Цистит

Ерөнхий

Хүйтэн гадарга дээр суухгүй байх, дулаан хувцаслах, ариун цэврийг сайн сахих нь цистит үүсэхээс тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чаддаг. Гэвч энэ мэтээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсаар байтал эмэгтэйчүүийн тавиас илүү хувь нь давсагны үрэвсэл буюу цистит гэгч таагүй зүйлтэй тулгарч, улмаар давсагны эдийн өөрчлөлт зэрэг таагүй үр дүр дагаварт хүргэдэг. Иймд циститийг цаг алдалгүй танин илрүүлж байх нь маш чухал.

Шинж тэмдэг

Цистит нь дотроо янз бүр байдаг ч онц нарийн судалгаа хийлгүйгээр хүн өөрөө шинж тэмдгээр нь тогтоох боломжтой гэж үздэг. Мэдээж үүнийхээ дараа эмнэлэгээр явж, лабораторийн илүү нарийн оношлогоо хийлгэх хэрэгтэй. Ингээд:
-Хэт ойр ойрхон шээх /Өдөрт дунджаар дөрвөн удаа хөнгөнөөр бие засахыг хэвийн гэж үзнэ/
-Шээс хүрсний дараа гарч байгаа шингэн нь бага хэмжээтэй
-Шээхээд өвдүүлэх
-Шөнө дөлөөр, эсвэл үүрээр барьж дийлэхээргүй хүчтэй шээс хүрэх
-Цавьны орчим эвгүй оргих, заримдаа өвдүүлэх
-Шээсний сүв агших
-Биеийн халуун халуун их бага хэмжээгээр байнга өндөр байх. /гэхдээ халуурахгүй ч байж болно/
-Шээс эвгүй үнэртэй болох, үнэр нь өөрчлөгдөх
-Шээс булингартай болох, мөн өнгө нь өөрчлөгдөх. Гэхдээ үүний шээсний өнгийг өөрчилдөг хүрэн манжин гэх мэт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараах өөрчлөлттэй хутгаж болохгүй.
-Шээсний дараа цус дусах /ийм зүйл ажиглагдаж болно/
-Шээхэд хүндрэлтэй болох
-Шээсний сүвнээс идээт ялгадас гарч болзошгүй
-Гэдэсний доод хэсгээр битүү өвдөлт өгч болзошгүй
-Ууц нуруугаар байнга чилж өвдөж болзошгүй
-Сэтгэл таагүйтэж, түгшүүртэй болох.

Эдгээр шинж тэмдэг бүгд, эсвэл дийлэнх нь илэрсэн бол эртхэн шиг эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Үгүй бол нэлээд таагүй байдалд орж магадгүй. Итгэхгүй байгаа бол хурц цистит гэж юу байдгийг биеэрээ амссан хүмүүсээс асуугаад үзээрэй.

Шалтгаан

Цистит үүсэхэд хүргэдэг олон шалтгаан бий. Дурдваас цаг тухайд нь илрүүлэн зохих ёсоор нь эмчлээгүй БЗХӨ, хүний өөрийн бактери, далд өвчин үүсгэгчид. Ангин, хорхойтсон шүд, пиелонефрит, тониззиллит, үтрээ болон гэдэсний бактергүйжил зэрэг үрэвслийн архаг голомт зэрэг. Хурц хоол, гэмтэл, бэлиг эрхтэний ариун цэврийг сахихгүй байх, дархлаа сулрах, суугаа ажил, удамшлын өвчин г.м.

Эмчилгээ

Юуны өмнө мэргэжлийн эмчийн заалт, зөвлөгөөгүйгээр өөрийгөө эмчилнэ гэдэг, ялангуяа циститийн үед бараг байж боломгүй зүйл гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Эмчийн заалтгүйгээр өөрийгөө эмчлэхэд цистит нь эдгэрэлгүйгээр хэсэг хугацаанд дарагдаад архаг хэлбэрт шилждэг. Архаг хэлбэрт орно гэдэг нь цистит гэнэт ойр ойрхон, эсвэл цөөн илрэх зэргээр давсагны эдийг гэмтээн илэрдэг. Урд нь циститээр өвдөж байсан гэх найз хүүхэн г.м. хүмүүсийн зөвлөгөөг дагах гэж яарсны хэрэггүй л болов уу. Учир нь таны давсганд юу болоод байгааг эмнэлгийн нарийн шинжилгээ хийлгээгүйр мэдэх боломжгүй тул.

Хүсний нэмэлт тэжээл, биологийн идэвхит бүтээгдэхүүн зэрэг нэрээр зарагдаж байдаг бүтээгдэхүүний талаар хэлэх хэрэгтэй байх. Юуны өмнө эдгээр бүтээгдэхүүн нь амлаад, сурталчлаад байгаа шигээ эмгэг болгоныг илааршуулдаг эм биш. Үнэхээр эм байгаад эмчилгээний нөлөө үзүүлдэг байсан бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, биологийн идэвхийт энэ тэр гэж нэрлэгдэлгүй шууд эм гэсэн нэр зүүж явах ёстой. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүн нь хоол, хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх замаар биологийн идэвхэт бодисуудаар нэмж хангаж өгч байх зорилготой төдий юм. Тэгэхээр элдэв амлалтанд хууртан мөнгөө ийм зүйлсэд үрэх гэхийн өмнө сайн бодох хэрэгтэй.

Яаралтай тусламж

Шинжилгээ хийлгэж онош тавиулалгүйгээр өөрийгөө эмчлэх гэх нь аюултай тухай дээр дурдсан. Гэхдээ бодит амьдрал дээр гэв гэнэт хурц цистит хөдлөтөл эмч, эмнэлэг хүртэл нэг биш нэлээд хэдэн цаг, тэр бүү хэл өдөр явах тохиолдол гарахыг үгүйсгэх аргагүй юм. Зөвхөн ийм тохиолдолд дараах арга хэмжээг авч болох юм. Эмийн сангаас Но-Шпа, Монурал / Фосфомицин /, Цистон авна.

-Но-Шпаг өдөртөө 2 ширхэгийг, шөнөдөө 1-2 ширхэийг 5-10 өдөр. Монурал уух өдрөө уулгүй алгасна.
-Цистоныг зааврын дагуу /заавар гадаад хэл дээр байгаад орчуулж мэдэхгүй бол эмийн санчаас зоволгүйгээр асууж байх хэрэгтэй./ Гэхдээ хурц өвдөлт өгч байгаа үед ууж болохгүй. Мөн Монуралыг уух өдрөө уулгүй алгасна.
-Монуралыг зөвхөн унтахын өмнө шөнө, хоол идэснээс 2-3 цагийн дараа, ходоод хоосон үед ууна. Унтахын өмнө шээж давсагаа суллана. Өдөрт нэг удаа, шөнө. Хоёр өдөр.
-Мөн салтаандаа халуун устай жин тавьж болно.

Ингээд /ийм дур мэдсэн зүйлийг зөвхөн эмчид үзүүлэх боломжгүй, аргагүй үед л хэрэглэж болохыг мартуузай/ байдал сайжирсан ч гэлээ эмчид заавал үзүүлж шинжилгээ өгөх шаардлагатай. Ахин таагүй байдалд орохгүйн тулд өвчний цаад шалтгааныг нь дарах хэрэгтэй. Шалтгааныг нь илрүүлж, яаж дарахыг зөвхөн мэргэжлийн эмч л мэдэж байгаа.

64 Comments

  1. b.k

    hna yamr emneleg emchid uzuulj hna yamar shinjilge ogoh heregtei ve?

  2. uka

    Шээс хүрч байгаад шээсэн ч гэсэн шээгээгүй юм шиг л шээс хүрээд тэгээд шээх гэхээр шээс гарахгүй байна.Энэ цистит мөн үү? Яаж эмчлэх вэ?

  3. minii shees 2-3 minut bolool hurch bna.tegeed sheesnii daraa davsgaar huchtei hatguulj uvddug. yaj naidvartai emchleh ve

  4. Болоо

    deerh shinj temdeguud nadad tohioldood bn ymar hetsuu bdiin be yaj emchleh we

  5. burtu

    Сайн байна уу!

    надад зөвөлөлгөө өгч туслаач! би 25тай.гадаадад байдаг.3 жилийн өмнө цистит болоод цустай шээж байсан .тэр үед сайн эмчилүүлээгүй 3н ширхэг эм уугаад зүгээр болсон. одоо бол байнга л цистит болдог…би бас давсгаа угаалгаж байсан нарийхан юм шургуулаад л …бодхоос ч муухай… сүүлийн үед цистит болоод байгаан муу, юу болоод байгааг нь мэдхээ байгаад бна. голдуу орой юм уу өглөөгүүр шээдэг сүв н шээж дууссний дараа эвгүй болдог (өвддөг) тэр н их удаан үргэлжилдэг. цистит юмуу гээд бодхоор ойр ойрхон шээш хурэхгүй байгаа.
    би юу хийх ёстойг та нар хэлж огч туслаач эмчийн зөвөлөлгөө байвал маш сайн бна.

  6. заяа

    Циститийг эмчлүүлэх хамгийн сайн эмч, эмнэлэгийн хаяг явуулж туслаач.

  7. nagi

    Циститийг эмчлүүлэх хамгийн сайн эмч, эмнэлгийн хаяг явуулж туслаач

  8. hi

    анай сайт ер нь энэ өвчнүүдтэй холбоотой сайн эмнэлэг эмч нарын хаягийг бичиж байвал сайн байна. Аль эмнэлэгт ямар чиглэлийн эмчтэй уулзуул дээр талаар

  9. saruul

    Сайн бн уу. Би жирэмсэн 3 сартай. Даарсанаас болоод цистит тусчлаа. Жирэмсэн хүн цистит тусвал аяж эмчилдийн бол? Эмчлэгдэнэ биз дээ? Жирэмсэн байхдаа цистит тусч бсан эмэгтэйчүүдээ хуваалцаарай. Би эмч дээр маргааш очно гж бодож байгаа. Амралтийн өдөр таарчаад 2 хоног юу ч хэрэглээгүй бүр хүндрээд тэсэхийн аргагүй өвдөөд бн.Миний хүүхдэд ямар нэгэн муу юм болохгүй бг аа өнгөрсөн 2 хоногоос болж? Хэлж өгч туслаарай. Хариу хүлээх болно. Мэдээж эмчдээ үзүүлнэ. Гэхдээ та нарын үгийг ч сонсмоор бн.

  10. Т

    Сайн уу яг энэ сайт дээр жирэмсэн хүмүүст тусахаар
    яаж арга хэмжээ авах талаар бна лээ тэрийг уншаарай
    төрөх хүүхдэд халгүй гэсэн байсан

  11. chim

    Ene zovolgoo ogood baigaa emch nariin XAUGIIG ni ogch boldoggyi um yy? Ynsigchid emchees nemelt asyylt asyyx saardlagatai ni xolbogdoj asyyj baig.

  12. duugaa

    Hi
    Emegteichuudiin dund Tsitstid ovchin mongold elbeg bn. Ene n tsag agaar, xool xunsnees, xuvtsaslaltaas bas biee avch yavaxaas xamaarch bn. Iimees ene talaar zovlolgoo ogch todorxoi emchiin bolon emnegegiin addressiig ogooch.
    Mon nemj xelexed mongol oxiduud suuliin ued xuvtsaslalt deeree anxaarmaar boljee busad ulsiin xaluun tsag agaartai Korea, Japan, China gex met aziin ornuudad omsdog xuvtsas manaix shig ers tes uur amsgaltai orontoi toxirch bn uu. Desighneruud ch ene talaar bodoj baimaar yum. Mon mongol xunii xoliin urt orgon tseej bogsnii xaritsaa geed l bodox yum baidag baimaar yum.

  13. hi
    bi urid tsistid tusch bgagvi tgsen sayxan zvgeer bj bgad shees garaxgvi tgj bgad shuud ix tsustai shees garsan mash ix bas aimar owdson ene tsistid uu
    xvmvvsees sonsoxod exleed owdoj bgad xvndersen ved l tsustai sheedeg gsn tgsen miniix tegeegvi mash ix tsustsi sheesen neg l odor tgsen emchid vzvvleed shinjelgee ogoxod zvgeer garaxiin oilgoxoo boliloo ingej bsan xvn bnuu nadad tuslaach xariu vldeegeerei guij bn

  14. jey

    Sain bnu, bi ene tsistit gdg uvchnuur 8 jil uvduj bna, uchnuun emchilgee hiilgej emnelgeer yvsan ch bur musun edgerehgui ym yaah ve. Nadad deerh shinjuud bugd ilerdeg. Antibiotik heregleseer baigaad muuguntsurduud hodood gedes uvduud zaluugaaraa yvahnee tuslaach. Miniih tsever daarsnaas boldoggui, haritsaand orsnii daraa bas uvddug. Neeree ehiin sevlegiig shaataaj utdag gsn ter her unen bol

  15. enma ai

    jey-d helehed hudlaa shu. tiim yumand itgej yawch bolhogui. bi bas ene uwchiniig tussan. yag yagaad tussanaa ch oilgohgui bn.

  16. зол

    сансарт КТМСК ийн хажууд очирваань гээд уламжлалт эмнэлэгт шээсний шинжилгээгээ өгөөд тэдний дусал тан 2ийг хэрэглээд нам дарагдана дааа. гол нь гам сайн барих хэрэгтэй

  17. tuya

    nadad ch bas deerh shinj temdguug ilerdeg bais hiigeedl yunaas ni medhgui tsisdidiin hurts helbert orchihood bhiiin,ystoi yum be.boornii emchid uzuulj sheesnii nariin shinjilgee hiilgesen ch zugeer garah yum.yg hurts ued ni bi gereeree ymar arga hemjee awbal zugeer weee

  18. tuya

    zugeer tsisdid boloogui uedee ch gesen ue ue shees hureed bgaan mortloo joohoon shees garna tegeed sheegeed duussan ch gesen ahiad l shees hureed bh shig medremj torno,ene bas tsisdidiin hongon helber uu,ene ued ni bi yah wee.iim shinj barag dandaa shahuu oir oirhon tohiolddog.ylanguya nuruugaar owdoj bgaa ued ihewchlen iim baidald ordog
    zowolgoo ogooch.bi gadaadad hunii gazar owdood ih hetsuu bnaaa

  19. chim

    Ene ovchiniig bilgiin zamaar xalddag gej unshij baisan ym baina. Xaldvart ovchin gesen!!!Eregtei emegtei xen ch baisan ariun tseveriig sain saxij dooroosoo dulaan xuvtsalj xool undandaa anxaarax xeregtei baix!!!Zaaval emchid uzuulee!! Xunii xelsen bichseneer ooroo dur meden emchilj arxagashuulj boloxgui baix aa!!!

  20. Халиун

    Би ч бас энэ өвчнийг тусчих шиг боллоо. Өнгөрсөн бүтэн сайнд нэг хүүхэдтэй уулзахаар явж байгаад нөгөөх чинь одоохон очлоо 5 минут гэсээр байгаад бараг 1.30 цаг ирэхгүй жаал гадаа хүлээлгээд би ч нэлээн даарсан. Тэгээд л сая 4 өдрөөс орой унтахын алдад л тэсэхгүй ихээр шээмээр санагдаад л шээхээр бараг юм гарахгүй гэхдээ тэсэхүйеэ бэрхтэй өвдөөд бүр шөнө орондоо ч дусаачихсан байх. Урьд нь тэгж байгаагүй юм. Тэгээд ямар эмнэлэгт эмчид хандах талаараа сайн мэдэхгүй интернет ухаад л сууж байна. Даарч л болохгүй юм байна шүү. Бурхан минь гэж. Дулаан явбал мянган лан гэж үнэн үг юмаа. Бурхан минь бүрэн эдгэрүүлж өгөөрэй. Гуйя. Та бүхэнд ч гэсэн эртхэн эмчид хандаад эмчлүүлээд бүрэн эдгэрэхийг хүсье.

  21. undra

    bi gadaadad surdag. ene owchinuur uwduud barag 3n jil bolj bna.dawsag dvvren yumshig sanagdaad sheeheer doosho uwduud hatguulaad bna. zarimdaa miniih zvgeer l ymarch medrelgvi yumshig goijchihdog. hvndreed bvr jiwhend orj bsan udaa gants bish. miniih daarsanaas boldoggvi deer jein bichsentei adilhan haritsaad orsnii daraa uwduj iheldeg ingej uduj bga n teheer bi gantsaara bish l yum bna. tegeed hvn l bolson hoino bie uwdunu geed vrgelj gantsaara ywaad bj chahgvi yuma. emchid ochood helsen emiig n uulaach dahij sedreed bhiig bodhod uur ymar 1 uchir bga bh.yasan deer we medeh hvn bwal tuslaach. please! minii bie odoo ch gesen uwduud bna 🙁

  22. undra

    bi gadaadad surdag. ene owchinuur uwduud barag 3n jil bolj bna.dawsag dvvren yumshig sanagdaad sheeheer doosho uwduud hatguulaad bna. zarimdaa miniih zvgeer l ymarch medrelgvi yumshig goijchihdog. hvndreed bvr jiwhend orj bsan udaa gants bish. miniih daarsanaas boldoggvi deer jein bichsentei adilhan haritsaad orsnii daraa uwduj iheldeg ingej uduj bga n teheer bi gantsaara bish l yum bna. tegeed hvn l bolson hoino bie uwdunu geed vrgelj gantsaara ywaad bj chahgvi yuma. emchid ochood helsen emiig n uulaach dahij sedreed bhiig bodhod uur ymar 1 uchir bga bh.

  23. badmaa

    Sain bn uu? Tsistid n eregtei hunii uriin shingeneer bas damjdag gej emch helj bsan, mun buurnii sunalt, dorgiltnoos setgel gutral, stress geed olon zuilees bii boldog gej bi unshij sonsoj medsen.

  24. Отгоо

    Сайн байна уу энэ цистит гэдэг чинь эрэгтэй хүнд тусдаг юмуу надад яг дээрх шинж тэмдэг илрээд байна. Яаж эмчлэх вэ

  25. happy

    tsagaan haalganii tend chimeg oyu geed emneleg bgaa tend ganbaatar gd altan gartai emch bii tend emegteichuud ih ochdog yum bilee sn emneleg bnalee. bi bas tsistit tusaad 3 jil bolj bna yag buren edgedeggui yum bnalee ugaasaa

  26. D

    Tsagan yum ih garah yum yah ve ene tuning ve

  27. delgermee

    hi ene odriin mend. ohid bolgon l tsistidiig ihewchlen daarsanaas boldog gj boddog. uunees gadna ni oor nolooloh huchin zuil bdag uu? tsaashid ene owchiin maani buren edgerdeggui gsen ug uu ?

  28. hi bi odoo 20-toi utreenii urewseliig yaaj emchildeg yum bee edegdeg bz dee nadad tuslaach

  29. sain baitsgaana uu? manai naiz ohin odoo 3 sartai jiremsen naad tsistit geed ovchniig chini tuschihsan bna lee emch nart handaad yamarch nemer baidaggui eee yaah ve nadad zovlooch

  30. MJIN

    цистит гэж үнхээр хэцүү өвчин ер нь бол доороосоо даархаар цистит болчиохоод байдгийн. би төрөөд 6 сар болж байна оёдолтой төрөөд сайн эмчлүүлж чадахгүй байсаар байгаад өндгөвчний үрэвсэл болчихсон яадаж байхад доороосоо жаахан даархаар л цистит нь хөдөлчихнө тэгээд одоо эмчлүүлж байна эмэгтэйчүүддээ хэлхэд өөрсдөнө дөө сайн анхаарал тавьж байгаарай хүүхэд хүүхэд гэсээр байгаад өөрсдөө биегүй болж болохгүй шүү нээрэн 1-р амаржих газрын урд эмэгтэйчүүдийн эмнэлэг байдгийн гайгүй сайн юм шиг санагдсан

  31. SM

    Хэцүүхэн өвддөгийн байна лээ, миний хувьд унтаж байгаад үүрээр гэнэтхэн эвгүй мэдрэмж төрөөд тэрнээсээ болоод шаналаад өвдөөд хэцүү байсан. Эмнэлэг явья гэтэл амралтын өдөр таарчихаад чадаагүй, давстай хар цайны ууранд суудаг гэсэн бүдэг бадаг юм л санаад орж билээ, хэн нь ч надад тэгээд хэлж байлаа даа санахгүй юм. Хэчнээн эмчид үзүүлж шинжилгээ өгч эмчилгээ хийлгэх ёстой ч өвдөж байгаа хүн чинь гүрийгээд хүлээгээд суугаад байж чаддаггүй юм байна лээ. Би тэр дороо л өтгөн хар цай буцалгаад давс ахиухан хийж байгаад цайгаа буцлангуут нь аваад ууранд нь 10минут суусан, бие тавираад сайхан болсон.Унтаж чадаагүй хүн чинь сайханнам унтсан даа, өдөрт 2 удаа 8 цагийн зайтай суусаншд. Тэгээд л гайгүй болчих шиг болсон, гэхдээ одоо ахиад эмчид үзүүлж шинжилгээ хийлгэнэ, эмчилгээ бичүүлж авна. Хувийн туршлагаасаа хуваалцсан гэдгийг анхаарна уу.

  32. nara

    Сайн байцгаана уу Би бас цистит тусчихаад байх шиг байна гэхдээ дээр хэлсэн шиг харьцаанд орсны дараа л хөдлөөд байх юм ямар учиртай юм болоо

  33. aagii

    bi tsistiter uvduud nileen heden jil boljiin ehled jild gants hoyr l huduldug bsn bol odoo hoyr gurvan sar bolood l uheh shahdag nz zaluu huduu ajilaar yvdag bolohoor togtmol belgiin haritand bdaggui ireheer ni haritsand orool tsistit hudulchdug uchigduruus ulimjlalt emchilgetei emlegeer emchluulj bn neg dusal hiilgedeg teged davsgan deer zuu taij tuunuur hiideg sn emchildeg gene le edgene gej itgej bn ochih hun bval otgontenger ih surguuliin derged ger buliin delguuriin hajud bdg tsu-erdene gedeg emleg bga

  34. uuganaa

    sain bnu? Bi gadaadad bdg yma! Manai naiz ohin uurer yg ingej owdod shes n xured bga herne garahgui, garahaara joohon l gardg tegd tsus garad bn gsn. Belg.n xariltsand orohod tsistid xodlono gj bdag ym bolov u? Tegd bi nz ohino owdoh.g harj chadahgui sandrahda net.d orj ene owchni talar zowlogo xaij bn. Owdoj bhad n zowlogo.g unshad noshba uulgasan zov u buru yu? Tuslaach ta minee! Gadaadad bga bolhor xaana yaj uzulehe medehgui bn. Emchid uzulehgui.r em tan awj emchilj bolohgui bhda? Eregtei hun bas todorxoi medlegtei bh heregtei ym bn shu!

  35. anar

    hi? ene ovchin daarahaar, darhlaa sularhaar, ariun tsever sahiaguigees gd bh yum. miniih emchilgee hiilgeed em uugaad edgeed nohorteigee sex hiiheer l tsistit bolood bn. iim tohioldold yah ve? turshlagatai hun, mergejliin emch bval bichij tuslaach

  36. pink

    Baihuu bolon har tsai otgon shig butsalgaad uurand ni suu tehdee tulegdechihguihen shig suugaadhoninii suul shargaagaad tosoor ni davsagaa sain toslood buleen daavuu tavi davsag bas bogs hoshnogoo dulaan bailga oroi bolgon butsalsan buleen usaar erhtenee ugaagaad bai 

  37. chim

    Zarim setgegel bichij baigaa xumuus belgiin zamiin ovchtei baix shig baina. Tsestid belgiin zamiin ovchin 2 ylgaj onoshluulax xeregtei baix!! Er ni ymar neg ovchiniig onoshluulaad yg ymar ovchin gedegiig medvel xurdan or undesgui emchilj boldog!!Tiim bolxoor tsestid mon uu gedegiig batalgaatai medex xeregtei

  38. мүмү

    BI NEG MONGOL ARGAAR EMCHILJ MEDNE TA NAR TURSHAAD UZEEREI! BUTSALSAN USAND JHN MARGANTS HIIGEED DOOGUURAA OROOGOOD 5-10 MINUT UTAJ SUUGAARAI 3-4 HONOG UTHAAD ZUGEER BNO

  39. bi

    циститийг яаж эмчлүүлэх вэ

  40. Saraa

    Би АНУд амьдардаг. Саяхан би яг энэ овчнийг тусаад тэгээд эмнэлэгт узллээ. Энд бас энэ овчин элбэг байдаг юм байна. Шалтгаан нь давсагны сувээр бактери дамжиснаас уусдэг юм байна.тэгээд надад медоциприн буюу ciproloxacinийг 500мг ийг оглоо орой 12цагийн зайтай 5 хоног уухаар бичиж огсон. Энэ их ур дунтэй юм байна лээ. Энэ эм бас монголд байдаг. Харин дахин овчлохгуй байх нь оороос чинь шалтгаална.  Уунд одор болгон бэлэг эрхтэнээ угааж байх яг л нуурээ угаадагтай адил зориулалтын шингэнээр гэхдээ бактери устгагчгуй арьс урэвсуулдэггуй байвал сайн эсвэл зугээр усаар угаасан ч болно. Бэлгийн ажилын дараа заавал угааж бай эсвэл бэлгийн ажил хийхдээ зориулалтын тос байдаг даа туунийг турх энэ нь шээсний сувруу бактери орохоос хамгаална. Эсвэл бэлгийн ажлын дараа болж огвол шээж бай. Энэ нь шээс оороо цэвэрлэж байна гэсэн уг. Мон шингэн юм сайн ууж ойр ойрхон шээж байх. Шээсээ удаан барихгуй байх. Дархлаагаа сайжруулах. Эдгээрийг баримтлахад л ахин энэ овчноор овдохгуй дээ.

  41. Saraa

    Их овдож байвал бас ношпа ууж болно овдолтоо дарахын тулд  гэсэн. 

  42. сайн уу зөвлөхөд циститэнд канефрон гэдэг эм сайн жирэмсэн хүн ч ууж болно ямарч хоргүй гэсэн би оросод сурдаг энийг хамгийн сайн гэсэн би бас ууж байгаа монголд байгаа байхаа өдөрт 2 ширхэгээр 2-3  удаа уудаг

  43. tgd bs bvr ih tsistid hodlood bbl noshpa uuj blno nam dardag ym

  44. suvda

    todorhoi hamgiin sain vr dvntei emchleh emnelegiig hayagiig helj tuslaach

  45. буяа

    bi bas uvduud unen zuvjina yah be

  46. ПҮҮЖЭЭ

    nadad bas tuslaach haana handah we ali emneleg sain we em uugaad antibotik uugaad zugeer boldoggui tuslaach guij bna

  47. haana handahuu ali emneleg saln we nadad bas tuslaach guij bna uwduh hamgiin hetsuu yum

  48. zulaa

    sain baitsgaana uuu ohiduudaaa bi odoo 26tai bas l tsistdsen gesen onoshtoi bgaaa bi songodo gurvan gal 1 eer emlegt 3 land ni vzvvlsen
    ter vydee em uugaaad l gaigui bolsiin minii bodloor em uugaad gaigui bolson ch gesen herwee daarah l yum bol shuud dahiad ovddog yum bn gedgiig l medleeee
    ochigdor bi tanii toloo bid ged bvlten emchinn emleg deer ochij vzvvlsen yaahaw zovolgoo emchilgee bvgdiig ni bichij ogson vr dvn her bhnuuu bi bas bichneeee

  49. anu

    sain baitsgaana uu? 2 jiliin umnuus minii huisnii nuhnii bairlal oorchlogdood tgeed neg tsagaan ewgui unertei zuil ylgarah bolson ene ymar uchirtai yum bloo.owdolt etr bol bhgui l  de. huisnii nuh zadarna gj bdiin gsen ter ni yum blowuu. tged huruugaa hiij uzeheer dooshoo aimar ewgui boldog medeh hun baiwal helj ogch tuslaach. help me

  50. lss

    tsistittei bolood tgeed sheesee gargah gj dulseer bgaad tsagaan mahaa gargachihsan balai yum bnlee. neg dor 2 owchintei bolchihson. hamaagui bitgii duleerei humuusee

Leave a Reply