Фиброаденом буюу хөхний булчирхайн хоргүй хавдар

Ерөнхий

Фиброаденом гэдэг нь хөхний булчирхайн булчирхайлаг нэхдэсээс үүсдэг нэгэн төрлийн хоргүй хавдар юм.

Шалтгаан
Харамсалтай нь одоог хүртэл фибриоаденом үүсэхэд хүргэдэг шалтгааныг нарийн тодорхойлж чадаагүй байна.

Илрэл
Фиброаденомыг гол төлөв эмэгтэй хүн өөрөө илрүүлдэг. Хөхний булчирхай дотор гөлгөр гадаргуу, тод ялгарсан захтай бөмбөлөг хэлбэртэй байдаг. Гол төлөв фиброаденом нь хөдөлгөөнтэй байдаг. Цөөнгүй тохиолдолд фиброаденом нь эрчимтэй томордог /хэдхэн сарын дотор хоёроос гурав дахин томрох/.

Фиброаденомыг хорт хавдар болон өөрчлөгддөг үү үгүй юу гэсэн асуулт эмэгтэйчүүдийн сэтгэлийг ихэд зовоодог. Энэ сэдвээр олон тооны судалгааны ажил бичигдсэн байдаг ч фиброаденомыг хөхний хорт хавдар болон өөрчлөгдөж байсан бүртгэлтэй тохиолдлууд нь өдрийн од шиг цөөн болохоор дийлэнх олонхын хувьд ноцтой эрсдэл бий гэж ярих үндэслэлгүй гэж үздэг аж.

Фиброаденомын дотор филлиод фиброаденом буюу навчин хэлбэрт хоргүй хавдар гэсэн бас нэг төрөл байдаг. Энэ нь эрчимтэй томорч, улмаар сарком буюу махангар / сарком буюу махангар нь өмөнгийн адилаар хорт хавдрын тоонд ордог/ болон өөрчлөгддөгөөрөө ялгаатай.

Нөлөө
Фиброаденом нь жирэмсний явцад ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй. Тиймээс жирэмслэлт нь фиброаденомыг авах мэс засал хийх заалт болдоггүй. Гэхдээ даавар буюу гормоны түвшин өөрчлөгдөсний нөлөөгөөр фиброаденом нь хэмжээгээр томорч болзошгүй гэдгийг эмч нар анхааралдаа авч үздэг. Тиймээс шаардлагатай гэж үзвэл авах мэс засал хийж бас болно.

Эмчилгээ
Өнөөдөр өрнийн болон дорнын анагаах ухааны ямар нэг эм бэлдмэл хэрэглээд фиброаденомыг арилгасан тохиолдолд албан ёсоор бүртгэгдээгүй байдаг.

Дараах тохиолдлуудад фиброаденомыг авах мэс ажилбар хийдэг, үүнд:

– өмөн болж өөрлөгдсөн байж болзошгүй гэсэн сэжиг. Учир нь үзлэг, маммограф болон эхо үзлэгийн явцад фиброаденом нь өмөнтэй төстэй байдал илрүүлж болно.
-фиброаденомын хэмжээ эрчимтэй томрох. Томоохон хэмжээний хавдрыг арилгасны дараа гоо үзэмжтэй холбоотой асуудал үүсдэг. Тиймээс эрчимтэй томрох үед нь хагалгаа хийснээр ийм асуудал үүсэхээс нь сэргийлнэ.
-эмэгтэй хүний гоо үзэмжид нөлөөлөх хэмжээтэй томорсон фиброаденом

Фиброаденомыг авах
Энэ зорилгоор хоёр төрлийн хагалгааг хийж болдог. Үүнд:
Энуклеаци (ховхолж авах) гэсэн хагалгааг нь хорт хавдар байхгүй гэдэг нь батлагдсан үе хийгддэг. Хэсэг газрын мэдээ алдуулалттайгаар хэдхэн см хэмжээтэй жижиг зүсэлтээр фиброаденомыг ховхлон авдаг. Ийм хагалгааны дараа үлдэх сорви нь тун бага, бараг анзаарагдахгүй.

Секторал резекц буюу хавдрыг ойролцоох эдийн /хавдjын ойролцоох 1-3 см хүртлэх эдийг/ хамт авах. Энэ хагалгааг фиброаденом нь өмөн болж хувирсан байж болзошгүй гэсэн үед хийдэг. Ийм хагалгаа хйисний дараах сорви нь анзаарагдахуйц.

Давтамж
Фиброаденом нь давтан үүсэх боломжтой ч давтан үүсэх нь тун ховор.

2 Comments

  1. pig

    ta nar hariu bichdeggvi l ym bnleshde.shal hudlaa

Leave a Reply