Жирэмсний хяналт

Жирэмсэн эмэгтэй хүн бүр заавал эмчийн хяналтанд байх ёстой. Эмч жирэмсний явц, өвдөж байсан өвчний талаар мэдээлэл авч эх барих эмэгтэйчүүдийн эмч болон бусад мэргэжилтнүүдэд үзүүлэх чиглэл гаргаж өгнө. Жишээлэхэд, харшилтай бол харшлын эмчид, архаг голомтыг оношлох эмчлүүлэхээр чих хамар хоолой болон шүдний эмчид үзүүлэх чиглэл өгөх гэх мэтээр.

Хэрэв жирэмсэн эмэгтэй ямар нэг эм эмчийн заавраар ууж байсан бол тэр эмчдээ очно. Үүний гол нь зарим эмүүд таны хүүхдэд хортой тул жирэмсний үед хэрэглэх эсрэг заалттай байдаг. Хэрэв эмэгтэй 35 дээш настай эсвэл удамд нь гаж хөгжилтэй, эсвэл эцэг эх нь радиоидэвхэт туяаны эрсдэлтэй бол удам зүйн эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. Түүнтэй үр тогтохын өмнөх болон энэ тохиолдлын талаар ярилцах хэрэгтэй ба ирээдүйн хүүхдийн хүйс эмэгтэйд чухал байдаг.

Жирэмсний хяналт, цаг тухайд нь эмнэлгийн чанартай тусламж авч чадаж байгаа эсэхээс эх, хүүхдийн эрүүл мэнд ихээхэн хамаарна. Эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөхөд үзүүлэн эмчийн заасны дагуу шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэнэ.

Жирэмсний ямар нэг хүндрэл байхгүй бол жирэмсний эхний хагаст сард 1 удаа үзнэ, харин хоёрдугаар хагаст сард 2 удаа, сүүлийн 8 долоо хоногт 8-10 хоног тутам үзнэ.

Leave a Reply