Хамуу

Ерөнхий

Хамуу нь хамууны хачигаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Хамууны хачиг нь 0,3-0,4 мм хэмжээтй жижиг биетэй, 1 сар орчим амьдардаг шавьж. Эмэгчин хачиг нь хүний арьсны эвэрлэг бүрхэвийн доогуур нүхэн зам гаргаж өдөртөө 2-3 ширхэг өндөг гаргана. Авгалдай нь хэд хэдэн үе шат дамжин хоёр долоо хоногийн дотор нас бие гүйцнэ. Ингэснийхээ дараа арьсны гадаргуу дээр гарч үржилд орно. Эрэгчин нь эмэгчингээ хээлтүүлсний дараа удалгүй үхдэг бол өндөглөхөд бэлэн болсон эмэгчин нь хүний арьсанд ахин нүх гарган ордог. Энэ мэтээр асар хурдтай үржих чадвартай болохоор эмчилгээ хийгээгүй тохиолдолд гуравхан сарын дотор зургаан үеийн нийт 150 000 000 ширхэг болтлоо үржих чадвартайг бодитоор тоолж гаргасан байдаг.



Хамууны хачиг нь хүний биеэс гадуур тасалгааны дулаанд 2-3 хоног амьдрах чадвартай. 60 хэмийн халуунд нэг цагийн дотор үхдэг бол хасах хэм, буцалгахад тэр даруй үхдэг.

Шинж тэмдэг
Бэлгийн хавьталд орох, хамууны хачигийн халдвартай хувцас,бээлий, цагаан хэрэглэлээр дамжин халдварладаг. Халдвар авснаас 7-10 хоног далд үе нявагддаг. Хамуу нь орой, шөнийн цагаар ихээр загатнуулахтууралт гарах шинж тэмдгээр илэрдэг. Тууралт нь хурууны салаа, бугуй, шодой, тохойны нугалаас, тавхай, гадар бэлэг эрхтэн, өгзөг, суга зэрэг газар голдуу гардаг ч биеийн аль хэсэгт ч тууралт гарч болзошгүй. Хүзүү, толгойнд хамуунд өртдөггүй налх/ хүүхэд хамуутаж болно/. Тууралт нь хос нойтогносон толбо хэлбэртэй байна. Хамуу нүх гарган арьсан доогуур явах үедээ утас шиг нарийхан, шулуун , тахиралдсан судал үүсгэдэг. Ийм судлын төгсгөлд тунгалаг овгор хальсаар төгссөн байх нь цөөнгүй.


Загатнахад маажиснаар арьс гэмтэж идээт тууралт үүсч болзошгүй. Ингэхдээ хамуу нь хачиг, түүний ялгадсанд харшил өгсний улмаас үүсдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эмчилгээ

Юуны өмнө арьсны эмчид үзүүлэн зөв оношлогоо хийлгэсний дараа, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх ёстойг анхаараарай.

Эмчилгээ хийгээгүй тохиолдолд хамуу эдгэнэ гэж байдаггүй бөгөөд үе үе хурцадах хэлбэрээр хэдэн сар, жилээр үргэлжилдэг. Хамуунаа салахын тулд хачиг, хачигийн өндөгийг устгах хэрэгтэй.

Хамууны эсрэг хэрэглэдэг бэлдмэлүүдийг үндсэн гурван дөрвөн бүлэгт хувааж болно. Үүнд:

1.Тосон бэлдмэлийн нийлэг үүсмэлүүд /бензил бензоат/.
2.Хүүхэр, хүүхрийн үүсмэлүүд: хүүхэртэй тос, Вилькинсоны тос
3.Шимэгч шавьжны эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүд: К саван, флицидийн шингэн, лизол, креол.

Хамууны хачигны эсрэг үйлчилгээтэй бэлдмэлийг хэрэглэхийн өмнө арьсны гадаргуу дээрээс хачи, нян зэргийг зайлуулахын тулд сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй. Дараа нь бэлдмэлийг толгойноос бусад биеийн бүх гадаргаар түрхэнэ. Тууралт их гарсан газруудад ялангуяа сайтар түрхэх хэрэгтэй.

Бензилбензоатын эмульсийг /20% тайг нь насанд хүрэгчдэд, 10% -тайг нь жаахан хүүхдэд/ хамууны эсрэг эмчи лгээнд хамгийн өргөн хэрэглэдэг. Эмчилгээг дараах загварын дагуу явуулна, үүнд: эхний өдөр хамууны тос шингээсэн хөвөнгөөр бүх биеэ, ялангуяа хамууны тууралт гарсан бүх голомтуудыг 10 минутын зайтайгаар хоёр удаа арчин түрхэж өгнө. Нэг арчихдаа 10 минутын турш арчин түрхэж өгнө. Дараа цэвэрхэн хувцас өмссөөд, цагаан хэрэглэлээ сольно. Хоёр дахь өдөр нь дахин түрхэнэ. Үүнээс гурван өдрийн дараа усанд ороод цагаан хэрэглэлээ ахин сольно.

Демьяновичийн арга. Энэ аргаар эмчлэхийн тулд хоёр уусмал бэлддэг. №1 уусмал нь 60 %-ийн натрийн гипосульфат, №2 уусмал нь 6% дасны хүчлийн уусмал. Эмчилгээг дулаан тасалгаанд хийнэ. №1 уусмалаас 100мл орчмыг саван хийж авна. Өвчтөнг нүцэглэж байгаад уусмалыг гарын алгаар дараах дарааллын дагуу бүх биеийн арьсанд түрхэнэ, үүнд: зүүн мөр, зүүн гар; баруун мөр, баруун гар; их бие; зүүн хөл; баруун хөл. Хоёр минутын турш сайтар түрхэж өгнө. Тууралт гарсан газруудад ялангуяа сайн түрхэж өгөх хэрэгтэй. Дараа хэдэн минутын турш өвчтөнг амруулна. Энэ хугацаанд уусмал хурдан хатах бөгөөд арьс нь натрийн гипосульфатын жижиг талстаар хучигдан пудрдсэн мэт цагаан болно. Үүний дараа энэхүү уусмалаараа мөн адил дарааллаар дахин түрхэнэ. Мөн л тууралттай хэсгийн арьсанд тус бүр хоёр минут орчим түрхэх замаар бүх биенд түрхэнэ. Давсны талстууд нь хачигны гаргасан замын гадаргыг гэмтээснээр бэлдмэлийг шууд хачигны замд орох боломжтой болгож өгдөг.

Хатсаных нь дараа давсн ы хүчлийн 6% уусмалаар арьсыг арчина. Ингэхдээ хэрэгцээнийхээ хэмжээгээр алган дээрээ бага багаар асгаж байгаад түрхэнэ. Түрхэхдээ дээрхтэй адил дарааллаар түрхэнэ. Гэхдээ түрхэж шингээх хугацаа нь нэг минут байна. Арьсыг хатсаны дараа дахин хоёр удаа түрхэж шингээнэ.

Үүний дараа шинэ цагаан хэрэглэл өмсөөд гурав хоногийн турш усанд оролгүй яваад дараа нь угаана. Натрийн гипосульфат ба давсны хүчлийн хооронд явагдсан урвалын үр дүнд хүхэрт хий, хүчэр хоёр ялгаран хамууны хачиг, хачигны өндөг болон авгалдайг устгадаг. Демьяновичийн аргаар хүүхдийг эмчлэх үед эцэг, эхчүүд нь түрхэж өгдөг. Эхний удаад шаардлагатай үр дүн өгөөгүй бол 2-5 хоногийн дараа эмчилгээг давтдаг.

Хүүхрийн тосыг толгойноос бусад биеийн бүх хэсэгт 4-5 хоногийн туршид шөнөдөө нэг удаа түрхэж өгнө. Дараа нь 1-2 өдөр түрхэлгүй амраана. Энэ хугацаанд өвчтөн нь хувцсаа солихгүй. Үр дүнд нь хүхэртэй тос хувцсанд нь шингэдэг. Ингээд 1-2 хоногийн дараа усанд орж, ариутгасан шинэ хувцас өмсөнө. Хэт мэдрэмтгий арьстай хүмүүсийн арьс үрэвсэх нь цөөнгүй тул эмзэг, нимгэн арьстай хэсэгт их болгоомжтой түрхэж, хүүхдэд 10-20% агуулгатай тосыг түрхсэн нь дээр гэж үздэг.

Үүнээс гадна хүүхэртэй тосыг нэг удаа түрхэх арга гэж бас байдаг. Ингэхдээ биеэ савантай усаар норгож байгаад биеийн бүх арьс, ялангуяа тууралт гарсан хэсгүүдийг хуурайштал нь 2 цагшийн турш түрхэнэ. Үүний дараа тальк, эсвэл цардуул цацаж өгнө. Тосыг угравн өдрийн турш угаалгүй яваад дараа нь усанд орж цагаан хэрэглэл, дотуур хувцсаа сольно.

Линдан (якутин, гамексан, лорексан, GBH) – 1%-ийн крем, лосьон, шампунь, нунтаг, 1-2%-ийн тос хэлбэрээр байдаг.

Кротомитон (эуракс, GIBA) -1% крем, лосьон, тос хэлбэрээр байдаг. Хамуу, загатнахын эсрэг үйлчилгээтэй. Сөрөг нөлөө багатай, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүд, арьсны экземтэй хүмүүс зэрэг тохиромжтой.

Тиабендазол – 5%-ийн крем, 10% ийн уусмал. 5 өдрийн турш өдөрт хоёр удаа түрхэнэ.

Мөн ардын эмчилгээний аргууд бас байдаг. Эдгээрээс хамгийн энгийн нь модны үнсийг ашиглан бэлдсэн тосыг түрхэх арга юм. Модны үнсэнд агуулагддаг хүүхрийн нэгдлүүд нь хамууны хачигийг устгахад хангалттай хүрдэг. Ингэхдээ 30 хэсэг модны үнс, 70 хэсэг ямар ч хамаагүй тосыг хутган эмчилгээний тос бэлдэнэ. Бэлдсэн тосыг хүүхэртэй тосыг түрхэх зааврын дагуу түрхэдэг. Мөн нэг аяга үнсийг хоёр аягаг усанд хийгээд 20 минутын турш буцалгасны дараа самбай /марль/, даавуугаар шүүгээд үлдсэн тунадасыг нь гарсан шингэнд нь дүрж норгоод долоо хоногийн турш орой болгон 30 минутын хугацаатайгаар арьсандаа түрхэнэ.

Үүнээс гадна керосин ургамлын тосыг 50:50 харьцаатайгаар хутгаад 2-3 хоног, шөнөдөө нэг удаа бүх биеээрээ түрхэнэ. Ингэхдээ дотуур хувцас, цагаан хэрэглэл, оймс, бээлий зэрэг дээрээс цацаж өгнө. Гэвч энэ арга арьсны үрэвсэл үүсгэж болзошгүй тул тун аргаа барьсан үед л хэрглэж үзэж болох юм.

Эмчилгээг дууссаны дараагаар өвчтөний бүх хувцас, хэрэглэл, ор болон хөнжлийн цагаан даавууг сайтар угааж, буцалгах хэрэгтэй. Хувцсыг гадна доторгүй индүүднэ. Эсвэл өсмөлгүйгээр 5-7 хоног цэвэр агаарт өлгөнө. Гудас, хөнжил зэргийг мөн адил ариутгах шаардлагатай. Үүнээс гадна хамуу илэрсэн үед өвдсөн үгүйгээс үл хамаараад гэрийн бусад гишүүд эмчилгээнд хамрагдах ёстой. Дотуур байранд бол нэг өрөөнд хамт байгаа бусад нь мөн адил эмчилгээнд хамрагдах ёстой.

Ингэхдээ хамуу нь харшлын гаралтай болохоор эдгэрсэн ч гэлээ загатнаа нь хэдэн долоо хоног хэртэй үргэлжилж болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хамуу туссан үед эмчийн заалт, эмийн зааврын дагуу хэрэглэдэг зарим эмийн нэрс:

Эмульсия бензилбензоата 20%

Мазь бензилбензоата 20%

Мазь бензилбензоата 10% /хүүхдэд/

Esdepalletrine, SPREGAL

Линдан (якутин, гамексан, лорексан, GBH)

Кротомитон (эуракс, GIBA)

Тиабендазол

Диэтилкарбоназин.

Эдгээрийг зөвхөн эмчийн заалтын дагуу, зааврыг нарийн баримтлан хэрэглэж болно.  Гадаад хэл дээрх бичсэн зааврыг ойлгохгүй байгаа үед залхууралгүйгээр эмчлэгч эмчдээ үзүүлэн зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэх боломжгүй бол эмийн санчаас сайтар асууж лавлах хэрэгтэй. Эмчид үзүүлж оношлуулалгүйгээр өөрөө өөртөө онош тавьж дур мэдэн хэрэглэвэл хамууны хачигнаас долоон доор үр дагавар гарч болзошгүйг анхаараарай. Зөвхөн эмчийн заалтаар, зааврын дагуу хэрэглэж болно гэдгийг дахин сануулъя.

98 Comments

  1. janka

    sain bna yy bi yrid ni jiliin omno hamyy tysaad emchilgee sain hiigeed odoo barag edgersen harin gariin hyryy,bygyinii dotor tald,holiin hyryynd bas adil baga zereg hatyy booronhii ylaan zuil haya garch ireed zagtnadag bainga bish tehdee ih hetsuu yum bilzilbinzotiig hergelj boloh bolwyy orsiin tos yum bilee

  2. batka

    manai huuhed odoo 6 sartai. anh 2 sartaidaa anh bier ni yum tuuraad emchid uzuultel onoshiig ni olohgui uur tos turhej yavsaar 4 sar garantai boloh ued ni hamuu gej medeed uusmalaar archih emchhilgee hiisen bolovch buren edgerehgui bn. odoo bezol benzotiin 20 huvitai tosiig bainga garsan gazruudaar ni turhej bgaa gevch buren arilahgui bna. odoo yaval deer ve. ene tosiig turheed bhuu.bainga ingej turheh muu yu. bid solongos ulsad amidarch bgaa yum l daa emch nar mini zuvulguu uguuch . yaraltai

  3. baagii

    sain u bi gadaadad bdag yum l da oyutnii bairand bdag bolhoor neeh tseverhel gej hel chadhgui
    barag 1 saraas hoish minii gariin huruunii salaa gedes bugui geed hesegeer jijighen ulaan ungutei yum garch ehelsen bas aimar zagatnadag shunu bur ih. teged sain medehgui bsan bolhoor hunees ch asuj chadsangui shuud net.s haigaan tanai saitiig ollo l do
    deer bichsen bga yumiig unshsan chini barag tohirch bn shinj temdeguud ni
    bi hamuu tussan bol yaj emchlehiig ni end bichsen bn da daanch end yamar em avch yahaa sain medehgui bn
    ta buhen nadad uuh em tos geed neriig ni angliar ni yavuulj ugch tus bolooch…
    minii mail hayag ruu hariu bichvel ih bayarlah bolno.

  4. 103

    Хамууны эсрэг үйлчилгээтэй эм бэлдмэлийг зөвхөн зааврынх нь дагуу эмчийн зөвлөснөөр хэрэглээрэй. Permethrin- нь хамуунаас гадна толгой, умдагны бөөсний эсрэг үйлчилгээтэй. Мөн Esdepalletrine, SPREGAL

  5. pvji

    hi namaig pvji gedeg Batkad zoblohod hvvhdiinhaa olgii debsger daabuug sain ugaa sain ceberhen l bhgvi bol hamuu edgedeggvi yum tos ni hor honoolin hubid gaigvi baihaa hvvhdee bas odor bolgon usand oruulaarai tosig ni sain tvrhehed ayandaa arilah bha

    janka emchid vzvvlej bj tosoo tvrheeree

  6. Билгээ

    би хөдө ажилладаг л даа 6 сарын өмнөөс бие дээр загатнаат тууралт гарч эхэлсэн. 2 сарын дараа хотод ирээд арьс өнгөний эмчид үзүүлтэл хамуу байна гэсэн эмчилгээндээ бензилбезоат гэдэг тосон түрхлэг авч түрхсэн боловч сарын дараа ахиад шинж тэмдгүүд нь илэрч эхэлсэн тэр үед нь ахиад тос авч түрхсэн л дээ. гэтэл саяхнаас дахиад загатнаад эхэллээ би яах ч учраа олохгүй байна дахиад л нөгөө тосоо түрхэж байгаа гэтэл эхнэр маань жирэмсэн 2 сар гарантай тосны тайлбар дээр жирэмсэн хүн түрхэж болохгүй гэсэн байх юм? надад туслаач? өөр эм бэлдмэл байдаг уу? байдаг бол ямар эм? бас жирэмсэн хүнд хэрэглэхээр аар тарлийн тосон түрхэлэг байдаг уу? хэлж туслаач???

  7. muugii

    дан ганц биедээ түрхэх хангалтгүй байдаг юм.Тосоо зааврын дагуу курсээр нь түрхэж дуусмагц хуучин бүх хувцсаа сольж, өмсөж байсан хувцас хэрэглэл, гудас, хөнжил, цагаан хэрэглэл зэргийг заавал сайтар угааж, хоёр талаас нь индүүдэж байх ёстой. гутлыг гялгар уут зэрэгт хийгээд 4-5 хоногт өмсөлгүй гадаа тавьна. Мөн гэр бүлийн чинь хүмүүс заавал хамтаа урьдчилан сэргийлэх байдлаар түрхэж, мөн адил хувцас, цагаан хэрэглэлээ солих хэрэгтэй. Энд нүүр гарын алчуур зэрэг олон хүн зэрэг хэрэглэх боломжтой зүйлсийг ялангуяа сайтар ариутган цэвэрлэж байх ёстой. Болж өгвөл тус тусдаа алчууртай байвал дээр. хөдөө байгаа бол мөн л адил хөнжил гудсаа 4-5 хоногт салхинд тавих зэргээр ариутгаж байхгүй бол тэнд чинь үүрлэчихээд буцаад халдаад байгаа хэрэг. Мөн өөр хүний сойз, алчуур, гутал, хувцас зэргийг өмсөх хэрэггүй.

  8. ulzii

    bayrlalaa chinii bichsen zvil chini nadad mash ih taalagdlaa

  9. tamir

    sain bna uu bi hamuu tuschihlaa emchid uzuulsen yumaa. ene ovchin buren edgereh bolovuu? hamag bie zagatnaad hetsuu bnaa.yah ve tyslaach

  10. tamir

    ger ornoo yamar yysmalaar tseverleh ve?

  11. turbo

    хамуу бол бүрэн эдгэрдэг өвчин. бүр загатнаад болохоо байж байгаа бол эмчдээ үзүүлээд эмчийн заасны дагуу харшлын эсрэг, тайвшруулах үйлчилгээтэй эм авч уу. хамууны хачигны баас энэ тэр нь нэлээд хүчтэй харшил үүсгэдэг болохоор загатнаж байгаа хэрэг. Гэр орноо хлорамины уусмалаар сайн угааж цэвэрлэх хэрэгтэй. Ялангуяа хаалганы бариул, крант г.м. олон хүн барьж байдаг зүйлсийг сайтар ариутган цэвэрлэх хэрэгтэй. хлорамины шахмалыг эмийн сангаас ав.

  12. enkhtuya

    hey bi solongost ajilladag ymaa.2sard bie zagatnaad harshil gd em uuj taria hiilgsn ch 3,4 sard ahiad l zagatnaat tgd argaa barlaa solongosiin em taria hergelsn deervv hoishdoo yah we shono untj chadahaa boliloo unshaad bsn chen hamuu l ym shig bnaa tuslaach gariin alga salaa, mon nuruu gedes guynii dotor tal geed shono bolohoor zagatnaad ym tuuraad bn

  13. bayaraa

    sain baitsgaanuu bi 8 sartai huuhedtei. huuhdiin maani bariin holon deer ul bolon huruunii osgiiniih ni orchimoor tseveruutei yumnuud garsan gehdee nogoo holon deer ni busad beyiinh ni arisaar garaagui. getel minii ooriin bey yuch garaagui mortloo mash ih zagatandag bi ariun tsever sain sahidag deerhiig unshihaar hamuu monch yum shig bish ch yum shig bnaa nadad hariu ogooch ene hamuu mon bolov uu

  14. 103

    эмчид очиж үзүүлсэн нь дээр байх шүү. Найман сартай хүүхэд ямар энд загатнаад унтуулахгүй байна, тэнд загатнаад байна гэж хэлж чадах биш. Эртхэн арьсны эмчид үзүүлчих.

  15. bataa

    Минийх бас адилхан юм шиг байн аа. Тэгээд пив,о архи, газтай юм, халуун ногоотой хоол нтр идэхээр бүүр их гарч ирж загтнадаг. Эмч дээр очиход хамуу биш байх гээд байсан. Зөндөө эмч дээр очисон. Ер нь хамуу идэж уух юм энэ тэр ялангуяа яг энэ ууж идсэн юмнаас харшилхуу. Хүмүүс угүйл гээд байх юм???

  16. bataa

    Ер нь тэгээд эхэлж гарахдаа гарын салаа биш өөр газраар гарахуу. Минийх анх нүүрэн дээр юм гараад шөнө аймаар загатнадаг байсан. Тэгээд гайгүй болчоод биэр гарж эхэлсэн. Гуя цавин дээр их гардаг. Тэгээд бас хөлийн хурууны салаа дээр жижигхэн устай юм шиг юм гардаг. Энэ хамуу мөн үү???

  17. Enkhee

    sn bna uu? bi gadaadad evropiin orond surdag.bi end hamuutai irsen yumaa. odoo bur idevhijeed bh shig bna aa. nadad ih hetsuu bna a.ta buhend endees yamar em beldmel hereglej boloh talaar zaavar zowolgoo ogooch. guij bna aa.

  18. ooo

    эндээс гэж ямар улсаас юм бэ? Улс улсын өргөн хэрэглээний эмийн арилжааны нэрс нь өөр өөр байдаг.

  19. aagii

    bi 1 saraas awhuulaad l zagtnaad yum garaad unsan arai gaigui blohol yum tgeel ahiad l aris ongonii emchid vzvvlheer hamuu geel tos ogson tgeel odoo hvrtel bvren idger ch chadahgui l bnda eniig l emchilmeer bn hvn amitanaas sanaa zowoh yum uulan emchine gaiguil gsen hvnd haldahgui geel bsan haldaadl bnle sd tos tvrhesneer hvnd haldadgui halwarguijdag gsen chine haldaaad unsan aaw bsl zagtnaad bn gd bnle yaj bvren emchileh we zagtansan gazaran maajhaar soriw vldeed bh yum zawaan owchin bn bier dvvren soriw nadaa tuslaach hvmvvsee 103 nadaa hariu ogoldo zawiin ywuulaad ogooch guij bn ene owchnoos l salmaar bn guij bn tuslaach hvmvvsee

  20. otgoo

    Сайн байна уу зун 7 сард хөдөө явж байхад биеэн дээгүүр юм гараад загтнаад байсан эмчид үзүүлсэн харшил гээд баахан эм уулгаж тос түрхүүлсэн тэгсэн дахиад өөр эмчид үзүүлсэн хамуу гэсэн тэгээд тос түрхэсэн гайгүй болохгүй юм хаана үзүүлүүл дээр вэ? Зөвлгөө өгөөч

  21. болор

    хамуу дахиж гарахгүй эдгэдэг үү

  22. bat

    Hamuug angliar uy gedeg ve emchid heleh gesen yam. Anglid yamar beldmeleer emchilehiig helj ogooch ?

  23. oyuna

    sain bna uu. manai huuhed 2.8 sartai l da. manai ohinii holoor biyer ih yum garj zagatnah bolloo. miniih ch mon adil gar. guynii hesgeer iluutei zagatnah yum. uuniig ali emnelegt uzuuleh ve. Xalldvartad uzuulj boloh uu nadad yaaraltai hariu ogooch

  24. maliin hamuund hergeldeg gej sonsson herlin gedeg muuhai unertei uusmalaar archihaar hamuu arildag gej unen yum bolov uu

  25. bi hamuunii esreg emchilgee gereeree hereglej bgaa. manai egchid zagatnaad baih yumgui hamuunii shinj ilreegui l de. odoo 6 sartai jiremsen yumaa hamuunii tos turhej boloh bolov uu yaraltai hariu ogooch

  26. oko

    sain bna uu? odoogoos sarin umnu yum garahgui bie zagtnaad bhaar ni uuriigii harshiltai bolj bga yum bh gej bodood emchid handsan yum getel yg harshil bish sain ajiglaatay bainga uzuulj bai gesen yum turheh tos ugsun turheed nemer bolohgui yumaa iish tiishee yvdag ajiltai bolohoor 20 garan honog ochij chadsangui odoo tomliltoor huduu yvna uzuulj chadahgui ni bur shunu bolohoor l zagtnaad untuuldaggui hamuu tuuralt uguhgui huchtei hii zagtnuulahuu? gehdee zagtnasan gazar jijeghen yum garaad arilchihna ene yg hamuu munuu? yunii shinjelgee uguh ve yamar taria hiilgeh ve zagtnaj bga gazar ni deerh bichsen zuiltei tohirch bna esvel hamuutai ijil turuliin uvchin bna uu??

  27. jina

    sainuu? oko chi bid 2iinh yaag adilhan yum bnaa bi bas sariin umnuus l yag chiniih shg shinj temdguud ilerch ehelsen yuma. Ma geriin 1hun zun hamuursiin tegeed barag nadaas busdad n haldwarlaad gereer emchilgee hiigeel b arag 3n doldd honogiin dotor l buren edgersn bi ooriigoo darhlaa saitai tusaagui ntr geed ongirood bsn odoo l tusjiihshig bn ma emee suwilagch bsiimaa ter helehdee:hund helhees ch ichmeer owchindoo gj bsn tiim bolhoor icheed emchid ch uzuulj chadkuu bgoo. Bi bas ene sedweer reperat hiij bgaa tgelend orj ireed zondoo medeeleltei bolloo ene aimr baliar owchin bnaa

  28. bi 7 honog hamuudaj bnA bi odoo 14 nastai yamar emchilgee hiih ve zovlooch

  29. hamuursan zaluus

    za sain baitsgaanuu?bid nar hyatdad surdag oyutnuud bnaa…jiliin umnu bd bugd neg hulgaichaas hamuu gdg baliar uwchin awaad anhandaa medeegui bandaashnii harshil rizenii harshil en ter gd bodood yawaad bsan chini uhsen baas hamuu bdgiin!!!!chort gj…tgd mongold ochood aris ungunii emchid uzuuleed neg tos awbaa…ter tosiig jil hereglew!!!yamar ch nemer bhgui tgsen manai neg naiz ter tosiiig 1 sar neg ch usand orohgui turheed edgersen!!!bd hd odoo hurtel edgereegui yawj btal neg hyatad emchtee uulzlaa… ter emch bd hdd 3 udriin dusal hj ugsun!!!tgd bur nam boltson gch!!yu ch zagatnahgui shan hdn udur blaa!!!getel 1sariin daraa ahiad zagatnaad eheldeg gejiiishd!!!tgd bd hd neg udur saund orood 60 grauds iin uruund ni barag tsag shahuu suugaad garj ireed hamuuniihaa tosiig gurwan udur n eg huwtsastaigaa nam turheed 4 udruu usan ch orohgui huwtssaach solihui tosooch turhehgui bj bgad taw dahi uduruu bd hd huwtsasaaaa ugaagaad hulduugchind hiisen tas hulduusunduu!!!tgd uursduu ahiaj saundaad barag 80graundsiin oroon suusan shuuu!!!tgd l bd hediin hamuu nam daragdsan daaa gj huurhii ter hamuu nar…odoo ch bas haaya sanah yum?hehehehe…

  30. jina

    hamuu bol mash googo ovchin shu

  31. buyka

    hi bi 11 nastai 2 jiliin umnu hyatdad surj bhdaa hamuutaad heden hachin ymnuudaas bld zavaan ym tusaad ankhandaa mdgui bj bgd suuldee khamuu maani buur mair bld benzilbenzotoor khamuu bacaanuudiig nam darsan daaa huvtssaaa udur bolgon ugaana chsig har gai bdag bga daaa tme?benzilbenzot aimar sonin unertei.homuug tussan hun mash ih zovdog shuuu tusahguin tuld ariun tsever chandlan sahih heregtei shuu

  32. eniigee huulj bolgodog bolgoochee pls

  33. амараа

    sain bnu?namaig amaraa gdg.minii bie barag hagas jiliin omno genet l zagatnad gariin salaa,erni byh biyer ym tuursan emchid uzuulhed hamuu gsn tgd zaawriin daguu emchilgee hiisen bolowch odoo hurtel yg heweeree yah we bi nz ohintoi odo hurtel hamt untaagui hetsuu bna tus bolooch

  34. n

    hi
    ene udriin mend bi neg zuwluguu awah gsiin maa. ungursun 12 sard my suga zagatnaad ulaigaad ih zagatnaad bdag blsn. uunees hoish huzuu, tavi gd zagatnaad bur bolohg bhiin. yanz buriin yum garaad tuuraad bga yum bhg tegsen hernee zagatnaad bn.senaflan geh harshiliin tos turheheer zagatnah ni gaigui ulaih ni gaigui bolood butsaad l 1.2 honood zagatnaad bh blsn. ene yamar uwchnii shinj wee. nadad tuslaach

  35. n

    ihewchlen nimgen aristai gazraar l zagatnaad bh blsn
    ene hamuu mun uu
    ]

  36. NARAA

    ali uls bolohoo heleerei bi orchuulagch bolohoor emnii ner emchilgeenii zaavriig n orchuulaad ugch chadah bh. bas gui uim bna. hervee emchilgeegee hiij ehelvel hed honog esvel heden sariin dotor edgerdeg esehiig n helj uguuch. Nadad bas adilhan shinj temdeg garaad bgaanmaa. Emchid uzuuleheer hamuu bish harshil geed bh uim . Za hariu bicheerei.

  37. NARAA

    Sain bna uu? Setgegdel uldeesen bsan hamuunii talaar. Bi emegtei bas hamuunii shinj temdeg ilersen. Emchid uzuuleheer hamuu bish harshil geed bh uim yag l ene hamuunii shinj temdeg shig bna. Ta hed saund orson gej bichsen bsan tegeed saund orsnii daraa tosoo turheed usand orolgui hed honov? ymar tos turhej bsnaa heleed uguuch tehuu. tegeed 2 usaa saundaad tosoo turheed nam bolson uu? niit hed honog bolj bj edgeh bol? Hariu bichne gedegt naidaj bna .

  38. batka

    миний үсний хуйх загатнаад улайгаад маажихаар улаан юм гардаг. тос синафлан, комбидерм тос түрхээд эдгэхгүй загатнаад байна.Эмчид үзүүлсэн яах вэ,

  39. hi manai geriihend barag bugded n ilerlee. emchilgeenii uyed ger buliin ehner nohor 2 hoorondoo untaj boloh uu. neg n eruul bol untsan tohioldold nogoo hundee haldaah uu. yg buh emchilgeeg hiilgehed hedii hugatsaand buren edgereh bol. emchee zaawal hariu

    sain btsgaanuu? ene shinj temdeg manai geriin bug hun deer ilerlee. odoo emchilgee hiilgej bgaa. emchilgeenii uyed ger buliin ehner nohor 2 hoorondoo untaj boloh uu. neg n eruul tohuiolfol owchtei hun n hamt neg orond untah, belgiin hawitald orohod haldwarlah uu. zaawal hariu bicheech. yg buren emchilgee hiilgehed hedii hugatsaand edgereh we.hariu husie

  40. kkk

    Bi usa-d bdag endees ymar em awbal boloh we?
    Ymar nertei em hereglewel tohiroh we?
    yaraltai hariu bichij uguuch!!
    yaj heregleh we?

  41. б.с.б

    тосон түрхлэгээс өөр эмчилгээ байдаг уу эмийн ч юмуу тариа ч юмуу

  42. sain uu? nadad tuslaach 103 aa humuusee. biye zagtnahaas gadna usnii huih zagtandag n bas yu yum boloo ene talaar heleed uguuch bi ene hamuunuudiig barivchilj bgad shuuh hural hiimeer bn.

  43. uugana

    hamuu zaawal 2 ooroo gardag gedeg.herwee 2ulaan yum garaad zagtanaad bwal hamuu mon yum bolow yy ?? gol ni tegj ikh garahgui bgaayum l da

  44. sara

    er ni ng bie dr garchihsan ylangui a gedsen dr ilu garsan er ni nh zagatnahku murtlu bi uuruu ym garsan gazraa maajmaar sanagdaad bdn tghr l zagatnaad l ehlen dee bi yh we ymr ng ym zowlooch tehu eej meejeesee asuuhaar chihriin diatis gd bhin gtr tuuralt gardag gj uu minii ugiin barzgar shiruun barzaagaad l hun daarhaar gar ntr ni dr jijig ym garad bdashd miniih dandaa tm bdg yah uu hamuu tustsan bol ynaa maajsaar btal zgr l soriwtoi boltson

  45. sara

    bs guy,huh tseej hesgeer,garnii bulchin haviar bs garsan hun daarahaaraa sonin bolchihdog shd bie ni barzaagaad miniih ene hesguudeer yg tm bga bnga gehdee danda zagatnahku zgr l bi uuruu maajahku bol

  46. urnaa

    hi zain btsgaanuu bi ene balai ovchiig tuschihsan tgd benzil benzoat tosiig turheed ogt idgeegui odoo seniplan gdg tos turgej bga. my.h odoo hurtel idgehgui bga ch neg ih zagatnaad bdaggui gahdee haya ih zagatnah ym my.h ter hund shatand n arai orchoogui bga daa emchid uzuuleh geheer sanaa zocood uzuulj chadkui ymaa deerh humuusiin setgegdeliig unshaad bhad dan tos turheed edgedeggui ym shig bn a dotor talaas n em uugad gadnaas n tosoo turhuul ur duntei ym boluu teguul ymar em tos hereglevel zugeer ve helj ogch tuslaach guij bna enenees bolood bi shanaldag ene ovchnoos l salmaar bn ih udtsan bolohoor nariin zovolgoo ogch tuslaach guij bn guij bn 103.han min ….

  47. sain bn u/ bi hamuu gedeg ene uwchniig tusaaad huhertei tod gedgiig turhej bga mon nuhur huuuhed 2 toigoo tsug turhej bga murtluu huuhdiin maani biyen deer tuuralt garaad bhin tos turhej bj tuuralt gardiin bol u emch 4 honog turheerei gesen yum
    tosoo turheed usand orood yumaa ugaagaad tsewerhen bailgaad bwal zugeer bolh bol u?

  48. hariu bichej tus bolooch

  49. bolor

    eooe bi 1 zalugas hamuu awchlaa durak yumaa odoo yanaa ali boloh maijihguig bodood bna edgereh bolow u

Pings and Trackbacks

Leave a Reply