Цус шүүлт. Гемосорбц

Ерөнхий
Согтууруулах ундааг удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэснээс хордлогонд орох, нүүрээр батга гарах г.м. элдэв эмгэгийг үед цусаа шүүлгэвэл “гялс манас” зүгээр болдог тухай сонсоогүй хүн байхгүй биз.

Гэхдээ цус шүүх буюу экстракорпорал гемокоррекц гээч зүйлийн талаар тун тааруухан мэдээлэлтэй байдаг. Цус шүүх гэсэн ерөнхий ойлголтын цаана цус цэвэрлэх маш олон тооны арга байдгаас танд сонирхуулж байна.

Явц
Цус шүүх гемосорбцийн арга гэдэг нь цусыг тусгай төхөөрөмж ашиглан идэвжүүлсэн нүүрс г.м. тусгай шүүтүүрээр оруулан шүүх арга юм. Ингэхэд шүүлтүүр нь хортой бодисын молекулуудыг татан авч үлддэг. Харин цэвэрлэгдсэн цус нь буцаад цусны эргэлтэнд орж байдаг.

Үр нөлөө
20-р зууны 70-аад онд гемсорбцийни арга нь клиник анагаах ухааны бараг бүх л салбарт өргөн ашиглагдаж байсан. Энэ аргыг эмчилгээний бусад арга нөлөө үзүүлэхгүй байсан өвчтөнүүдийг эмчлэхэд ашигладаг байв. Эхний үр дүн нь үнэхээр сайн байсан тул хурц хордлого, хэвлийн хөндийн идээв үрэвсэл, идээд халдварт өвчин, түлэгдэлт, панкреонекрозов, механик үүсэлтэй шарлалт, харшил г.м. олон тооны өвчний үед илааршуулах сайн нөлөө үзүүлдэг гэж үзэх болж.

Гэвч цаашид илүү нарийвчилсан судалгаа хийх явцад гемосорбцийн үзүүлэх нөлөө нь маш олон тохиолдолд маш богино хугацаанд л үргэлжилдэг болохыг тогтоосон байна. Үүнээс гадна цусны эсүүд гэмтэх, ерөниий уураг багасах, шүүгч бодисын жижиг хэсгүүд цусанд орох, даарах болон цусны халдвар г.м. олон тооны дагавар сөрөг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ.

Иймд орчин үед идэвжүүлсэн нүүрс бүхий шүүгчтэй цус шүүлтийг мөөгний хүнд хордлого, эмийн тунг хэтрүүлэн хэрэглэснээсүүсэх хордлого зэргийг эмчлэх зэргээр хязгаарладаг болсон.

Зурагны тайлбар

Гепаринтай тариур /цусыг бүлэгнэхээс сэргийлнэ/
Цусны шахуурга
Гемосорбент буюу шүүлтүүр багаж
Агаар мэдрэгч
Венийн хавчаар

2 Comments

  1. tegvel tsusaa shuulgey gevel haana hend yamar gazar handaj boloh ve.neg hundaga arhi uusan l bol ter chigeeree donshuurdag bolchood bna.hariu ugch tus bolohgui yu? bayarlalaa.

  2. Soyol

    sain bainuu?

    Emchiin buruugaas bolj buruu taria sudasaar hiisen bna. tsusaa shuulgeh shaardlagatai gesen haana handah be?

Leave a Reply