Төрөлтөнд бэлтгэх

Төрөлт гэдэг бол эмэгтэй хүн бүрийн айж, хүлээж байдаг зүйл юм. Ялангуяа төрөлт анхных бол. Эмэгтэй хүн бүрийн хувьд маш чухал энэ өдөрт ойртох тусам мэдээлэл дутуу үед түгшүүр төрөх нь зүйн хэрэг. Ийм үед эртнээс эмч мэргэжилтнүүдээс төрөлтийн талаар мэдээ, мэдээлэл авахаас өөр гарах гарч үгүй.

Эмч нар хөл хүнд болсноо мэдсэн цагаас эхлэн төрөлтөнд бэлтгэхийг зөвлөдөг бөгөөд бэлтгэгдсэн эх нь бэлтгэгдээгүйгээс амархан төрдөг гэдэг. Тэд сандраахгүй, хоосон юм яриад байхгүй, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй зохих ёсоор нь харьцаж сурсан байдаг.  Чухал үед нь хэрэгтэй зүйлийг нь хийх ёстойг мэдэж авсан болохоор тэр.

Төрөх -өд бэлтгэх гэдэгт хэд хэдэн зүйлийг анхаарахыг хэлдэг. Нэгдүгээрт нь, амаржих газрын үйл ажиллагааны талаар ойлголттой болох хэрэгтэй. Үүний тулд төрөлт нь ямар янз байдаг, төрөлтийг өвдөлтгүй болгох, амаржих газрыг сонгох, төрөхдөө юу авчрах, төрсний дараа үед юу болох талаар сайтар лавлаж асуун зохих ёсны мэдлэгтэй болсон байх хэрэгтэй.

Хоёрдугаарт нь, төрөлт амжилттай болохын тулд жирэмсэн эмэгтэй хүн бүрийн мэдэж байвал зохих зүйлсийг мэдэж авах. Үүний тулд сэтгэл санааны бэлтгэлийг яаж хийх, жирэмсний айдсыг яаж давах, биеийн бэлтгэл, төрөх үед удирдах аргачлал буюу зөв амьсгалах, өвдөлт намдаах, ашигтай дүлэлт, амралт зэргийн талаарх хичээлд сууж тодорхой хэмжээний дадалтай болсон байх хэрэгтэй.

Мэдээллийн эх үүсвэр

Өнөөдөр жирэмслэлтийн талаар бичсэн олон тооны ном, гарын авлага, аргачлал, жирэмсэн эхчүүдийн хичээл зэргээс мэдээллийг авч болно. Ийм эхчүүдийн хичээл амаржих газар, эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөхөд хийгдэнэ. Мөн эцэг эх, хүүхдийн иж бүрдлийг худалддаг газраас ч мэдээлэл авч болно.

Хичээлийг 22 долоо хоногтойгоос хойш 3 сарын туршид мөчлөг маягаар хийдэг. Хичээлийг мэргэжлийн эх барих эмэгтэйчүүдийн эмч заана. Тэд жирэмсний сэтгэл судлал, төрөлтийн тухай, хүүхдийн амьдралын эхний өдрүүдийн тухай заана. Мөн жирэмсэн үеийн дасгал гимнастикийг хийлгэнэ. Жирэмсэн үеийн гимнастик нь хэвлий, нуруу ны булчин, холбоосыг чангалж бэхжүүлэх, зөв амьсгалахад техникт сургах үүрэгтэй.  7 хоногт 2 удаа тусгай өдөр гарган усан дотор дасгал хөдөлгөөнийг хийнэ. Усанд сэлэх үед нурууны ачаалал багасдаг тул маш хэрэгтэй байдаг. Зарим төвүүдэд усанд төрүүлэх, босоо төрүүлэх зэрэг хөтөлбөрүүдийг санал болгож дурддаг.

Нөхрийн мэдэж авах зүйлс

Олон газрын хичээлд нөхрүүд нь суухыг сайшаан төрөлтийн талаар ирээдүйн ээжүүдэд төдийгүй ирээдүйн эцгүүдэд мэдлэг олгодог. Хэрэв нөхрүүд хичээлд цуг сууснаар эмэгтэй хүний биеийн байдлыг илүү мэдэрч ойлгон, анхаарч халамжлах нь сайжирдаг. Эх баригч хичээлийг удирдан явуулахдаа хосуудад амьдралынхаа чухал үеийг хамтдаа, харилцан ойлголцлоо алдахгүйгээр туулан гарахад нь туслахыг хичээдэг. Ингэж эхнэрээ ойлгосноор төрөх үед нь эхнэртээ тусладаг болох нь практикаас харагдаж байна. Ямар ч эмэгтэйд жирэмсэн байх, түүнийг тээх нь сорилт болдог. Энэ үед нөхрүүд ч дутахааргүй түгшүүр, элдэв эргэлзээгээр өөрсдийгөө зовоож байдаг. Харин сургалт, хичээлд хамрагдсан бол дэмтий зүйлээр өөрийгөө зовоохгүй нь мэдээж. Түүнээс  гадна эрэгтэй хүн хичээлд эхнэрийн хамт суусан бол төрөх үед хэцүү болохыг илүү ойлгож мэднэ.

Leave a Reply