Төрсний дараах үе

Төрсний дараа эмэгтэй хүний биед ямар өөрчлөлт гардаг вэ? Төрөлтийг хэвийн явуулж, төрсний дараа эргэж хэвийн байдалд орох зэрэгт эртнээс яаж бэлтгэгдэх вэ? Төрсний дараах хэвийн үе нь ойролцоогоор 6-8 долоо хоног үргэлжилдэг. Хэвийн төрсөн эхийг эхний 2-4 цагт төрсний дараах өрөөнд байлгана.

Төрөлтийн дараах хэвийн үе

Эх барихийн эмч эмэгтэйн биеийн байдлыг анхааралтай үзэж, түүний даралт, судасны цохилт, умайн байдалд үнэлгээ өгч байна: умайн байдал, ёроолын өндөр, гарах цусны хэмжээг хянана.

Төрсний дараах эрт үед төрөлтийн зөөлөн зам ба умайн хүзүү -г толины тусламжтайгаар шалгаж бүх илэрсэн урагдлыг оёно. 2-4 цагийн дараа төрсөн эхийг төрсний дараах жирийн өрөөнд оруулна. Хүндрэлгүй төрсөн үед бие махбодод өөрчлөлт хэвийн явагдана. Эх хүүхдийг аль болох цуг байлгахыг эрхэмлэх хэрэгтэй. Ингэснээр хүүхдийг эмнэлгийн дотоод халдварт өртөх эрсдлийг багасгана.

Төрсний дараах үед умай өөрчлөгдөнө. Өөрийнхөө хүүхэд тээх үндсэн үүргээ гүйцэтгэсэн  умайн урьдын хэмжээндээ очино. Төрсний дараа умайн дотор тал шархны талбар болж цус ихээр гарна. Эдгэрэлт аажмаар явагдахын хэрээр гарах ялгадасны (шавхарга) байдал өөрчлөгдөнө. Төрсний дараах эхний 5 хоногт шавхарга цусархаг байж 6-10 дах хоногт хүрэндүү, 11-15 дах хоногт шаравтар өнгөтэй болдог. Шавхарга 16-20 дах хоногт  цагаавтар өнгөтэй болж, 3 дах долоо хоногоос салсархаг болно.

Сүү үүсгэгч дааврын нөлөөгөөр төрсний дараах 3-4 хоногт сүү үүснэ.(зарим тохиолдолд 6-7 хоногт сүү үүсч болно.)  Хөхөө хөхүүлэхэд сүү үүсэлтийг сайжруулдаг. Иймээс төрсний дараа шууд хөхөө хөхүүлэх хэрэгтэй. Төрсний дараах эхний хоногт хөхнөөс уураг ялгардаг.

Төрсний дараа эх ядарсан байх тул амрах хэрэгтэй. Биеийн хэм хэвийн байна. Хооллох дур ихэвчлэн багасч, эсвэл үгүй болно. Заримдаа өтгөн хатах шинж илэрдэг. Эмч өдөр бүр даралт, судасны цохилтыг хэмжинэ. Шавхаргын өнгө, хэмжээ умайн ёроолын өндөр, хөхний байдлыг үзнэ. Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ариун цэврийн сахина. Өдөр бүр шүршүүрт орж хөхөвч, цамцаа солино. 3 хоноод цагаан хэрэглэлээ солино.

Эрүүл эх төрснөөс хойш хэдэн цагийн дараагаас босч болно. Шээж давсгаа суллана. Шээс хаагдсан бол давсганд шээлгүүр (катетер) тавина. Эхний өдөр шавхаргыг гаргахын тулд хэвлийгээрээ хэвтэнэ. Төрснөөс хойш 3 хоноход өтгөн гарахгүй бол бургуй тавина. Хоол амин дэм болон эслэг ихтэй байх ёстой. Мээм хөх -өө бүлээн усаар угаана.

Leave a Reply