Умайн хүзүүний улайлтын үед хийх үзлэг, шинжилгээ, эмчилгээний төрөл


Толь тавьж үзэх үед умайн хүзүүнд энгийн нүдээр харагдах улайсан хэсэг илэрсэн байхыг умайн хүзүүний улайлт буюу умайн хүзүүний илэгдэл гэж нэрлэдэг.

Ерөнхий
Умайн хүзүү гэдэг нь умайн үтрээ рүү орж ирсэн хэсэг. Эмэгтэй хүний бэлиг эрхтэний системийн улайлтыг илрүүлсний дараа зөв, цогц арга хэмжээ аваагүй тохиолдолд хорт хавдар буюу өмөн үүсэх эрсдэл нэмэгддэг гэж үздэг.

Умайн хүзүү нь үтрээ рүү орж ирсэн байдаг болохоор халдвар орсон үед үрэвсэл нь умайн хүзүүнд давхар шилждэг болохоор өвчин үүсэх магадлал ч өнөдөр байдаг.

Умайн хүзүүг умайн хөндийтэй холбосон суваг умайн хүзүүгээр явж байдаг. Энэ сувгийн хана нь бортгон хучуур эд буюу цилиндр эпители гэж нэрлэгддэг эсүүдээр бүрхэгдсэн байдаг. Харин эдгээр эдийн эсүүд дээр дийлэнх бактери болон вирус үрждэг. Үүнээс болоод кольпит, вагинит зэрэг үтрээний халдвар эдгэрсэн ч умайн хүзүүний сувгийн дотор өвчин үүсгэгчид үлдэх магадлалтай байдаг.

Бүхэлдээ бортгон хучуур эдээр хучигдсан умайн хүзүүний элэгдэл үүссэний улмаас үрэвсэл арилахгүй үлдэж, антиобиотик уух зэргээр эмчлэхэд хангалттай нөлөө үзүүлэхгүй байж болох учраас халдварын голомтыг нь арилгах шаардлага гардаг.

Хурьцлын үед умайн хүзүү гэмтдэг нь халдварыг тараах эрсдлийг нэмэгдүүлдэг. Тийм ч болохоор умайн хүзүүг гэмтээдэг дийлэнх халдвар нь бэлгийн замаар халдварладаг. Иймд умайн хүзүүний элэгдэл, өмөн, үрэвсэл зэрэг эмгэгээс сэргийлэх үндсэн арга нь бэлгэвч ашиглах явдал юм.

Хэд хэдэн бэлгийн хамтрагчтай байх нь эмэгтэй хүний дархлалаын системд нэмэлт ачаалал өгдөг болохоор умайн хүзүүний өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Удаан хугацаанд үрэвсэлтэй байснаас эсийн чанар өөрчлөгдөж, хуваагдах хурд нь нэмэгдэнэ. Харин энэ нь эхлээд хоргүй, дараа нь хорт авдар үүсэхэд хүргэж болзошгүй. Умайн хүзүүний хавдар үүсэхэд голлон нөлөөлдөг герпес буюу хомхой, папилломын вирусууд нь бэлгийн замаар халдварладаг.

Үзлэг
Эмэгтэйчүүд тухайн үеийн биеийн байдал зэргээс үл хамаараад урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж, шалгуулж байх ёстой гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Тун энгийн энэ зөвлөгөөг дагалгүй, эрүүл мэнддээ хайнга хандасны улмаас умайн хүзүүний өмөн гэсэн таагүй онош сонссон эмэгтэйчүүд нэгээр тогтохгүй байх.

Умайн хүзүүний олон янзын эмгэгүүдийг консерватив аргаар буюу мэс ажилбар хийлгүйгээр эмчилж болдог. Умайн хүзүүнд яг ямар үйл явц болоод байгааг зөвхөн эмэгтэйчүүдийн эмч, мэргэжилтэн үзэж тодорхойлж, эмчилгээг заана.

Умайн хүзүүний эмгэг нь бараг мэдэгдэлгүй явагддаг. Гэвч доош юм гарах, ялангуяа цусарахаг юм, ялангуяа бэлгийн хавьтлын дараа гарах болсон бол цаг алдалгүй эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шаардагатай.

Умайн хүзүүний үзлэг
Үзлэгээр эмч нь гадна бэлэг эрхтэнд үзлэг хийгээд дараа нь умайн хүзүүнд үзлэг хийдэг. Ингэхдээ умайн хүзүүг хоёр гарын үзлэг хийхээс өмнө үзэх нь хамгийн сайн үр дүнтэй гэж үздэг. Учир нь хоёр гарын үзлэг хийх явцад умайн хүзүү тодорхой хэмжээний үйлчлэлийн нөлөөгөөр өөрчлөгдөж, улмаар дээр нь улайлт байгаа бол үзлэгийг дараа өөрөөр харагдаж болзошгүй.

Умайн хүзүүнд үзлэг хийхийн тулд үтрээнд толь тавьдаг. Толь тавьсны дараагаар гэрэл тусган хардаг. Ингэхэд зөвхөн илэрхий гэмтлүүд харагддаг бөгөөд улайлттай хэсэг харагддаггийг умайн хүзүүний улайлт гэж нэрлэдэг. Ийнхүү улайлт илэрсэн бол эмч нь мазок буюу наалдац аваад дараа нь нарийвчилсан кольпоскопи хийх ёстой.

Бактериологийн шинжилгээ
Энэ нь үтрээнээс авсан мазок буюу наалдацыг микроскопоор харж судлахыг хэлнэ. Наалдацан дахь лейкоцитүүдийн тоог гарган  (харах хүрээнд 10-20 d байх нь халдвар байгааг заадаг) халдвар илэрсэн бол энэхүү халдвар үүсгэгчдийг хайна. Ингэхдээ наалдацаар мөөгөнцөр, хэвийн орчин өөрчлөгдөх, бактерийн вагиноз, гарднереллез зэрэг өвчнийг бодитоор илрүүлдэг. Тиймээс наалдацаар халдвар нь байгаа нь мэдэгдсэн ч өвчин үүсгэгчийг нь илрүүлээгүй бол ургуулах болон гинжин урвлын оношлогоо зэргийг ашигладаг.

Улайлтыг эмчилж эхлэхийн өмнө заавал халдварыг урьдчилан эмчилнэ. Учир нь халдвар эмчлэгдвэл улайлт өөрөө алга болж болно. Мөн нян үржсэн орчинд мэс ажилбар хийх нь хүндрэл үүсгэж болзошгүй.

Үрэвслийн эмчилгээг ууж хэрэглэдэг эм болон лаа, шүршлэг, гель зэрэг тухайн газрын эмчилгээтэй хослуулан явуулдаг. Тухайн газар хэрэглэж байгаа бэлдмэлүүд нь эмийг гэмтсэн эсүүд, тэдгээрийн дотор улайж гэмтсэн эсүүдэд шууд хүрэхэд нь тусладаг.

Антибиотикуудыг хэрэглэсний дараа өнгөртөлт үүсдэг. Үүнээс сэргийлэх үүднээс антибиотикуудыг курсын дараа нь хэвийн нөхцөлд үтрээнд байдаг сүүн бактериудыг агуулсан бэлдмэлүүд зааж өгч байх ёстой. Харин өөрөө кандидоз хэлбэрийн мөөгөнцөртэй бол сүүн бактери агуулсан бэлдмэлүүдийг заадаггүй.

Эсийн шинжилгээ
Умайн хүзүүний эмгэгийг оношлох явцад заавал хийгдэх ёстой үе шат. Энэ шинжилгээг эмчилгээ эхлэхий өмнө заавал хийдэг. Ямар нэг эвгүй мэдрэмж төрөөгүй, нүдээр харахад умайн хүзүү өөрчлөгдөөгүй харагдаж байлаа ч эмэгтэйчүүд жилдээ нэг удаа умайн хүзүүний наалдац/хусамын эсийн шинжилгээ өгч байх хэрэгтэй. Шинжилгээний үр дүн нь эс судлаачийн дадал ба шинжилгээний материалыг зөв авсан эсэхээс хамаарна.

Эс зүйн шинжилгээний наалдацыг шпатель гэж нэрлэгддэг тусгай багажаар авдаг. Энэ багаж нь умайн хүзүүний хэлбэрийг дуурайсан муруй гадаргуйтай. Наалдацыг авахдаа дарж эсийн давхаргуудыг хусч авдаг. Энэ нь ямар ч өвдөлтгүй ажилбар. Яагаад хусдаг вэ гэхээр хорт хавдар үүсэх үйл явц нь умайн хүзүүний хучуурын хамгийн доод давхаргаас эхлэн лавшрахын хэрээр дээш, гадаргуй руугаа тархдаг. Иймээс наалдацанд зөвхөн дээд давхарга орсон бол эхний шатандаа явж байгааг эмгэгийг тодорхойлох боломжгүй болно.

Онош нь хэвийнээс өөр хэв шинжтэй эсүүд олдсонгүй, эсвэл олдлоо гэсэн хариу хэлдэг. Хэвийн бус хэв шинжтэй эсүүд гэдэг нь хэлбэр, хэмжээ, цөмийн бүтэц зэрэгт нь өөрчлөлт орсон эсүүд юм. Эдгээр өөрчлөлт нь хорт хавдар үүсэх үйл явцын нөлөөгөөр, эсвэл үрэвслээс үүдэн гарсан байж болно. Тиймээс ямар ч тохиолдолд үрэвслийн эсрэг эмчилгээ хийх бөгөөд дээр нь нэмж кольпоскийн хяналтан дор хийсэн биопси /эдийн дээж авах/ хийнэ.

Хүний папилломын вирусын хэлбэрийг тодорхойлох
Умайн хүзүүний зарим төрлийн эмгэг нь хүний папилломын вирусээр үүсгэгдэгийн дээр папиломын зарим вирус нь хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай байдаг. Иймд хүний папилломын вирусын хэлбэрийг тодорхойлох шинжилгээ хийх шаардлага гардаг. Вирусын хэлбэрийг полимераз гинжин урвалын оношлогоогоор тодорхойлно. Үүний тулд умайн хүзүүний хананаас тусгай сойзоор ахин нэг наалдац авдаг.

Кольпоскопи
Энэ нь умайн хүзүүг микроскопоор дурандан үзэхийг хэлдэг. Умайн хүзүүний гадаргуйг харах боломж олгодог тусгай микроскопыг кольпоскоп гэх бөгөөд түүнийг ашиглан хийдэг ажилбарыг кольпоскопи гэнэ. Умайн хүзүүний илэгдэл /эррози/ буюу улайлт байгаа эсэх, байгаа бол ямар нэг сэжиг бүхий өөрчлөлт гарч байгаа эсэхийг баттайгаар магадлахын тулд энэ ажилбарыг хийдэг. Умайн хүзүүний эмгэгийн мэргэжилтэн нь умайн хүзүүг тусгай будагч бодисоор боловсруулсны дараа харна. Ажилбар нь 20 орчим минут үргэлжилнэ. Энэ хооронд эмчид аль болох саад болохгүй байсан нь дээр.

Умайн хүзүүг боловсруулдаг эхний будагч бодис хурц үнэртэй ч тэвчээд байж болно. Энэ бодис нь судсыг агшаадаг болохоор эмч судаслаг хэсгийг бус умайн хүзүүг харах боломжтой болдог. Ингэж боловсруулсны дараагаар эмгэг хэсэг нь тод ялгагддаг болдог.

Дараагийн уусмал нь Люголийн уусмал гэсэн нэртэй. Найрлагад нь йод ордог. Умайн хүзүүний эрүүл эсүүд нь Люголийн уусмалаар будагддаг бол өөрчлөгдсөн эсүүд нь будагддаггүй.

Уусмалаар боловсруулахад хорсож байгаа бол үрэвсэл үүсээд байсны шинж. Учир нь уусмалуудын найрлагад орж байгаа бодисуудын агуулга нь зөвхөн будах хэмжээнд, маш сул. Тиймээс үрэвсэж хэт мэдрэмтгий болсон эдэдл ийм мэдрэмж төрдөг.

Ийнхүү зөвхөн нарийвчилсан кольпоскопи үзлэгээр л умайн хүзүүний эмгэгийн зөв оношийг тавьж, чанарыг нь тодорхойлох боломжтой. Учир нь улайлт, буюу илэгдэл гэдэг нь цаанаа юу ч нууж байж магадгүй улаан толбо болохоор ийм шинжилгээ хийгээгүй бол онош ч мөн адил тодорхойгүй гэсэн үг. Ийм шинжилгээ хийсэн эмч нь улайлт, илэгдэл зэрэг ерөнхий хэллэг ашигладаггүй харин дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдөж ашиглагддаг тусгай хэллэгүүд ашиглан онош тавьдаг.

Кольпоскопийн хэллэг
Эктопи (хуурамч илэгдэл)

Үүнийг гол төлөв умайн хүзүүний илэгдэл гэж нэрлэдэг. Хэвийн үед сувгын дотор талд нь байдаг цилиндр эпитель буюу бортгон хучуур эс нь умайн хананы гадаргуй дээр байх. Залуухан бүсгүйчүүдэд олонтаа ажиглагддаг, мөн онгоноороо байгаа охидуудад ажиглагддаг бөгөөд бэлгийн амьдрал орсных нь дараагаар үрэвсэл болж хурцаддаг.

Үүний хамгийн элбэг таардаг шалтгаан нь төрөлхийн шалтгаан юм. Охидыг бортгон хучуур эс нь хэвийн үедээ сувгын хязгаараас давж гарсан байж байгаад аажимдаа дотогшилдог. Энэ үйл явц нь 23-25 хүртэлх насанд явагддаг. Бүх бортгон хучуур эсүүд дотогш ороогүй байгаа үед үлдэгдэл нь гадарга дээр харагдах бөгөөд энэ бол эктопи. Энэ нь үрэвсэл өгч хүндрээгүй бол эмчилгээ шаардлагагүй физиологийн хэвийн үзэгдэл. Дийлэнх тохиолдолд бэлгийн амьдралд орж эхэлснээр эктопид нян үржиж, үүнээс болоод эктопи нь өөрөө алга болж чадахаа байгаад үрэвслийн голомт болдог. Ийм тохиолдолд түүнийг нас үл харгалзан эмчлэх хэрэгтэй.

Дээр дурдаснаас гадна өндгөвчний үйл ажиллагаа алдагдах, хламидиоз, герпес гээд эктопийн бусад шалтгаанууд ч байдаг.

Эктропион
Төрсний дараа умайн хүзүүний суваг гадагш ил гардаг байдал. Энэ нь илэгдэлтэй адил харагддаг ч төрсний дараа умайн хүзүү урагдах үед үүсдэг болохоор хүзүүний хажуугаар сорви харагддаг. Бие даан өөрөө арилдаггүйгээрээ эктопигээс ялгаатай. Үүний мэс заслыг аргаар эмчилнэ.

Лейкоплаки
Умайн хүзүүний гадарга дээр төвийн гарсан хэт эвэшрсэн хэсгийг ингэж нэрлэдэг. Гол төлөв архаг халдвар, ялангуяа вирусын халдвар байгааг заадаг. Биопси хийж, мэс заслын аргаар эмчилдэг.

Хур үзүүрт ургацаг буюу кондилом
Ийм ургацаг нь хүний папилломын вирусын халдвар авсны шинж тэмдэг юм. Умайн хүзүүн дээр байрласан бол дээж авч, мэс заслын аргаар зайлуулна.

Умайн хүзүүний булчирхайн бэлцрүү/киста
Умайн хүзүүний сувгийн бортгон хучуурын эдүүдэд салс ялгаруулдаг булчирхай байдаг. Эктопийг эдгэх үед ургаж байгаа хэвийн шинэ хучуур эдийн доор дарагдаснаас болж суваг нь хаагдсан ч салс ялгаруулсан хэвээр байснаас ийм байдал үүсдэг. Заримдаа ийм бэлцрүүн дотроход халдвар орсноос идээлдэг. Ийм нөхцөлд нээж, цэвэрлэнэ.

Умайн хүзүүний сувгийн ургацаг
Бортгон хучуур эс сувгийн дотор ургах. Халдвар, эсвэл хадврын шалтгаантай байж болно. Дээж авч, мэс заслын аргаар авна.

Нарийвчилсан кольпоскопи хийлгээгүйгээр умайн хүзүүний илэгдлийг эмчилж болохгүй. Учир нь юуг эмчлэх, ямаршуу юм болчихоод байгаа нь тодорхойгүй байна. Ийнхүү нарийвчилсан судалгаа хийсний дараагаар дурангаар харж байгаад сэжиг бүхий хэсгүүдээс эдийн дээж авна.

Биопси
Эдийн шинжилгээ буюу гистологийн шинжилгээ хийхээр хэсэг эд авахыг биопси гэдэг. Өөрөөр хэлбэл эсийн судалгаатай адил ч наалдацаар авсан эсүүдийг бус харин сэжиг бүхий хэсгээс авсан нэг хэсэг эдийн бүтцийг судалдаг.

Умайн хүзүүний илэгдлийн үед биопси авахдаа дараах зүйлсийг анхаардаг, үүнд:
-Биопсийг сарын тэмдэгийг мөчлөг эхлэхэд буюу мөчлөг эхэлсний 5-7 дахь хоногт, сарын юм ирэхээ зогссоны дараа авна.
-Биопсийг халдваргүй үед хийдэг. Учир нь хэсэгхэн эдийн таслан авч байгаа ч биопси мэс ажилбар болохоор цэвэр орчныг шаарддаг. Тиймээс наалдацаас халдвар илэрсэн бол эхэлж эмчилгээ хийгээд, ахин шинжилгээний хариу нааштай гарсан тохиолдолд биопси хийдэг.
-Биопсийг авахын өмнө өөрчлөгдсөн хэсгийг сайн харахын тулд Люголийн уусмалаар будаж, кольпоскопоор дурандан авна.
-Биопсийг тусгай биопсийн чимхүүрээр, цахилгаан дэгээ, эсвэл мэс заслын хутгаар авна.
-Ажилбар нь богино хугацаанд хийгддэг, ямар нэг зовиургүй. Учир нь умайн хүзүүнд өвчин мэдрэгч байдаггүй. Гол нь биеэ суллаж өгөх хэрэгтэй.
-Биопси авсан газар газраас цус шүүрч болно. Ийм үед эмч тэр цэгийг түлээд, тампоноор дарна.
-Биопси авснаас хойш долоо хоногийн хугацаанд бэлгийн харьцаанд орохгүй байх, хүнд юм өргөхгүй байх, угаахгүй байх зэргээр гам сахина.

Ийнхүү биопси авсны дараагаар хийдэг эдийн шинжилгээ нь эцсийн оношийг тавьна. Энд дисплази байгаа эсэхэд голлон анхаардаг. Дисплази гэдэг нь эдийн бүтцэд эмгэг өөрчлөлт гарахыг хэлдэг. Дисплази нь гурван зэрэгтэй байна. Эхний зэрэг нь үрэвслийн үр дагавар байж болохын зэрэгцээ хавдрын үйл явцын эхлэл байж болно. Халдварыг эмчлээд ахин биопси авна. 2 ба3 гуравдугаар зэргийн дисплази нь илүү нухацтай эмчилгээ шаарддаг.

Эдийн шинжилгээний дүнг харгалзан умайн хүзүүний илэгдлийн эмчилгээг сонгож авна.
Эмийн эмчилгээ

Эмийн эмчилгээг дийлэнх тохиолдолд зөвхөн үрэвслийн эсрэг хийгддэг.

Химийн аргаар авах
Эктопи, хурц үзүүрт ургацаг буюу кондилом байгаа үед л хэрэглэдэг. Эдгээрээс бусад эмгэг үйл явц нь илүү гүнд явагддаг болохоор химийн бэлдмэлүүдэд агуулагддаг хүчлүүд хүрч чаддаггүй.

Диатермокоагуляци буюу цахилгаанаар түлэх
Умайн хүзүүний эмгэгийг эмчлэх үндсэн арга. Умайн хүзүүний эмгэгийг эмчлэх олон аргуудын дотроос хамгийн удаан үргэлжилдэг, олон тооны хүндрэл өгдөг арга гэж үздэг. Сорвижилт үүсгэн умайн хүзүүний сувгийг нарийсгаж, улмаар төрөх үед умайн хүзүү урагдах шалтгаан болж болзошгүй болохоор төрөөгүй эмэгтэйчүүдэд хийдэггүй. Энэ аргыг хэрэглэсний дараах эдгэрэх хугацаа нь сар гаруй байдаг. Тиймээс хэвийн хучуур эс үүсэхээс өмнө дараагийн сарын тэмдэг ирдэг. Ялгарч байгаа умайн салстын эсүүд нь шархны гадаргуйтай шүргэлцэн, дээр нь тунаж үлдэснээр умайн хүзүүний эндометриоз үүсэхэд нөлөөж болзошгүй. Энэ өвчний явцад сарын тэмдэг ирэхийн өмнө болон бэлгийн харьцаанд орсны дараагаар өвдөлт өгч, цусархаг ялгадас доошоо гардаг.

Криотерапи буюу хөлдөөх засал
Нэвтрэх гүн нь зөвхөн эктопи болон хурц үзүүрт ургацагийг эмчлэхэд л хүрдэг. Сорви бараг үлдээдэггүй, өвдөлт өгдөггүй, илүүтэй зөөлөн арга. Гүн, эсвэл ноцтой гэмтлийн үед ашиглах боломжгүй.

Лазер засал
Энэ аргыг хэрэглэх үед мэс заслын лазераар гэмтэн эдийг зайлуулан, цус алдалтыг зогсоодог. Сорви үлдээдэггүй болохоор төрөөгүй эмэгтэйчүүдэд хийх боломжтой, барагтай бол хүндрэл үүсгэдэггүй, микроскопын хяналтан дор гэмтлийг шаардлагатай гүнд нь хүртэл нэвтэрч авах боломж олгодог.

Радио хутга
Өндөр эрчим хүчтэй радио долгионыг ашигладаг. Давуу тал нь гэвэл гэмтсэн хэсгийг түлдэггүй харин огтлож авдаг. Өөрөөр хэлбэл ингэж авсан гэмтсэн хэсгийг дараа нь эдийн шинжилгээгээр шинжилж оношийг бүр илүүтэй нарийвчлах боломжтой.

Мэс заслын аргаар авах
Хэрэв биопсигээр хавдарын өвчин байгаа нь тогтоогдсон бол хавдарын эмч нараар эмчлүүлсэн нь илүүтэй дээр байх. Тэгээд ч цаг алдалгүй анхан шатанд нь хандвал умайн хүзүүний хорт хавдрыг бүрэн эмчлэх боломжтой байдаг.

Эдгээр бүх ажилбарын дараа сайтар гам сахих хэрэгтэй. Жишээлэхэд, лазерын мэс засал хийлгэсэн бол сар, цахилгаанаар түлсэн, эсвэл хөлдөөсөн бол зургаан долоо хоногийн турш хүнд юм өргөх, саун зэрэг хэт халуун газар орохгүй, бэлгийн амьдралаас татгалзах зэргээр гам сахина. Энэ хугацаанд эхлээд шингэн дараа нь цусархаг зүйл их биш хэмжээгээр доош гарна. Шингэн юм сайн ууж, гам сахих хэрэгтэй. Доош гарч байгаа зүйлс нь аажмаар дараагийн биеийн юм болон өөрчлөгдөх бөгөөд биеийн юм ирж дууссаны дараагаар ахин хяналтын үзлэгт орох шаардлагатай.

Мэс заслын дараах шархтай гадаргуу нь дараагийн сарын тэмдэг эхлэхээс өмнө аньсан байх нь хамгийн зохистой болохоор дээрх эмчилгээнүүдийг биопситой адилаар сарын тэмдэгийн мөчлөгийн 5-7 дахь өдөр хийх нь хамгийн зохистой гэж үздэг.

Физик эмчилгээний лазер
Мэс заслын лазер биш, физик эмчилгээнд ашигладаг лазер. Энэ арга нь эктопи болон үрэвслийн үед эмтэй хослуулж, эсвэл эмийн эмчилгээний дараа хийхэд илүүтэй үр дүнтэй гэж үздэг. Мөн шархыг хурдан илааршуулахын тулд мэс ажилбарын дараа эмчийн заалтын дагуу хэрэглэхийг зүгээр гэж үздэг.

72 Comments

  1. ТоНа

    Сайн байна уу? Маш их баярлалаа. Энэ талаар ямар ч мэдлэггүй болохоор зарим хэсгий нь сайн ойлгохгүй л байна. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгч цаг зав зарцуулсанд ихээхэн талархаж байна. Би энэ онош тавигдахаас өмнө заг хүйтэн гэдэг өвчин илэрч эмчлүүлсэн. Эмч эдгэрсэн гэж хэлсэн боловч удалгүй загатнаа үүсч эргэж очоод үзүүлэхэд умайн хүзүүн улайлт байна гэсэн. (бактерлоги)Шинжилгээнийхээ хариуг авахад сул эерэг (заг хүйтэн бүрэн эдгээгүй) байна гэсэн. Одоо хэд хэдэн эм ууж байна. Нистатин Диксоциклин Тронопол гэнэ. Тэр үед шинжлээд эдгэрсэн гэчихээд дараа нь дутуу байж гэхээр эмчдээ итгэл их алдарч байна. Найз залуутайгаа хамт эмчилгээ хийлгээд хамт үзүүлээд 2уулаа эдгэсэн гэж хэлсэн. Marie Stopes -н эмнэлэг л дээ хувьдаа сайн гэж бодож явсан юм. Харилцааны соёлтой шуурхай үйлчилгээтэй болохоор үнэлж байлаа. Эсбол тйим далд хэлбэр нтр байсын болуу. Нарийн илрүүлэх боломжгүй байдаг юм болов уу. Цаашид энэ эмнэлэгээр үйлчлүүлээд байх эсэхдээ эргэлзэж байна. Өөр боломжийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг мэдэх бол зөвлөөч. Уул нь нэг газраа тууштай эмчилгээгээ хийлгээд эдгэрмээр байх юм. Юутай ч хүүхэдгүй болох эрсдэл бага гэж ойлгоод их баяртай байна. Цусархаг ялгадас бол огт гараагүйэ. Загтнаж хэвийн ялгадасны өнгө өөрчлөгдөж бага зэрэг үнэр орсон байсан юм. Эм хэрэглэснээс хойш загтнахгүй ялгадасны ялгаралт багассан.

  2. ТоНа

    Хариу хүлээх болно.

  3. ТоНа

    хариу хүлээж байна…

  4. зочин

    Сайн ууь ТоНа.
    Яг үнэнийг хэлэхэд …. эмнэлэг сайн биш. Өвчин тараадаг гэж хэлэхэд болно. Би анх ерөндг тавиулах гээд тэр эмнэлэгт очсон юм. Тэгээд шинжилгээ өгөөд зүгээр гэж гарахаар нь тэнд ерөндөг тавиулсан. Тэгээд сарын дараа дахин шалгуулахаар очтол намайг халдварт өвчтэй байна гээд баахан эм тариа бичиж өгсөн. Би бүүр сэтгэлээр унаад бараг уйлах шахсан.Тэгээд тэр эм тариаг авах гэснээ болиод өөр сайн газар хайж байгаад нэг хэсэг тв-ээр их гардаг байсан Баярсайхан эмчийн эмнэлгийг хайж очиж үзүүлээд 2 удаа эм түрхүүлээд л зүгээр болсон. Тэгээд одоо бодоод байхад …. дээр толь тавьж үзэхдээ олон удаа ариутгаж ашигладаг төмөр толь ашиглаж байсан. Тэр нь өвчин тараах нь ойгомжтой. Гэтэл дэлхий нийтээр нэг удаагийн хуванцар толийг ашиглаад хэвшчихсэн байгаа шүү дээ.
    Чамд гэж зөвлөхөд 3-р нэгдсэн эмнэлгийн хажууд байдаг …. гээд хувийн эмнэлгийн 1 давхарт Баярсайхан эмчийн ажилладаг эмнэлэг байгаа. Утас нь:….. байсан. Би сүүлийн нэг жил очоогүй болохоор өөрчлөгдсөн эсэхийг мэдэхгүй байна л даа. Ямар ч байсан эмэгтэйчүүд минь эмнэлэгт үзүүлэхдээ наад захын ариун цэвэрийг хангаж байна уу гэдгийг маш сайн анхаарч байх хэрэгтэй шүү гэж зөвлөмөөр байна.

  5. Enkhee

    sain bna uu.ene saitiig unshaad heregtei zuil bgaag olj medlee ih taalagdaj bna.nadad ta naraas huseh neg huselt bna bi nohorteigoo suugaad 2 jil bolj bna ter hoorondoo neg chudaa jiremselsengui nadad tuslaach zondoo emnelegt uzuullee suuldee sudas baridag geh nileen heden hmuus deerochloo barag bugd l neg yum helj bna uriin suwag bitursen bna geh yum bi odoo yah we yamar emnelgt handah we.urid n zondoo emchilgee hiilgesen nemer bhgui bna suuliin ued ogtsom haluurch ogtsom owddog bolloo,nadad tuslaach.urid n 3jiliin omno neg jiremseleed medeegui bgad zulbachihsan yum bi odoo 25 nastai emch, busguichuud min nadad tuslaach bi huuhedtei bolohiig denduu ih husch bna.

  6. aagii

    hi bi 21tei 20toi doo nz zaluutaigaa untsan. untaad odoo 7 sar bolj bn sariin umnuuus minii beleg erhten dr neg mah urgachihlaa ymar uchirtaig medeh hun baival tuslaach bi mgl d bdaggui ymaa nadad tuslaarai ter mah ovddoggui tegehdee belgiin haritsaa hiij bgaa ved jaahan evgui uner gardag. bi nz zaluutaigaa untahdaa ongon untsan ternees uur huntei untaj uzeegui tgd bid 2 end ireed 2 uulaa shinjilgeend orsn ymar ovchin garj ireegui yagaad mah urgasan ym bol zaaval hariu bicheerei busguichuudee

  7. Enkheed

    Minii oilgoj baigaagaar …. geed emnelegt ajilladag Altangerel gedeg emch ene urguidliin talaar mongoldoo gaigui ih yum hiideg yum shig baina le.

  8. Aagiid

    Virusiin garaltai uu baij magadgui. HPV geed virusiin shinjilgee uguud uzvel medegdeh baih. Emchees zuvluguu avah heregtei

  9. naiz

    hi tona. adilhan emegtei ulsuud bna.chamd zuwlye. odoo marystopsoor medeelel muutai hvmvvs l vilchlvvlj bgaa. anhandaa sain bsan bolowch odoo zvgeerl mungunii tuluu vilchildeg gazar. bi bas tend vzvvldeg bgaad bolison. svvliin 4 jil …. emegteichvvdiin emnelegt vzvvlj bna. emch nar n mash sain.emchilgee vilchilgee, taw tuh vneheer sain. odoo 3 salbartai. …. horoolold ….zamd … 2 dahi n…. 3 dahi n …. ene n tuw emneleg hewtwj emchlvvlsen ch bolno. utas n 99… ta nart ervvl enhiig hvsye

  10. hosoo

    hi, ene site ih zugeer sanagdaj zavtai uedee unshdag yum a, Ene hamt olond bayarlaj bna. Nadad neg asuuh zuil bna, Bi turuud 10 sar bolj bna, belgiin haritsaand tursuniihuu daraa 3 sar orchim bolood orson, Haritsaand orsonii daraa beleg erhten mash ih horsoh yum.daraa ni heseg hugatsaand sheehed hurtel hetsuu bdag.Ug ni tursunuus hoish nuhur maani oilgood belgiin haritsaand ter bur oirhon orood bdaggui l dee. Ene tal deer zuvluguu ogooch, busguichuud emch naraa.

  11. 103

    эмнэлгээ сурталчлах гэж байгаа хүмүүс манайд хандаадалбан ёсоор ойлгомжтой юм хийвэл хүмүүст илүү хүрнэ шүү дээ

  12. oyuna

    Amin margadiin Altangereleer obortond orj s2sariin daraa spiral taviulsan chin yasan geech obortont orsnii daraa kurs emchilgeend yavsan tegsen chin sayhan guyar dagaj uvduud 1r turuhiin purevjargal emchid uzuulsen chin spiraliig chin buruu savnii amsart tavsan uchiraas savand emgeg uusch bna avahuulj emchilgeend or gesen hunii eruul mendeer toglood bgaa yum daa

  13. Би

    … одоо харин сайн болчихсон юм биш үү. Саяхан үзүүлэхэд умайн амсарыг өөрөө ч харж болохоор камертай болсон байна лээ. Анх удаа өөрийнхөө умайн хүзүүг дэлгэцээр тод харахад сонин л юм билээ. Урд нь зөвхөн эмч нар л хараад үнэн худлаа нь мэдэгдэхгүй юм хэлдэг байсан бол энэ удаа өөрөө бодитоор харсан.

  14. chimgee

    ene medeeleliig unshsan daa ih bayrtai bna. er ni ymar negen zowiur oort ilerwel tsag aldalgiu emchid handaj b.gaarai gj helmeer b.na. bas hz bandi ohindoo unench b.wal iim muuhai owchin awahgui sh dee. unench baitsgaay zaluusaa

  15. tsatsral

    sain bna u bi emegteichudiin emnelegt uzuulehed nmg umai huzuunii sharhlaatai bna gs ene hundersen gs ugu bi gadadad surdag yum jiliin trihimonnas gd ovchin tusad emchluuleed yvsan ergeed irtel ter n edgeegui bsan yum bna delgerengui shinjilgee ogson minii ovchnii talaar delgerengui zovlogoo ogooch, uul n manai nz zaluu bid 2 bainga hamgaalalt heregledeg jiliin omno sharh bgaagui yagaad iim bolsiin bol

  16. туяа

    би умайн хүзүүний улайлттай өндгөвчний үрэвсэлтэй гээд 2 сарын өмнө өндгөвчөө эмчлүүлсэн. одоо умайн хүзүүндээ юм түрхүүлж байгаа өндгөвчиндөө антибиотик эмчилгээ хийлгэснээс хойш биений юм ирэхгүй юм. эмчээсээ асуухаар мэдэхгүй юм. жирэмсэн бол биш . яагаад ирэхгүй байгаам болоо 1 сар бол бас байж болно.2сар ирэхгүй байхаар бүр гайхаад мэдэх хүн байвал туслаач

  17. sara

    … emneleg l uilchilge emchilge tohi tuh buh zuilere sain baidag yum. Tegeed tendee tuushtai yavsan n deer baihaa. Bi tend tursun bas buh asuudlaa ter emch nart daatgadag

  18. 103

    эмнэлгээ рекламдах гэж байгаа бол мэйл бичээд албан ёсоор хандаад баннераа тавь л даа хүмүүсээ, хоёрын хооронд магтсан сэтгэгдэл бичээд үр дүн муутай шд

  19. хүслэн

    sain uu nadad tuslaach. minii erhten zagatnaad., dooshoo yum garaad bhaar ni 10 honogiin omno mary stopst uzuulsen yum. tegsen namaig zag huiten ovchtei gsen onosh garsan. bi uneheer gaihsan. tegeed nz zaluugaa ter emnelegt uzuultel eruul gej garsan. tegeheer ni ergelzeed oor 2 ch huviin emnelegt uzuultel 2ula moogontsor bna geed laa bichij ogson. bi uneheer alind ni itgehee medehgui bna. bi uneheer haldvartai bsan bol nz zaluud maani ch bas haldah yostoi biz de? getel ochigdroos heliigeer huchtei bazlaad yavj ch chadahaa boiloo. odorjingoo emneleg damjij yavsaar achtan emnelgiin emch ur hondoltoos uudeltei umain huzuunii urevsel gsen onosh tavisan. nadad tuslaach bi yag alind ni itgeh ve? esvel zag huiten ovchin uneheer bgad ter ni hundreed umain huzuunii urevsel bolchihson yum bolov uu?

  20. sara

    sain bna u? tanai hamt olond mash ih bayarlaa heregtei zowlogoo ogsond. bi bur shanalaad yawjiina. onoodor 2sariin 23 nii odor. 1 sariin 2 nd minii dooshoo tsus garch bi sariin temdeg gej bodood yawj btal neg l bishee. bainga l garaad buur 21 honog bolloo. hatagtai emnelgt ochij uzuultel umain huzuu sharhtai bna gesen. tegeed 5 honog ll hiigeed tur har gelee, getel dooshoo um garah n zogsoogui bor ongotei um garaal bsan. dahiad nogoo emch deer ochood uzuultel sawnii gaduur jiremsen bolson bsan. azaar jaahan bsan bolohoor hagalgaa bish taria tarij shimegduulsen. ih nyalhast hewtej emchluulsen. tegeed odoo shimegeed buur alga boltol n hulee gesen. gehdee odoo ch dooshoo um garah n zogsoogui bor ongotei um garch bgaad heseg bagasaad alga bolno tegej bsnaa sariin temdeg shig ongotei tsus odoo garaad bna. bi er n yahaa hend uzuulhee medehgui bna ene yutai holbootoi um boloo. esuul umain sharhnaas bolood bga um bolow u? nadad zowloj tuslaach bayarlaa

  21. zooya

    sain bna uu. bi neg zuil asuuh geeed. ta buhen nadad tuslaach. bi naiz zaluugaasaa sariin umnu salaad ter hugatsaandaa gehdee uulzaj belgiin haritsaand orj bsan. tegeed ene hugatsaand bi bas neg uur zaluutai taniltsaj dotnosood untchihsan. tegeed odoo jiremsen bolchihson. aliniih ni huuhed ve gedgiig meddeggui yah yostoi ve bi odoo.eniig medeh arga bna uu. hariu

  22. zoogii

    bi jiremsen bolsnoo medehgui jirmesnee hamgaalah emiig belgiin haritsaand orsniihoo daraa 3 shirhegiig uuchihsan ene uragt nuluuluh uu. nadad hariulj tuslaach. mun dahaid neg asuult asuuh gesen yumaa. abort hiilgesnii daraa
    heden sariin hugatsaand dahin jiremselj boloh ve

  23. nadad chinii bichsen emnelgiin ner, hayag, ytas ni heregtei bna.

  24. өнөрөө

    сайн байна уу асуух зүйл байнаа биений юм ирээд дууссаны дараа шавхарга нь эвгүй үнэртэй гараад байх юмаа шаргалдуу ирэхээс өмнө нь зүгээр цагаан юм бага зэрэг гардаг шт энэ ямар учиртай юм бэ хариулж тус болооч

  25. smile

    belgiin vv gj yg yu yum be yahaar gardag yum be deerh aagii t adil mah urgaad bhin ymar uchraas gardagiin medmeer bnaa mash yaraltai pls

  26. saraa

    sain baitsgaana uu ena sait ih zugeer sait yumaa. odoonii emneleguuded uzuulehed itgehed berh yum bnlee. hadad neg neg asuudal tohioldson yumaan bi sariin onmo nz zaluugaasaa salsan yumaa uchirni namaig ovchin avsan bn gd salsan. bi tegedb 3 ch emnelegeer orj buzuulsen bugd l moogontsort bn ulailttai bn gsn bi ooriigoo ovchtoil garah bh gj itgeed olon emnelegeer orson yumaa. teged laa em uusan ldaa gevch odoo biynii yum irheer zagatnaad bdag bolchloo . naidvartai emneleg baival helj ogch tuslaach humuusee.

  27. lily

    sain btsgaana uu? bi havdart 2 n.z ohintoigoo 3 uulaa uzuuleed umain huzuunii ulailt geed 3 uulaa tsahilgaanaar tuluulsen. odoo 20 honoj b,a. ehleed shargal yum garch b,sanaa daraa ni tsusan yum gardag yum b,a lee bid 3-iinh adil . sar garui boldog yum shig b,gaan. endees unshaad l oilgoloo. neleen hotsrogdson arga yum shig b,a. getel havdariin uudend udurt mash olon emegteichuud yag adil emchilgee hiilgedeg . uur tugs arga b,daggui l yum b,hdaa gej bodoj b,a. er ni abort hiilguulsen buh emegtei l urevseltei boldog yum b,a lee. gehdee bid 3-iinh emchid uzuultlee yamarch zowiurgui b,san. tegeheer deer bichsen odoo emchluulj ehleegui b,j tsus gardag gedeg ni nileen hundersen yum bish b,gaa l gej bodoj b,a. s,n uzuuleerei. odoo gaigui emleg geheer denduu mungunii hoinoos yawtsan. humuus ih oocherlohoor denduu haltuur uzne. jijig gazar geheer denduu bohir sanagddag. odoo yaltai bilee dee.

  28. bb

    hi lily.humuusees sain asuuj bgaad sain gazar emchilgee hiilgehgui dee.naadah chini tegej h tsus garah ysgui shdee.umain huzuu duranddag gazar ochood ooriinhoo nudeer harsan ni deer shuu dee,bi neg emleg spiral taviulah geed ochison tegsen yg bas ulailttai ehleed emchluul gesen,tegeed umain huzuugee emeer tulj emchluulsen,tsahilganaar tuleh muu gej bn lee,tegeed 10aad honog emchilgeend yvaad dara ni nogoo durangaaraa yvhad joohon heseg l ulailttai uldsen bsan tegeed nemej laa hiigeed 5 honogiin daraa spirlia taviulsan.tulj emchilsenii daraa heseg hugatsaa ongorood ooroo tolchood edgechihdeg ym bn lee.minii uzuulsen emneleg 19r horoolliin han uul duurgees uragch yvaad bdag nileen tom emneleg bgaa.G gedeg emchtei.end haygii ni todorhoi bichheer surtalchileed bn geed bh shig bn .yg unendeee negendee l heregtei ym helj bgaa sh dee.za chi tegeed yu ch gesen ochood uzehgui yu.emchluuleh eseh ni chinii l durshd te.amjilt!

  29. gg

    ghyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu

  30. bora bora

    sain bnuu? ta buhen ACE emnelegiig medeh uu? her sain gej bodoj bna,, bi sayhan tend ur hondolt hiilgesen,, odoo bieiin baidal mash sain bna…bas umain huzuu ulailttai gsn,, emchluuleh heregtei bna,, ymar emnelegt handwal deer we?

  31. hi

    Hi, Bora bora. Nadad ooriinhoo uzuulsen emegteichuudiin emnelegiin haygiig ogch tuslaach, pls

    Mash ih bayarlalaa

  32. saagii

    hi. ene site mash taalagdlaa. bi sayhan emchid uzuulsen chini umain huzuunii ulailttai bna gesen. tegeed tuleh emchilgee hiine gesen. tulehees oor yamar 1 emchilgee baidaggui yum bhdaa. meddeg hun baival tuslach. bas her ih ovddog bol

  33. t

    sain bna uu? ter Bayrsaikhan geed emchinhee emnelegiin haygiig oruulj ugj tus bolooch. sayhan minii hewliigeer bazalj uwduud.tesku uwchin namdah em uusan tgsn ahij uwduugui . EXO gor haruulsan chine yuch ilereegui zugeer bna gsn. ymig yaj medhew geed Setsengoo geed emnelegt mazokiin shinjilgee ugtul zag huiten bas urewseltei bna gesen. bi odoo haana handah ve yaj emchileh ve anh udaa iim asuudal tulgarch bna. bi nz zaluutai uneher zag huitentei bol tuund maan ch bas shinj temdeg ilerene gtl hewiin bga. Huwiin emneleguuded itgeh arga algaa emchilgee saitai naidwartai itged onshiluulchih emneleg bval bidend tuslaach.

  34. hey...

    sain bnu? ta buhnees neg yum asuuh gsen yumaa. Bi shinjligeegeer muuguntsurtei garsan bn .Tgeed laa hii geed daraa ni dahiad shinjilgee ugsun chin hundersen bn gne.Bur sonin yum urgatsan bn bi yah yestoi ve odoo neg em avch uuj bgaa. Bur setgel sanaagaar unaad bn.Haana uzuulvel sain yum bolo zuvulguu ugch tuslaach! Iim uvchtei bsan bol yaj zugeer bolson yamar shinj temdeg ilerj bsan be yaraltai helj uguuch pls

  35. hi

    hi,all. medeelel mash ih taalagdlaa. a-z hurtel oilgomjtoi goy tailbarlasan zuvluguu bn sh dee.ene heseg zuragtaar gardag bsan emch mun bn tee. sbn tv ch biluu dee. google deer bichihed l emnelegiin site garad irj baina shuu dee. ene emchiin zuvluguu mash ih taalagdlaa.

  36. oyu

    Sain bnuu. mash heregtei medeelel bn. bi yag odoo havdar deer shinjilgee ugchuud hariugaa huleej bgaa. namaig sharhtsi bn tulj emchilgee hiih baih gej bsan. bi neg sariin umnu neg hiviin jijeg emnelegt sharhnii emchilgee ai pi vi geed emchilgee hiilgesen tegeed esiin shinjilgee uguh geed havdar deer ochson chine aimaar sharh bna gsen. odoo bi havdar deer tulj emchilgee hiine gevel hiilgehgyi bsan ni deer yum bn. yag haana ochij emchilgee hiilgevel zygeer yum boloo nadad tuslaach.

  37. bur

    hi ih heregtei medeelel bn. bi sayhan emnelegt uzuulj spralaa awhuulsan.moogontsortei bsan. teed emchluuleed, urgeljluulj 3 sar sariin temdgiin ued hiine gesn,hamgiin gol u geh geed bn we geheer miniih spraltai ued belgiin haritsaand orohoor (gun hiilgeheer araasaa ch umuu) tsus garaad bsiim ldaa,tegeed uzuulehed zowhon mogontsor gesn. tegsn odoo spralaa awhuulsan chin belgiin hawitliin daraa tsus garsan heweeree bhiin,gehdee mash baga. ern bol bi ene ulaolt n yumuu gj odoo taamaglaj bnldaa,bi odoo ya,ar emnelegt uzuuleh we.ih l unete gagui gesn emnelegt n uzuulsen.tegseer bhad dutuu uzeed bhiin, ene chin ochnoon ih mongo bizdee,odoo sariin temdgee irheer dahij emchilgeegee hiilgene l geed bodood bgaa.bs l dutuu yum hiigeed bhin bolwuu, uuln bi jiremsen bolmoor bhiin. iimerhuu ulailttai ued jiremsen bolj boloh bolwuu.hajuugaar n emchilgeegee hiilgeed ch yumuu ah bol. ta buhen nadad tus bolwol ih sn bn bayarlalaa

  38. bur

    oo tiin bs ulsiin emnelguuded uzuulwel yah bol bur dordhuu esuul sainuu

  39. deegii

    Hi ene saitiig unshlaa shan sanagdlaa. Bi nohortei bolood 1 jil bj bgaa bolowch huuhedtei boldoggui uzuulsen chini uriin suwag 2 laa bimuu gsen onoshtoi eh nyalhast uzuulsen baahan garmonii em uulgasan, amin margad emnelegt ochson emchilgeend yaw gsen yawaagui bgaa l daa oor sain emneleg helj ogch tuslaach minii suwag zuun tal ni bituu baruun tal ni uzuur deeree bituu gsen neegdeh bolomjtoi bolow uu?

  40. mishka

    hi, ene udriin mend. bi turd jil garan bolj bna. hed honogiin umnu neg huviin emlegt uzuulsiin tegsen harin savnii urevselt gehiin. hamgiin sain emegteichuudiin emleg hna bdag ve. bi ali emlegt uzuulbel deer ve. hariu

  41. оюука

    оо
    надад эмчилгээг нь сайн бичээд өгөөч. заг хүйтэн өвчин л юм шиг байна. дээр нь умайн хүзүү улайлттай байдаг. надад туслаач эмчлүүлж бөйсан хүн байвал

  42. huslen

    utasnii dugaariig ni medhuuu

  43. huslen

    hamgiin sain emegteichudiin emneleg heleed uguuch
    eee busguichude

  44. bayar

    sariin temdeg ireed duussanii daraa 7 honogt saw belhuus orchmoor uwduud bna uwduh yedee dooshoo tsusarhag uilanhai garaad bna ene yuniih yum bol bi gadaadad bdag bolohoor emnelgiin tuslamj awch chadahgui bna sawnii ulailtiin ued ingej uwddug uu bi belgiin haritsaand orohgui udaj bna 8jil boljiin jildee 3-4 udaa belgiin haritsaand ordog bienii yum 26-29 honoj irdeg bienii yum irehdee zarim udur mash ih bas nujurhug buheltei bdag
    odoo 39 nastai nadad zuwulguu ugch tuslaach bayarlalaa

  45. tuna

    sain bna uu emchee minii asuultand hariulj ogohiig chin setgeleesee husej bna bi gadaada amidardag tegeed bgaa zobiuraa emchid uzuulsen doribitoi zul heleegui bas helnii asuudal bn
    bi nohorteigee belgiin ajil hiisnii daraa bas hiih ued bainga tsus garah ymaa ene yutai holbootoi be
    hariult huleej bna

  46. zolo

    sain baina uu? bi yum asuuh gesen yum aa. bi odoo 4 sartai hohuul huuhedtei. sayhan emegteichudiin emnelegt uzuulsen chini umain huzuunii shartai bna geh yum. hevliigeer jahan ovdood bsan yum l daa. tgd hohuul yum chini ged em ntr ugaagui. neo penotran gdg la 10g hisen. nemer bolku yum. ylgadas garah ni ihseed bh shig bna. yamar emchilgee hiilgeh ve. hariu huleej by

  47. oogii

    sain bna uu . bi neg yum asuuh gesen yuma ta buhen nadad tuslaach. minii beleg erthen maani aimaar zagatnaad tgd bur tsaashaaga umai huzuuruuge zagatnaad bj suuhiin argagui boltol zagatnaad bh yuma . bi tgd emnelegt uzuuleh gesen chin bienii yum maani irchihsen chin uzuulej chaddaggui ee
    yaj ene zagatnaad bgag arilgah be nadad tuslaach yu heregleh be . baij suugiin arga alga

Leave a Reply