Зүрхний гажиг

Зүрх нь атгасан гарын дайтай жижигхэн булчин ч гэлээ нэгэн төрлийн ядрахыг үл мэдэн ажилладаг хүчтэй шахуурга, насос юм. Зүрх нь; дөрвөн хөндийтэйгээс дээд хоёрыг нь тосгуур, доод хоёрыг нь ховдол гэж нэрлэдэг.

Ерөнхий

Цус нь ээлж дараалан тосгууруудаас ховдол руу урсаж тэндээсээ зүрхний дөрвөн хавхлага буюу клапаны тусламжтайгаар том артери -ууд руу ордог. Клапан нь цусыг зөвхөн нэг чиглэлд нэвтрүүлэхээр нээгдэж, хаагддаж байдаг.

Улмаар зүрхний гажиг нь зүрхэн доторх, эсвэл их болон бага эргэлтийн дагуух цусны хэвийн эргэлтийг алдагдахад хүргэдэг клапан, таславч, хана, гарах судаснуудын төрөлхийн, эсвэл олдмол эмгэгүүд юм.

Шалтгаан

Жирэмсний үед, эсвэл төрөлтийн үед үүссэн зүрхний эмгэгүүдийг төрөлхийн гэж нэрлэдэг ч эдгээр нь заавал удамшлын гаралтай байх албагүй. Зүрхний төрөлхийн гажиг нь 1000 нярайн 5-8 нь тохиолддог бөгөөд жирэмсний хоёроос наймдугаар долоо хоногийн үед үүсдэг байна.

Харамсалтай нь зүрх судасны системийн дийлэнх төрөлхийн гажигийн шалтгааныг нь одоо хүртэл тодруулж чадаагүй байгаа. Гэхдээ гэр бүлд зүрхний гажигтай нэг хүүхэд байгаа тохиолдолд адил эмгэгтэй хүүхэд төрөх эрсдэл нь нэмэгддэг гэдгийг тогтоосон ч энэ эрсдэл нь 1-5% нэмэгддэг аж. Жирэмсний үед цацраг туяаны нөлөөлөлд өртөх, зарим төрлийн эм уух, хөхөөр хооллох үедээ хар тамхи, архи хэрэглэх, жирэмсний эхний гурван сард томуу, В гепатит зэрэг халдварт өвчөөр өвдөх нь хүүхдэд зүрхний гажиг үүсэхэд нөлөөлдөг.

Мөн илүүдэл жинтэй, тарган эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдүүдийн зүрхний гажигаар өвдөх эрсдэл нь 36%-р илүү байдгийг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ.

Харин зүрхний олдмол гажигийн хамгийн өргөн тархсан шалтгаан нь ревматизм буюу хэрэх өвчин, цусны халдвар, судасны хатуурал, гэмтэл, тэмбүү байдаг.

Төрөл зүйл

Зүрхний хамгийн их тархсан хүнд төрөлхийн гажгуудыг хоёр үндсэн хэсэгт хувааж болно. Нэгдүгээр хэсэгт шунт буюу шинэ залгаас үүссэн байх гажиг. Үүнээс болж уушигнаас ирэх хүчилтөрөгчөөр баяжуулагдсан цус уушиг руугаа эргээд хаягддаг. Энэ үед зүрхний баруун ховдол болон уушигны судаснуудын ачаалал нэмэгддэг.

Ийм төрлийн гажигт дараах эмгэг хамаарна:

Артерийн судасны салаа урсуур битүүрээгүй байх. Эхийн хэвлийд байгааг ургийн цус нь энэ салаа урсуураар дамжин ажиллаж эхлээгүй байгаа уушгийг тойрч гардаг.

Тосгуур хоорондын таславчын гажиг. Хоёр тосгуур хоорондох цоорхой арилалгүй үлдэх.

Ховдол хоорондын таславчын гажиг. Баруун ба зүүн ховдол хооронд цоорхойтой байх.

Хоёрдугаар төрлийн гажигт нь цусны чөлөөтэй урсгалд саад үүсэн зүрхний ачаалал нэмэгдэхэд хүргэдэг эмгэгүүд орно. Жишээлэхэд, гол судасны нарийсалт, зүрхнээс гаргах клапаны нарийсал.

Дараахь хоёр төрлийн төрөлхийн гажигтай үед насанд хүрэгчдийн зүрхний клапаны бүтэц эвдэрсээр хавхлагын дутмагшил үүсэх боломжтой, үүнд:

Артерийн хавхлага 3 биш 2 хавтастай байх. Энэ нь хүмүүсийн 1% нь ажиглагддаг.

Хоёр хавтаст хавхлагын унжилт. Зүрхний зүүн тосгуур ба зүүн ховдлын хооронд байдаг хавхлага буюу митраль клапан нь хоёр хавтастай байдаг. Зүрхний ховдлыг агшиж эхлэхэд хоёр хавтаст хавхлага нягт нийлэн цусыг тосгуур руу буцааж оруулахгүй байх үүрэгтэй. Харин энэ эмгэгийн үед хавхлага нь энэ үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Энэ нь хүмүүсийн 5% нь ажиглагддаг бөгөөд мэс ажилбар хийх шаардлагагүй, аминд аюулгүй өвчин гэж үздэг.

Үүнээс гадна зүрх, судасны олон төрлийн гажиг нь нэг дор янз бүрээр хосолсон байх нь бий. Фаллогийн дөрвөл нь үүнийг нэг жишээ. Энэ эмгэгийн үед ховдол хоорондын таславчын цоорхой, баруун ховдлоос гарах судасны нарийсал, баруун ховдлын томрол ба гол судасны хазайлт гэсэн дөрвөн гажиг нэг дор үүссэн байдаг. Энэ нь хүүхдийн хөхрөл өвчний хамгийн түгээмэл таардаг шалтгаан юм.

Оношлогоо  

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд гурван ой хүртэл нь өвчний ямар нэг шинж тэмдэг илрэхгүй явах нь бий. Гэвч үүнээс хожуу үедээ биеийн хөгжил доройтох, биеийн хүчний ачаалал авах үед амьсгаа давчдах, арьс зэвсхий цайрч, эсвэл бүр хөхрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хөхрөлийн гажиг гэж нэрлэгдсэн шинж тэмдгүүд нь гэнэт илэрдэг бөгөөд эдгээрт:
– хүүхэд тайван биш болох
-хэт хөөрөлд автах
-амьсгаа нь давчидаж, арьс нь хөхрөх
-ухаан алдах зэрэг шинж тэмдэг орно.

Ийм шинж тэмдэг нь хоёр ой хүртэлх насны хүүхдүүдэд илрэхээс гадна явган сууж амрах гэсэн нийтлэг шинж тэмдэгтэй.

Гүйцэд илэрдэггүй гэгдсэн зүрхний гажигуудын шинж тэмдэг нь биеийн бүсэлхийнээс доошх хэсгийн хөгжил дорой байх, 8-12 насанд толгой өвдөх, амьсгаадах, толгой эргэх, зүрх болон гэдэс, хөлөөр өвдөх зэргээр илэрнэ.

Зүрхний гажгийн оношлогоо болон эмчилгээг зүрхний мэс заслын эм