Венийн судас эссенциал

Венийн судаснууд буюу хураагуур судаснууд нь биед ашиглагдсан хүчилтөрөгчөөр дутмаг цусыг зүрх рүү буцааж тээнэ. Харин уушигны венээр хүчилтөрөгчөөр баялаг цус урсдаг. Венийн судасны дотор цусыг буцааж урсгахгүй хавхлагууд байна.

Венийн судасны дотор цусны даралт бага учир хана нь нимгэн, хагарах аюулгүй байдаг.

Багш, тогооч, үсчин, худалдагч, үйлдвэрийн ажилчин гэх мэт зогсоо байдлаар ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд доороос дээш урсах венийн урсгал зогсонгишон судас бүдүүрэн, өвдөх явдал элбэг байдаг.

Энэхүү венийн судасны эссенциал нь нэрс, бөөрөлзгөнө, усан үзмийн үр зэрэг байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн агуулсан бөгөөд үр дүн нь зөвхөн венийн судасны үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй цусны эргэлтийг сайжруулах, судсыг уян хатан болгох, артерийн хананд шим тэжээл өгөх зэрэг олон ач холбогдолтой.

Үүний зэрэгцээ та венийн судасны эссенциал тосыг давхар хэрэглэснээр үр дүн нь улам дээшлэх болно. Энэхүү тос нь арьсанд гүн шингэж, судсаар гүйх цусны эргэлтийг сайжруулах тул тэжээл биеэр түргэн тархаж, арьсыг толигор, өнгөлөг чийглэг болгоно.

Хэрэглэх заавар

Хоолны нэмэлт тэжээл болгон, 1 капсулаар өглөө, орой хооллох үедээ 6-8 цагийн зайтай, усаар даруулан ууж хэрэглэнэ.

Leave a Reply