Эмэгтэйчүүдийн цэвэршилт

Менопауз гэдэг үг нь men буюу сар, pauses буюу зогсолт, саатал гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Дунджаар 3 эмэгтэйн 1-д цэвэршилт гэнэт явагддаг ба ихэнх тохиолдолд сарын тэмдгийн мөчлөг алдагдах, хэмжээ нь тогтворгүй болох зэргээр эхэлж, улмаар сарын тэмдэг бүрмөсөн зогсдог.

Сүүлийн үед цэвэршилт залуужиж байгаа явдал нь олон шалтгаанаар тайлбарлагдаж байгаа. Тухайлбал үр хөндүүлэх, хугацааны хувьд ойрхон олон төрөх явдал, төрөх үеийн цус алдалт болон халдварт өвчин архагших, өндгөвчний үрэвсэл, умайн хортой, хоргүй хавдар ихсэж байгаатай холбоотой.

Цэвэршилт явагдах үед эмэгтэйчүүдийн хувьд маш олон шинж тэмдгүүд ажиглагддаг. Үүнд: сэтгэл санаа хямрах, цочирдох, нойргүйдэх, уур уцаартай болох, нүүр бие халуу оргих, цусны даралт өөрчлөгдөх, үрэвсэл халдвар авах боломж ихсэх, үтрээ хуурайших, бэлгийн дур сонирхол буурах, толгой өвдөх, арьс өнгөө алдах, үс унах, үе мөч өвдөх, яс сийрэгжих зэргээс гадна бие организм бодисын солилцооны өөрчлөлтөнд ордог байна.

Цэвэршилт бол физиологийн процесс тул идэвхитэй амьдарч, түүний сөрөг нөлөөг бүрэн зохицуулах боломжтой. Иймээс цэвэршилтийн өмнөх үе 35-40 насанд өөртөө онцгой анхаарал тавьж эхлэх хэрэгтэй. 40 наснаас өмнө бол эрт, 50 наснаас хойш бол хожуу цэвэршилт гэдэг.

Цэвэрших үед эмэгтэйчүүдийн хувьд ажил амралтаа зөв зохицуулах, биеийн тамираар хичээллэх, зөв хооллох, тэр дундаа амин дэмээр баялаг, тэжээллэг, илчлэг хүнсээр өөрийгөө хангах  маш чухал.  Үүний тулд манай менопауза эссенциалыг хэрэглэхийг бид танд санал болгож байна.

Энэхүү эссенциал нь эмэгтэйчүүдийн цэвэрших процессийг хэвийн тайван явагдаж өнгөрүүлэхэд шаардлагатай бүхий л шимт бодис, амин дэм, эрдэс болон эмийн ургамал агуулсан, тухайлбал, Е амин дэм, Магни, Гингко-билоба,damiana lest, Black Currant Seed Oil, Chasteberry Extract, Dong Quai Extract, Wild Yam Extract, Black Cohosh Extract зэрэг байгалийн гаралтай ургамал, амин дэм, тэжээлүүд түүний дотор тайвшруулах үйлчилгээ бүхий ургамлуудын хандууд зэрэг орсон шилдэг бренд юм. Энэхүү бүтээгдэхүүний найрлагад голлох байр эзэлж байгаа Е амин дэмийн тухайд бяцхан тайлбар хийвэл: Нью-Йоркийн Их сургуулийн эмэгтэйчүүдийн эмнэлгийн профессор, анагаах ухааны доктор Лила Нактигалл хэлэхдээ: цэвэршилтийн үе эхэлж байгаа эмэгтэйчүүдийг өдөрт 150-400ОУН  тунгаар Е амин дэм хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Тэгвэл Менопауза эссенциалд энэхүү Е амин дэм 1 шахмалдаа 50 ОУН-ээр хийгдсэн бөгөөд өдөрт уух тунгын хэмжээгээр дор хаяж 150-200ОУН хэмжээгээр авах боломжтой байна. Ийнхүү Е амин дэмийг хэрэглэснээр цэвэрших үеийн сөрөг үзэгдлийг бууруулах боломжтой болдог байна.

Хэрэглэх заавар

Хүнсний нэмэгдэл тэжээл болгон, өдөрт 1 капсулыг 3-4 удаа усаар даруулж ууж хэрэглэнэ.

3 thoughts on “Эмэгтэйчүүдийн цэвэршилт”

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.