Зүрхний орчмоор өвдөх нь яаралтай тусламж авахад хүргэдэг хамгийн их тархсан шалтгааны нэг юм. Зүрхний өвдөлтийг хоёр үндсэн бүлэгт хувааж болно:
Шалтгаан
- Судасны үүсэлтэй өвдөлт нь зүрхний цусан хангамж хомсдох өвчний янз бүрийн үе шатанд зүрхний булчингын тодорхой хэсгийн цусны урсгал багасахад үүснэ (цээжний бах, зүрхний шигдээс).
- Зүрхээр өвдөх нь зүрхний үрэвсэлт өвчнүүд, зүрхний гажиг ба төрөлхийн өвчин, эсвэл мэдрэл- судасны тэнцвэр алдагдалын үед үүснэ.
Явц
Зүрх гэмтсэн үед илэрдэг нэгэн түгээмэл шинж тэмдэг нь амьсгаа давхцах юм. Амьсгалахад хүнд болох, давчуудах мэдрэмж төрнө. Улмаар биеийн хүчний ачаалал авах, хэвтэх үед ихсээд тайван байх, суугаа байрлалд шилжих үед намдана. Дийлэнх тохиолдолд энэ нь уушгинд цусны зогсонгошил үүсч, уушгины хялгасан судсанд даралт ихссэнээс үүдэлтэй байдаг.
Биеийн хүчний ачаалал авах, сэтгэл санааны хямралд цочролд орох зэрэгт цусны урсгалын хэрэгцээ нэмэгддэг. Иймээс зүрхний цусан хангамж хомсдолтын үед ажиглагддаг өвдөлт нь явах, сэтгэл санааны цочролын үед үүсээд тайвшрахтай зэрэгцэн арилж, эсвэл нитроглицерин хэрэглэхэд амархан алга болно. Харин өвчүү, цээжний зүүн хэсгээр хүчтэй дарж, базлан, төөнөх мэт өвдөх нь зүрхний шигдээсийн үед илэрдэг шинж тэмдгүүдийн нэг нь болохоор нитроглицеринд намдахгүй.
Зүрхний өвчний үеийн хавагнах нь зүрхний дутагдлын шинж юм. Эхлээд шагай орчим дараа нь шилбэ хавагнан орой болохын хэрээр нэмэгдсээр өглөөд алга болж, эсвэл багасна.
Хэрлэгийн гаралтай зүрхний өвчний /ангин зүрхэнд орох/ үед зүрхний гадна бүрхүүлд үрэвслийн өөрчлөлт үүсдэг болохоор өвчүүний ард удаан өвдөж, амьсгалах, ханиах үед болдог. ийм өвдөлт нь нитроглицеринд дарагддаггүй ч өвчин намдаах эм хэрэглэсний дараа суларч болно.
Хэрэв тонгойх, хажуу тийш хазайх, амьсгал гүн авах ба гаргах, гараа хөдөлгөх үед зүрхээр өвдөх өвдөлт нь өөрчлөгдөж байгаа бол цээжний мэдрэлийн ёзоорын үрэвслээс үүдэлтэйг заадаг. Ийм өвдөлт нь нитроглицерин, валидол уусан ч намддаггүй.
Харин хавирга хоорондын завсрын дагуу хүчтэй өвдөлт өгөх нь заримдаа бүслүүр ярын анхны шинж байдаг бол зүрхний орчим унжиж өвдөх нь неврозтой хүмүүсийн дунд түгээмэл ажиглагддаг.
Сэтгэл гутрал, хүчтэй стрессийн үед хүзүү мөрний орчимд өвдөлт өгдөх болохоор мэдэхэсэгт илэрдэг. Үүнийг мэдэхгүй хүн зүрхний өвдөлттэй эндүүрч эмчид хандах нь цөөнгүй. Гэвч хүчтэй стресс, сэтгэл гутралын үед хүзүү, мөрчний булчин хэт их ачаалал авдаг боохоор ийнхүү өвддөг.
Үүнээс гадна амьсгаа давхцаж зүрхээр базалж, эсвэл хатгуулж өвдөх нь гэдэс дүүрсэнээс үүдсэн байх нь цөөнгүй. Дүүрсэн гэдэс нь өрцийг шахахад зүрхний дээд хэсэг давхар шахагдан үйл ажиллагаа нь хямардаг.
Мөн зүрхний мэдрэлийн ёзоор хавчигдаснаас өвдөлт өгч байж болно. Энэ нь нурууны муруйлт, нугалам хоорондын дискний эмгэгийн үед цээжний орчмын нурууны үенүүд суларсантай холбоотой байдаг.
Оношлогоо
Зүрхний өвдөлтийн шалтгаан нь ийм олон байх тул оношыг зөвхөн зүрхний, зүрхний мэс заслын зэрэг нарийн мэргэжлийн эмч нар тавьдаг. Цээжний зүүн хэсгээр өвдөх (зүрхний орчим), зүрх дэлсэх, зүрхний үйл ажиллагаа доголдох, хавагнах, гэнэт ухаан балартах, ухаан алдах нь зүрхний өвчний шинж тэмдгүүд юм.
Гэхдээ эмэгтэйчүүдийн 43% нь өвчүү, зүрхний орчим өвдөхийг огт мэдэрдэггүй бөгөөд нуруу эсвэл цээжний дээд хэсгээр өвдлөө гэж зовиурладаг гэдгийг энд онцлох хэрэгтэй байх. Зүрхний өвчний үед эмэгтэйчүүдэд илэрдэг бусад жинжүүд нь гэвэл амьсгаа давчдах, бие сулрах, хүйтэн хөлс асгарах, толгой эргэх юм.
Невроз, зүрхний гажиг, нугаламын хүзүү цээжний хэсгийн өвчин, зүрхний цусан гангамж хомсдох өвчин, зарим дотор эрхтний үед зүрхээр өвдөх нь стенокарди буюу зүрхний бах өвчний үед зүрхээр өвдөхтэй тун төстэй байдаг. Иймээс зөв оношыг зөвхөн зүрхний эмч л тавих боломжтой.
Зүрхний үйл ажиллагааг шинжлэх үед зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ), тредмилл-сорил / биеийн хүчний ачааллын үед ЗЦБ хийх/, холтер-мониторинг +ЗЦБ /хоногийн турш ЗЦБ хийнэ/.
Зүрхний шуугианы судлахын тулд фонокардиографийн аргыг хэрэглэдэг бол зүрхний эхографийн аргыг ашиглан зүрхний булчин, хавхлагын байдлыг шинжилж, зүрхний хөндийгөөр урсах цусны хурдыг тодорхойлно. Коронарографийн аргыг ашиглан титэм артерийн байдлыг шинжилнэ. Судасны нарийслыг тодруулахын тулд зүрхний булчингын сцинтографийн аргыг ашиглана.
Эмчилгээ
Хэрэв зүрх өвддөг бол цаг алдалгүй эмчид хандах нь өлзийтэй. Ойрын төрөл садны дотор зүрхний өвчтэй хүнтэй, тамхи татдаг, архи болон бусад согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг, чихрийн шижинтэй, илүүдэл жинтэй гээд зүрхний өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг аль нэгэн хүчин зүйлийн нөлөөлөлд байдаг бол зүрхэндээ илүүтэй анхаарал тавьж байх хэрэгтэй. Зүрхний эмч нь тавигдсан оношоос хамаарч эмчилгээг заана.
hi bi odo gadaadad bna mini zurh uwduud udaj bna mongold emched uzuuleed bichleg ehod haruulhaar zugeer gej garaad bdag yma tegsen murtluu uwduud bdag yma neg heseg zugeer baij baigaad ue ue uwdunu uwduhuuruu amisgaa dawhtsah hewtheer uwdunu suuhaar zugeer bolchino deer bichsen ehniihtein tustei ym mongoloos em zahiulj uugaad zugeer bolohgui yma odo bi 32 nastai eregtei tamhi tatdag iluudel jintei tehdee tiim targan bish odo hiij baiga ajil hudulguun ihtei ajil odo uwdhuuruu atenolol akri gej em uuj baiga minutand 60 aas 65 uda tsohilj baiga ene emiig mongoloos ugch ywuulsan yma nadad hariu zuwulguu ugnuu
sn baitsgaana uu??? bi say haniad hureeed neg emneleg orood uzuulsen chin heden em bijij ogohgui yu tgeed l ehniihiin uugaad l zurh avdood ehletsen tgen nogoodoh ni ulam daamjirj ovdood odoo bara naag yag allaaa… bi injee gadaadad bdag yumaa tgeed l zurh tsag min tutam zugeer zogisoltgui ovdood hevteheer ovdood suuhaar atiigaad … neg hetsuu… zurhnii bichlegee avahuuulsan chin normal bna geed bhiin ingej aimar huniig erlegluu ni avch yavahjagam shig ovdjaga mortlooo… yaah yostoi bol any idea???
sain bn uu? bi deerh 2 commnetiig unshlaa. yah adilahan shinj temdegeer zurhnii orchim uwduud baisan ym. bi solongost surdag ym barag sayhan uwduud dotriim echid vzvvsen chin uwduj baigaa gazar ni yanz bvreer darj vzeed zvrhnii oir orchim tseejnii bulchind ni taria tariad ter doroo shuud uwchin ni zvgeer bolson. yaagaad ingesniig ni asuusan chin bulchin ni zangirsan bn. sanaandgvi baidlaar ch ym uu zohij bulchingaa gemteesen eswel hvn ym urguj baigaad bulchin ni zangirah tohioldold bas ingej uwddug gej baisan. tegeed teriigee zvrhtei anduur ni elbeg gej bn lee. bi solongost nvvlgeltiin ajil ih hiideg baisan ternees l bolson baih.