Дээд зэргийн үзлэг, үйлчилгээ үзүүлэх нарийн мэргэшсэн эмч нар Өвтөнүүдэд Израиль улсад өндөр чанартай, боломжийн үнэтэй эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг авахад туслах нь манай зорилго. IMS нь танд зориулан дараах үйлчилгээг санал болгож байна:
[tab: ЯАГААД ИЗРАИЛЬ ГЭЖ?]
Израиль эмчилгээний хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд аргачлалыг нэвтрүүлэгч орон гэдгээрээ нэртэй. Манай эрдэмтэд хөхний хавдар, цус харвалт, Паркинсон, Гепатит С болон хүйн үүдэл эсийн судалгааны орчинд тархмал хатуурал, өндгөвчийн эдийн шилжүүлэн суулгалт болоод бусад өвчнийг хамгийн үр дүнтэй аргаар оношилон, эмчилж байна.
Израиль давуу тал олонтой. Энд АНУ, Европоос мэдэгдэхүйц бага зардлаар дээд зэргийн оношилгоо, эмчилгээний үйлчилгээ авах бололцоотой. Өндөр түвшний технологийн тоног төхөөрөмж нь дэлхий дахинаа танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн.
Израиль өндөр жишиг бүхий эрүүл мэндийн үйлчилгээтэйгээс гадна, дээд зэргийн шаардлага хангасан анагаахын бааз суурь болоод судалгаа шинжилгээ, хамгийн сүүлийн үеийн эмнэлэгийн хангамж, эмч болон нарийн мэргэжилтнүүдийн хүн амын тоотой харьцах харьцаа нь тус улсыг хамгийн бага хүүхдийн эндэгдэлтэй (1,000 төрөлтөд 4), дундаж наслалт өндөр (эмэгтэй 81.8, эрэгтэй 77.6) орнуудын тоонд зүй ёсоор багтааж байна.
Израиль нь жилдээ 80 000 гаруй мянган мэс засал хийдгээс 1500 нь дэлхийн- ангилал түвшнийх. Үр шилжүүлэн суулгах, тулгуур эрхтнүүдийг орлуулан суулгах, тархины хагалгаа зэрэг чимхлүүр ажиллагаатай, нарийн техник технологи, ур чадвар шаардсан мэс ажилбаруудыг гүйцэтгэх боломжийг бүрэн хангаж чадсан эмнэлгийн үйлчилгээтэй.
Израилийн эмч, мэргэжилтнүүдийн цөөнгүй нь Өмнөд, Хойд Америк, Канад, Европ, тэр дундаа Орос Улсаас ирсэн, анагаахын томоохон сургуулиас эрдмийн зэрэг авч, Их Британи, АНУ-д мэргэжил дээшлүүлэн суралцсан дэлхийн хэмжээний гэх тодотголтой. Тиймдээ ч эмч, мэргэжилтнүүдийнх нь боловсруулсан эмнэлгийн программ хангамж, эмнэлгийн техник технологи, ашиглах горим нь өнөөдөр олон оронд өргөн ашиглагдаж байна.
[tab: IMS]
Хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан үйлчилгээ
IMS (Israel Medical Service) нь оношилгоо,мэс ажилбар болон эмчилгээний хамгийн тэргүүлэх арга ажиллагааг хэрэгжүүлж буй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий 18 тэргүүлэх анагаахын болон эрүүл мэндийн төвийг төлөөлдөг.
IMS нь дэлхийн хэмжээний чанартай үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ, тэдний үр хүүхдүүдэд хүргэхдээ хувь хүний хэрэгцээг хангасан, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор ангилсан нь:
- Нөхөн үржихүйн үйлчилгээ: эрэгтэй, эмэгтэйчүүдийн үргүйдэл, үр шилжүүлэн суулгах зэргээс эхлээд цэвэршил, төрөлт гм.
- Хүүхдийн эмчилгээ үйлчилгээ: тархи, цусны хорт хавдараас эхлээд нарийн багаж, чадвар шаардсан бүх л хагалгаа, эмчилгээ.
- Насанд хүрэгчдэд зориулсан эмчилгээ үйлчилгээ: эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох ясны сийрэгжилт, ташаан толгойн элэгдэл, яс ургалт, хоол боловсруулах, амьсгалын эрхтний хавдар, эмгэг; эрэгтэйчүүдэд элбэг тохиолдох зүрх судас, элэгний хавдар гм.
Мөн гэмтэл согог эмчлэх, хүнд өвчний дараах нөхөн сэргээх төв бий.
[tab: ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭ]
IMS нь тусгай үйлчилгээ үзүүлдэг. Таны төлөө санаа тавих, таны эрүүл мэндийн хэрэгцээг хангах болон таныг аль болох тохь тухтай байлгах нь бидний эн тэргүүний үүрэг юм. Жижиг гэлтгүй бүх л ажлыг тань уялдуулан зохицуулах юм уу асуусан асуулт бүрт тань хариулах IMS нь таны онцлогт тохируулсан үйлчилгээ үзүүлнэ.
Үүнийг хэрэгжүүлэхийн тулд, бид эрүүл мэндийн салбарт хэний ч санал болгож байгаагүй хувь хүний хэрэгцээнд нийцсэн дэлгэрэнгүй үйлчилгээний жагсаалт болон шийдлийг гаргасан. Манай үйлчилгээ болон олон улсыг хамарсан түншүүдийн маань сүлжээ нь үйлчилгээний дээд зэргийн үр өгөөжийг та бүхэнд баталж чадна.
IMS нь дараах үйлчилгээг багтаадаг:
- Израильд байх хугацаанд газрын бүх тээврийн үйлчилгээгээр ямар ч чиглэлд хангах
- Таны төсөвт нийцсэн зочид буудал, сууцаар хангах
- Израилийн Иргэний Агаарын Тээврийн компаний (ELAL)10%-ийн хөнгөлөлт. Бээжин-Тель Авив 2,4,7 гаригуудад шууд нислэгтэй.
- Сонирхсон асуулт бүрт тань ягштал хариулах англи, орос хэлтэй эмч, мэргэжилтэн, судлаач нараас бүрдэх эмнэлгийн хөтчөөр хангах. Орос хэлээр онош, эмчилгээний тэмдэглэлээ хийлгэх.
- Таны хүссэн чиглэлд Ариун газруудаар аялуулах
- Хөтөч хэлмэрчээр хангах
- Тусгай хоолны цэс
- Хүүхэд асрагч
- Бусад…
[tab: Хаяг]
Дээд зэргийн үзлэг, үйлчилгээ үзүүлэх нарийн мэргэшсэн эмч нар Өвтөнүүдэд Израиль улсад өндөр чанартай, боломжийн үнэтэй эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг авахад туслах нь манай зорилго. IMS нь танд зориулан дараах үйлчилгээг санал болгож байна:
Эрүүл мэндийн онцсайн төвүүд
IMS нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 18 эрүүл мэндийн төвийг төлөөлдөг. Танд ямар төрлийн эмчилгээ хэрэгтэй л байна тэр бүгдийг шийдэх шийдэл манайд байна.
Дэлхийд танигдсан эмч нар
Таны өвчин, асуудлыг Израилын тэргүүлэх эмнэлэг, салбарын дарга, профессорууд үнэ төлбөргүйгээр судлаж, үнэлгээ өгнө.
Зардал багатай эрүүл мэндийн халамж, үзлэг үйлчилгээ
Эмнэлэг нэг бүртэй байгуулсан IMS-ийн гэрээ, хамтын ажиллагааны үнэ төлбөрийн дагуу IMS-гээр үйлчлүүлэгч та бүхэн хагалгааг Израильд байж болох хамгийн хямд үнийг авах бололцоотой.
ВИП буюу тусгай үйлчилгээ
Тансаг, тухтай, тусгай үйлчилгээ. Хамгийн эхэлж бидэнтэй холбоо тогтоосноос эхлэн гэртээ харих хүртэл IMS нь танд, таны эрүүл мэндийн болон хувийн хэрэгцээнд, мөн таныг дагалдан явах ойр дотныхонд тань үйлчлэх болно. IMS-ийн ажиллагсад таныг Израильд байх бүхий л үеийн туршид халамжилж, үйлчлэх болно. Танд хэрэгтэй бүхэн бидний үүрэг хариуцлага байх болно.
Манай үзүүлэх үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.
“IMS” Компанийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар
Хаяг: Сүхбаатар Дүүрэг, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж
13-1-2
Утас/Факс: 354481, 99283288
Гэхдээ Израйл руу явж эмчлүүлэх бол хэнд хандах юм бэ??? Ямар нэгэн тодорхой хариу өгөх хэрэгтэй штээ!!!
Sain b.na u. Tanaid internet hayg b.dag bol haygaa ogoj tusalaach. Thanks.
sain bn u. Jargalaa medeelel avahiig husvel hayag gedeg deerh 99283288 dugaariin utas zalgaad hussen medeelllee avaarai.
yaaj holbogdoh ve???? ene utas bolohgui bna hariu ogooch pls
99283288 гэсэн утас болж л байна даа. наад утас руу гаа залгаад шаардлагатай мэдэллээ аваарай.