaa em uuh muu gedeg shde ene maagnii b6 en tegeed zugeer bolov uuu? bi gadaadad surdag oyutan um l da udahgui chuluu avaad nutag btsana. nadad helj uguuch huuhded maani zugeer bgaa.

  43. saruul

    ulziiimaad bichij bn.hi yu bn da,bi ch gsen jiremsen.bas magni b6 uuj bga.magni b6 chin ugasa jiremsen emegteichuud uudag em bhgu yu.yamar tohioldold uudag be geheer tonus uguud bga esvel sav n hatuurad bga emegteichud uudag yum.chamd yamarch uurchlult yanz buriin uvdult bhgui bol chi magni b6ag uuh shaardlagagui.duraara uuh hereggui.emch uugevel uuh yostoi.harin foliin huchliig ugaasaa ehnii 3 sard uuh yostoi,ene n huuhdiin hugjild sain uruul amni seterhiigees hamgaaldag yum.aih hereggui za.nadaas asuuh yum bavl asuugarai.bi hyanaltand orston emchiin zavraar bdag yum kkk ireeduin huuhed chin huurhun eruul saruul chiireg tsoglog huuhed turnuu.bitii aigarai

  44. bayarmaa

    sain bna uu bi say kesar hagalgaagaar tursun yumaa tegeed huuhed maani emnelegt bga enkubatart bga minii huhnii suu tatraad bna huhnduu yaj suu oruulahu huuhed maani garah boloogui bga nadad tuslaach

  45. hi bugdeeree.
    bi 1-r emnelegiin emch duuree emchdee ih bayarladag.bi 2dahi toroltooroo iher hobguudtei bolson ymaa.tuhain ued ih hestuu bsan ch duuree emch mash sain bsan aa mon mygmaa emch ch bas.ta nartaa ajliin ondor amjilt.
    minii 2 huu odoo mash tom bolj bgaa.

  46. zul

    uneheer shaardlagatai bol hiisver hiilgehl heregtei yum bailee bi 4,600 gr ohinoo gargahdaa emch nar zugeer zugeer geed oorooro toruulsen yamar ih zovson gej sananaa ter tom tolgoig gargah gej hehe. boon oydol boon ovchin er ni 4kg s deesh huuhdiig hiisver hiilgej gargasan ni dee yum bailee. gehdee huuhed maani eruul baisan bolhoor uneheer bayarlasanshuu.

  47. мөөгий

    хэтэрхий сүртэй бичих юмаа. мартамхай болно гэдэг тархиа ашиглахгүй байгаагаас шалтгаалдаг юм. тэр хагалгаа яамар ч хамаагүй асуудал шүү. Хүн 3 наснаас хойш ой санамж муудаж эхэлдэг. Хэрэв байнга ажиллуулж хөгжүүлж байвал ийм асуудал үүсэхгүй. Хүүхдээ анзаар 3 нас хүртэл хүний уураг тархи оргил үедээ хүрдэг үүнээс хойш хөгжүүлэхгүй орхивол аажимаар чадваруудаа алдаж эхэлдэг гэж эрдэмтэд тогтоосон гэдэг.

  48. ganaa

    би 2008 онд хийсвэр хийлгэж төрсөн,харин оёдол маань их муухай болсон,2 зах нь цагаан нимгэн харин голын хэсэг нь төмбөгөр улаан бага зэрэг эмзэглэлтэй.энэ дахин жирэмслэх болон төрөхөд нөлөөлөх болов уу,ер нь л жамаараа төрөх гэж л хичээх хэрэгтэй юм байлээ хагалгааны дараа маш их өвдөнө,ядарна,надаас л лав хатиг салаагүй,охиноо 4 сартай болтол бие өөдлөөгүй,ийм байхаар сүү ч орохгүй,бас хүүхэд их цочимтгой байдаг юм байлээ

  49. отгоо

    би 2 хүүхдээ кесерево хийлгэж төрүүлсэн,төрсний дараа 2 хоноод л сүү орсондог,сүү ихтэй л бсан шд,нуруу өвдөх,мартах нтр байхгүй дэ,одоо бага маань 2той,

Leave a Reply