Цусны биохимийн шинжилгээ. С-реактив уураг. С-реактив уургийн биохимийн шинжилгээ

С-реактив уураг буюу СРУ нь эдийн гэмтэлд бусдаасаа илүү хурдан хариу өгдөг цусны тун мэдрэмтгий элемент. Цусны сийвэнд реактив уураг байгаа нь үрэвслийн үйл явц, гэмтэл, биед бактери, шимэгч, мөөгөнцөр зэрэг гадны бичил биетүүд орсны шинж тэмдэг. С-реактив уураг нь хүний биеийн хамгаалах хариу үйлдлийг өдөөж, дархлааг идэвхжүүлдэг.

Цусны сийвэнд С-реактив уураг 0,5 мг/л хэмжээтэй агуулагдахыг хэвийн гэж үздэг. Хүний биед халдвар орсноос 4-6 цагийн дараа гэхэд л үрэвслийн үйл явц эхлэх бөгөөд энэ үед СРУ-ийн түвшин нэмэгдэж эхэлдэг. Үрэвслийн үйл явц хэдий чинээ хурц, өвчин идэвхтэй байх тусам цусны ийлдэс дэх СРУ-ийн агуулга өндөр байна. Харин архаг хэлбэрийн өвчин намжмал шатандаа ороход цусан дахь СРУ агуулга эрс буураад, сэдрэхэд нь ахин нэмэгддэг.

Хурц халдварт өвчин болон хавдрын оношлогоонд СРУ-ийн хариуг ашигладаг. Мөн СРУ-ийн шинжилгээг эмчигээний үйл явц, бактерийн эсрэг эмчилгээний үр дүнг хянах г.м. ашигладаг.

СРУ-ийн биохимийн шинжилгээгээр дараах тохиолдолд С-реактив уургийн цусан дахь агуулга нэмэгдсэн гарч болно, үүнд:

– хэрлэг -ийн гаралтай эмгэгүүд

– хоол боловсруулах замын эмгэг

– зүрхний шигдээс

– нярай хүүхдийн сепсис

– сүрьеэ

– менингит

– хагалгааны дараах хүндрэл

Мөн эм бэлгийн даавар, жирэмслэлтээс сэргийлэх эм уух үед СРУ-ийн хэмжээ нэмэддэг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.