Ашиг олох, ашиг олох бас дахин ашиг олох гэсэн зарчмаар амьдарч байгаа нийгэмд хувь хүн, компаниуд нь энэхүү ашгийг олохын төлөө юу ч хийхээс буцахгүй. Тийм ч болохоор ашиг олохын төлөө гүйлгээ сайтай бүтээгдэхүүн, тэдний дотор хүнсний бүтээгдэхүүнийг аль болох хямд бага зардлаар олноор нь хийж борлуулахыг хичээдэг. Гэтэл олон зуун жилийн турш уламжлан ирсэн хуучны аргаар хийвэл бага зардлаар олноор нь үйлдвэрлэх бараг боломжгүй. Ингэж хийсэн хүнсний бүтээгдэхүүн нэгд өртөг өндөр, хоёрт удаан хадгалах боломжгүй, гуравт тэр бүр үзэмжтэй байдаггүй.
Ийм нөхцөлдюу эрхэм компаний эзэд нь мөнгө сарвайн эрдэмтэн мэргэдээс тусламж хүссэн нь ойлгомжтой. Цаадуул нь, мөнгийг нь тоолж үзчихээд мөрөө нэг хавчин, нүдний шилээ нэг засчихаад химийн аргаар гаргаж авсан хямд төсөр орлуулагч бодисууд буюу хүсний нэмэлт бодисуудын үйл олноор нь зохион бүтээчихэж. Тэдгээр бодисуудыг нь ашиглан компаний эзэд нь хуучин аргаар хийсэн бол хэзээ ч байж боломгүй хүртэл төрөл бүрийн хүсний бүтээгдэхүүнүүдийг үйл олноор нь үйлдвэрлэн, зарж “лайтай их ашиг” олж эхэлжээ. Уламжлалт аргаар хийсэн бол хэзээ ч байж боломгүй бүтээгдэхүүнүүдийн нэг нь чипс. Гахайн мах, кимчи, эсвэл бүр алимны амттай, ногоон, улаан, хүрэн өнгөтэй чипс г.м.
Хүнсний үйлдвэрлэлд ашигладаг нэмэлт бүтээгдэхүүнүүдийг нийтэд нь Е үсгээр тэмдэглэдэг.
Е101 – E180 нь хүнсний будагч бодисууд
Эдгээр бодис нь бүтээгдэхүүний хүссэн өнгөөр будах, эсвэл боловсруулалтын үед алдагдсан өнгийг нь дахин сэргээх зорилгоор ашигладаг. Жишээлэхэд, хиамын чанах үед мах саарал өнгөтэй болно. Тэгэх ч ёстой. Гэвч саарал өнгөтэй хиам нь худалдан авагчид таашаадаггүй, борлуулалт нь муу байдаг тул будагч нэмж улаан ягаан өнгөтэй болгодог. Гэхдээ бета каротин гэх мэтийн биологийн гаралтай будагчид бас байдаг. Ийм будагчийн нөлөөгөөр жишээлэхэд, лууван байгалиасаа улаан өнгөтэй болдог.
E200 – E229 нь консервантууд буюу хадгалалтын хугацааг уртасгадаг бодисууд. Элдэв мөөгөнцөр, нянгийн үржлийн дарамтлах замаар бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлдэг.
E300 – E399 нь антиоксиданд, исэлдэхээс сэргийлэгч бодисууд. Бүтээгдэхүүнийг гашилж, исэлдэн өнгө нь муудахаас хамгаална. Заримдаа С витамин, Е витамин гэх зэрэг байгалийн нэгдлүүд байдаг бол заримдаа химийн аргаар гаргаж авсан бодисууд байдаг.
E400 – E499 нь тогтворжулагч бодисууд. Бүтээгдэхүүний нягтрал алдагдахаас сэргийлэх наалдамтгай, нийлэмтгий чанарыг нь нэмэгдүүлнэ.
E500 – E599 нь эмульгаторууд. Эдгээр бодисууд нь ус ба тос гэх мэтийн байгаль дээр хэзээ ч нийлдэггүй шингэнийг нийлүүлсэн нэгэн жигд шингэн гаргаж авахад тусладаг. Мөн хөвсгөр болгодог.
E600 – E699 нь амт, үнэрийг хүчтэй болгогч бодисууд. Өөрөөр хэлбэл ийм бодисуудыг нэмсний дараа бүтээгдэхүүний үнэр, амт нь хадгалалтын явцад алдагдана гэж айлтгүй.
E900 – E999 гялалзуулагч бодисууд. Бохь гэх мэт зарим бүтээгдэхүүнийг харахаар нэг их гоё гялалзаад байдаг даа? Гурил г.м. бүтээгдэхүүний чанар алдагдахаас сэргийлнэ.
Е1000 нь сүүлийн үед гарч ирсэн шинэ нэмэлтүүд.
Гэтэл өөр нэг хэсэг эрдэтэмтэд нь нөгөө хэсгийнхээ гаргаж ирсэн тэдгээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, бодисууд нь хүний биед тун ч таагүй, зарим үед бүр үхлийн аюултай нөлөө үзүүлдэг болохыг нь тогтоох нь тэр. Үүнийг мэдсэн ард олон дургүйцэхэд төр нь хэрэглэж болох, хэрэглэх болох бодисуудыг заасан хууль тогтоомж гарч ирсэн. Үүний улмаас хүсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид нь ямар гээчийн химийн бодисыг бүтээгдэхүүнээ нэмж байгаагаа сав баглаа, шошго дээрээ заавал зааж өгөх ёстой болсон юм. Хүн ямар гээч химийн бодис идэж байгаагаа мэдэж аваад, өөрөө сонголт хийг гэж. Гэвч улс болгон өөрийн эдийн засаг, төсөв мөнгө энэ тэрээ бодоод энэхүү хориотой жагсаалтыг янз бүрээр танаж байдаг. Үр дүнд нь нэг улсад хориотой бодисыг өөр улсад зөвшөөрсөн байх г.м. Аль улсад хориотой химийн нэмэлтийн жагсаалт хамгийн цөөн гэдгийг та лав гадарлаж байгаа биз.
Тэгэхээр юмыг яаж мэдэх вэ, гял цал болсон эрээн мяраан гоё хайрцагтай гадгаад дотоодын бүтээгдэхүүн авахаасаа өмнө сав баглаа, шошго энэ тэрийг нь хараад дараах зүйлс байгаа эсэхийг шалгаж байгаарай. Ялангуяа хүүхдийн идэх дуртай чихэр, уух дуртай ундаа, зажлах дуртай бохь зэргийг авч өгөхийн өмнө сайтар шалгаж байгаарай.Нэрээ төрөө боддог томоохон компаниуд дийлэнх тохиолдолд ямар гээч Е хийснээ орц, найрлага дээрээ заавал заасан байдаг. Ийм тэмдэглэгээ байхгүй бол … нь дээр байх.
Сав баглаан дээрх тэмдэглэгээ | Үйлчилгээ | Сав баглаан дээрх тэмдэглэгээ | Үйлчилгээ | Сав баглаан дээрх тэмдэглэгээ | Үйлчилгээ | Сав баглаан дээрх тэмдэглэгээ | Үйлчилгээ |
Е 102 | Аюултай | Е 180 | Аюултай | Е 280 | Өмөн үүсгэж болзошгүй | Е 463 | Ходоодны хямрал үүсгэгч |
Е 103 | Хориглогдсон | Е 201 | Аюултай | Е 281 | Өмөн үүсгэж болзошгүй | Е 465 | Ходоодны хямрал үүсгэгч |
Е 104 | Сэжиг бүхий /хоргүй нь батлагдаагүй/ | Е 210 | Өмөн үүсгэж болзошгүй | Е 282 | Өмөн үүсгэж болзошгүй | Е 466 | Ходоодны хямрал үүсгэгч |
Е 105 | Хориглогдсон | Е 211 | Өмөн үүсгэж болзошгүй | Е 283 | Өмөн үүсгэж болзошгүй | Е 477 | Сэжиг бүхий /хоргүй нь батлагдаагүй/ |
Е 110 | Аюлтай | Е 212 | Өмөн үүсгэж болзошгүй | Е 310 | Арьсны тууралт | Е 501 | Аюултай |
Е 111 | Хориглогдсон | Е 213 | Өмөн үүсгэж болзошгүй | Е 311 | Арьсны тууралт | Е 502 | Аюултай |
Е 120 | Аюултай | Е 214 | Өмөн үүсгэж болзошгүй | Е 312 | Арьсны тууралт | Е 503 | Аюултай |
Е 121 | Хориглогдсон | Е 215 | Өмөн үүсгэгч | Е 320 | Холестерин | Е 510 | Онц аюултай |
Е 122 | Хоргүй нь нотлогдоогүй | Е 216 | Өмөн үүсгэж болзошгүй | Е 321 | Холестерин | Е 513Е | Онц аюултай |
Е 123 | Онц аюултай, хориглогдсон | Е 219 | Өмөн үүсгэж болзошгүй | Е 330 | Өмөн үүсгэж болзошгүй | Е 527 | Онц аюултай |
Е 124 | Аюултай | Е 220 | Аюултай | Е 338 | Ходоодны хямрал үүсгэж болзошгүй | Е 620 | Аюултай |
Е 125 | Хориглогдсон | Е 222 | Аюултай | Е 339 | Ходоодны хямрал үүсгэаж болзошгүй | Е 626 | Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй |
Е 126 | Хориглогдсон | Е 223 | Аюултай | Е 340 | Ходоодны хямрал үүсгэж болзошгүй | Е 627 | Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй |
Е 127 | Аюултай | Е 224 | Аюултай | Е 341 | Ходоодны хямрал үүсгэж болзошгүй | Е 628 | Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй |
Е 129 | Аюултай | Е 228 | Аюултай | Е 343 | Ходоодны хямрал үүсгэж болзошгүй | Е 629 | Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй |
Е 130 | Хориглогдсон | Е 230 | Өмөн үүсгэж болзошгүй | Е 400 | Аюултай | Е 630 | Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй |
Е 131 | Өмөн үүсгэж болзошгүй | Е 231 | Арьсанд хортой нөлөө үзүүлдэг | Е 401 | Аюултай | Е 631 | Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй |
Е 141 | Хоргүй нь нотлогдоогүй | Е 232 | Арьсанд хортой нөлөө үзүүлдэг | Е 402 | Аюултай | Е 632 | Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй |
Е 142 | Өмөн үүсгэж болзошгүй | Е 233 | Аюултай | Е 403 | Аюултай | Е 633 | Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй |
Е 150 | Хоргүй нь нотлогдоогүй | Е 239 | Арьсанд хортой нөлөө үзүүлдэг | Е 404 | Аюултай | Е 634 | Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй |
Е 151 | Арьсанд хортой нөлөө үзүүлдэг | Е 240 | Е 405 | Аюултай | Е 635 | Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй | |
Е 152 | Хориглогдсон | Е 241 | Хоргүй нь нотлогдоогүй | Е 450 | Ходоодны хямрал үүсгэж болзошгүй | Е 636 | Аюултай |
Е 153 | Өмөн үүсгэж болзошгүй | Е 242 | Аюултай | Е 451 | Ходоодны хямрал үүсгэж болзошгүй | Е 637 | Аюултай |
Е 154 | Гэдэсний хямрал, даралтанд нөлөөж болзошгүй | Е 249 | Өмөн үүсгэж болзошгүй | Е 452 | Ходоодны хямрал үүсгэж болзошгүй | Е 907 | Арьсны тууралт үүсгэж болзошгүй |
Е 155 | Аюултай | Е 250 | Даралтанд нөлөөлж болзошгүй | Е 453 | Ходоодны хямрал үүсгэж болзошгүй | Е 951 | Арьсанд хортой нөлөө үзүүлдэг |
Е 160 | Арьсанд хортой нөлөө үзүүлдэг | Е 251 | Даралтанд нөлөөлж болзошгүй | Е 454 | Ходоодны хямрал үүсгэж болзошгүй | Е 952 | Хориглогдсон |
Е 171 | Хоргүй нь нотлогдоогүй | Е 252 | Өмөн үүсгэж болзошгүй | Е 461 | Ходоодны хямрал үүсгэж болзошгүй | Е 954 | Өмөн үүсгэж болзошгүй |
Е 173 | Хоргүй нь нотлогдоогүй | Е 270 | Хүүхдэд аюултай | Е 462 | Ходоодны хямрал үүсгэж болзошгүй | Е 1105 | Арьсанд хортой нөлөө үзүүлдэг |
Хүсний аюулгүй байдлын жил энэ тэр гээд сүржин юм олон сонсогддог ч энэ Е-ийн дундаас манай улсад аль хориотой, аль нь хориогүй байгаа нь мэдэгдэхгүй юм. Аргаа бараад хойд зүгийн мэргэжилтнүүдийн гаргасан жагсаалтыг оруулсан нь энэ. Манайд энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээ авагддаггүй бололтой юм. Наад захын жишээ саяын мелалинтай холбоотой дуулиан. Гадгаадад л меланин гэж бөөн юм болоогүй бол “бяд чинь” мэдэхгүй л нөгөө сүүг нь уугаад л байх байсан.
хуулбарлах боломжгүй юм бол яах гэж оруулдаг юм бэ.
Ene tetrafactai suu chine melamin yum bish uu BId nar shine suu ekologiin tsever buteegdehuun geed l uugaad baigaa Getel ene chine huurai suug zadlaad savaldsag yumn baina sh dee Mergejliin hyanaltiin gazar ene deer mash ih anhaarmaar baih yum
nadhiig chin yag odoo sudlaj baiga mongold aliig ni horiglohuu geed. sudlaj duushaaraa niitlel bichne.
Хуулбарлаж авах боломжтой баймаар юм аа хэрэгтэй юм байна хэвлээд авчий гэхээр болохгүй юм
Бүгэд харагдахгүй байх юм аа уул нь хэрэгтэй л нийтлэл байна
Xuulbarlax xed xeden arga bnaaa. Garaar xuulj bichix, xe xe, toglosiin shu. Keyboard deer chin 4 tiishee xarsan sum bgaa biz dee, tuunii deed tald print screen gesen tovchiig daraad, paint neegeed paste xiixed l xuulagdchixna shu
ta buhen sibir eruul mendiin buteegdhuuniig heregle ta buhend zoriulsan hamgiin suuliin ueiin tehnoilogoor hiisen eruuljuulj emchileh baigaliin nemelt buteegdhuunud bga ta heregleed uz ur dungiini ter dorool mednee
bayarlalaa ih heregtei medeelel bn,ajliin amjilt hvsie,
Puujeed mash ih bayarlalaa
Mas ih heregtei medeelel bna.Hunsnii zuil abahdaa mas ih anhaarah heregtei yum bna suu.Bayarlalaa
Сайн бн уу 103. та бухэнд ажлийн амжилт хусье. Энэ бидний цөөхөн монголчуудад маш их хэрэгтэй мэдээ бн. нийт ард түмэндээ, ТВ-р нэвтрүүлмээр юм. Одоо зэвсгийн биш биологийн дайний жилууд. та бүхэнд баярлалаа. Бяцхан охиноо, хүүгээ авархад минь тусалсанд.
eniig chin huulj avaamaarbna sh de, yagaad huulj boldoggui yum be, uneheer hund tus boloh gej gargasan yum bol huulj boldog bolgoochee. tar nar yamar uursduu zohiogood bichsen bish orchuulj gargachaad yundaa haramlaad baigaa yum be ???
heregtei medeelel bnaa ta buhend ajliin amjilt husii huulaj avahad hyalbar bval zugeer yumaa
jaahan todorhoi medeelel baival sain bna shuu jisheelbel suu undaa juusend yag yamar nemeltuudiig hiih talaar amjilt
sainbna u tanaihaas yaj zuvlguu avah yumbe
танай web site үнэхээр цаг үеэ олсон, шинжлэх ухааны үндэслэлтэй хүнд хэрэгтэй мэдээлэл багтаасан байдаг. олон хүнд тус болж байгаа та бүгдийн ажил үйлсд амжилт хүсье!
hoolnii deglem yaj barih ve todorhoi bicheed ogooch ogloo,odor,oroi yag ymar hemjeetei yu yu ideh geh met bayrlalaa
manai ene materialuudg hicheeldee ashiglah geheer bolohgvi ym uug ni goe goe medeelvvdtei ym
BAGA IDETSGEE, IH HEMJEETEI MUU HYAMD HUNS HEREGLEJ BAISNAAS, OGLOOD ATAR TALH, ODOR ELDEV ATLAGCHGUI TSEVER HOOL, OROI TSAGAAN IDEE TARAG UUGAAD BAI KKK
yagaad huulj bolku gej?ta nar zugeer l word deer copy paste hiigeed teriigee xewleed awchij chadku bnauu.
ХОДООД ГЭДЭСЭНД ХАМГИЙН САЙН БҮТЭЭГДЭХҮҮН NSP КОМПАНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН. 99234693, 99721588, 99162243
Хуулж болж л байна даа, хуулаад гар утас руугаа хийгээд хүнсээ авахдаа байнга харж явдаг болох хэрэгтэй. Хүнсний аюулгүй байдлын талаар иргэн бүр дор дороо мэдлэг мэдээлэлтэй, хариуцлагатай хандаж сурах хэрэгтэй. Бүх зүйлд төр буруутай гэдэг үзлээр хандаад байж болохгүй. Хүнсний аюулгүй байдлын суурь мэдлэг бол заавал хүн бүр эзэмшсэн байх ёстой асуудал. Боловсролтой соёлтой нийгэмд хүн юугаар хооллож байгаагаа маш сайн анхаардаг болсон шүү. Монголд гэнэт зах зээлд шилжсэний дараа юм үзээгүй хүмүүс баахан болох болохгүй, мэдэх мэдэхгүй чамин юманд толгой н эргээд ходоодоо хогийн сав болгосон хүмүүс одоо гэдэс гүзээгээ даахгүй болгоочихсон хүүхдүүд н гэж бас бондойсон бордсон гахай шиг хүмүүс их явах болжээ.
Е -ЭЭР ЭХЭЛСЭН НАЙРЛАГАТАЙ ХҮНС Л БИТГИЙ АВААЧ ДЭЭ ТЭД БҮГД ХОР ШДЭЭ
ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ БАЙНА
tiimee bayrlalaa
huulj avch bolno shde..word ru copy hiihed hewlecheee