Эм ба жирэмслэлт

Жирэмсэн үед умайд үр хөврөлийн эс идэвхтэй хуваагдах процесс явагдаж эмэгтэйн хүний  биед янз бүрийн өөрчлөлт гарч элэг, бөөр, дотоод шүүрлийн систем илүү ачаалалтай ажиллаж эхэлнэ. Иймд жирэмсний эм, эмийн бэлдмэлийн нөлөө эхийн биед төдийгүй хэвлий дэх үр хөврөл – ийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг тул эмчийн хяналтгүйгээр дураар хэрэглэх нь маш аюултай юм.

Ялангуяа үр хөврөл хуваагдан эрхтэн ситемүүд үүсэн хэлбэрждэг жирэмсний эхний 3 сард элдэв хэрэглэх нь хамгийн аюултай байдаг. Эм нь эхсийн цусны урсгалыг сулруулж эх ба ургийн хоорондох бодисын солилцоог алдагдуулдаг. Зарим эмүүд эс, эд эрхтнийн өсөлтийн хурдыг өөрчилдөг. Энэ нь ургийн гаж хөгжил үүсгэн тахир дутуу болгохоос гадна хүүхдийг үхүүлж болзошгүй. Жирэмсэн үед дараах эм, бэлдмэлийг хэрэглэхийг бүрэн хориглоно, үүнд:

  • Дааврын бэлдмэлүүд,
  • Зарим антибиотик (стрептомицин, тетрациклин),
  • Сэтгэл сэргээх бэлдмэлүүд,
  • Өвчин наэдаах эмүүд (аспирин, индометацин),
  • Даралт буулгах эмүүд (резерпин, хлортиазид),
  • Хоногт А аминдэм 10000 МЕ-ээс их,

Нөгөө талаас:

1. Баталгаагүй эмийг хэрэглэх,

2. Үйлчилгээ нь байнга биш таагүй хүчин зүйл байх үед л үйлчилдэг бэлдмэлүүд,

3. Гаж нөлөө ихтэй, жирэмсэн үед хэрэглэхэд ашигтай үйлдлээсээ хортой нөлөө нь их эмийг хэрэглээд хэрэггүй.

Ямар ч үед эмчтэйгээ ярилцан эмийн жагсаалтаас харж “эрсдлийн бүлэг”т байгаа эсэхийг харж болно. Жирэмсэн үед зарим урьдчилан сэргийлэх тарилгуудыг хийлгах хориотой байдаг. Ихэнх орчин үеийн вакцинуудыг жирэмсэн үед хийх хориотой байдаг.

Жирэмсний үед эмийн шимэгдэлт, хувиарлалт, ялгаралт өөрчлөгдөн бие махбодод үзүүлэх нөлөө нь өөрчлөгддөг. Жирэмсэн үед эсийн гаднах шингэний эзэлхүүн, уураг болон бусад бодисын нягтрал, бэлдмэлийн ялгаралт, боловсролтонд оролцдог элэг, бөөрний үйл ажиллагаа нь өөрчлөгдөнө.

Жирэмсний үед зарим ургамлууд, тэдгээрийн ханд зэргийг хэрэглэх хориотой, үүнд:

замбага, арц, окопник, сенна зэрэг.

Эмч зөвлөөгүй л бол жирэмслэлтийг төлөвлөсөн үед эмэгтэйчүүд төдийгүй ирээдүйн эцгүүд ч эм хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Хэрэв эм хэрэглэхгүйгээр сайжрахгүй бол эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Хэрэв жирэмсэн үед эм хэрэглэх шаардлага гарвал заавал эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй.

6 Comments

  1. Jeeeen

    jiremsen gedegee medeegui ehnii 1 sar huchtei emj uusan ene ni uragt nuluuluhuu? haruil tus bolooch

  2. чимгээ

    яаралтай харьяа дүүргийнхээ эмнэлэгтээ очиж үзүүлээ.

  3. uragig yamarch gajig bhgui osolt hugjil hewiin gej 100% uzej bolohuu yaj uragiin eruul gej medhuu

  4. tungaa

    sain uu jiremsen gedegee vzvvleed jiremsen bish geed mitrogil 100taig 5 honog heregletsen getel 7 honogiin daraa jiremsen geed 2 zuraas gartsan . getel 2 zuraas garchaad odoo barag sar garui bolohod ehod haragdahg bn ene mitrogiltei hamaatai yu test 2 garchaad jiremsen bish bh tohioldol bii yu

  5. содоо

    би 23 настай жирэмсэн одоо бараг нэг сартай. би ургамлын харшилтай харшил хөдлөөд их хэцүү байна эм ууж болох уу ямар эм уувал урагт хор багатай вэ? Би хлорфенамин гэж харшлын эмнээс нилээд хэдэн удаа уучихсан энэ зүгээр болов уу? заавал хариу өгөөрэй

  6. zochin

    Солонгос улсын MizMedi эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэгт үр шилжүүлэн суулгах эмчилгээг өндөр хувийн амжилттайгаар хийж байна. утас: 82-10-5510-4494 / http://www.mizmedi.com

Leave a Reply