Тээрхийн арьсны нарийсал буюу фимоз

Ерөнхий

Тээрхийн арьсны буюу эрхтний толгойн хэсгийг бүрхэж байдаг арьсны нарийслыг анагаах ухаанд Фимоз гэж нэрлэдэг. Энэ нь  янз бүрийн vе шаттайгаар илэрч болно. Хамгийн хөнгөн хэлбэрийн үед тээрхийн арьс хvндрэлтэйгээр шамарч хөвчрөлийн үед бэлэг эрхтний толгой дөнгөж ил гарах ч бэлэг эрхтэн тайван байдалд  байхад амархан ил гарч байдаг.

Хүнд шатанд шээх vеэр шээс эхлээд хуримтлагдаад дараа нь дуслаар ялгарч гардаг. Энэ өвчин эрчүүдийн 2-3%-д  тохиолддог.

Шалтгаан

Гурав хүртэлх насанд тээрхийн арьс бэлэг эрхтний толгойтой “наалдсан” мэт байгаад яваандаа салж эхлэх бөгөөд зургаан нас гэхэд толгой нь түүний хязгаараас  бvр гарчихсан байдаг.

Тээрхийн арьсны нарийслын шалтгаан нь тодорхой бус. Гэхдээ зарим нэг мэдээллээр энэ өвчин удамшлын гаралтай бие махбодийн холбогч эдийн дутагдалтай холбоотой байж магадагүй юм байна.

Фимоз нь хүүхэд наснаас хадгалагдаж, эсвэл бэлгийн боловсролтын vйл явцад үүсэх боломжтой. Энэ үед бэлэг эрхтэн ба тээрхийн арьсны хөгжлийн хооронд үл нийцэл бий болж, тээрхийн арьсны амсар нь маш нарийн явцуу байх бєгєєд толгой ил гарахад бэрхшээлтэй, эсвэл боломжгvй болдог.

Фимозын vр дагавар нь  баланит ( баланопостит ) үүсэх шалтгаан болж болно.  Энэ нь бэлэг эрхтний толгой ба тээрхийн арьсны үрэвсэл юм. Мөн эсрэгээр баланит нь  тээрхийн арьсны нарийслын шалтгаан байж болно.

Явц

Фимозын үед бэлэг эрхтэн хөвчрөхөд толгой нь томорч тээрхийн арьс татагддаг  аюултай. Ингэснээр жижиг язрал урагдал үүснэ. Тэр нь жижиг хэмжээтэй байдаг болохоор цус гарахгүй, ямар ч санаа зовох зvйл гарахгvй. Гэвч эдгэрэхэд нь бичил сорви үүснэ. Сорвижсон эд нь уян чанараараа тээрхийн хэвийн арьснаас харьцангуй сул. Иймээс шинээр сорви үүсэх болгонд тээрхийн арьс улам бүр нарийсах ба  өөрөөр хэлбэл өвчин даамжраад л байдаг.

Фимоз цаашаа даамжирсаар тээрхийн арьс бэлэг эрхтний толгойтой наалдаж болзошгүй. Энэ нь ямар нэг онцгой эвгүй мэдрэмж төрvvлэхгvй боловч  бэлэг эрхтний толгойг гаргах оролдлого хийх үед хүчтэй өвдөж, цус алддаг.

Фимозтой бол хүн бэлгийн хавьталд орох эсвэл гар хангалга хийх vеэр  бэлэг эрхтнийх нь толгой тээрхийн арьсанд хавчигддаг парафимоз гэгч үүсэх эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй.  Бэлэг эрхтний толгой тээрхийн арьснаас ил гарсны дараа  хэвэндээ буцаж орж чаддаггvй. Өєрєєр хэлбэл толгой хавчигдаж цусан хангамж нь  алдагдана.  Үр дүнд нь бэлэг эрхтний толгойн эдийг үхжил үүсэх аюултай тул парафимозын vед  яаралтай эрэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй.

Ариун цэврийн дэглэм хангалттай сахиагvйгээс бэлэг эрхтний толгой ба тээрхийн бактерийн, вирусын гаралтай үрэвсэл ( баланит) үүсэх боломжтой. Учир нь  бэлэг эрхтний хуримтлагдсан нэалдац (смегма) амархан үрэвсдэг. Иймээс тээрхийн арьсны нарийсалтай vед  бэлэг эрхтнээр бvхэлд нь тархсан євдєлт мэдрэгдэн шээх үед ихсэж, тээрхийн арьсны амсраар идээ гарч, энэ амсрын дотор тал болон эргэн тойронд нь тав тогтож байвал танд vрэвсэл үүсээд эхэлчихсэн гэсэн үг бєгєєд ойрын хугацаанд  эрэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шаардлагатай болжээ гэсэн vг. Хэрэв эмчид үзүүлэлгүйгээр өвчнийг хэт даамжруулбал бэлэг эрхтний өмөнтэй болох эрсдэлтэй хүмүүсийн тоонд багтаж байна гэсэн vг.

Бэлэг эрхтний толгой болон тээрхийн арьсны үрэвслээр євдєх магадлал нь чихрийн шижингийн үед ихэсдэг. Энэ нь шээсэнд агуулагдах сахар нь  бактер үржих тэжээллэг орчин бий болгож өгдөгтэй холбоотой.

Эмчилгээ

Тээрхийн арьсны нарийсалтай үед хүндрэл гарахыг нь хvлээлгvйгээр эрэгтэйчүүдийн эмчид цаг алдалгүй хандах хэрэгтэй. Фимозын эмчилгээний үндсэн бөгөөд цорын ганц арга нь зvслэг (арьс тойруулж  авах ) бөгөөд  тээрхийн арьсыг хэсэгчлэн ба бүхлээр нь авдаг мэс засал юм. Урьд нь  эмийн эмчилгээ хийх оролдлогууд байсан боловч  энэ нь онцгой vр дvн єгдєггvй болох нь практик дээр илэрсэн юм.

17 Comments

  1. энэ фимоз өвчний талаар яг хэнд хандах вэ? мэддэг хүн байвал холбогдох арга хэлээч.

  2. kkk

    болдоо, эхлээд эрэгтэйчүүдийн эмчид /андрологич эмч/үзүүл. Тэгэхээр эмч аяндаа мэс заслын эмчид хандах шаардлага байгаа эсэхийг хэлээд өгнө өө. Мэс засал хийлгэх шаардлагатай бол айгаад байх зүйл ер байхгүй. Манай казахууд гэх мэтийн лалын шашинтай олон зуун сая хүмүүсийн жил болгон хийлгэж байдаг тээрхий арьсыг тайрах, буюу манайхны ярьдагчлан хөвч хөндөх гэдэг мэс заслыг хийнэ. Өөр элдэв юм байхгүй.

  3. kkk

    гэхдээ мэдээж фимозыг дагалдсан өөр эмгэг байгаа бол бас түүнийг нь эмчлэх нь ойлгомжтой.

  4. зөвлөгөө өгсөнд баярлалаа

  5. boldoo

    eregteichuudiin sain emneleg hna bdag ve yaraltai heleed uguuch

  6. ээгий

    bi yg enentee adil pimoztoi nadad uneheer hetsuu baidag udahgui mes zasald oroh bh

  7. bayar

    ymar emnelegt handbal deer bee yaraltaa hariu bicheed ogooch

  8. haagii

    garidmanlai gdg emneleg emneleg modnii 2 biluu ih delguuriin tend bdiin tend l sain emneleg bgaa

  9. sainaa

    tgd huwch hunduulehed her ih uwwddug ym bl jaahan augaad bna daraa ni bs ynz buriin zobiur bdag ym boluu humuusee

  10. bat

    teheer zaawal mes zasal hiilgeh heregtee gsen ug yum bn tiimuuu . tgd hiilee gehed owdoh bolow uuu . bs aimaaar yumaaa . meddeg hun bwal heleeed ogooch .

  11. bobo

    minii erhtenii tolgoi ih tom tgd jiriin uedee zuger shamraad huvchirsun uede erusu shamrahgui um ene n ene fimoz gdg uvchinte holbootoi bolov uu? bi belgiin haritsaand orj uzeegui 19n nastai

  12. G

    Ene mes zasald orj bsan hun bwal her ih uwduh talaar heleed uguuch… ? ? ?
    Hiilgeh geheer aigaad baih ym… ymar negen zowiur bol bhk l dee… Nasaaraa Pimoz-toi ywbal yadiin ?

  13. Балбар

    Би энэ хагалгаанд орж байсан. Тэгээд арьсаа авахуулсны дараа ч бас их хурдан тавиад бхын яахуу

  14. Балбар

    Өвдөж шалихгүй ээ. Хөнгөн хагалгаа юм бнлээ.Өвчин намдаагч хийгээд таслаал буцаагаад оёно.

  15. мшмш

    ene tegeed une hols ni er ni hed orchim bh ve haaguur gaigui emneleg bgaa ve tuslaach humuusee

  16. zochin

    ene haldvart uvchin bish biz dee. emegteid haldahgui biz de?

  17. gansuh

    hi bi odoo 30t 2 jiliin umnuus ue ue ingeh bolloo nadad tuslaach

Leave a Reply