Яс эссенциал

Хүн 30 нас хүрэхэд яс бүрэлдэх процесс дээд цэгтээ хүрч, үүнээс цааш ясны төлжих процесс удааширсаар жин нь багасаж, улмаар яс сийрэгжих өвчинд өртөх магадлал өндөрсдөг. Яс сийрэгжилт буюу остеопороз гэдэг нь хүнийг нас, хүйс, жин, үндэс угсаанаас үл хамааран өвчлүүлдэг бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдэд яс сийрэгжих процесс эрэгтэйчүүдээс илүү тохиолддог.

Учир нь эмэгтэй хүний яс нь жин бага байдаг ба цэвэршилт явагдах үед яс сийрэгжилт илүүтэй хурдан явагддаг. Яс нь бусад эд эсийн адил шинээр нөхөн сэргээгдэж байдаг тул, шим тэжээл эрдэс бодис дутагдвал түүний төлжих процесс удааширч, улмаар хүн хөгшрөх үед нуруу бөгтийх, ясны хэмжээ жижгэрэх, хугарах, бэртэх нь амархан болдог байна.

Тус эссенциалыг 40-өөс дээш насныхан ясны сийрэгжилт, зөөлрөлтөөс сэргийлэх, шүд хорхойтохоос сэргийлэх, ясны хэвийн хөгжилтийг дэмжих, бэртэнгэ, гэмтлээс хамгаалах, гэмтэж хугарсан бэртэнгийн эдгэрэлтийг хурдасгахад хэрэглэнэ.

Ясны бэхжилтэнд зайлшгүй шаардлагатай био шингэц сайтай кальцийн цитрат, витамин Д, К, Магни, Бор, Селени, Цинк, Зэс, Манган, зэрэг эрдэс бодис, Л-аргинин, Л-лизин гидрохлорид зэрэг амин хүчлүүдээс гадна, буурцаг, ургамлын гаралтай силикон зэрэг цэвэр байгалийн гаралтай найрлага бүхий патентаар баталгаажсан шилдэг бүтээгдэхүүн юм. Үүнийг та байнга хэрэглэснээр яс тань бат бэх эрүүл байх болно.

Хэрэглэх заавар:

Хоолны нэмэлт тэжээл болгон, 1-2 капсулаар өдөрт 3 удаа хоолны үеэр усаар даруулж ууна.

2 Comments

  1. deegii

    sain baina uu. minii ovdognii yeer duugaraad shataar ogsoh buuh yed jaahan ovdood baidag yum. tegeed emchiin zaavarguigeer yas siiregjij baij magad geed calcemin advance gedeg beldmel avsan uuniig hereglej boloh uu

  2. soko

    end hariu bichdegiin boluu bi jiremsnii hordlogotoi bga sayhan duurgiin emch essential udriin 2 oor 1 sar uu gj bichij ugsun dotroo olon yanz bdag yum shig bn bi yag yuuniihiig ni awhiin boldoo oilgohgui bhiin eniig tailbarlaad uguh hun bn uu

Leave a Reply