Жирэмсэн эмэгтэйчүүдийн цээж хорсох

Ерөнхий

Ходоод дүүрэх, цээж, хоолой орчим халуу оргих, хорсох шинж нь жирэмсний үед, ялангуяа төрөх дөхөх үед олонтаа илэрдэг.

Шалтгаан

Хүчил агуулсан шингэн улаан хоолойн доод хэсэг рүү орсноос урвал ороогүй ходоодны хүчил нь улаан хоолойны салст бүрхүүлийг цочроосноос болж цээж хорсдог.

Улаан хоолой нь доод хэсэгтээ залгисан хоолыг ходоод руу орсны дараа хаагддаг хуниастай байдаг. Энэ хуниас нь эргээд ходоод дотор зүйлс эргээд улаан хоолой руу оруулахгүй байхаар хумигдаж байх ёстой. Цээжин биеийг доош унжуулсан ч хоодонд орсон зүйл эргэж улаан хоолой руу орохгүй байх ёстой.

Жирэмсний үед прогестерон буюу жирэмсний гормон гэгддэг дааврын нөлөөгөөр улаан хоолойн булчингийн ерөнхий байдал буюу тонус нь суларсан байдаг. Жирэмсний 25 дахь долоо хоногийн үед умай томорсноор хэвлийн дотоод даралт нэмэгддэг зэрэг нь хуниасныг нягт хаагдахад саад болж байдаг. Энэ бүхний нөлөөгөөр ходоодон дахь зүйлс хуниасыг агшилтыг давж улаан хоолой руу шахагдан орж ирдэг.

Явц

Жирэмсний хугацаанаас үл хамаараад жирэмсэн эмэгтэйчүүдийн 50% нь цээж хорсох шинж тэмдэг илэрдэгч 2-р, 3-р триместрийн үед хамгийн их илэрдэг байна.

Гол төлөв шарсан хуурсан, хурц хоол идсэний дараа эхэлдэг. Ингээд хэдэн минутаас эхлээд хэдэн цаг хүртэл үргэлжлэхдээ өдөрт хэд хэдэн удаа давтагдах нь ч бий.

Улаан хугацаанд үргэлжилсэн цээж хорсолтыг дагалдан цээжний орчим өвдөх, хэхрүүлэх шинж илэрч болно. Мөн сэтгэл тавгүйтэх шинж илэрч болно.

Нөлөөлдөг хүчин зүйлс
-Хоолны дэглэм баримтлахгүй байх. Хэт чихэрлэг, эсвэл исэглэн, өөх тостой, дарсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх.
-Хэвтэх, хэвтэж байхдаа хөрвөөх. Зарим жирэмсэн эмэгтэйчүүдийг зүүн талаараа хэвтэх үед цээж нь илүүтэй хорсдог.
-Тонгойх, бөхийх. Оймс, гутал өмсөхөөр тонгойх.
-Эмчилгээ.

Удаан хугацаанд үргэлжилсэн цээж хорсолтын үед ходоод гэдэсний эмчид хандан үзүүлэх хэрэгтэй. Учир нь цээж хорсолт нь жирэмсний үед илүү хурцаар илэрч байгаа ходоод гэдэсний замын ямар нэг эмгэгийг шинж тэмдэг биш гэдгийг шалгах хэрэгтэй.

Оношийг тодруулахын тулд эзофагогастродуоденоскопи нэртэй хэрэгсэл ашигласан үзлэг хийх шаардлага гарч магадгүй. Энэ нь тусгай гэрэлтүүлэгтэй дуран авай /эндоскоп/ ашиглан улаан хоолой /эзофаго/, ходоод /гастро/ болон шаардлагатай гэж үзвэл арван хоёр хуруу гэдэс /дуодено/ -ний ханыг шалгадаг

Зөвлөгөө

Жирэмсний цээж хорсолтын үед эмч нар дараах зөвлөгөөг өгдөг, үүнд:
1/ Хэтрүүлэн идэхээс зайлсхийх. Өдөрт 5-6 удаа бага багаар идэх нь хамгийн зохистой.

2/Шүлтлэг чанартай хүнсний бүтээгдэхүүнүүдийг хоолондоо оруулах. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн хүсний антацидууд ч гэдэг. Салст бүрхэвчийг цочроон хорсох мэдрэмж төрүүлж байгаа ходоодны шүүсэнд агуулагддаг давсны хүчлийг саармагжуулдаг бодисуудыг антацид гэж нэрлэдэг. Эдгээрт:
-цөцгий
-ээдэм,
-ууранд болгосон омлет
-чанасан өөхгүй мах
-ургамлын тос
-улаан буудайн хивэг
-“Боржоми” зэрэг зарим рашаан

3/Хүнсний ногоог чанаж болгосны дараа хэрэглэх. Удаан хугацаанд цээж хорсдог бол үрэгч дээр үрж жижиглэж байх.

4/Алим зэрэг жимсийг ууранд болгож байх.

5/Хүрэн манжин, хар чавга зэрэг өтгөн хаталтын эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх. Өтгөх хаттах үед дүлдэг нь хэвлийн дотоод даралтыг нэмэгдүүлдэг.

6/Өөхтэй мах, исэглэн жимс, халуун ногоо зэргийг хэрэглэхээс татгалзах. Ногоон байцаа, бөндгөр сонгино зэрэг эсийн ширхэг томтой хүсний ногоог хэрэглэхээс зайлсхийх. Халуу цай, халуун кофе уухаас зайлсхийх.

7/Хамгийн оройдоо унтахаас 3 цагийн өмнө хоол идэж байх.

8/Хоол идсэний дараа 30-40 минут хэвтэхгүй байх. Учир нь хэвтэх, тонгойх зэрэг нь ходоодны хүчлийг ходоодноос улаан холой руу орох түлхэц болдог.

9/ 15-20 см орчим өндөрлсөн дэртэй унтаж байх.

10/Бие барьсан хувцас өмсөхгүй байх.

Эм бэлдмэл

Удахгүй хорвоод мэндлэх гэж байгаа үр хүүхдийнхээ эрүүл мэндийн өмнө хариуцлага хүлээж байгаа гэдгээ хэрхэвч мартаж болохгүй. Иймд заавал эм бэлдмэл хэрэглэхийн өмнө заавал эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.

Эмчид үзүүлж зөвлөгөө авах боломжгүй бол цээж хорсохыг болиулах үйлчлэлтэй гэсэн ам авбал уухын өмнө зааврыг нь уншиж үзэх ёстойг заавал санаж байх хэрэгтэй. Заавар дээр нь жирэмсэн эмэгтэй хүн ууж болох эсэх, уувал ямар нөлөө үзүүлж болзошгүй эсэхийг заавал дурдсан байх ёстой. Эмийг албан ёсны нийлүүлэгч газраас нь авбал хамгийн зохистой. Ийм тохиолдолд эмийн заавар, цээрийг монгол хэл дээр бичсэн байх ёстой. Үгүй бол англи, эсвэл орос хэл дээр гол төлөв бичсэн байдаг.

Хэл мэдэхгүйн улмаас заавар дээрхийг нь ойлгохгүй байвал таньдаг танихгүй хүний үнэн худал нь мэдэгдэхгүй яриа сонсож байснаас шууд л ойролцоох интернэт кафед суугаад эмийнхээ нэрээр хайж үзэх нь хамгийн зөв арга. Тэгэхдээ манай сайтад хандаж асуулт явуулж болно.

Мөн хүнсний “соод” / сода / гээч зүйлийн талаарт хэлэх хэрэгтэй байх. Хүнсний сод нь дийлэнх тохиолдолд цээж хорсолтыг түр зуурын хугацаанд л арилгадаг. Хүнсний сод нь ходоодны хүчилтэй урвалд орохоороо нүүрсхүчлийн хий ялгаруулна. Нүүрсхүчлийн хий нь ходоодны хүчлийн ялгаруулалтыг өдөөдөг болохоор цээж хорсолт нь тун удалгүй дахидаг аж.

Үүнээс гадна сод –нд агуулагддаг натри нь хаван үүсэхэд хүргэж магадгүй.

Өвсний ханднаас дурдвал өдөртөө 3-4 удаа годил өвсний үндэсний нунтагийг цайны халбагны 1/3 хэмжээгээр уугаад үзэж болно. Гэхдээ энд мөн л хянаж байгаа эмчид хэлж зөвшөөрөл, зөвлөгөө авах хэрэгтэй.

Хамгийн гол нь эхийн цээж хорсох нь удахгүй хорвоод мэндлэх хүнд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй аж. Тиймээс …

9 Comments

  1. Гочоо

    dfvn dv d dfl vdl f v

  2. angel

    tiimees tevch l gesen yg bna daa bi ch ih olon yumnaas tatgalzaj bga bas tevchij bga uchir ni hyyhed maani l eryyl bh uchirtai alhaj gishgehde ch anhaarch bga

  3. Ариука

    Сайн байна уу? Жирэмсний явцад цээж хорсохоос гадна шүлс их ялгардаг байсан. Тэгэхдээ бүр гисалдаатай юм шиг хорон залгиж ч болохгүй, залгивал шууд цээж халуун оргиод дортор муухай оргиод байж ядтал эвгүй болдог байсан. Бүр жирэмсний 1 сартайгаас эхлээд төрөн төртөл. Төрсөн хойно хүртэл цээж хорсоод ходоодоо дурандуулаад зүгээр байсан. Эмчилгээ хийлгээд арай гайгүй болсон боловч төрөхөөс өмнөх үе шигээ байхаа больчихлоо. Одоо яах вэ? Дахин жирэмслэвэл урдных шигээ давтагдах байх гэж айгаад байна. Цээж хорсох нь яахав ээ их хэмжээгээр шүлс ялгарах нь үнэхээр хэцүү.

  4. bijhjkhlk jhuygykih,bgjk jlh

  5. Amy

    Za tgd jiremselsen um bol ymar huchinduuled jiremsen bolson bish tevcheed l garna shde busguichuud mine

  6. эрдэнэтуяа

    баяраллаа

  7. болор

    Сайн байцгаана уу? Би одоо долоон сартай жирэмсэн байнга цээж гашуу оргих зовиуртай орой бол бүр их яг л гал гарч байгаа юм шиг халуу оргиод гашуун зүйлээр гэхрүүлээд байдаг байсан харин сүүлийн хэд хоног зөгийн балтай ус уугаад  байсан гайгүй байх шиг байна. Юмыг яаж мэдхэв гээд энд бичлээ над шиг олон эхчүүд туршаад үзвэл хор болохгүй байх гэж бодож байна. Гол нь халуун юм уухгүй байвал гайгүй юм байна лээ шүү

  8. ондоок

    ёстой л тэвч гэсэн үг юм байна л даа тэгэхдээ жаахан ч гэсэн намдаах хэрэгтэй байна шүү дээ гаатай хатуу чихэр гүлхэх,аяга хүйтэн сүү уух, зөгийн балтай ус уух, ойр ойрхон багаар хооллох,таван салаа буцалгаж уух зэрэгт намддаг юм би бас 8 сартай жирэмсэн цээж хорсох үнэхээр хэцүү

  9. tovshoo

    sain baitsgaana uu.7 sartai jiremsen.hed honogoos tseej gashuun orgiod bsan ym.gurilan ym ideheer.deerh setgegdluudees zovlogoo avch chadlaa bayarlalaa.

Leave a Reply