Цус шүүх. Плазмын шаталсан шүүлт буюу DFPP

Ерөнхий
Цус шүүх буюу экстракорпорал гемокоррекц гээч зүйлийн талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Цус шүүх гэсэн ерөнхий ойлголтын цаана цус цэвэрлэх маш олон тооны арга байдгаас танд сонирхуулж байна.

Явц
Плазмын шаталсан шүүлт буюу DFPP нь нанотехнологи дээр суурилсан цусыг цэвэрлэх хамгийн орчин үеийн аргуудын нэг юм.

Цусыг тусгай ялгагчаар оруулан шингэн буюу плазм ба эритроцит, лейкоцит, тромбоцит зэрэг цусны элементүүд болгон ялгана. Дараа нь цусны плазмыг тусгай мембрант шүүлтүүрээр оруулан өвчин үүсгэгч нэгдлүүдээс цэвэрлэнэ. Ингэж цэвэрлэхийг плазмын шаталсан шүүлт гэнэ.

Мембранд шүүлтүүрүүдийн нүх нь асар бага хэмжээтэй болохоор бактери, вирус болон гол төлөв өвчин үүсгэгч нөлөө бүхий томоохон хэмжээтэй молекулуудыг нэвтрүүлэлгүй авч үлдэнэ. Харин цэвэрлэгдэж хүний биед хэрэгтэй бодисуудаа авч үлдсэн плазм дээр өмнө нь ялгаж авсан эритроцит, лейкоцти, тромбоцит зэрэг цусны элементүүдийг хийн холбоод цусны эргэлтэнд эргүүлэн оруулна.

Цусны цэвэрлэгдсэн плазмыг нягтрал ялгаатай байдаг нь эдүүдэд хуримтлагдсан хортой бодисуудыг илүүтэй хурдан гадагшлуулахад нөлөө үзүүлнэ.

Энэ аргыг ашиглан нэг удаад гурван цагийн дотор 3 орчим литр плазмыг цэвэрлэх боломжтой. Ингэхдээ донорын плазм болон плзам орлуулагч бусад уусмалыг ашиглахгүй. Иймд элдэв халдвар авах, харшил өгөх зэрэг дам нөлөө үүсэхгүй.

4 thoughts on “Цус шүүх. Плазмын шаталсан шүүлт буюу DFPP”

  1. haana shuulgevel hamgiin nadvartai ve
    mon arhinaas gargah emchilgeeg haana hiilgevel deer ve

  2. sain bainuu? emchiin buruugaas bolood sudsand hiideggui tariag andurch tarisan bna. tsusand orson tariag shuuh bolomjtoi yu? shuudeg bol hamgiin sain haana shuuh be ?

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.