Төмсөгний усан хаван буюу гидроцеле

Ерөнхий

Төмсөгний усан хаванг анагаах ухаанд гидроцеле гэдэг (hydro – ус, kele- хавагнах гэсэн грек үгнээс үүсэлтэй). Энэ нь  төмсөгний хальсанд илүүдэл шингэн үүсч хуримтлагдахыг  хэлнэ. Хуухнагийн тухайн хэсэгт хэдэн мл -ээс эхлээд онцгой тохиолдод 1-3 л хvртэлх хэмжээтэй шингэн хуримтлагддаг.

Энэ өвчин нь  хүүхдvvдэд ч  насанд хүрэгчдэд ч харьцангүй их ажиглагддагтайгаа адил хялбар эмчлэгддэг.

Шалтгаан

Төмсөгний усан хаван нь төрөлхийн (хvvхдvvдэд) ба олдмол (гол тєлєв насанд хүрэгчдэд) байж болно. ХХ зууны эхэн үе хүртэл төмсөгний олдмол усан хавангийн зонхилох шалтгаан нь заг хүйтэн өвчин байв. Одоо бол гэмтлийн дараа ихэвчлэн үүсч байгаа боловч гол тєлєв бараг мэдэгдэхээргvй байдаг болохоор хүн тэр бүр анзаардаггүй.  Ийм гэмтлээс хойшхи 2-3 долоо хоногийн дараа хуухнаг -ын аль нэг хэсэгт өвчингүй хавдар үүсч аажмаар томорно.

Энэ vйл явц нь  өвчингvйгээр мєн ямар нэг хямралгvйгээр хэдэн жилийн турш vргэлжилж болдог бөгөөд ийм усан хаванг архаг гэж нэрлэдэг.  Төмсөг -ний усан хаван нь зєвхєн их том хэмжээтэй (онцгой тохиолдолд хүүхдийн толгой шиг хэмжээтэй ) болох vед л  шээхэд бэрхшээлтэй  болж, бэлгийн хямрал  vvсдэг.

Төмсөгний усан хаван нь  хvндрэл маягаар илрэх боломжтой. Жишээ нь: бөөр шилжүүлэн суулгах хагалгаа болон үрийн хураагуур судас өргөсөх өвчний эмчилгээний дараа. Төмсөгний хурц усан хаван (урвалжит) нь заг хүйтэн, сүрьеэ, төмсөгний дайврын үрэвсэл гэх мэтийн өөр ноцтой өвчнийн суурин дээр vvсэх нь олонтаа байдаг.

Оношлогоо

Төмсөгний усан хаванг оношлоход ч эмчилэхэд ч бэрхшээл гардаггvй. Эрэгтэйчүүдийн эмч тухайн євчнийг эр бэлэг эрхтний энгийн үзлэгээр тодорхойлдог. Усан хаванг оношлоход хуухнагын эрхтнүүдийн хэт авианы шинжилгээ нь илvv нарийн мэдээлэл єгдєг бөгөөд  хавангийн шингэний хэмжээг тодорхойлох мєн  төмсөг болон тvvний дайвруудын  байдлыг  дvгнэх боломжтой.

Эмчилгээ

Төмсөгний усан хаван нь єєр бусад өвчний vр дагавар байх тохиолдолд ( үрэвсэл, заг хүйтэн ба бусад) эхлээд эдгээр зовиурыг эмчилэх шаардлагатай. Бусад тохиолдолд мэс заслын эмчилгээ хийнэ.

Гэхдээ 1-1.5 настай хvvхдэд  (төрөлхийн  усан хаван) хагалгаа хийдэггvй.

Бага хэмжээний хуримтлагдсан шингэн нь ямар нэгэн хүндрэл vvсгэдэггvй. Гэвч хавангийн эзэлхvvн том хэмжээнд хvрч  биеийн идэвхтэй хєдєлгєєн болон бэлгийн амьдралыг хүндрүүлэх боломжтой. Түүнээс гадна хаванг цаг тухайд нь эмчлэхгүй бол төмсөг хатингарших болон эр эс боловсруулалт эргэж нєхєн сэргэхгvйгээр алдагдах эрсдэлтэй.

4 Comments

  1. 700

    yaj emchleh ve ……… her hyrdan tysmaa sn bn tyslaach ..

  2. 700

    haana handah ve

  3. Ene ued 1-emneleg urologiin cabineted handana

  4. hey naizuudaa ene uwchnii talaar yu medeh ve bi tustsan hedench udaa tegeed eniig emchileh taria bolon dawhar em uusan tegsn hediich daraa ni mash hurdan sedereed bna yah ve hariu zaawal bicheerei bas tuslaarai

Leave a Reply