Нууц амрагууд ингэж зөвлөжээ

Гэр бүлийн хүндээ үнэнч явах нь бие махбодийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг гэвэл маргах хүн гарахгүй байх. Ядаж л нөгөө БЗХӨ тусна гэхгүй, баригдчихвал хэрүүл маргаан дэгдэнэ гэж стресст орохгүй. Гэвч хүн гэдэг амьтан ямагт байгаагаасаа илүү ихийг харж явдаг болохоор… Ингээд олон зүйл нуршилгүйгээр эмэгтэйчүүдэд зориулсан нэгэн сайт дээр гарсан асуулгаас сонирхуулъя.


Энэ сайт нь нөхрийгөө өөр хүнтэй “яваад байгааг” яаж мэдэх вэ гэсэн асуулга явуулжээ. Гэхдээ зүгээр ч нэг асуусангүй эхнэртэй эрчүүдтэй “явж” байсан “туршлагатай” бүсгүйчүүдээс туршлагаасаа хуваалцахыг хүссэн байна. Ингэхэд нь бүсгүйчүүд нэг иймэрхүү хариултууд өгсөн байх юм. Ямар нэг дүгнэлт хийх гэсэнгүй. Эрхэм та өөрөө нэгийг бодож, хоёрыг тунгаагаад сэтгэдэл, дүгнэлтээ бичнэ биз.

Гэнэтийн сулрал
Надтай явдаг байсан залуу эхнэртэйгээ унтана гэхээс залхаад байна гэж ярьдаг байсан. “Дандаа нэг янзаараа, уйдаж үхмээр” гэж ярьдаг байсан шүү. Тэгэхээр хэдий улиг болсон мэт санагдаж болох ч нөгөө ажлаа арай илүү сонирхолтой, кайфтай болгох гэж л эрчүүд нууц амрагтай болдог гэж санагддаг. Тэр залуу ч надтай нэг оронд орохоороо ёстой баллаж тавьдаг байсандаа. Гэртээ хариад эхнэрийнхээ өвөрт орохоороо юу ч чадахгүй болчихдог байсан гэдэгт зуун хувь итгэлтэй байна. Яах вэ, хамаг юмаа надад шавхаад үлдээчихдэг байсан юм чинь. Тэгэхээр миний бодлоор бол эхнэр нөхрийн харьцаанд секс цөөрөөд ирвэл нэг л биш байгаагийн шинж мөн.
А.26 нас.
Ажлыг нь шинж
Жинхэнэ нэр, хаягаа хэлэхгүйгээс хойш нуугаад яах вэ, надад эхнэртэй хоёр ч нууц амраг байсан. Эхнийх нь уран бүтээлч, урлагийн хүн. Эхнэр нь дөнгөж төрчихөөд байсны дээр, урлагийн хүн гэдгээрээ дандаа шинэ соргог юм мэдэрч байх ёстой байдаг юм гэсэн. Тэгээд ажлын амралтын өдрүүд гэлтгүйгээр чөлөөт цагаа бүхэлд нь надтай өнгөрүүлдэг байсан шүү. Эхнэртээ болохоор урлагийхантайгаа хаа нэгтэй уулзаад явж байна ойлгоорой гэж худал хэлдэг гэж байгаа. Нөгөө тэнэг нь түүнд нь итгэхийг нь яана. Нөхөр нь ч гэсэндаа хувиа хичээсэн өөдгүй амьтан. Тэгэхээр урлагийн хүн гэхээр нь зөвхөн уран бүтээл туурвих гээд л уран бүтээлч эрэл хайгуул хийгээд явдаг юм гэж тэнэгтэх хэрэггүй байх. Тэр уран бүтээлий эрэл хайгуул гэж юу байдгийг нь би сайн мэднэ. Тэгэхээр нөхрүүдийнхээ худал үгэнд итгэх биш харин ажил хэрэг, үр дүнг нь шалгах хэрэгтэй байх.

Хоёр дахь “ну.а” залуу болохоор надтай хамт ажилладаг байсан. Өдөржин шөнөжин шахуу надтай хамт ажил дээрээ байж байгаад орой хонох гэж л харьдаг байсан. Тэр зуураа ажил дээр, эсвэл найзуудынх нь гэрийг илүүчилдэг байсан. Эхнэртээ болохоор амьдралынхаа төлөө мөнгө хийгээд ёстой нэг завгүй явна гэж донгоддог байсан. Тэгэхээр нөхрийн чинь ажил дандаа гэнэт яаралтай юм гараад, дандаа оройтоод байдаг болсон бол сэжигтэй шүү гэж эхнэрүүдэд хэлмээр байна. Юмыг яаж мэдэх вэ гээд ажил дээр нь “санамсаргүй” гэнэтийн шалгалтаар очиж үзэж байсан нь дээр шүү. Үнэхээр ажил ихтэй байвал сайн л биз. Үгүй бол харин…
Б. 32 нас

Шинэ үг
Би нууц амраг ч байж ч үзсэн, бас нөхөртөө араа тавиулдаг эхнэр ч байсан үзсэн. Нөхрийгөө намайр мэхэлдэг гэж зүүдлээ ч үгүй явж байгаад өөрийнхөө нууц амраг залуугийн яриаг сонсож байгаад гэнэт ойлгосон гэх үү дээ. Яасан бэ гэхээр нууц амраг залуу маань намайг дагаад миний хэргэлэдэг үгсийг хэлдэг болчихсон байхыг гэнэт анзаарсан байхгүй юу. /Би өөрөө дизайнер мэргэжилтэй л дээ. /

Харин нөхөр маань болохоор гэнэт сүүлийн хэдэн сар дан хууль зүйн үг хэллэг ашигладаг болчихсон байсан юм. Тэгээд яах вэ юу билээ энэ чинь гэж бодож байгаад тандсан чинь… яг байдаг байхгүй юу. Нууц амраг эмэгтэй нь хуульч, компанийх нь хуулийн зөвлөх хийдэг байсныг нь олж мэдсэн дээ… Бас нээрээ нууц амраг залуугаа эхнэртэйгээ хамт гудамжаар явж байхыг нь хараад нэг сонин юм ажигласнаа хэлье. Юу вэ гэхээр тэр явж байхдаа дандаа эхнэрээсээ нэг ахлам, хагас алхам хэртэй зайнд түрүүлж алхах гээд байсан. Хөндлөнгөөс харахаар өөрийн мэдэлгүй эхнэрээсээ зай аваад байгаа нь нүдэнд тусч байсан шүү. Дараа би нөхрөө харсан чинь бас яг тэгэж байсан.
Э.27 настай.

Гөлөгнөөд ирвэл…
Би эхнэртэй гурван ч эртэй явж үзсэн. Бүгд л сайхан гэр бүлтэй. Маш нямбай гэдгээрээ хоорондоо адилхан гэмээр юм уу даа. Үс, үнэр энэ тэр гээд ямар ч ул мөр үлдээдэггүй байхыг хичээдэг. Уулзах болохоороо ямар ч үнэртэй ус энэ тэр хэрэглэхгүй байхыг гуйдаг байсан. Би ч гэсэн хэзээ ч өөрөө тэдэн рүү залгадаггүй, мессеж энэ тэр бичдэггүй байсан.
Нэг нь намайг ийш тийш ажлаар, томилолтоор явах болохоороо авч явдаг. Тэгэхдээ эхнэртээ болохоор манай ажлын мэргэжлийн зөвлөх гэж хүн надтай хамт явна гэж хэлдэг. Юмыг яаж мэдэх вэ гэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь тэр. Тэгээд ч тэр үү эхнэрүүдэд нь нэг ч удаа баригдаж байгаагүй. Гэхдээ хачирхалтай нь гэвэл эхнэр нь утсаар ярихаар л жинхэнэ “гөлөг” болно доо. Яах вэ ийх вэ, яасан ийсэн, миний хайр майр энэ тэр гээд л утсаа барьчихаад л утсаа бараг л долоохоо шахдаг байсан. Тэгэхээр миний бодлоор бол нөхрүүд чинь гэнэт утсаар ярихдаа гөлөгнөөд ирвэл сэжигтэй шүү. Юмыг яаж мэдэх вэ …

Д. 30 настай.

Урвагчтай нялагнах хэрэггүй
Эхнэрүүдээ эх гэсэн нэрнээс гадна эмэгтэй хүн, бүсгүй хүн гэдгээ мартах хэрэггүй. Эрчүүд худал ярьдаг ч эцсийн эцэст баригддаг л байхгүй юу. Хэрэв сэжиг төрсөн бол эд баримтыг нь олох хайр хэрэгтэй. Өөр дугаартай болчоод симээ сольж хийгэд байна уу гэдгийг шалга. Оройтож ирдэг болсон бол хармаа энэ тэрийг нь ухаад үз. Ямар дотуур хувцас өмсөж байна, ажилдаа ирэх, явахдаа гэнэт дандаа усанд ордог болчихсон бол ялангуяа нэгжиж үзэх хэрэгтэй. Мессежийг нь унш, мэйлийг нь шалга.
Ажлаас ирэх, явахад нь үнсэх гэхээр бултаад байна уу? Сэжигтэй шүү. Хоёр долоо хоногоос илүү хугацаагаар унтахгүй байна уу? Бас л сэжигтэй шүү. Яаралтай арга хэмжээ ав. Урвагч, мэхлэгч хүнтэй нялагнаад байх хэрэг юу байна. Бүр үнэрлээд үзэж болно шүү дээ. Өөр эмэгтэй хүний үнэртэй усны үнэр гэдэг маш содон байдаг. Нуушаад яах вэ, би өөрөө ч гэсэн олон эрчүүдтэй явж үзсэн эмэгтэй. Тийм ч болохоор хэлж байгаа юм. Харин мэхэлж байгааг нь гадарлаад байгаа мөртлөө баримт олохгүй яваад байгаа бол мэдсэн ч мэдээгүй дүр эсгэх нь танд ашигтай байгаа хэрэг.
Э. 45 настай.
Бүдүүлэгтэж байгаа бол
Миний нууц амраг залуугийн эхнэр нь компьютер, интернэтийн талаар ямар ч мэдлэггүй байсан нь их сайн хэрэг болсон гэх үү дээ. Далимдуулаад хоёулаа бараг дэргэд нь шахуу мессенжердээд, мэйл бичилцээд суудаг байсан гэх үү дээ. Надад ямар гоё уран үгтэй мэйл бичдэг байсан гээч… Тэгсэн мөртлөө эхнэртэйгээ утсаар ярихаараа бараг эхнэрийнх нь өмнөөс уур хүрмээр байдаг байсан. Аймаар муухай бүдүүлэг ярьна. Бараг л дандаа яах гээд байгаа юм, хуц п… шахуу үг хэлнэ.

Тэгэхээр миний бодлоор бол нөхөр чинь элдэв заваан үг хэрэглээд бүдүүлэгтээд эхэлсэн бол нэгийг бодох хэрэгтэй шүү. Би тэгээд нэг удаа тэсэлгүй тэр залуугаа эхнэр чинь чамайг гадарлахгүй байна уу гээд асууж үзсэн. Тэгсэн чинь би сексийн тал дээр бүрэн хангаад байдаг болохоор сэжиг авдаггүй юм. Тэгээд дээр нь намайг төрөлхийн тийм бүдүүлэг зантай гэж бодоод сурчихсан байхгүй юу гэж хариулсан. Би л лав эхнэр нь байгаад намайг тийм үгээр надтай ярьдаг байсан бол тэсэхгүй ээ…
Г.24 настай.
Гэнэт аз жаргалаар гийгээд ирвэл…
Би найз хүүхнийхээ нөхөртэй нь явдаг байсан. Хүмүүсийн хэлдгээр өөдгүй гичий л байсан байсан гэхүү дээ. Гэхдээ нуугаад яах вэ, би үнэхээр тэр залууд хайртай, тэр ч надад байсан. Гэвч тэднийх гурвын гурван хүүхэдтэй байсан болохоор салж нийлэх хэрэггүй гэж шийдэцгээсэх л дээ. Харин найз хүүхэн маань бид хоёрын талаар огт сэжиг авалгүй яваад байсанд би одоо хүртэл гайхдаг юм. Яагаад вэ гэхээр бид хоёр үе үе “факталдаг” байсан. Жишээлэхэд, би өөрөө цав цагаан дэлбээтэй цэцгэнд дуртай л даа. Тийм болохоор нөгөө залуу маань байсхийгээд л надад цэцэг бэлэглэнэ.

Гэхдээ эхнэрээ мэхэлж байгаа гэдэг утгаараа сэтгэл нь зовоод эхнэртээ бас яг адилхан цэцэг аваад бэлэглэчихдэг. Тэгсэн чинь нэг удаа найз хүүхэн маань надад ярьдаг байгаа “Манай хүн юу болчихоод байгаа юм бол оо. Би цагаан өнгөтэй цэцгэнд дургүй гэдгийг мэддэг мөртлөө байсхийгээд л тийм цэцэг барьж ирдэг болчихлоо. Сэтгэл гаргаад цэцэг аваад ирж байхад нь ямар би сарнай цэцгэнд дуртай, яваад солиод ир гэлтэй нь биш гэж бодоод дуугүй л аваад байгаа. Дээр нь сугалаагаар саяыг хожчихсон юм шиг аз жаргалаар гийгээд, талимайраад л явах болсон” гэж.. Тэгэхээр хүндэт эхнэрүүд минээ нөхөр чинь та хоёрын өнгөрсөн амьдралын чинь нарийн ширийн зүйлсийг гэнэт мартаад ирвэл андуураад байгаагийн шинж шүү гэж хэлмээр байна. Дээр нь гэнэт аз жаргалаар гийгээд тальмайраад яваа бол бүр ч…
С.37 настай.

Өө
Миний нууц амраг залуу шууд л ил цагаан худал хэлдэг байсан. Надтай уулзмаар болохоороо эхнэрээсээ элдэв өө хайгаад, хэрүүл нэхээд эхэлдэг байсан. Тэгэж байгаад хэрүүл дэгдээд ирэхээр хүн амар тайван байлгүй, энд чинь байж суух арга алга гээд хаалгаа саваад гардаг. Эхнэр нь хаачих гэж байхыг нь асуухаар “Нууц амрагийндаа очлоо” гэчихдэг. Ийм хариулт сонссон эхнэр нь хачирхалтай нь тайвшраад үнэхээр нууц амрагийнх руугаа явж байна гэж боддоггүй байсан шүү. Зальтай эр байгаа биз? Ер нь миний бодлоор нөхөр нь зальтай байх тусам эхнэрүүд нь гэнэн, итгэмтгий байдаг юм шиг ээ. Тэр бүү хэл миний үс машиных нь суудлын бүрээс дээр наалдаад үлдчихсэн байсан чинь “Юу дэмийрээд хий хараад байгаа юм” гэж улаан цагаан загнаж, уурласаар байгаад зөв зүгээр мултарчихсан гэж надад ярьж байсан гээд л бодчих.
Д.32 настай.
Шинэ байрлал туршаад эхэлвэл…
Би сексийн тал дээр тун гарамгай гэмээр нэг залуутай явдаг байлаа. Эхнэртэй залуу. Орон дотор элдэв юм туршихыг нь зөвшөөрдөг байсан. Би ч бас хүн юм болохоор тэр тал дээр өөрийн гэсэн стильтэй, зуршилтай гэмээр юм уу даа. Тэгсэн чинь нэг удаа миний стилийг авгайтайгаа туршиж үзсэн гэж надад хэлдэг байгаа. Миний айсан гэж. /Би өөрөө ч гэсэн нөхөртэй хүн болохоор тэр залууг эхнэрээс нь салгаж хэрүүл энэ тэр дэгдээхийг хүсдэггүй байсан юм./ Шууд л “Тэнэг юм уу, эхнэр чинь өөр хүнтэй болсон гэдгийг чинь мэдчихнэ шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн харин больсон гэж дараа нь хэлж байсан. Тэгэхээр эхнэрүүдээ, нөхөр чинь гэнэт нөгөө ажлынхаа стиль энэ тэрийг өөртэй чинь ярилцаж, зөвшилцөлгүйгээр өөрчлөөд эхэлвэл сэжигтэй шүү… Бас нэг юм нэмж хэлэхэд бид хоёр долоо хоногт гурван удаа яг тогтсон цагт уулздаг “журамтай” байлаа. Мань эр ч яг тэр өдрүүдийн, тэр цагт чухал ажилтай гээд эхнэрээ сургачихсан. Тэгсэн чинь нэг удаа би яагаад ч билээ уулзаж чадахаа байчихсан чинь мань хүн харин эхнэртээ сэжиг төрүүлэхгүйн тулд гэртээ харихын оронд энэ тэрүүгээр хэсч цаг барж байгаад харьсан гэсэн.
М.29 настай.

Эцэст нь дахиад сануулахад эхнэртээ үнэнч явна гэдэг эрүүл мэндэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг юм шүү.

69 thoughts on “Нууц амрагууд ингэж зөвлөжээ”

  1. Muusain novshnuud gej helmeer bna.Minii naiz ohin ch gesen ingeed yavj bdag yum bish baigaa geh hartai bodol turluu.Teguul 2uulang n buudaad alhaar zorig nadaas garna.

  2. Minii naiz ohin ch gesen ingeed yavj bdag yum bish baigaa geh hartai bodol turluu.Teguul 2uulang n buudaad alhaar zorig nadaas garna.

  3. Minii naiz ohin ch gesen ingeed yavj bdag yum bish baigaa.Teguul 2uulang n buudaad alhaar zorig nadaas garna.

  4. naiz ohin ch gesen ingeed yavj bdag yum bish biz.Teguul 2uulang n buudaad alhaar zorig nadaas garna.

  5. xexe tsetsee min taiwshir,,, neeree sonin yuma, amidral ehelj bhda shan bdiin bolu,, hezee ch bie bienee huurahgui uhen uhtle hamtda gee l amidral zohiogo l niildeg bh,,, tegchee l yagaad bienee huuraad bdin bol,,, hunii amidraliin hamgiin muuhai zuil gej boddog,oo…………..,, minii huwid bol bas odoo l amidral zohoij bna, hrtai hunteige suugaad huuhedtei bolood udaagui bna,, iimerhu zuil hezee ch bitgi bgasai l gj bodjin,,,, bas hosuud maani ch bas bie biedee unench bgarai…………..

  6. сайн байцгаан уу залуусаа чи өөрөө хэзээ ч хараагүй хэзээ ч гардаж бариагүй л бол иймээр хүү салтаа нь загтанасан хүүхэн залуусын ярианд бүү итгээ тэд нэг бол та нараас өөр естой нөгөө жомбого донтой эсвэл чаддагүй учраас гэртээ суугаад нэтээр ингэх юмсан гэж мөрөөддөг тэнэгүүдийн яриа орчлон янз бүрийн новш шаарнуудаар дүүрэн тэгээд ч эрчүүд гэхээсээ илүү багаасаа задарсан хааяахан ийм тэнэг хүүхнүүд л гэр бүл үймүүлж бусдад гай болдог юм хүүхнүүд уран сэтгэхдээ сайн харин та нар л өөртөө эхнэртээ нөхөртөө үнэн ч бай гэхдээ тэр хамгийн сүүлийн мөр үнэн шүү эрүүл аз жаргалтай аж төрөх хэрэгтэй өөр хүн хүсхийнхээ оронд нэг удаа эхнэртэйгээ нөхөртэйгээ буудалд ороод үзээрэй тэр өөр хүнээ гээд тосоолохгүй юу туршидтаас бүү ай бид 2 цуг сууж байна илэн далангүй ярилцдаг 3 хүүхдээ ээж дээрээ орхичхоод амралт буудал тэр битгий хэл дүүгийнхээ дотуур байранд хонхоор хүртэл хамт явдаг сонирхолтой байдгиймаа

  7. heze ch ehner nohor hend ch bu itge.Ter l oort chin erul yavahad heregtei. Itgej baisan hun itgel aldah n hamgiin muu .
    Oodgui zan sanand oromgui yavdal hajuudah hun chin gargaval hugacaa aldalgui asudlig sain bodoj shiidvel daraachin amdrald tustai shu. Bi ehnerige iim bolj yavsand ih haramsaj yavdag. Surguuld surch baigaa bolon daraa n show bainga hiideg n iim asuudliig caanaa nuuj hiideg n todorhoi baidag tul hyanamgai bai.
    iim asudlin daraa hediigeer uuchlal guisan ch gesen oort caash hamt amdrahad ih hesuu baidag. Salagui ch gesen utaggui amdral gedeg sanaa hamt orshdog setgel tolov baihgui tul erthen asuudlig shiideh heregtei.Er n iim asuudal baival chini setgeld taarsan hun bish tul udaan hamt bu bai ooriin chin zayani han bish l bolj baina gedgiig ert oilgoj ooroor amdrah n chuhal baih.

  8. sain bainuu? ene zviliig unshsan chin neg l aimar medremj toorj bn. bvgd l emegtei hvn eej boloh hvmvvs baij busdiin nohorte orootsoldon gdg bol muu hereg. hezee negen tsagt ooriin hiisen nvgel irgej irhed ta nar yah we? tiim bolhoor hvniih bolson hvnlvv harah bitgii hel zaigaa baraid yawj bsn deer gj zowolmoor bn. hvnii amidraliig svvtegcheed ooroo jargana gj hezee ch bhgvi shvv. sanaj yawhad ilvvdehgvi

  9. nuhurtei nuhur ni solongosd har ajil hiij bie zovooj mungu olj baihad avgaichuud araar ni zugeer baihgui uuruusuu hugshin zaluu gej tooh ymgui erchuudtei zavaaraad yvdag huuhnuud ih baih ymaa tsaana solongosd bgaa nuhur unen uruvdeltei ym daa oyutan ch baih shig yah gej negniigee tgj huurj amidar ch chaddag bna

  10. deer bichsen huuhnuudin yaria ogthon ch taalagdsangui. nuhurtei baij yah gej oor zaluutai yavdiin. muuhai buduuleg. bichij baigaa hereglej baigaa ugiin songolt n hun avahin argagui, yavdag gedgiig n unshaad shuud oilgohoor bichsen bn. neg ch yaria n taalagdsangui. 

  11. Хүн хүний амьдрал ондой биздээ, 7 тэрбум хүн дунд сайхан эхнэр нөхөрүүд байна бас зэвүү хүргэсэн хүмүүс ч байна аа.Ер нь араар тавих жамтай юм бол баригдахгүй гээ л хичээгээчдээ эхнэрүүдэд нь зөвлөгөө нтр өгч яах гэж байгаан, дандаа баригдахвий гэж гөлөгнөж явахасаа залхацгаасан юм байхдаа :Д Тэгээд нэг хэдэн эргүү юмний сэтгэгдэлийг лаг мэдээ болгоод нийтэлсэн ч байх шиг хаха

  12. дээр бичсэн зүйлс яг л үнэн гэж бодож байна. Би бараг 3 сар нэг залуутай хааяа унтдаг байсан. үүнийг нууц амраг гэх юм уу, үгүй юм уу мэдэхгүй л дээ.
    тэр маш сайхан эхнэртэй. халамжлана ч гэж нэг алган дээрээ бөмбөрүүлэхийн… нөхөр нь ч нэг эрх муужгай шиг…

    тэгсэн хэрнээ өөрөө надруу гүйгээд, уулзая, учрая гэсээр байгаад өвөртөө оруулчихсан юм даа. би ч яахав нөхөргүй болохоор, тэгээд л дэл сул тэгж хүнтэй явдаггүй болохоор энэ нурмайсан байдлаа өөрчилье, нэгэнт л нөхөргүй юм чинь хүний эдэлдэгийг эдэлье гэж бодоод маш удаан гуйлгаж байж унтдаг болсон шүү. тэгэхээр эмэгтэй хүнд нэг их буруу өгөөд байх хэрэггүй л болов уу.

    бидний секс үнэхээр шалзуу болдог байсан. өөр өгөө аваа бидэнд байгаагүй. тэгээд тэр залуутай нэг л уулзмааргүй санагдаад нэг л мэдэхэд бид уулзахаа болиод 2 жил болж байна. гэхдээ дээр нэг агаан дүү юм байна майн гэж байгаад уулзаад нэг унтсан. сайхан л байсан.

    аа харин сүүлийн үед нээг их нүдэнд дулаахан, даруухан залуу намайг эргүүлээд, эхнэргүй энэ тэр гээд байсан юм. тэгсэн чинь эхнэр хоёр хүүхэдтэй байж. гэхдээ би эхлэдэ нүүр өгөөгүй л дээ. би бол нөхөргүй ч энгэр чангатай, ёс бус юмыг үздэггүй хүн байгаа юм.
    тэр залуутай хоёр удаа уулзаад, гуравдахь дээр нь унтчихлаа. гэтэл би тэр залууд их сайн болчихсон юм шиг байна аа. үргэлж санаад байх боллоо. тэр маань гадагшаа явчихсан. би түүнийг өөрийнхөө ертөнцөд гүн оруулахгүй, мартаж магадгүй гээд эхнэргүй нэг залуутай унтаж хүртэл үзлээ. мартах шинж алга аа
    одоо яана аа, гэхдээ би тэр сайхан гэр бүлийг үймүүлж, эхнэр хүүхдэд нь муухай харын сэтгэл төрүүлмээргүй л байна л даа.

    Амьдрал аа, гэж….

  13. хөөрхий энэ ну,а гээд бгаа амьтад өөрсдөө хохирч ашиглагдаж байгаа горьдчихсон өрөвмөөр амьтад,цаг нь болохоор үйлийн үрээ эдлэгсэд,

  14. еоо хүний амьдрал гэж сонио юмоо итгэх арга алгаа зарим эмэгтэй хүмүүс гэмгүй царайлчаад муухай одоо жишээ нь гэвэл энэ “нууц амраг” тэнэг байхаа мэдцийн бол тэгээд больчин биздээ “би энгэр чангатай ч гэх шиг” тэнэг хүүхэн бэ
     

  15. oorsdgo odoo yu gj bodotsgogod bgaan neg muu nuuts bolj erchuuded ashigluulj yawsniigaa ish chaawaas ehnert erchuudiin zugaag gargaj husliig n hangaad yawdgaa medku oorsdgoo ih yumand bodotsgoochjee zailuul tsaaduul chn erchuud gdg chn ta nariig shn ugeer hurj ashiglj ashiglchaal yu ch blogu yum shg hayad amidralaa bodood ywdag hvmvvs shd

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.