Цусны биохимийн шинжилгээ. Ерөнхий уураг. Уургийн биохими

Энгийн уураг нь олон тоноы амин хүчлээс бүрдсэн полимер юм. Уураг нь олон янз бөгөөд хүний биеийн биохимийн бүх л урвалд катализатор болох, янз бүрийн бодисыг тээвэрлэх, дархлааны хамгаалтанд оролцох г.м. маш олон чухал үүргийн гүйцэтгэдэг.

Цусны сийвэнд агуулагдаж байгаа уургуудын нийлбэрийг “ерөнхий уураг” гэсэн ойлголтоор тодорхойлдог. Энэ нь цусны сийвэн дэх альбумин болон глобулин гэсэн уургийн агуулгын нийлбэр. Ерөнхий уураг нь бие мабодид дараах үүргий гүйцэтгэдэг, үүнд: цусны бүлэгнэлд оролцох, цусны хүчил шүлтийг тэнцвэрийг тогтоох барих, янз бүрийн бодисыг тээвэрлэх, дархлааны хариу урвалд оролцох г.м.

Элэг, бөөр, хавдрын өвчин, тэжээлийн дутагдал, хүнд түлэгдэлт зэргийн оношлогоонд үед цусны сийвэн дэх уургийн тодорхойлолтыг ашигладаг.

Цусан дахь уургийн хэвийн хэмжээ

Нас     Ерөнхий уургийн хэвийн хэмжээ г/л

Нярай хүүхэд    48-73

1 ой хүртэлх хүүхэд    47-72

1-4 настай хүүхэд    61-75

5-7 настай хүүхэд    52-78

8-15 настай хүүхэд    58-76

Насанд хүрэгчид    64-83

Гүйлгэх, гэдэсний түгжрээ, их хэмжээний түлэгдэлт, булчин задрах тахлын үед хүүхдийн цусан дахь уургийн хэмжээ их байдаг. Насан хүрэгчид болон хүүхдийн цусан дахь уургийн хэмжээ дараах тохиолдолд их байдаг, үүнд:

  • хурц болон архаг халдварт өвчин
  • хэрлэгийн гаралтай артрит /үетэс/, хэрлэг
  • хавдрын өвчин

Хэрэв ЦБШ-ээр уургийн хэмжээ багассан гарвал эмчийн хувьд дараах төрлийн эмгэг байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлэх сэжүүр болдог, үүнд:

  • нойр булчирхайн үрэвсэл
  • элэгний эмгэг
  • хурц болон архаг цус алдалт
  • шээсээр ихээхэн хэмжээний уураг алдагдал дагалдсан бөөрний эмгэг
  • элгэн дэх уургийн нийлэгжил багассан
  • цус алдалт, түлэгдэлт, гэмтэл, хаван, хурц болон архаг үрэвслийн улмаас уургийн алдагдлын хэмжээ ихэссэн
  • хоол боловсруулах замын үйл ажиллагаа алдагдсан
  • хавдрын өвчин

Өлсөх, биеийн хүчний хүчнд ачааллын үед уургийн шинжилгээгээр цусан дахь уургийн хэмжээ бага гарч болно.

Ерөнхий уургийн хэмжээ нь энэ мэтээр маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж, бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

2 Comments

  1. Chimgee

    Sain baina uu
    Bi jiremsnees hamgaalah em uugaad 5-honoj bna.Oirnoos minii dotor muuhairaad tolgoi ergeh shinj temdeg ilereh bolloo.Emchee uuj baisan emee tasalval ymar negen sorog vr dagavar garah uu.Sariin temdeg ireh hvrtel vrgeljlvvlj uuh estoi yu ta nadad helj ogch tuslaach tanid bayrallaa.

  2. emch

    odoohondoo uuj l bai0naad emiin huuramch ni garsan gesen medee baigaa.saryn temdeg chin irtel uuhaaraa saatuuldag sh de odoohondoo belgiin haritsaand orohgui baigaa bol em uuhaa zogzoogooroi.tegeed ch zaawal emchid irj uzuuleh ni zow baih

Leave a Reply