Стэнфордын шоронгийн туршилт

1971 онд хийгдсэн энэ туршилтыг зохиогчид нь ёс бус, оролцогчдынх нь сэтгэхүйц хор хүргэх зүйл болгох зорилт огт агуулаагүй байсан ч судалгааных нь үр дүн нь олон нийтийг жинхэнэ шоконд оруулсан билээ.

Филипп Зимбардо гэдэг нэртэй сэтгэл зүйч нь нь өөрсдийнх нь хувьд хэвийн бус шоронгийн нөхцөлд оруулан хоригдол ба хуягуудын дүрд тоглосон хүмүүсийн зан үйл болон нийгмийн хэм хэмжээг судлаж үзэхээр шийджээ. Үүний тулд факультетийнхээ подвалыг шоронг дуурайлган өөрчлөөд 24 сайн дурын оролцогчдыг “хоригдол” ба “хуяг” гэж хоёр бүлэгт хуваажээ.

Явандаа “Хоригдлууд” нь бие хүний чиг баримжаагаа /деперсонализаци/ бүрэн алдан доройтох ёстой нөхцөлд байдалд орно гэж үзэж байжээ. Харин хуягуудын гүйцэтгэх ёстой үүргийн талаар ямар ч заавар, чиглэл өгөөгүй аж.

Оюутнууд нь анхандаа дүрдээ яаж тоглох ёстойг сайн мэдэхгүй байсан ч хоёр гурав дахь хоногоос нь эхлэн бүгд дүрдээ орцгоох нь тэр. Улмаар “хоригдлуудын” бослогыг “хуягууд” хэрцгийгээр нухчин дарж хаяв. Энэ явдлаас хойш хоёр бүлгийн гаргах зан авир нь эрс өөрчлөгдөх болжээ.

Жишээлэхэд, хоригдлууд дотносон нэгдэлгүйгээр дан дангаараа байхдаа тэнхээ багатай болохоор харгалзахад ч хялбар гэдэг шалтгаанаар хоригдлуудын хооронд яс хаях замаар нэг нэгэндээ үл итгэсэн уур амьсгал бий болгон онцгой давуу эрхийн тусгай системийг боловсруулан хэрэгжүүлжээ. Хоригдлууд нь хэзээ мөдгүй бослого гаргах гэж байна гэсэн хар маш хүчтэй болсон тул хуягууд нь хяналтаа маш хүчтэй болгосоор яваандаа хоригдлуудыг бие засах өрөөнд дотор ч хянадаг болжээ.

Энэ бүхнээс болж хоригдлууд нь сэтгэл санааны хямрал, сэтгэл гутралд орж эхлэв. Хэсэг хугацааны дараа “хоригдлуудыг” эргэхээр “шоронгийн ламтан” ирж уулзав. Тэгээд нэрийг нь асуухад хоригдлууд нь гол төлөв нэрээ биш харин дэс дугаараа хэлж, шоронгоос яаж гарах гэж байна гэсэн асуултанд хариулж чадахгүй болсон байв.

Явандаа байдал улам дордож хоригдлуудын дүрд тоглосон оюутнууд нь дүрдээ 100 хувь орж, жинхэнэ шоронд хоригдсонтой адил шаналах болсон бол “хуягууд” нь хэдхэн хоногийн өмнө сайн найзууд байсан “хоригдлуудыгаа” жинхэнэ садист байдлаар тарчлаан зовоохоос буцахгүй болцгоосон нь туршилтыг зохион байгуулагчдыг ихэд балмагдуулсан байна.

Өөрөөр хэлбэл туршилтанд оролцсон хоёр талууд нь болж буй бүхнийг ердөө л нэг туршилт гэдгийг ор тас мартсан хэрэг. Иймд 2 долоо хоног үргэлжлэх ёстой байсан туршилтыг ёс суртахуйн хувьд нийцэхгүй болсон гэдэг үндэслэлээр ердөө 6 хоног явуулаад зогсоосон байдаг.

6 thoughts on “Стэнфордын шоронгийн туршилт”

  1. bi law iim yumiig yr dyntei turshilt gej helehgyi yum bnaa. yamar ch utaga alga ter setgel zyich bol yneheer ih teneg yum hiisen bna zarim neg hyn mergejildee sain sain gehed arai dendyy teneg yum hiih yumaa minii bodloor ene turshilt yamar ch yr dyngyi yustoi teneg zyil hiisen baina jinhene mergejiliin heneerhel gej dygneh yum bna. uuchilaarai ene bol minii bodol shyy…

  2. endees yag yamar yr dyn garsan yum bol jiriin oyutanuud zygeerl jyjig togolson l bnashd Shorongiin huyag bol beltgegdsen surgagdsan huuli dyrem juramiig unshij sudalsan ajiliin arga bariltai. Horigdol gedeg chini gemt heregten zygeer neg sejigten bish tegeheer yamar neg ooriin uhamsar bas neg yzel barimtlal bas gemt hergiin ertontsiin bichegdeegyi huulid dasan zohitsson hymyys baigaa shyy dee. Teghed hedheen oyutan deer turshilt hiicheed tyynees dygnelt gargaj bolohgyi

  3. jaahan tiimerhui nairuulj bichlegee tavisan ym bishuu

    harin turshiltiin huvid gaihamshigtai aimshigtai soril bsnshde

    zimbardo.com -s uz

  4. энд бичигдсэн туршилтын талаар хүмүүс маш олон сэтгэгдэл саналтай байна.гэхдээ хүн өмнө нь л нүүр тулгараагүй л бол ямар ч сорилтонд нэг л хэвийн байдлаар хариу үзүүлдэг гэсэн түгээмэл ойлголтууд байдаг. хүний байгалийн арианшин нь нуугдмал байдаг.түүнийг гаргахын тулд бага зэргийн сэдэл өгөхөд л тэр хүний төрөлх араншин гарч ирдэг. тэнэг гэж бодож байгаа бүхэн яг бодит байдал дээр тийм биш байхыг хэн ч үгүйсгэх аргагүй. тиймээс өөрсөд дээрээ “ийм туршилтанд”орсон бол гэж бодох хэрэгтэй. манайхан туршилт, судалгаа зэргийг маш бага түвшинд ойгодгийг бас харгалзаж үзэх хэрэгтэй л дээ. надад бол энэ туршилтаар бүх юм харагдаж байна л даа.

  5. eruul saruul humuusiig yaaj igej turshiltand , jujigt togloj bga bish dee zaaval neg em heregluulsen baih 

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.