Кесар хагалгаа хийлгэсний дараах жирэмслэлт ба төрөлт

Кесар хагалгааны тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан. /энэ талаар энд дараад уншиж болно/ Энэ удаад кесар хагалгаа хийлгэсний дараах дахин төрөх боломжийн тухай мэдээллийг хүргэж байна.

Ерөнхий

Нэгэн үе кесар хагалгаа нь онцгой үед хийдэг тийм ч амар биш хагалгаа байсан. Гэвч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр энэ хагалгаа нь худалч хүнд бол төрөлтийг шийдэх бараг стандарт арга болж хувираад байгаа. Кесар хагалгаа хийлгэхээс өөр аргагүй болсон үед л хийлгэдэг байсан цаг өнгөрч. Заавал хийлгэхээс өөр аргагүй байсан, эсвэл ятгалганд ороод кесар хийлгэсэн үү гэдгээс үл хамаараад кесар хагалгааны дараа дахин жирэмслэх, төрөх тухай асуудал олон олон эмэгтэйчүүдийг анхаарлыг татаж байдаг.

Кесар хагалгааны дараах давтан кесар хагалгаа

Саяхныг хүртэл эмч нар анх кесар хагалгаа хийж төрж байсан бол дараагийн удаад жам ёсны төрөх замаар төрөх боломжгүй, заавал дахин кесар хагалгаа хийж төрөх ёстой гэдэг байсан. Тэгээд ч умай дээр үүсэх сорви хангалтгүй болох аюул нь дараа дараагийн жирэмслэлтийн үед улам нэмэгддэг. Ингэснээр дараагийн жирэмслэлт болон мэс ажилбараар төрөх нь эх, хүүхдийн аминд улам л аюултай болдог.

Тиймээс хоёр, гурав дахь кесар хагалгааны дараа цаашид ахин жирэмслэхээргүй болгох саналыг эхэд тавьдаг байсан. Харин сүүлийн үед давтан кесар хагалгаа хийх тухайд анагаах ухаан арай өөр суурьнаас хандах болсон. Урд нь кесар хагалгаа хийлгэж байсан эмэгтэйчүүдэд давтан кесар хагалгаа хийх зайлшгүй шаардлага гарах нь цөөнгүй ч дийлэнх нь хэвийн төрөх боломжтой төдийгүй тэгэж ч төрөх ёстой гэж үзэх болсон.

Хоёр дахь удаад зөвхөн кесар хагалгаа хийхээс өөр замаар төрөх аргагүй тохиолдлууд үнэхээр байдаг. Эхний бие махбодийн бүтцээс шалтгаалаад эхний удаад кесар хагалгаа хийхэд хүргэсэн зайлшгүй заалтууд байж болно. Жишээлэхэд анатомийн хувьд уйтан аарцаг, бага аарцагны гажиг, ясны ургацаг г.м. Эсвэл эхийн өвчин эмгэг байж болно. Жишээлэхэд, тархи нугасны хүнд гэмтэл, өндөр зэрэгтэй холын харалган, нүдний эвэрлэг бүрхүүл ховхорсон г.м. Ийм зүйлс байгаа бол хоёр дахь удаадаа ч кесар хагалгаагаар төрөхөөс өөр аргагүй.

Олон урагт жирэмсний үед жам ёсны төрөлт нь маш хүндртэй, эсвэл хүүхдийн амь насанд аюул учруулалгүйгээр жам ёсоор төрөх боломжгүй байх нь бий. Ийм үед мөн л дахин кесар хагалгаа хийхээс өөр аргагүй. Үүнээс гадна хэт өндөр даралт, чихрийн шижин гэсэн зарим өвчний үед кесар хагалгаа хийх заалттай.

Эхний кесар хагалгаа хүндрэлтэй болсон, эсвэл кесар хагалгааны дараа умай дээр үлдсэн сорви нь хангалтгүй байгаа бол давхин кесар хагалгаа хийнэ.

Кесар хагалгаа хийлгэснээс 2-3 жилийн хүрэхгүй хугацаанд дахин жирэмслэсэн, эсвэл кесар хагалгаа болон дахин жирэмслэлтийн хооронд аборт буюу үр хөндөлт хийлгэж байсан тохиолдолд дахин кесар хагалгаа хийлгэнэ. Учир нь аборт хийхэд умайн ханыг хусч оёдлын сорви нимгэрснээр цаашид хангалтгүй болж болно.

Үүний дээр давтан кесар нь гүйцэтгэлийн хувьд эхний кесар хагалгаанаас илүү нарийн, хэцүү хагалгаа байдаг. Давтан кесар хагалгааны дараа сарын тэмдэг ирэх үйл ажиллагаа алдагддагтай холбоотойгоор хийлгэсэн эмэгтэйчүүдийн 40% нь л жирэмслэх боломжтой болдог байна.

Харин хоёр дахь удаад жам ёсоор төрсөн эмэгтэйчүүдийн дунд энэ үзүүлэлт нь илүү өндөр байдаг аж. Давтан кесар хагалгаа нь давсаг, шээсний судал, гэдэсний шарх зэрэг хүндрэл үүсгэх нь цөөнгүй. Мөн сорвины орчим холбоос үүсэхтэй холбоотойгоор эд эрхтэний анатомийн хэвийн уялдаа холбоо алдагдаснаас үүдсэн хүндрэл гардаг. Үүнээс гадна цус багадалт, умайн салстас, аарцагны хураагуур судасны нөжрөлт зэрэг хагалгааны дараах хүндрэл үүсэх давтамж нь нэмэгддэг.

Давтан кесар хагалгаа нь гипотоник цус алдалт буюу умайн агших чадвар суларснаас үүдсэн цус алдалт үүсэх эрсдэл нэмэгддэг. Энэ мэтээс үүдэн давтан кесар хагалгаа хийлгэх нь сонголт бус харин зайлшгүй тохиолдолд хийж болох зүйл гэж болно.

Зайлшгүй кесар хагалгаа хийх заалтанд өмнө нь, анхны удаа кесар хагалгаа хийхэд хүргэсэн заалтуудаас гадна умай дээрх тууш сорви, ихэс нь сорви руугаа түрүүлж байрласан, умайн сорвины орчим булчингийн бус харин холбоос эд давамгайлсан зэрэг заалтууд орно. Үүнээс гадна хоёроос олон удаа кесар хагалгаа хийлгэсэн ердийн замаар төрөх хориотой. Энэ бүхнээс гадна эмэгтэй өөрөө ердийн замаар төрөхөөс эрс татгалзсан үед кесар хагалгаа хийнэ.

Кесар хагалгааны дараах ердийн төрөлт

Умай сорвитой, тэр нь задарч, эх хүүхэд хоёуланд нь аюултай байдал үүсэх магадлал байсаар атал яагаад заавал ердийн төрөлтөөр төрөх гээд байгаа юм бэ гэсэн асуулт тавигддаг. Юуны өмнө анхны хүүхдээ кесар хагалгаагаар төрүүлсэн эхчүүдийн 60-85 % нь дараагийн удаад ердийн төрөлтөөр төрөх боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Ингэхдээ анхны удаад кесар хагалгаа хийлгэхэд хүргэсэн онош нь давтагдаагүй эмэгтэйчүүдийн хувьд ердийн төрөх магадлал нь өндөр. Жишээлэхэд анхны удаад өгзөг түрүүлсэн байсан бол хоёр дахь удаад хэвийн байрлалтай г.м. Мөн урд нь ердийн төрөлтөөр төрж байсан эмэгтэйчүүд. Ингэж кесар хагалгааны дараа ердийн төрөх гэж олон шалтгаан эмэгтэйчүүдэд байдаг.

Зарим нь төрөх үйл явцыг бүхлээр нь мэдэрч үзэхийг хүсдэг. Заримынх нь хувьд давтан кесар хагалгаа хийлгэх нь ердийн төрөлтөөс илүү эрсдэлтэй байж болно. Өөр зарим нь хагалгааны дараа нөхөн сэргэх өвдөлт, эвгүй мэдрэмжээр дүүрэн урт удаан үйл явцыг ахин мэдрэхийг хүсэхгүй байх г.м.

Ердийн төрөлтийн үед цус алдах, халдвар орох, судас бөглрөөх эрсдэл бага. Нярай хүүхддэд амьсгалтай холбоотой асуудал үүсэх магадлал бага, орчин тойрондоо илүү сайн дасан зохицдог. Ердийн төрөлтийн дараа сүү орох нь хурдан, нярай хүүхэд хөхөө хөхөх нь сайн байдаг. Кесар хагалгааны үед хийсэн зүсэлтийн төрөл нь дараагийн удаад ердийн төрөлтөөр төрөх боломж байгааг эсэхийг ихээхэн тодорхойлно.

Сонгодог буюу хүйнээс аарцаг хүртэл хийдэг зүсэлтийг орчин үед бараг ашиглахаа больсон. Учир нь цус алдах, халдвар орох, дараагийн жирэмслэлтийн үед сорви нь шаардлага хангахгүй болдог. Сонгодог босоо зүсэлт нь умайг урагдах эрсдлийг ихээхэн нэмэгдүүлдэг. Харин доод хэвтээ зүсэлтийн үед дараагийн жирэмслэлтээр ердийн төрөлтөөр төрөх магадлал ихээхэн өндөр. Ийнхүү сорвитойгоор төрөхөд умай / сав  урагдах нь хамгийн том эрсдэл. Ийм эрсдэл 1-2% байдаг ч ямагт анхаарч байх хэрэгтэй.

Умайн/савны сорвитой буюу кесар хагалгаа хийлгэсэн эмэгтэйчүүдийг ердийн төрөлтийг түргэсгэх эм тариа нь умайг задрах эрсдлийг эрс нэмэгдүүлдэг гэж олон мэргэжилтнүүд үздэг. Тиймээс ийм төрөлтийн үед окситоцин зэрэг бэлдмэлийг маш болгоомжтой хэрэглэхийг зөвлөдөг. Анхны кесар хагалгааны дараа ердийн төрөлтөөр төрөхийг хүсч байгаа бол анхнаасаа энэ талаарх эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Ингэхдээ кесар хагалгаа хийлгэж байсан эхчүүдийг ердийн аргаар төрүүлж байсан туршлагатай эмчтай уулзах хэрэгтэй.

Ердийн төрөлтийн үеэр кесар хагалгааны сорви задарч болзошгүй ч эмч нар яаралтай арга хэмжээ авч, задарсан даруйд кесар хагалгаа хийвэл ноцтой асуудал үүсэхгүй байх боломжтой. Тиймээс умай дээрээ сорвитой ердийн төрөлтийн үед шаардлагатай үед кесар хагалгаа хийж эх, хүүхдийн аврах эмч нар бэлэн бэлтгэлтэй нөхцөлд хийхийг хамгийн зөв гэж үздэг. 2000-2003 оны хооронд кесар хагалгааны дараа дахин төрсөн 34 мянган эмэгтэйчүүд дээр хийсэн судалгааг 2004 онд гаргасан байдаг. Ингэхэд 18 мянган эмэгтэйчүүд умай дээрээ сорвитой ч ердийн замаар төрөхөөр шийдсэн байхад 16 мянга нь дахин кесар хагалгаа хийлгэсэн байна.

Ингэхэд ердийн төрөлтөөр төрөхөөр шийдсэн эмэгтэйчүүдийн 74% нь хүндрэлгүйгээр төрж, 16% нь яаралтай кесар хагалгаа хийсэн байна. Мөн 0,7% нь умай нь урагдсан, долоон хүүхдэд умай урагдасны улмаас үүдэн хүчил төрөгчийн дутагдалд орж тархины гэмтэл гэсэн онош тавьж, 2 хүүхэд энджээ.Эхийн эндэгдлийн хувьд давтан кесар хагалгааны үеэр эндсэн эмэгэтйчүүд нь ердийн төрөлтийн үеийнхээс хоёр дахин их байжээ /7:3/.

Үүнээс үүдээд судалгааг явуулсан мэргэжилтнүүд нь умай дээрээ сорвтойгоор ердийн төрөлтийг сонгож байгаа эмэгтэйчүүдийн хувьд төрөл бүтэлгүйтэх эрсдэл нь давтан кесар хагалгааныхтай харьцуулахад ердөө 0,046% өндөр гэсэн дүгнэлт хийсэн байна. 2006 онд Annals of Family Medicine-д гаргасан судалгаанаас үзвэл кесар хагалгаа хийлгэсний дараах ердийн төрөлт ба давтан кесар хагалгаа хийлгэх үеийн эхийн эндэгдэл нь ойролцоо. Хүүхдийн эндэгдлийн хувьд ч мөн адил гэсэн байна.

Харин 1,5кг хүрээгүй жинтэй хүүхдүүдийн хувьд сорвтой умайтай ердийн төрөлт нь давтан кесар хагалгаанаас илүү осолтой гэжээ. Кесар хагалгааны дараах ердийн төрөлтөнд бэлдэхдээ үүнд чинь нааштайгаар, эсвэл сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс байдаг гэдгийг тооцож үзэх хэрэгтэй.

Эерэг хүчин зүйлс:

– Нас 40 хүрээгүй

– Багаар бодож нэг удаа ердийн төрөлтөөр төрж байсан, эсвэл умайдаа сорвитойгоор ердийн төрөлтөөр төрж байсан

– Түргэсгэх эм хийлгүйгээр төрөлт өөрөө эхэлсэн

– Анхны удаад кесар хагалгаа хийх заалт болсон онош давтагдаагүй

Сөрөг хүчин зүйлс:

– Хоёроос олон удаа кесар хагалгаа хийлгэж байсан

– Жирэмсний хугацаа 38-40 долоо хоногоос бага

– 4кг-аас илүү том хүүхэд

– Төрөлтийг түргэсгэх эм хэрэглэх

Санамж

Кесар хагалгааны дараа ямар аргаар төрөхөөр шийдэснээс үл хамаараад өөрийн болон хүүхдийн амь насны өмнө хариуцлага хүлээж байгаагаа ухамсарлах хэрэгтэй. Энд гарсан бүхэн ерөнхий зүйлс бөгөөд эцсийн шийдвэр яаж гарахыг тухайн эмэгтэйн хүсэл, биеийн байдал, хэвлий дэх хүүхдийн байдал, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн туршлага ба хариуцлага, ар гэрийн хүсэл гээд бусадтай огтхон ч адилгүй олон хүчин зүйлс нөлөөлнө гэдгийг анхаараарай.

Монголын үрс маш олон болтугай.

76 Comments

  1. saikhnaa

    Ikh sonirkholtoi bnaa, kharin neg ym asuumaar bn , manai mongol emnelegt kesar khagalgaanii daraa yrdiin toroltoor torson , toruulsen tokhioldol khir ikh baidag bol ,
    ankhnii torolt kesaraaar torood / urag tom, 3kh950 geseg shaltgaanaar / dakhin toroltoo yrdiin zamaar torson khun baival ene tukhaigaa bicheech.

  2. эх

    Хэрэгтэй мэдээлэл байнаа, гэвч энэ судалгаа хаанахын хэдэн оны судалгаа вэ? Эх сурвалж тодорхойгүй юм. Мэдээж Монголынх биш байна. Манай 1-р төрөхөд бол эхнийх кесар бол 2 дахиа өөрөө төрөх боломжгүй гээд л хагалгаа хийгээд байгаа. Ер нь эхний кесарын дараа эмчийн хяналтанд явж байгаад өөрөө төрсөн эх байна уу? Байвал хаана яааж төрөвөө? Эхлээд жирэмсний хяналтанд оровуу гүй юу л давтан кесар шүү гээд л эмч нар бүгд хэлдэг. Хөдөө ч юмуу хэлэхгүй явж явж төрөх процесс эхэлчихсэн хойноо эмнэлэгт очоод л золоор өөрөө төрдөггүй юм бол Монголд дахиад хагална л гээд байгаам даа

  3. saraa

    Эхний төрөлт кесар бол Хоёр дахь удаад заавал кесар гээд л байдаг шүү дээ. Энийг монголын эмч нар мэддэггүй биш л баймаар юм. Өөрсдөө хариуцлагаас айдаг юм уу яадаг юм. Миний хувьд 4 хүүхэдтэй болохыг хүсч байгаа ч эхний төрөлт /ус нь гараад өвдөлт өгөхгүй их удсан/ кесар-р төрсөн. 2 дахиа өөрөөрөө төрөхийг хүсч байна гэж хэлсэн боловч болохгүй гээд дахин кесар хийсэн одоо чамд 1 л төрөх боломж байгаа шүү гэж хэлсэн. Ийм л байна даа.

  4. turbo

    http://www.annfammed.org/ ийшээ ороод үз

  5. aagii

    manai ehner 37 nastai 2 udaa kesar hiilgej tursun.2001,2004 onuudad.odoo bid 3 dahi huuhdee gargah gej baigaa.jin ihtei bolood bna.suugaa ajiltai.bidend buh taliin zuvluguu uguurei.

  6. нараа

    би 2 хүүхэдтэй 2 дахь хүүхэд маань 3 сар хүрч байна . 2 ланд нь хийсвэрээр төрсөн. 2 дахь хүүхдээ өөрөөрөө төр гэсэн боловч би айгаад ч гэх юм уу хийсвэр хийлгэсэн . би увсад амьдардаг л даа манай энд хийсвэр хагалгааны өөрөөрө төрж чадах бол болдог .миний таньдаг олон хүн тэгсэн . хотод яагаад зөвшөөрдөггүй юм бол .

  7. Ira

    Bi 2006 ond kesaraar anh udaa tursun. Namaig turuhud havan ihtei hojuu hordlogo gedeg shaltgaanaar kesar hagalgaa hiisen. Tegeed huuhed maani 4 honood l ungurchihsun. Huuhdiig mini tursnuus hoish nadad amluulaa ch ugui bi hagarhai gedestei 4 davhart ekvatort bgaa huuhed deeree ochij bsan geed bod doo. Uneheer hund bgaa biz. Uuniig bi emch nariin l hariutslaga muugaas gej bodson.Minii huuhed saraa guitseej garsan. Jin ni bolomjiin garsan ter bitgii hel ter uyed nadtai hamt daralt, havan ihtei geed neg 32toi egch kesaraar turj bsan. Ter egchiin huuhed bur dutuu garsan murtluu hun bolj l bsan yum daa. Bi end yu heleh geed bn gehleer tuunees hoish 3 jil ungurluu. namaig emch nar 2-3 jildee jiremselj bolohgui gesen. Odoo bi 3 jil bolson bolohoor bi huuhedtei bolmoor bn. Ene deer ih aimaar yumnuud bichsen bhiin. Hervee uuruuruu turuh bolomjtoi bol uuruu l turmuur bn. Humuusiin amnaas sonsood bhad manaih 1 udaa l kesaraar turvul daraagiin udaa kesaraar turdug gesen oilgolt bgaad bdag uuniig ali boloh zuv talaas ni sudalj taniltsuulaa ch

  8. золоо

    Би 2006 онд Орхон аймагт кесар-р төрсөн. Одоо 9сард дахин төрөх гэж байгаа.Анхны төрөлт маань ураг том(4050г), хожуу төрөлт(28нас)гэсэн шалтгаанаар кесар хийсэн. Хагалгааны дараа маш их хэмжээний цус алдсан болохоор маш цус багадалттай болсон.
    Энэ бол цэвэр эмч нарын буруу гэж би боддог. Хагалгааны өмнө цусны шинжилгээ өгч цусны бүлэгнэх чадвар сайн гэж үзээд л хагалгаанд орулсан баймаар юум. Гэтэл цус бүлэгнэх чадвар муутай байснаас цус алдсан гэсэн дүгнэлт гаргасан.Одоо 2дахь төрөлтөө Улаанбаатарт төрөх бодолтой байна.Дахин цус алдвал яанаа гэхээс би их айж байна.Кесар хийлгэж төрсөн ээжүүдээс асуух нэг юум байна. Хагалгааны дараа шавхаргыг нь сайн гаргах гэж тэгдэг юумуу давсаг орчмыг маш хүчтэй базсан уу? Минийхийг хөх няц болтол базлаад байсан. Маш их өвддөг юум байна лээ. Дэндүү их базсанаас болж би цус алдсан байх гэж бодоод байгаа.Яг юунаас болсоныг бурхан л мэдэх байх даа.

  9. Кесарын дараа өөрөөрөө төрөх нь одоо хэвийн болсон. Харин эрүүл байж, сайн идэж уух нь маш чухал.

  10. Lkhagvamaa

    bi 3 huuhedtei 3-uulaa hiisvereer tursun, odoo ahiad jiremsen , lamaas asuusan chin zugeer geed ahiad hiisvereer turuh sanaa bna, yah boloo gej aij l bna l daa gehdee sayhan aav maani unguruud lamdchihsan chin aaviin suns geed nuhur maani gargaad uguuch geed saldagguiee, yah vee, emch hun bval heleed uguuch…baga maani 1.7 sartai, gedsen deh baby maani 2 sard turnu…

  11. Lkhagvamaa

    4 dehee hiisvereer turj boloh boluu? umnuh n 3-uulaa hiisver

  12. nara

    hi. Золоо-д хэлэхэд би 2005 онд бас Орхон аймагт хийсвэрээр торж байсан. Гэхдээ миний сав хэвлийг тэгж базалз… цус алдсан асуудал гараагүй шд. Яагаад чамайг тэгсэн юм бол оо?. Үнэхээр болдог бол 2 дахиа өөрөө л төрүүлмээр байна.Тэгээд 4 хүүхэдтэй болмоор байна. Эмч нар 3 л төрөх боломжтой гэдэг. Энэ талаар сайн мэдэх хүн байвал хэлж өгөөч хаана хэн гэдэг эмч, эмнэлэгт хандвал би энэ удаад оороо торж чадах бол… help me please!!!

  13. minjee

    Ганцхан эмч нар луу чихэж болохгүй бха. Өөрийн чинь ямар нэгэн өвчин эмгэг ядаргаа хаван хүүхдийг чинь амьдрах чадваргүй болоход нөлөөлсөн бж болох юм. Үрээ алдсан эх хүний зовлонг ойлгож бна. Хойшдоо сайн анхаараарай

  14. Òóÿà

    Би 2006 онд хийсвэрээр төрж байсан юм. Хаван ихтэй, зүрхний зүүн ховдлын цусан хангамж алдагдсан байна гэсэн шалтгаанаар. Одоо дахиад төрөх гэж байгаа. Яаж төрөх бол гэсэн асуудал толгойд минь эргэлдээд байх юмаа. Манай Сэлэнгийн эмч нар 3 жил дотор дахин төрж байгаа хүмүүсийг кесар хийж байгаа гэсэн. 5 жил болсон хүнийг өөрөөр нь төрүүлэх гэсэн чинь татгалзсаар байгаад кесардсан гэсэн. Намайг яах бол. 3 жил 4 сарын зайтай төрж байгаа л даа. Нөгөө зүрх яах бол хаван яах бол гэж бодоод байна

  15. chimeghen

    kesar hagalgaa neg hiilgesen bol daraa daraagiih kesar gsn tiim yum bhgui shdeee
    kesar hiih zailshgui zaalt gej bdag l daa humuuus suuliin uyd ih uvdnu gdgees aigaad ih keser hiilgeh bsn
    ehnii udaa kesar hiilgesen bol dor hayaj 2.5jiliin daraanaas jiremsleh heregtei
    tehgui bol gedes dahin sunahdaa oyoo sorvi uragdah ayultai bdag l daa gedes ih hemjeegeer sunadag shuudeee
    daraagiin jiremsleltiiin uyd biyiiin bdal ymar bgaagaas hsaltgaalan kesar hiih hiihguig shiidne ternees jiremsleegui bhad kesar hiine gej yrih mash utgagui l dee
    uneheer l uuruu olon huuhedtei bolj sn shn unur bul amidrahiig husej bgaa bol sn emchid uzuulj sn emchilgee shinjilgee hiilgehed bhgui gsn yum hna ch bhgui ee
    tiim uchiraas uursdiihuu az jargaliin tuluuu sn yvtsgaagaad uzeerei sn emch nar mongoloor l neg bgaa shuudeee
    amjil busguichuudeee

  16. tsatska

    Hi all.
    Bi yag sariin umnu 2 dokhi khuukhdee Beijing-d khagalgaa khiij turuulsen, ekhnii khuukhed UB-d 2007.02 sard khuukhdiin zaaltaar khagalgaa khiij tursun. Saya 2 dokhi udaagaa uuruu turye gj bodoj bsn ch bas l khuukhdiin zaaltaar /urag butelttei/ khagalgaa khiisen. Ekhnii khuuked khagalgaagaar tursunii daraa 2 dokhi ni uuruu turj bolno. KHAMGIIN GOL ni
    1. Sorvinii zuzaan 0.26 sm -ees zuzaan baikh yostoi
    2. Urgiin jin 3kg orchim bvl uuruu turukhud OK.

    Urag tom bvl bas khetsuu gesen, gekhdee bolokhgui yum baikhgui, khagalgaanii beltgelteigeer uuruu turukh geed uzekh kheregtei. Sorvi chini deerkhi zuzaanaas nimgen bol shuud NO.

  17. erka

    bi bas 1.5 sartai ohintoi bi odoo 1 sartai jiremsen hiiswereer torson ene huuhdiig awhuulah geheer aigaad awhuulahgui bhaar bas aigaad yaah uu nadad tuslaach

  18. oogii

    Sain bainau?
    Heregtei medeelel baina gehdee ene 2 dahi udaagaa oorooroo torj boldog gej baina gehdee emch nar oorsdoo eniigee meddeggui toroh bolomjgui gedeg bi anhnii huuhdee kesar hagalgaagaar torson urag tom butelttei gesen odoo bol oorooroo tormoor baina? Oor nadad yamar negen hundrel bahgui hevii…
    Nadad zovogoo ogooch

  19. hi bi 2 udaa kisvort orood 2 dah ni emchiin buruugaas butelguitsen.odoo setgeliin sharh.savnii sharhtai l suuj bna
    3 dahia hagaluulval shuud savnii am boono geed bgaa.3 hagaluulaad 4 dehee teej yavaa ehchuud bna gehed bi tiim bolomj bgaag say l medlee setgegdel unshaad.2 yumuu 3 jiliin daraa geheer hol bnaa
    jil daraalsan hagalgaand orson huuhnuud bnaaemch nar 7 jil bitgii tor gesen ted hunii zovlong yaj oilgoh ve de
    huuhdee aldsan hun l namaig sain oilgoh bh huudee duu gargaj ognoo tegj baij l setgel ongoih baih

  20. chimika

    sain baitsgaana uu ehchudee nadad asuuh yum bnaa meddeg humuus ni helj ugch tulaach .bi 27 nastai anhnii huuhdee gargah gej bgaa yum l daa .uul ni uuruuruu turnu gej bodoj bsan chini emch ni huuhdiin tolgoi deeree baina geed hiiswer hiine geed bh yum .uul bi odoo 36 doloo hogogtoi yum l daa .tutuh hurtel 4 doloo honog dutuu bhad emch ni iim shiidwer gargasan bi ali boloh uuruuruu turmuur bna .uawal huuhdiin tolgoi dooshoo ergedeg we helj ugch tulaash ………..

  21. zaya

    chimikad hariu bichij b.na.bi ongorson onii 11-sard hagalgaagaar torson tegehed minii hajuud 27-nastai anhnii torolt bid 2-g huuhdiin tolgoi dooshlohgui geed hagalgaand orulah bolson ymaa.ter ohin toroltiin hugatsaagaa buruu tootsoj barag 1-sar iluu teesen b.na lee .bi tuund suuliin sariin temdegeesee tootsdog gej helseneer ene n uluu teesen bolohiig medsen ym.bas deer n huuhdiin jin 4-kg bolson gesen.tegeed ene ohin tanidag huneerei heluulj b.gaad hed honog hoish harahiig guisan.tegtel namaig hagalgaa hiilgeed oo-ororuu yvj baital onoo ohin oorooroo torson geed ineed aldan yvj b.san

  22. zaya

    hi bi hagalgaand orood sariin daraa belgiin ajil hiisen .odoo 3 sar bolj b.na jiremsen boljihvii gej sanaa zovj b.na bienii ym ali her udaj baij ireh ve?nadad hariu helj tuhlagaasaa huvaaltsaach!!!………

  23. sainaa

    Сайн байнй уу эхчүүдээ
    Эхний хүүхэд кесеров бол – дахь нь заавал кесеров гээд эмч нар зүтгээд байхр юм. Сэтгэгдэл уншиж байгаад Увсын эмч нар Улаанбаатарынхаас илүү юм гэж бодов . Увсад – дахь төрөлтийг өөрөөр нь төрүүлэхийг зөвшөөрдөг гэлээв Иймээс кесеровын дараах – дахь төрөлтөө өөрөөрөө төрөхийг хүсвэл Увс явахиймуу в.. Хотод – дахь төрөлтөө өөрөөрөө төрсөн хүн байна уу ? Хаана аль эмнэлэгт тэр вэ ? Туслаач

  24. mendeke

    zaya-d xariu bichij bn. xvn bvriin sariin temdeg tursnii daraa yanz bvriin xugatsaa ungurj bj irdg gexdee xvvxdee bnga xuxuuruu xoolloj bgaa bol ug ni 6 sar entr bolood irdg ym bnlee ter boltol jiremslexgviee. gexdee ymiig yaj medxew 6sar bolood xamgaalalt xereglej bwl zvgeer bx. exnii ym ireed sperial tawiulj bold ym bnle

  25. zaya

    mendeke-d hariu bichsend bayrlalaa.tand az jzrgal sain saihan buhniig husii

  26. jawhaa

    bi 2009 oni 5 sariin 06nd 1r torhod hiiswer hagalgaa hiilgej 3800gr huu toruulsen . daanch minii huu 2 sar garui bolood ungurchihsun . turuhduu huin haldvar awaad garsniig ni bi medeegui gertee hundruuleed suuldee buduun gedes ni tsoorson geed 2 udaa hagalgaand orson . suuliin hagalgaanii orori ni burhan bolson. bi huugee ooroo toruulsen bol iim yum bolohgui l bh bsan gej boddi. daanch us ni baga urag ni buteh geed bn geed l kesar hiilgesen . uneheer haramsaltai bga biz. bi huugee yamar ih sanaj bnaa. ..

  27. эх

    Сайн уу Лхагвамаа, 4 дэх төрөлтийнхээ тухай бичээрэй, ямар хүндрэл гарч байна даа? 3 дахь, 4 дэхээ хийсвэр хийлгэсэн хүмүүс энэ талаараа мэдээлэл өгвөл их баярлана шүү.

  28. nyamka

    sain bnuu ehchuudee. bi 2009 onii 3sar11nd ohinoo hagalgaagaar tursun ohin odoo neg nastai harin bi neg sartai jiremsen turj boloh boluu yaah bol ug turuh uyed ohin maana tom l boltson bh bh. gehde oir oirhon hagalgaa hiilgej bolohgui geed bdgiin bn lee

  29. odnoo

    bi 2 iher kesarov hagalgaagaar gargasan,odoo dahiad 2 iher huuhed gargana,oorooro torj bolohgui yumuu?

  30. odnoo

    chimikad hariu.sain ildeg baridag humuus l bairlaliig ni oorchildog gesen.bas dasgal bdag gesen eh barihiin sain emchees zovlogoo av,tehgui zugeer hyanaltiin emch nar ihenh ni medleggui

  31. Сайн бна уу. Би 2009 оний 9 сард кесар хагалгаагаар төрж хүүтэй болсон. Одоо хүү маань 8 сартай. Би одоо 3 долоо хоногтой жирэмсэн. Кесар хагалгаагаар өмнө нь төрсөн бол дараагийх нь 2-3 жилийн дараа гэсэн бх юм. Би одоо яах бол? Төрж болох болов уу? Урд нь ойрхон төрж байсан эх байвал зөвөлгөө өгөөч. Ойрхон төрөх нь оёонд нөлөөлөх болов уу? Би хүүхэдээ гаргамаар бнаа. Яах вэ? Надад туслаач? Гуйя.

  32. sain baina uu? mini nz omno ni 2 udaa hiiswer hiilgej torj bsan yum6 suuliin toroltiin daraa sawiig ni boolgochihson yum bna lee. tegeed odoo dahij jiremsleh bolomj bgaa bolow uu? booltiig ni awhuulj boloh bolow uu? ene talaar helj ogch tusalnaa uu yamar emnelegt handwal deer we?

  33. ээгий

    hi tungaad gj helehed toruulj boldog yum bnlee. manai egch 2 huuhdee cham shig oirhon gargasan yuma . oortoo sain anhaaral handuulj hynaltandaa uzuuleed bwl gaigui yum bnlee. gehdee gants gem ni oirhon oirhon nuruund medee aldulalt hiisnees bolood torsnii daraa nuruugaar tataj owdood bdg bolchihdog yum bnlee.

  34. AB

    sain baina u bi say 6sarin omno kesarev hagalgaagar torson, oorooroo toroh bolomjgui bsan uchraas.. odoo neg sartei jiremsen. abortond orohod nadad ayultai bolov u sharh soriv gd udagui bolhor ih aij bn zovolgoo ogooch yamar emlegt handsan der be huvin u ulsin tom emlegt handsan der bolov u tus hurgeech!!!!

  35. boogii

    minii tanidag egch 4 huuhehtei bugdiig ni l kesaraar tursun emch ene ter gelgui l harya emnelegtee uzuulj bgaad l hariya turuhduu tursun buh huuhed ni l neg hoyor nasnii zuruutei shdee

  36. bbgl

    hi all. би 4 жилийн өмнө хаван үүсч даралт ихсэн бөөр муу гэсэн оношоор 23 долоо хоногтой жирэмслэлтээ кесеров хагалгаагаар таслуулсан. бөөрөө л чи сайн эмчлүүлж чадвал төрж болно гэж эмч нар хэлж би байнга үзүүлж бсан бөгөөд бөөр маань зүв зүгээр л бсан. тэгээд саяхан жирэмслээд бөөрний эмчийн хяналтанд ороод явж бтал 20 долоо хоногтойгоос хойш гэнэт ураг доошилж ус нь багасаж эхэлсэн, бүх том эмч нарт очсон ч яагаад гэдгийг нь оношийг нь тодруулж чадаагүй, аргаа бараад солонгос явсан ч би хоцорсон хүүхдийн зүрх зогссон байсан. солонгост дахиж кесеров хагалгаа хийлгэж хүүхдээ алдсан, өөрөөрөө гаргая гэсэн боловч миний өмнөх хагалгаа босоо оёдолтой учир болохгүй гээд хагалсан. гэтэл миний онош бөөр биш жирэмсэн үед илэрдэг дотор эрхтэнтэй хавсарч өвддөг цусны даралтын өвчин байсан бна лээ. хэрвээ та нарт даралт ихсэх, гар нүүрээр хаван үүсэх, ходоод бөөр элэг зүрх уушгины аль нэг нь хавсарч өвдөөд ургийн ус багасаад, өсөлт нь буурч бга бол сайн хянаж эмчдээ хандаарай. бас интернэтээр орж preeclampsia disease гэсэн өвчний талаар судлаарай. манайд энэ талаар эмч нар мэддэггүй юм шиг бна лээ. бас солонгос эмч нар 2 жил биш 3 сарын дараа жирэмсэлж төрж болно гэж бна лээ шүү. над шиг оношоо буруу тодруулгаж алдаж яваа хүн бвал уншаарай гэж бичлээ.

  37. Bi sveded 2 huugee kesvor hagalgaa hiilgej toruulsen 2 nasni zoruutei. Anh ohinoo toruulehed hyarzan haichilaad ooroo toroh bolomjgyi bolson. Kesvort orsonoos hoish 6 sarin daraa jiremselj bolno gsn, yamar negen asuudal uuseegyi. Odoo heden jiliin daraa dahiad ohintoi bolno gej bodoj bga. Mongolin urs mash olon boltugai!

  38. ээж

    mongoliin saihan eejvvddee bolon udahgvi ijii boloh gej bgaa erhem bvsgvichvvddee amjilt hvsie. mongol bvsgvichvvd setgeliin hattai baij bvhniig dawan tuuldag tvvhen barimt bii shvv…

  39. sara

    3 huuhdiin eh ees yum asuuh gesen yumaa. bi bas cham shig ehnii huuhdee anglid hyarzangaa haichluulj dotor gadargui oyotoi torj baisan yumaa odoo 2 dahia mongold toroh sanaatai baigaa yum hyarzan haichilj baisan bolhoor 2 dahi deere ooroot oroh bolomjgui gesen uguu

  40. nj

    bi hiisver hagalgaagar tursun. huuhed tom havantai gesen shaltgaanaar hagalgaand orson. gedes orchimd tegj dardag yum bna lee. ter n huuhed tom tul sav bh yostoigoos ih tomorson uchraas darj agshaadag yum bna lee. miniih buur 3 gar atgasan chinee tom chuluu shig hatuu yum darah bolgond medregddeg bsan. darah bolgond pul pul geed l tsus garna. gol n zuruuleed chamd dusal em taria sain hiih yostoi doo. emneleg saitai gazar gej gadaadad tursun. unetei ch gesen hariutslagatai yum bna lee shuu. mongold heden emch nariin gariin tsailgaj hamag muguu uguud ur dund n aimaar yum duulj bhaar mungu tsugluulj bgaad l gadaadad tursun deer

  41. ganaa

    би 2008 онд ус бага байна гэдэг шалтгаанаар хийсвэрээр төрж байсан.уг нь өөрөөрөө төрөхийг маш их хүсэж байсан юм л даа.минии сорви нэг тийм төмбийсөн улаан юм байдаг,гэхдээ 2 зах нь зүгээр цагаан тэр нь ямар нэг зовиур байдаггүй,харин нөгөө төмбөгөр улаан нь хүрэхэд эд нар нэг жаахан эвгүй.сорви ийм байх нь төмрийн харшилтай холбоотой гэж би сонсож л байсан л даа гэхдээ хэрвээ тийм юм бол сорви маань бүхэлдээ л улаан баймаар юм.2 дахь төрөлтөө өөрөөрөө төрмөөр байхын монголд ингэж төрүүлдэг юм болов уу,энэ сорви нөлөөлөх болов уу, эмч гуай чухам л косметик оёдол хийнэ ийм ч утас тийм ч зүү л гээд байсан тэгсэн ийм л хөгийн юм болоод эдгэчихсэн.

  42. Ganaa

    Солонгост бол дотор оёдол босоо биш бол 2дахиа өөрөөрөө төрүүлэх бүрэн боломжтой гэж үздэг юм байна лээ.Гэхдээ бас хүүхэд хэт том байж болохгүй гэж байсан.Би ч гэсэн анхны хүүхдээ өгзөг түрүүлсэн гээд кесаровоор төрүүлсэн. Одоо удахгүй 2дахь хүүхдээ төрүүлнэ. Өөрөөрөө төрүүлэх бодолтой байгаа.

  43. sar

    ene odriin mendiig hurgey. bi 2 dahia udahgui toroh gej baigaa yumaa. ehnii huuhdee gadaadad toruulsen oorooro 20 tsag ovdoj uheh shahaj baij barag 5kg huuhed gargasan. huuhed maanch zovj baij garsan .odoo 2 dahi baby maani basl nileen tom teged hiisvereer tordog yum biluu gej bodood odoo bol mongold toroh yum . end hiisverer torj baisan humuus nileen setgegdel bichsen baihiig harlaa hiisver hiilgehed yag yamar process yavagddag ovchin namdaah yuu hiideg toronguut palatandaa huuhdee shuud avch bolohyy geedl asuuh zuil mash ih bainaldaa . delgerengui medeelel zovlopgoo ogvol mash ih bayarlah bolnoshuu bayarlalaa.

  44. ganaa

    сайн байна уу.Би 2 жилийн өмнө ус нь гарсан мөртлөө хүүхэд нь доошлохгүй байна гэсэн оношоор хийсвэр хийлгэсэн.Одоо 3 сартай жирэмсэн 2 дхь хүүхдээ өөрөөрөө төрмөөр байна.Ийм туршлагатай эмч таньдаг мэддэг хүн байвал утас хаягийг нь хэлж өгч тус болно уу.

  45. Uka

    Bi japand amidardag.Japand bol hiisvereer 5 ch turj bgaa humuus bgaa.Asuudal bhgui.Bi anhnii huuhdee us garsan huuhed dooshlohgui bna gedeg shaltgaanaar hiisver hiilgej bsan.Odoo jiremsen 3 sartai.Turuhduu hiisver hiilgene gej bodoj bgaa.Olon udaa hiisvereer turuhud asuudal bhgui shuu.Harin zain oir bol demii bh.Dor hayaj 1jil hagasaas 2jiliin zaitai bsan ni deer bh gej bodoj bna.Deer 8sartai huuhedtei eej dahiad jiremsen gej bna.Nuutsgui helehed ami nasaaraa denchin bitgii taviasai gej bodoj bna.Oyodol zadrah magadlal denduu undur bna shuu dee.

  46. dashka

    hi shine onii mendiig byathan ursee turuuleh gj bga bolon uree tevren bga eej nartaa hurgey.
    Bi 2002 ond kesaraar us turuulj garsan gd tursun.2004 ond mun oirhon jiremslelt gd dahin hiisvereer tursun.uul ni uuruu turyu gj guisan bolovch oyo zadrana gd hiisen bolobch emch maani hiisver hiij bhda ug ni uuruu tursun bol boloh bj oyo mash saihan edgesen bn gj helj baisan.harin odoo 7 sartai jiremsen.uuruu turmuur bn.alivaa uls ornii medeelliig uzehed bolonjtoi lgj bh yum.harin mongol emch nar bolomjgui gh yum.herev eh barij avah iim turultund turshlagatai emch baival holbogdono u.

  47. Одоноо

    Хяналтын эмч нар эхнийх нь кесерав гэсэн л бол өө кесерав юм байна л гээд ямар оношоор яагаад тэгж төрсөн оёдол энэ тэрийг ч хараагүй байж шууд тэгээд л хэлчихдэг. Гэтэл уншаад судлаад байхаар 2 дахиа ердийн төрөлт байж болно л гэх юм боломжтой л гэдэг. Хагалгааны дараа өөрөөрөө амжилттай төрсөн ээж байна уу????

  48. chuups

    Би 2 дохь төрөлтөө өөрөөрөө төрсөн 3 нь ч эмэгтэйг мэддэг гэхдээ тэд 3 лаа гадаадад 2 дахиа гаргасан байсан. монголд гэж нэг удаа ч сонсож байсангүй. боломж байвал туршлагатай газар очиж өөрөөрөө төрсөн нь дээр байх

  49. ganaa

    sain baitsgaanu busguichuudee! ene uduriin mendiig hurgey! bi turuu jiliin ehen sard jiremsen bolood urag 2 sartaidaa usultgui bolj jijig abort mayagiin yum hiilgesiin teneesee hoish 4n sariin daraa jiremsen bolood 6n sartaidaa daralt ihseed hiisver hiilgeed tasluulsan huurhii huu mine 5 honog l amidarsan mash ih sanaj bna=((( odoo hiisver hiilgeed barag 7 sar bolj bna 8-9n sariin daraa jiremsen bolchihvol yah bol turuulj boloh bolvuu? dahij huuhedtei bolhoos naana huugee martaj taivan bj chadahgui yum bnaa tgd uzeed aldval yah bol gej bodoh yum nadad zuvulguu uguuch humuusee?

  50. horloo

    hi sain baitsgaana yy bi odoo 31 nastai bi 2003 ond hawan ihtei jiremsenii hojyy veiin hordlogo gesen onoshtoigoor kaser hagalgaa hiilgeed ih tsys aldasnii ylmaas saw awsan gesen saw shiljvvlen syylgaj boldog bolwyy arga zam bnyy dahni hvvhedtei bolmoor bn odoo ohin maani 8 nastai nuhur maani ydam tasarlaa geh um tys boloh sanl bnyy

Leave a Reply