Үрийн хураагуурын өргөсөлт буюу варикоцеле

Ерөнхий

Үрийн хураагуурын өргөсөлт гэдэг нь үрийн гуурс ба төмсөгний хураагуурын судас өргөсөхийг хэлнэ. Варикоцеле гэдэг нь varix буюу хураагуурын зангилаа, kele буюу хавагнах, хавдах гэсэн утгатай хоёр үгнээс бүрддэг. Харамсалтай нь энэ эрэгтэйчүүдийн 10-15% нь тохиолддог нэлээд өргөн тархсан

зүүн тал нь хэвийн, баруун тал нь хавагнасан

зүүн тал судас хэвийн, баруун талын судас өргөссөн байна

эмгэг юм.

Улмаар эрэгтэйчүүдийн үргүйдлийн 40% нь энэ эмгэгээс үүдэлтэй байдаг. Харин эдгээр эрэгтэйчүүдээс хоёрдогч үргүйдэл -тэй эрчүүдийг нь авч үзвэл (үр тогтоох чадвартай байгаад алдсан) 80% нь үрийн хураагуурын өргөсөлттэй эрчүүд ордог байна.

Шалтгаан

Төмсөг ний венийн судасны хавхлаг/клапаны үйл ажиллагааны дутагдлаас үүдэн цус тууштай нэг чигт урсалгүй хэсэгчлэн буцаж урсаж эхэлдгээс болж судасны хана аажмаар өргөсдөг байнав Ихэнх тохиолдолд сувгийн судасны өргөсөлт нь шилжилтийн насанд, удамшл гаралтай хүчин зүйлсийн нөөлтэйгээр үүсдэг байна.

Практик дээрээс харахад  үрийн сувгийн судасны өргөсөлтэй хүний цусан төрөл дотор венийн судас зангиран өргөсөх, хавтгай тавхай, зүрхний хавхлагийн гажиг зэрэг эмгэгтэй хүмүүс гол төлөв илэрдэг.

Мөн гүйлгэх, эсвэл архаг өтгөн хаталт, хүнд юм өргөх, хэвлийн булчингийн хэт ачаалал зэрэг нь үрийн сувгийн судасны өргөсөлтийг үүсэхэд дам нөлөөлдөг хүчин зүйлд ордог.

Явц

Үрийн сувгийн судасны өргөсөлт нь хүний амь насанд аюул бололгүй, анзаарагдалгүйгээр яваад байж болдгоороо осолтой өвчин юм. Энэ эмгэгээс үүдэлтэй хамгийн том асуудлыг нь үргүйдэл гэж болно.

Төмсөг болон ойролцоох эд, эсүүдэд тэжээл хүргэсэн цус нь хуухнаг -ны венийн судсаар дамжин зүрх рүү чиглэн урсдаг. Энэ үед цус өөдөө буюу хүчний эсрэг урсана. Хэвийн үед венийн хавхаг буюу клапан нь цусыг буцаж урсахаас сэргийлж байх ёстой. Гэтэл венийн судас өргөссөнөөр клапаны хэвийн ажиллагаа алдагдан цус нь “савлах” гэж нэрлэгдсэн хөдөлгөөн хийж, нэг газраа “ээрнэ”. Үр дүнд нь төмсөг -ний цусан хангамж алдагдан төмсөгийг бүрхсэн венийн судасны торлогийн тоо өссөөр заримдаа судсаар нэхсэн уут шиг болох нь ч бий. Судасны олон тооны зангилаа нь төмсгийг бүрхсэн хэлхээ бий болгосноор  төмсгийг хөргөхөө больдог. Гэтэл эр бэлгийн эс нь хэвийн боловсроход 32.5-34.5 хэм шаардлагатай байдаг болохоор  эр бэлгийн эс үүсэлт нь зогсдог. Түүнээс гадна үрийн судасны өргөсөлтийн үед асептик аутоиммун үрэвсэл гэгч үүсэх эрсдэлтэй. явагддаг.

Оношлогоо

Ихэвчлэн тохиолдлоор эмнэлгийн тусламж авах үед оношлогддог ба хэрэв танд үрийн хураагуурын өргөсөлт байж болзошгүй бол даруйхан бөөрний мэс заслын эмчид хандаарай. Үрийн хураагуурын өргөсөлтийг оношлох нь төвөгтэй биш. Үрийн хураагуурын өргөсөлт нь зүүн талдаа байх ба хоёр талдаа байх нь ховор, гойд үед л баруун талдаа байна. Иймээс баруун ба зүүн төмсөгний хураагуурын байрлал нь өөр байна. Заримдаа өвчин төмсөгний орчмоор өвдөж илэрч болно. Энэ нь хураагуурын сүлжээн дэх цусны даралт ихэсснээс болдог байна. Өвдөлт нь нэг их биш байх ба чангааж тэлж өвдөнө. Хэрэв хураагуур ихээр өргөссөн байвал оношыг эргэлзээгүй тавих ба намэлт шинжилгээ хэрэггүй. Эргэлзээтэй үед хуйхнагны судасны доплерографи, дуплекс сканераар харна.

Эмчилгээ

Үрийн хураагуурын өргөсөлтийн эмчилгээнд зөвхөн мэс заслын эмчилгээ хийх ба эмийн эмчилгээ ямар ч үр дүнгүй. Гэвч хагалгаа хийлгэх эсэхийг эмч эр хүнд өөрт нь орхино. Бэлгийн идэвхид өвчин нөлөөлөхгүй ба хэрэв өвчтөн залуу хүн бол гэр бүл амьдралаа зохиох тул хагалгаа хийлгэх хэрэгтэй. Хэрэв хүүхэдтэй болохоор төлөвлөөгүй эр хүн бол заавал хагалгаа хийлгэх шаардлагагүй. Хагалгаанаас гарч болох нөлөө нь 5-7% төмсөгний усан хаван үүсдэг.

Хуйхнагны судасны доплерографи гэдэг нь тусгай доплерометрийн датчикт холбогдсон орчин үеийн багажны тусламжтайгаар чанд авиагаар харах арга. Шинжилгээг тусгайлан бэлтгэгдсэн эмч хийнэ. Доплерографиар янз бүрийн эрхтний цусны урсгалыг шинжилдэг. Энэ шинжилгээгээр шээс бэлгийн замын өөрчлөлт, янз бүрийн хавдрыг оношлоно.

Дуплексный сканнераар харах нь шээс бэлгийн замын чанд авиан шинжилгээ юм. Бага аарцгийн чанд авиан шинжилгээгээр умай, умайн гуурсан хоолой. өндгөвч, түрүү булчирхай, төмсөг болон бусад эрхтэнд дүн шинжилгээ хийх зорилгоор хийнэ. Тусгай багажаар хийдэг ямар ч өвдөлтгүй шинжилгээ юм.ийм шинжилгээг ихэвчлэн давсаг дүүрэн шээстэй байхад хийнэ.

34 Comments

  1. HEHe BOojgoi bnshde 😀

  2. sain bna uu. bolomjtoi bol onoodor yraltai neted orood ireerei. amaraa en huyga

  3. Sanaa

    Sain baina uu? Ene niitleliig bichsen emchtei uulzmaar baina. Minii baruun taliin tumsugnii hoid tald sudasnuud ni zangiraad mash ih uvddug. Emchid uzuulsen zuun taldaa baih yostoi sonin yum daa geed sain medehgui baisan. Erhten boschihood belgiin hariltsaand oroogui buusan tohioldold havdaad sudas buduurchihdeg, belgiin haritsaand orchihvol zugeer. neg havdahaaraa uuts nuruu chilj uvduud mash hetsuu baidag, bagadaa olgoin hagalgaa hiilgej baisan, ter hagalgaanii sorvitoi zarimdaa holbootoi ch yum shig sanagdaad baina, temtreheer hagalgaanii tsaana uvchin medegdeed baigaa yum shig baina. Eniig haana uzuuleh ve? bi huuhedtei bolohgui baisnaa ene havar bolchihson, uvdduggui bol hagalgaand ormoorgui bna, daanch zarimdaa uvduud ajil hiij bolohgui yum yah ve? nadad tuslaach? haana hend handah ve?

  4. Dr

    Andrology, urology-n emchid hanadaarai. huwin, huwisgalin zunduu l emneleg bna.

  5. болдоо

    би одоо 27 той. энийг уншаад надад энэ эмгэг нь байгааг ойлголоо. одоогоор яамар нэг зовиур байхгуй л байна.гэхдээ эмээгээд байна. яавал дээр
    бэ?

  6. лхагва

    sain bna uu bi sayhan en zoviuraar emchd handaad mes zasal hiilgeed odoo sain bolj bna gehdee daraa ni umnuh shigee uvduh tohioldol bdag boluu tgeedtsaashid yug anhaarval deer ve
    Zaluuchuuddaa handaj helehed zaaval emchilgee zaaval heleerei amjilt

  7. лхагва

    jaahan buruu bichjee hiilgeerei gej bichih gej bgaad

  8. Bayraa

    Би энэ хагалгаанд орсон Нээх аймар өвддөггүй юм байна лээ Ийм юм ажигласан бол эртхэн очоорой!!!
    Тэгээд 1 юм асууяа би одоо 17 той Энэ хагалгааны дараа хэдэн хоногоос бэлгийн харьцаанд орж болох вэ ?

  9. эмжгээ

    haglgaand haana orson be? emnelgiin hayag heregtei bn ? tuslaach

  10. bold

    bi yg iim uwchnuur ene hagalgaand orj baisan odoo bieiin eserguutsel sularhaar nuguu hagalgaa hiilgesen tumsug maani bur barag alga bolchikh yumaa odoo yah estoi we?

  11. bold

    zaluusaa ene hagalgaa estoi uwduggui yum shuu gedgiig helii emegtei suvilagch naraas ni l jaahan ichdeg bolohoos kkk

  12. hi ene hagalgaand orj bsan bayaraa lhagvaa 2-n turshlagaas asuuj sudlah yum ih bna aa holboo barih utasaa ogooch

  13. ene hunii eruul mended heregtei sait bna uushuu iluu ih medeelelig humuust hurgerei ajiliin amjilt

  14. syren

    ene udriin mend emchee minii neg tumsug jijigreed , yriin shingen maani sharavrar garaad bna ene yuniih ve. zyyn tumsug maani dotogshoo datagdaad bh shig bna . bi gadaadad haraar ajildag bolhoor emchid yzyylj chadahgui bna . nadad tuslaach ene yuniih ve

  15. bebe

    o.mend zaluusaa. mi tumsug uwduud sar garan bolj bn hamgiin sn gsn em.legiin utsiig olj ugch tuslaach

  16. ganaa

    Hi ene hagalgaand orj baisan humuus haana hiilgesnee bichij tus bolooch bas yamar emchid uzuulsenee?

  17. name

    1r emnelegt naidvartai bhaa

  18. Jm

    Sain bnuu mini tomsogni baruun tal ni ovdood 3 honoj bna.odoo ter ni bur unjaad bna. odoo davsag ruugaa ovddog bollo.tomsogoo yumand tsohisnoos hoish yum ldaa.odoo yam,r emchilgee hiih ve
    yaaraltai hariu ogch tuslaach

  19. as

    Ene iig haana hiilgewel naidwartai bol ? mes zasalni hedeer hiilgedeg yum bol hiilgesnii daraa ymar negen zowiur baih ?

  20. GAnkhuu

    sain bnuu nadad iimerhuu emchilgee hiideg gazriiin utsiig ugj tus bolohgui yu bayarllaa

  21. Sj

    snuu humuussee ta nar iim uwchtei gej bodj baiwal 1-r emnelegiig boorni mes zasaliin emjid uzuuleerei irt ochih tusam oortchino sn shu bi iim owchtoi baisn tgeed hagalgaad orood idgesn snn zuwultgui zawal uzuulerei yumiig yaj medhew ok

  22. JACK

    Бүгдээрээ сайн уу.Энэ хагалгааг саяхан хийлгэсэн.Одоогийн байдлаар судас багассан юм ажиглагдахгүй юм.Тариандаа болоод ч тэрүү.Нуруу маш их өвдөх юмаа.Яавал нуруу гайгүй болох бол.

  23. hi minii zuun toliin tomsog unjsan bn bas yg iim sudas nuud medregddeg haayaadaa uvddug odoo yah ve bi odoo 22 nastai huuhedgui hagalgaand orood urgui bolni gj baihuu

  24. bas hna ochij ali emnelegt uzuulhee medehgui bn

  25. ene emieg ni haana baidag ym

  26. Ene uduriin mend ene emlegiin utas ni yadaj bna anduudaa.

  27. JJJJJJJJ

    haana vzvvleh we?

  28. saihnaa

    hi sain bnuu bi ene uwchnuur 5 jiliin umnu mes zasal hiilgesen ymaa tegsen odoo dahiad zuun taliin tumsugnii sudasnuud urugsuud zowiurtai bolood bhiin dahiad mes zasal hiilgej bolohuu tuslaach

  29. энх оргил

    Би төрөлхийн нэг төмсөгтэй энэ бэлгийн ажилгаанд хэр нөлөөлдөг бол хэлж туслаач..

  30. boldo

    миний баруун төмсөг өвдөөд 5сар болж байн.1р эмнэлэг мэдэхгүй гээд хувын эмнэлэгрүү хөөгөөд байх юмаа.тэгээд нэг эмч д үзүүлээд өмхий тосоор боо гээд боогоод 4хонож байн өөрчлөгдөх юм байхгүй.хагалгаанд хаан орсон вэ.

  31. boldo

    хагалгаанд орсон тохиолдолд үртэй болох магдлал хэр байдаг юм болоо мэддэг нь хэлж туслаарай

  32. utas

    ene niitlelig bichsen emchin utasig yaralt ogoj tus boloj

  33. utas

    zaluusaa bi zavkhan bdag ene mes zaslig ende hilgehuu haana hiilgevel sn be

  34. tuvshinsaikha

    Minii hoer tumsug hoeulaa iim bolchihson olon jil bolj bnaa minii mecheer law 5jil boljiin bi odoo 21 nastai ene bvren emchlegddeg uwchin vvv tuslaach

Leave a Reply