Хэт ядарч, сульдсан, стресс -тэй сэтгэл таагүйтсэн үедээ харж, шинэ соргог мэдрэмж олж аван сэтгэлээ сэргээхэд чинь туслах сонирхолтой зурагнуудын талаар үргэлжлүүлэн хүргэж байна. Энэ удаад стерео зургийн талаар сонирхуулж байна.
Стерео зураг буюу SIRDS (Single Image Random Dot Stereograms) гэдэг нь онцгой аргаар ширтэх үед дээр нь янз бүрийн стерео эффектүүд ажиглагддаг график дүрслэлүүд юм.
Эдгээр стерео эффектүүдийг нь дараах гурван байдлаар хуваан ангилж болно, үүнд:
-3d-surface (гурван хэмжээст гадаргуу). Арын дэвсгэр, фон нь хуиран өөрчлөгдөсний улмаас зураг дээр гурван хэмжээст гадаргуу харагдана.
-3d-object (гурван хэмжээст объект). Арын дэвсгэр, фоноос урагшлан ялгарсан гурван хэмжээст объект харагдана.
Combine – нь дээрх хоёр төрүүдийг зурагт нэгтэгсэн байдаг. Үр дүнд нь гурван хэмжээст гадаргуу ба гадаргуугаас тодорхой зайнд байрлах гурван хэмжээст объект хоёул харагдана.
Ингэхдээ стерео зураг буюу график файл, эсвэл зураг буулгасан цас ба стерео дүрслэл буюу эдгээр зураг, график файлыг ажиглах үед харагддаг гурван хэмжээст эффект гэсэн ойлголтуудыг хооронд нь ялгаж байх хэрэгтэй.
Улмаар стерео зургийг үрэх, нухах гэм мэтээр янз бүрээр физик өөрчлөлтөнд оруулсан ч стерео дүрслэл бараг өөрчлөгддөггүй. Стерео дүрслэлийг мониторын дэлгэцнээс харж болно. Бас хүсвэл хэвлэж авч байгаад харсан ч болно. Дүрслэл огт өөрчлөгдөхгүй. Мөн өнгөт стерео дүрслэлийг хар цагаан болгоход хэлбэр нь огт өөрчлөгдөхгүй, зөвхөн өнгө нь л цагаан болно. Тэгэхээр өнгөт стерео зургийг хар цагаан принтер дээр хэвлээд ч үзэж болно гэсэн үг. Мөн адил харьцаатайгаар багасгаж харахад стерео дүрслэл эвдрэхгүй.
Юуны өмнө энд өгөгдсөн зааврын дагуу хийсэн ч эхэндээ стерео дүрслэлийг харж чаддаггүй хүмүүс байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Тодорхой хугацаанд дасгал хийхэд л аяндаа хардаг болно. Учир нь стерео дүрслэл нь хүний нүдний бүтэц дээр тулгуурласан болохоор огт харж чаддаггүй хүн гэж байхгүй.
Стерео дүрслэлийг олж харах хэд хэдэн арга байдаг.
Эхний арга
Зурагны аль нэг хэсэгт нь харцаа төвлөрүүлэх боломжгүй болтол нь дэлгэцэндээ ойрт. Бүр тулсан ч болно. Тэгээд зураг тод харагдахаа болиод зэрэглээтэн, балрах хүртэл хэсэгхэн зуур хүлээ. Ингээд зураг манантаад ирмэгц нь харцаа өөрчлөлгүйгээр толгойгоо дэлгэцнээс аажмаар холдуул. Ингэж холдуулаад эхлэхээр зурагны зарим хэсэг нь ойртож, зарим холдож эхэлнэ. Хэрэв та -3d-object (гурван хэмжээст объект) хэлбэрийн зураг харж байгаа бол зурагнаас бүүдгэр толбонууд урагшлаад ирнэ. Энэ үед ингэж гарч ирсэн хэсгүүдийг ажиглаад эхэлбэл гурван хэмжээст зургийг олж харна. Стерео дүрслэл харах дадал багатай хүн бол зурган дээгүүр харцаа хамаагүй гүйлгэх хэрэггүй. Нэлээд дадалтай болсныхоо дараа чөлөөтэй гүйлгэдэг болоол ирнэ.
Ингэж харахдаа хамгийн энгийн, гурван хэмжээсийг олж харахад хялбар, дараах зурагнуудаас эхэлсэн нь дээр байдаг.
Энэ зураг дээр Хоргын тогоо шиг галт уулын тогоотой төстэй зүйлийг олж харна.
Харин энэ зураг дээр нуга дээгүүр нисч яваа соно дүрслэгдсэн байгаа.
Энэ зураг дээр баруун тийш харсан туулай байгаа
Энэ зураг дээр хоорондоо хэлхэлдсэн гурван ширхэг цагираг байгаа
Удаах арга
Энэ арга нь арай хэцүү. Эхний аргыг сурсны дараа энэ аргаар харах гээд оролдоод үзэж болно. Энэ аргыг хэрэглэн дурын зайнаас стерео дүрслэлийг олж харах боломжтой ч эхэндээ 50 см-ээс ихгүй зайнаас харсан нь дээр байх. Ингээд зураг гурван хэмжээстэй, зарим цэг нь бусдаасаа илүү гүнд байрлаж байна гэж төсөөлөн анхааралтай харна. Өөрөөр хэлбэл зурагны гүн рүү, гүд байрлаж байна гэж төсөөлсөн цэг рүүгээ харна. Зурагны гүнийг хэдий чинээ сайн мэдэрнэ төдий чинээ сайн. Ингэх зуураа харцаа салгах гээд бас үзэж болно. Өөрөө хэлбэл хоёр нүдээрээ хоорондоо аль болох хол байрласан хоёр цэгийг тус тусад харна. Мэдээж хэцүү ч гэлээ эхний удаад харцаа бага ч гэсэн зайнд салгах гээдт үз. Ингэж чадмагц стерео дүрслэл урд талд нь товойн гарч ирнэ.
Стерео дүрслэл гарч ирсний дараа гүйлгэн харж үнэхээр гурван хэмжээстэйг нь шалгаж болно. Стерео зураг харах хангалттай дадалтай хүн гурав, түүнээс метрийн цаанаас стерео зураг дээрээс стерео дүрслэлийг олж харах боломжтой юм.
Ингээд дээрх зурагнууд дээр дадлага хийж байгаад эдгээр зурагнуудыг орж сонирхоорой.
Эрх чөлөөний хөшөө
Зүрх
Заан
Улаан нүдтэй шар шувуу
Бүргэд
Алхан хээ ч гэмээр, нэг тийм гурван хэмжээст хоёр хээ
Хүүхэн ба чөтгөр
Сөнөөгч онгоц
100$ гэсэн бичээс
goyo yumaa….bugdiig ni harlaa….
goyo yum bna bi anh udaa l harj bn lda! kkk
uur goyo picuud taviarai uzmeer bn shuu!
good luck!
urid ni yaj harah argaa meddeggui bjee kkk
bayarallaa. urd ni tsuuhun heden zurag harj bsan, hovor bdag bolohoor olj uzej chaddaggui yumaa. tsaashid olon olon zurguudig tavij uguurei .
woow gaihamshigtai id shidtei ch yum shig aimar goe yum bn,
bugdiig harlaa. bayarlalaa. uur olon zurag oruulaarai
tuulaig harsan chini oi modon dotor bg yum sgig bn te. thanks a lot
tanai zuragnuud nadad vneheer ih taalagddag haaya haaya vzej bhad goe bdiimaa oidoo zuragnuudaa solihgvi yumuu
goy zuragnuud bn minii hayg ruu yvuulah bolomj bdg bol yvuulj ogooch pls
mash goe uneheeriin gaihaltai zurag nar bn aaa daraa dahij iluu ih zurag taviarai okay
Шинэ зураг хэзээ хийх юм бэ?
Хүүхэн ба чөтгөр хоёр тасарч харагдаад байна. Ардана бичдэг юм уу? Дээд талын цэнхэр гоё юм аа, өөрөө дотор нь байгаа юм шиг.
$100 ГOЁ ЮMAA.
bvgdiig ni harlaa. hvvhen chotgor 2-n hvvhen ni jaahan todorhoi bish yum a
eruuusuu alich argaar ni harsan haragdahgui l bna .daa … bi eruusuu harku bhiin. 1 zurgand olon amian old haraad bhiin.. gantshan shsar shuvuug l harlaa nadaa tuslaach
Би юуч харж чадсангүй ээ яасан ч болохгүй байна яагаад байгаан бол
goy ymaa bi steoro jyrag harah durtai
anh udaa harj bna ih goy zurag bna
бүх зургийг харлаа үнэхээр гоё байлаа
goy bn shuu bugdiig ni harj chadlaa. harin yaj tataj avah ve? naiz nartaa haruulah gsn
please nadaa tuslaachee bi yr harj chadahgui yumaa oiroltsoogoor heden sekynd hardag be?
nudee tsavchilj boloh uu esvel yr tsavchilj boldoggui yum uu
? please help me??????
sonirholtoi hirnee bi yu ch olj harahgvi yum
haraad surchihaaraa nudee aniad neeheer stereo zurag chine yag heveeree bj bdag yum
sonirkholtoi photo bn aa. Ekh kharuul nvd ikh uvduj bn
Bvgdiig ni harlaa..
6 zurag n zvrh bna
hamgin suuliin zurag $100 gej haragdaj bna
goy yumaa oor olon zurag tawiarai uzej harah hun zondoo bgaa 103.mn sak shuu zurgaa solioroi ok
ooooooooo yamar goe ym be eeeeeeeeeeeeoooooooooooeeeeeeeeeeeee unen tasartsan zurag
za bye hairtai shuu
baylalaa taalagdaj bna
iniig l 3d geh baih daa
vnen goy zyrgd bn ahiad oor goy zuragnuud tawilda