Төрөлтийн төрлүүд

Жирэмслэлтийн жам ёсны дуусгавар үйл явц нь төрөлт юм. Хүн төрөлхтөн үүсэн бий болоод олон мянган жил болж байгаа ч “Хаана төрөх вэ?” гэдэг асуудал чухал хэвээр л байна. “Социализм”-ын үед бүгд л адилхан улсын эмнэлгийн төрөх тасагт, хэвтээ байдалд эх баригчын хяналтанд төрдөг байсан. Төрөх өрөө хүйтэн, том, эмч сувилагчын харьцаа зэргээс болж тэр бүр сайхан сэтгэгдэлтэйгээр эмнэлгээс гарч чаддаггүй байсан байж болох талтай. Өнөөдөр байдал илүү сайжирсан гэж болно. Ихэнх төрөхүүд, амаржих газруудад зөөлөн төрөх аргагы ашиглах болжээ.

Энэ арга нь эх ба хүүхдэд үзүүлэх стресс багатай байдаг. Эмэгтэйчүүд өөрсдөө эмч эх баригчаа сонгох боломжтой болсон. Төлбөртэй эмнэлэг нь илүү тааламжтай нөхцлийг бүрдүүлж, эмнэлгэж санадгуулан түгшүүр төрүүлэх зүйл багатай, бүдэг гэрэлтэй, тайвшруулах хөгжимтэй, хувь хүний тусгай төрөх өрөөтэй байдаг.

Хэрэв гэртээ төрөхөөр шийдсэн бол мэргэжилтэн дуудна. Эмч жирэмсэн эмэгтэйн бүх хүсэлтийг биелүүлэхийг хичээдэг. Эмэгтэй өөрөө шийдээд ямар ч байрлалд төрж болно. Хэрэв хүсвэл усанд ч төрж болно. Төрөх үед хүүхдийн эцгийг нь байлцуулахад хэн ч дургүйцэхгүй.

Хамтарсан төрөлт

Нөхөр нь хамт байж, эмэгтэй төрөх үед нярай хүүхдээ шууд өөр дээрээ авч, түүнтэйгээ харьцдаг. Үүний үр дүнд эцэг болсноо илүү хурдан ухаарч ойлгодог. Улмаар хүүхдээ, эхнэрээ хайрлах мэдрэмж нь илүү хүчтэй төрдөг.

Гэрийн төрөлт

Мэргэжилтнүүдийн судалгаагаар сүүлийн 10 жилд Оросод бусад Европын орныхон шиг бүх төрөлтүүдийн хагас нь гэрийн нөхцөлд явагддаг болсон. Гэртээ бүх хүссэн хүмүүс биш харин зөвхөн туйлын эрүүл хүмүүс л төрж болно. Иймд эх ба хүүхдийн биеийн байдлыг сайн шинжилж, үнэлж эрсдлийн зэргийг тогтоох нь маш чухал. Гэрийн төрөлтийн үед туршлагатай бүрдмэл мэргэжилтнүүд байх ёстой.

Уламжлалт төрөлт

Эх барихын практикт одоог хүртэл төрөхдөө заавал хэвтэж байх ёстой гэсэн хэв шинж хүчтэй байсаар байгаа. Эмэгтэй нуруугаар хэвтэх нь эмчид тааламжтай, гэвч төрж буй эхэд өөрт нь эвгүй байдаг. Нуруугаар хэвтэхэд тааламжгүй, өвдөлт ихтэй, умайн судас дарагдсанаар цусны эргэлт алдагддаг. Төрөлт удааширч, үүнээс болж төрөлт эрчимжүүлэх, өвдөлт намдаах зэрэг хүүхдэд нөлөөлж болох эм бэлдмэлүүдийг хэрэглэх нь ихэсдэг байна.

Босоо төрөлт

Европ, америкт ихэнх эмэгтэйчүүд сүүлийн 20-30 жилд дөрвөн хөллөж, эсвэл явган суугаа байдалтай төрж байгаа. Үүнийг босоо төрөлтүүд гэж нэрлэдэг. Босоо  байрлал нь төрөх процессийг хөнгөвчилдөг. Босоо төрөлтийн үед эмэгтэйчүүд чөлөөтэй хөдөлж явж, зогсож, сууж чаддаг. Эмэгтэй өөрөө ямар байрлалд байвал хүүхэд төрөх -өд тохиромжтой вэ гэдгээ мэдэрдэг. Бие нь өөрөө ямар хөдөлгөөн хийвэл хүүхдээ гадагш гаргахыг хэлээд өгдөг.

Усанд төрөх

Орос болон хилийн чанадад усан дотор төрөх аргачлал өргөн тархсан. Усан доторх төрөлт нь уламжлалт төрөлтүүдээс ялгаатай нь төрж буй эх ванн, эсвэл дулаан устай бассейнд үе үе ордог. Гэвч хамгийн гол нь дүлэх үед усан дотор байх ёстой. Хүүхдийн толгой цухуйж гарахад агаарт гаралгүй, усан орчинд байдаг. Усан дотор төрөхийн гол утга нь нярай хэвлий дотор, ургийн шингэн дотор байсан орчинтой ойролцоо нөхцөл бүрдэж шинэ орчинд дасах байдлыг хөнгөвчилж өгдөг. Харин ээж нь уснаас айдаг, ийм аргаар амжилттай төрнө гэж итгэхгүй байх, мэс засал шаардлагатай зэрэгт усанд дотор төрөхийг хориглодог.  Мөн уйтан аарцаг, архаг өвчин, хожуу хордлого  зэрэг нь усан дотор төрөхийн эсрэг заалт юм. Өөрөөр хэлбэл ийм төрөлт бүгдэд тохиромжгүй.

Кесарын хагалгаа, хэвлийгээр төрүүлэх

Кесарын хагалгаа, хэвлийгээр төрүүлэх нь онцгой үед хийгддэг мэс ажилбар. Төрөлтийн энэ хэлбэрийг эмэгтэй өөрөө биш, хүндэрсэн төрөлт үүссэн үед эмч сонгодог. Манайхан энэ мэс ажилбарыг “хийсэрэв” гэж хэлээд дадчихсан байдаг. Кесаревийн хагалгаа ч гэдэг.

4 Comments

  1. hi ene udriin mend ta bvhen bidend heregtei medeelel vrgelj ugch baidagt bayrldag shvv.turultiin daraah hundrel tsus aldaltiin talaar medeelel baiwal ugch bolno biz dee.

  2. amraa

    та бүхэний үнэтэй зөвлөлгөөнд баярлалаа Миний охин одоо 5 сартай жирэмсэн дэлүү том одоо 23х8,9 тромбоцит 65000
    энэ дэлүүний өвчний тухай мэдээлийг өгч туслаач хаана хандаж эмчлүүлвэл үр дүнтэй байх юу хийхээ ч мэдэхгүй байна

  3. tseegii

    sain bnu neg asuudal asuuh gesiimaa.bi odoo 6sartai jiremsen tgeed gedesnii hemjee n jijig bn yagaad jijig bgan bol oor zarim 6sartai jiremsen ehiig harahaar miniihees iluu tom baih um end yamar negen noloo bgaan boluu tgeed eho d haruulahad hewiin sain boijiijiin gehiin eswl door taaz bairlaltai bolohoor gedesnii hemjee n oor jijig bdiin boluu end hariult awah gsiinmaa

  4. Bsn

    Mongold usand tordog gazar bga yu 

Leave a Reply