Цус шүүх. Плазмаферез

Ерөнхий
Согтууруулах ундааг удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэснээс хордлогонд орох, нүүрээр батга гарах г.м. элдэв эмгэгийг үед цусаа шүүлгэвэл “гялс манас” зүгээр болдог тухай сонсоогүй хүн байхгүй биз.

Гэхдээ цус шүүх буюу экстракорпорал гемокоррекц гээч зүйлийн талаар тун тааруухан мэдээлэлтэй байдаг. Цус шүүх гэсэн ерөнхий ойлголтын цаана цус цэвэрлэх маш олон тооны арга байдгаас танд сонирхуулж байна.

Цус шүүх плазмаферез ба гемосорбц гэсэн хоёр арга хамгийн түгээмэл ашиглагддаг.

Явц

Плазмаферез гэдэг нь элдэв өвчин үүсэхэд нөлөөлдөг хортой бодис, бодисын солилцооны задралын үлдэгдэл зэргийг агуулсан палзмыг цуснаас ялган зайлуулах арга юм. Үүний тулд тусгай сепаратор буюу ялгагчид цусныг эсийн масс ба шингэн плазм болгон ялгана. Дараа нь элдэв хорт бодис, бодисын солилцооны хаягдал зэргийг агуулж байдаг плазмыг нь зайлуулаад, цусны эсүүдийг плазм орлуулагч уусмалын хамтаар цусны эргэлтэнд буцаан оруулдаг.

10-15 жилийн өмнө плазмоферезийг гараар хийдэг байсан нь цаг их авдаг, ариун байдлыг тэр бүр хангаж чаддаггүй байв. Харин орчин үед захын венийн судасны нэгэнд хатгасан тусгай зүүгээр нь дамжуун сепараторт холбодог болсон. Плазмыг ялгах, цусны эсүүдийг эргүүлэх бүх ажиллагааг автоматаар явуулна. Энэ ажиллагаа нь 1,5-2 цаг орчим үргэлжилнэ.

Үр нөлөө

Плазм дахь уураг, липидүүд, гормонууд, хортой бодис, антиген, устгагч эсүүд, дархаалын цогц зэргийн агууламжийн бууруулах зорилгоор плазмоферезийг хийдэг.

Нэг хэсэг энэ аргыг тоо томшгүй олон өвчнөөс анагаадаг гэж өргөн хэрэглэдэг байсан. Гэвч харамсалтай нь энэ арга нь сонголтгүй арга юм. Өөрөөр хэлбэл өвчин үүсгэгч бодисуудаас гадна өвчний сэдрэлтээс сэргийлэн, бодисын солилцоог хэвийн түвшинд байлгах байх үүрэгтэй бусад “зүгээр” бодисуудыг хамт зайлуулчихдаг. Тиймээс плазмоферезийн дараагаар орлуулах уургийн эмчилгээ зэрэг эмчилгээ хийхийг шаарддаг.

Өнгөрсөн зуун буюу 20-р зуунд плазмоферезийг 200 гаруй өвчин эмгэгийг үед хэрэглэдэг байсан бол сүүлийн жилүүдэд явуулсан олон тооны судалгааны нөлөөгөөр энэ тоо эрс буурсан.

Судалгааны явцад плазмоферезийг дараах төрлийн өвчин эмгэг, хам шинжийн үед ашиглах нь хамгийн зохистой гэж үзжээ, үүнд:
-элэгний эцсийн дутагдал
-мөөгний хүнд хордлого
-криоглобулинеми
-олонтоот миелом
-anti-GBM бүхий гломерулонефрит
-даамжирч байгаа бөөрний дутагдлын үе дэх хурдацтай даамжирсан гломерулонефрит
-гипервискоз хам шин /цус хэт өтгөрөх хам шинж/
-цусанд бүлэгнэлтийг VIII факторын үйлчилгээг саармжуулагч байх
-гиперхолестеринемийн гэр бүлийн хэлбэр
-гравис миастени

Ингэхдээ энд дурдагдсан эмгэг явцын үед плазмоферезийг хэрхэг хэрэглэх ёстой тухай бүрт тохиросон тусгай заалт зэргээр зохицуулагдаж байдаг.

Бусад өвчний үед плазмоферезийг ашиглах талаарх маргаан одоо хүртэл явагдсаар байна. Учир нь энэ аргыг ашигласнаар үнэхээр эерэг үр дүн гардагийг бодит баримтаар нотлоогүй байгаа юм.

Экстракорпорал гемокоррекц буюу цус шүүлт -ийн орчин үеийн хөгжлийн түвшинд плазмоферезийг хэсэгчилсэн сонголттой, эсвэл бүрэн соннолттойгоор заагдсан молекуляр болон дэд молекуляар бүтцүүдийг цуснаас зайлуулах аргын эхний үе шат хэлбэрээр ашигладаг болсон байна.

Leave a Reply